
Өмнөд Африкт болох 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ын урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Европын бүсийн 9 хэсгийн 8 хэсгийнх нь тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.
2008 оны Европын аварга Испаний шигшээ нийслэл Мадрид хотынхоо “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд Туркийн шигшээг хүлээн аван тоглож, 60 дахь минутанд Барселонагийн залуу хамгаалагч Пикегийн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд хийсэн анхны гоолын гоолын ачаар хожил авч, хэсгээ 6 онооны илүүтэй тэргүүлж эхэллээ. Тэд урьдчилсан шатны 5 тоглолтонд 5-ууланд нь хожоод байна. Мөн Испаний шигшээ сүүлийн 30 тоглолтондоо хожигдоогүй бөгөөд үүнийхээ 27-д нь хожоод байна. Лхагва гаригт энэ 2 баг дахин тоглоно, гэхдээ Туркт. Тоглолтын дараа Туркийн дасгалжуулагч Терим “Эхний үед тэд тийм сайн тоглоогүй, харин гоол хийснийхээ дараа тэд маш сайн болсон. Тэдний хожилд баяр хүргэе. Гэхдээ Истанбулд өөр тоглолт болно. Мэдээж бид тэднийг хожиж чадна” гэжээ.
Дэлхийн 4 удаагийн аварга Италийн шигшээ Черногортой тоглож, 2:0-ээр хожлоо. Италичууд уламжлалт буюу эхэлж гоол хийгээд сайн хамгаалж, сөрөг довтолгоогоор гоолддог арга барилаа энэ удаа гаргуун хэрэгжүүллээ. Тоглолтын дараа Италийн дасгалжуулагч Марчелло Липпи “Энэ үр дүнг хүлээж байсан, сэтгэл хангалуун байна. Одоо бид Ирландаас 2 онооны илүү байна. Лхагва гаригт тэдэнтэй тоглосны дараа хэсгийнхээ тэргүүн байраа баталгаажуулах боломжтой” гэжээ.
Италийн гол өрсөлдөгч болоод байгаа Ирландын шигшээ Итали дасгалжуулагч Жиованни Траппатонигоор удирдуулан тоглож байгаа. Тэд энэ удаа Болгартай тоглож, дөнгөж эхний минутанд Р.Данне гоол хийн хожих боломжтой байсан ч 74 дэх минутанд Килбэйн өөрийн хаалгандаа гоол хийн, багаа хөөджээ. Ирланд энэ удаагийн урьдчилсан тэмцээнд талбай дээрээ анх удаагаа оноо алдав. Харин Болгар 4 тоглохдоо 4 тэнцлээ.
3 тоглохдоо тус бүр 1 хожил, хожигдол, тэнцээтэй байсан Францын шигшээ Литвыг Ф. Риберигийн хийсэн ганц гоолын ачаар хожиж, 4 тоглолтын дараа 7 оноотой болж, хэсэгтээ 3-р байранд бичигдлээ. Хэрэв энэ тоглолтонд Литва хожсон бол 12 оноотой болж, Франц 4 оноотой үлдэх байв.
Амстердам хотноо Голландын шигшээ Шотландыг хүлээн аван тоглож, залуусынхаа хийсэн гоолуудаар 3:0-ээр хожиж, 4 тоглолтын дараа 100 хувийн амжилттай явна. Хэсгийн тоглолтууд талдаа ороод байхад ард нь бичигдэж байгаа багууд Голландаас 8 оноо дутуу болохоор Улбар шаруудад ДАШТ-ын виз ойрхон байна.
Карлош Кейруш дасгалжуулагчтай Португалийн шигшээ талбай дээрээ Шведийг хүлээн аван тоглож, хожиж чадсангүй, гоол ч хийж чадсангүй, 0:0-ээр тэнцэж саллаа. Португаль 5 тоглолт хийгээд байгаа ч 6-хан оноотой, хэсэгтээ 3-рт бичигдэж байна. Эхний 2-т бичигдэж байгаа багууд 10 оноотой, 4-т бичигдэж байгаа Швед тэднээс 1 тоглолт дутуу хийсэн ч адил 6 оноотой байгаа. “Европын Бразильчууд” болон Криштиану Роналду эвгүйтвэл ирэх дэлхийн аваргыг өнжих магадлал багагүй болоод байна.
Германы шигшээ Лихтенштейныг 4:0-ээр амархан хожиж хэсгээ удаах багаасаа 4 онооны илүүтэй тэргүүлж байна. Тэдэнтэй хэсгийн тэргүүн байрын төлөө өрсөлдөх магадлалтай ОХУ-ын шигшээ баг Москвад Азербайжаныг хүлээн аван тоглож, Р. Павлюченко, К.Зырянов нарын гоолоор 2:0-ээр хожлоо.
Ирэх долоо хоногийн дундуур ДАШТ-ын урьдчилсан шатны тоглолтууд мөн үргэлжлэн явагдана.
Өнгөрсөн шөнө болсон Европын бүсийн тоглолтуудын дүн болон багууд хэсэгтээ ямар амжилттай байгааг танилцуулъя.
1-р хэсэг
Португал: Эдуарду, Рикарду Карвалью, Пепе, Бруну Алвеш, Босингва (Роланду, 45), Данни (Угу Алмейда, 67), Тьягу (Деку, 62), Мейрелеш, Дуда, Симау, Криштиану Роналду
Швед: Исакссон, Майсторович, А.Юханссон, М.Нильссон, Мельберг, Эльм, Холмен (Вильхельмссон, 57), Чельстрем, Свенссон (С.Ларссон, 81), Элмандер (Берг, 87), Х.Ларссон
Порту. “Драгао” цэнгэлдэх.
Гоол: Торгелле, 38
Албани: Хиди, Вангьели, Цурри, Даллку, Лала, Г.Лика (Бакай, 70), Дуро, Скела, Цана, Салихи, Бериша
Унгар: Бабош, Бодор, Вошка, Селеши, Ванчак, Халмоши (Гера, 90), Хайнал (Вадоч, 80), Дардаи, Хусти, Торгелле (Пришкин, 86), Рудольф
Тирана. “Кемаль Стафа”
Мальт - Дани 0:3
Гоол: Ларсен, 12, 23; Нордстранд, 89
Мальт: Хабер, Каруана (Мускат, 69), А.Аджус, Богданович, Димеч, Бриффа (Барбара, 84), Майкл Мифсуд, Коэн, Шембри (Д.Аджус, 72), Баяда, Пейс
Дани: Соренсен, К.Поульсен, Кролдруп, Аггер, М.Якобсен, Л.Якобсен, Д.Йенсен (Андреасен, 63), С.Ларсен (Нордстранд, 82), Бендтнер (Борринг, 30), Йоргенсен, Роммедаль
Та’Кали. Үндэсний стадион
А хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Дани |
4 |
3 |
1 |
0 |
9-2 |
10 |
Унгар |
5 |
3 |
1 |
1 |
5-2 |
10 |
Португал |
5 |
1 |
3 |
1 |
6-3 |
6 |
Швед |
4 |
1 |
3 |
0 |
2-1 |
6 |
Албани |
6 |
1 |
3 |
2 |
3-3 |
6 |
Мальт |
6 |
0 |
1 |
5 |
0-14 |
1 |
2-р хэсэг
Гоол: Голан, 55 - Гекас, 42
Израиль: Ават, Сабан, Бен Хаим, Алберман, Бен Даян, Барда (Ицхаки, 61), Коэн (Вермоут, 85), Голан, Кейнан, Бенаюн (Каял, 77), Саар
Грек: Халкиас, Сейтаридис, Деллас, Басинас (Самарас, 62), Циолис (Пацатцоглу, 88), Харистеас, Карагунис, Торосидис, Кирьякос, Гекас, Пападопулос
Рамат Ган. Үндэсний стадион
Молдав - Швейцарь 0:2
Гоол: Фрай, 32; Фернандес, 90
Молдав: Намашко, Савинов, Лащенков, Головатенко, Епуряну, Армаш (Манолиу, 87), Бугаёв, Гацкан, Алексеев, Калинков, Ионита (Чеботару, 56)
Швейцарь: Бенальо, Лихтштайнер, Маньин, Сендерос, Хюггель, Барнетта (Джуру, 90), Инлер, Фрай, Нкуфо (Желсон Фернандес, 79), Падалино (Дердийок, 79), Грихтинг
Кишинев. “Зимбру”
Люксембург - Латви 0:4
Гоол: Карлсон, 25; Кауна, 48; Вишняков, 71; Переплеткин, 86
Люксембург: Жубер, Пляйн, Йениш, Хоффманн, Пайяль (Жерсон, 46), Петерс, Штрассер, Беттмер, Левек (Ломбарделли, 66), Бенси (Китенге, 70), Муч
Латви Ванин, Клава, Астафьев, Д.Иванов, Качанов, Верпаковский (Переплеткин, 72), Карлсон, Горкш, Колесниченко, Кауна (Рубин, 77), Жигаев (Вишняков, 66)
Люксембург. “Жози-Бартель”
В хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Грек |
5 |
3 |
1 |
1 |
10-3 |
10 |
Швейцарь |
5 |
3 |
1 |
1 |
9-6 |
10 |
Израиль |
5 |
2 |
3 |
0 |
9-6 |
9 |
Латви |
5 |
2 |
1 |
2 |
8-6 |
7 |
Люксембург |
5 |
1 |
1 |
3 |
3-11 |
4 |
Молдав |
5 |
0 |
1 |
4 |
2-9 |
1 |
3-р хэсэг
Словен: Ханданович, Цесар, Филекович, Б.Йокич, Маврич, Комац (Мейяч, 85), Кирм, Шишич (Злогар, 83), Корен, Дедич (Любиянкич, 67), Новакович
Чех: Чех, Грыгера, Уйфалуши, Розегнал, Янкуловски, Полак, Плашил, Сьонко, Ширл (Кадлец, 76), Барош (Фенин, 90), Сверкош (Нецид, 79)
Марибор. “Людски ВРТ”
Хойд Ирланд - Польш 3:2
Гоол: Фини, 10; Эванс, 47; Жевлаков, 61-авт - Елень, 27; Сагановский, 90
Хойд Ирланд: Тейлор, Маколи, Эванс, Крэйган, Клинган, Д.Джонсон, Маккэнн, Хили (Литтл, 90), Фини (Бэйрд, 84), Брант, А.Хьюз
Польш: Боруц, Вавжиняк, Дудка, Геррейро, Р.Левандовский, Кжинувек, Елень (Сагановский, 71), Василевский, Мих.Жевлаков (Босяцкий, 65), Бандровский (Блащиковский, 60), М.Левандовский
Белфаст. “Виндзор Парк”
С хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Хойд Ирланд |
6 |
3 |
1 |
2 |
11-6 |
10 |
Словак |
4 |
3 |
0 |
1 |
8-5 |
9 |
Чех |
5 |
2 |
2 |
1 |
5-2 |
8 |
Словен |
5 |
2 |
2 |
1 |
5-3 |
8 |
Польш |
5 |
2 |
1 |
2 |
8-7 |
7 |
Сан-Марино |
5 |
0 |
0 |
5 |
1-15 |
0 |
4-р хэсэг
Гоол: Баллак, 6; Янсен, 9; Швайнштайгер, 48; Подольски, 50
Герман: Энке, А.Бек, Янсен (Хельмес, 64), Таски, Швайнштайгер (Рольфес, 89), Подольски, Баллак, Хитцльшпергер (Марин, 78), Лам, Мертезакер, Гомес
Лихтенштейн: Йеле, Ритцбергер, Мих.Штоклаза, Оэри, Герстер, Мар.Штоклаза, Р.Бюхель, Т.Бек (Р.Бек, 74), Фрик, Рорер, Ф.-Й.Фогт
Лейпциг. “Центральштадион”
Уэльс - Финлянд 0:2
Гоол: Юханссон, 43; Куки, 90
Уэльс: Хеннесси, Гантер, Бэйл, Флетчер (Робинсон, 65), Коллинз, Ньятанга, Дэвис, Беллами, Кумас, Ледли (Ирншоу, 71), Эдвардс (Рэмси, 57)
Финлянд: Яаскелайнен, Пасанен, Каллио, Хююпя, Тихинен, А.Еременко (Шьолунд, 78), Р.Еременко, Форсселл (Куки, 89), Литманен, Хейккинен, Юханссон
Кардифф. “Миллениум”
Гоол: Павлюченко, 32; Зырянов, 71
ОХУ: Акинфеев, Анюков, Игнашевич, В.Березуцкий, Денисов, Семшов, Павлюченко (Погребняк, 72), Аршавин, Семак (Дзагоев, 56), Зырянов, Жирков
Азербайджан: Велиев, Меликов, Юнисоглу, Шукюров, Бахшиев, Магеррамов, Аббасов, Субашич (Джавадов, 46), Садыгов, Фабио Луис (Гомеш, 61), Надиров
Москва. “Лужники”
D хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Герман |
5 |
4 |
1 |
0 |
16-4 |
13 |
ОХУ |
4 |
3 |
0 |
1 |
8-3 |
9 |
Финлянд |
4 |
2 |
1 |
1 |
6-6 |
7 |
Уэльс |
5 |
2 |
0 |
3 |
4-5 |
6 |
Азербайжан |
4 |
0 |
1 |
3 |
0-4 |
1 |
Лихтенштейн |
4 |
0 |
1 |
3 |
0-12 |
1 |
5-р хэсэг
Гоол: Пике, 60
Испани: Касильяс, Альбиоль, Капдевила, Пике, Серхио Рамос, Касорла (Сильва, 75), Хаби Алонсо, Сенна, Хави, Торрес (Льоренте, 88), Вилья (Мата, 63)
Турк: Волкан Демирель, Хакан Балта, Гекхан Генюл, Эмре Ашик, Мехмет Аурелио, Арда Туран (Гекхан Юнал, 76), Ибрахим Юзулмез, Эмре Белезоглу (Сабри Сариоглу, 84), Тунджай Санли, Нихат Кахведжи, Семих Шентюрк (Айхан Акман, 56)
Мадрид. “Сантьяго Бернабеу”
Бельги - Босни Герцеговин 2:4
Гоол: Дембеле, 65; Сонк, 89-пен - Дзеко, 7; Яхич, 74; Байрамович, 81; Мисимович, 86
Бельги: Стейнен, Вермален, Демс (де Суттер, 79), Симонс, Феллаини, Дефур (Поконьоли, 60), Мудингаи, Свертс, Дембеле, Сонк, де Камарго (Хазар, 45)
Босни Герцеговина: Супич, Надаревич, Берберович, Яхич, Э.Спахич (Мравац, 60), Муратович, Ибричич, Панджа, Муслимович (Байрамович, 70), Мисимович, Дзеко (Пьянич, 89)
Генк. “Кристал-Арена”
Армен - Эстон 2:2
Гоол: Мхитарян, 32; Едигарян, 88 - Воскобойников, 36; Сааг, 68
Армен: Березовский, Арзуманян, Овсепян, Аракелян, Восканян (Едигарян, 46), Мхитарян, Арт.Карамян (Мкоян, 52), Арм.Карамян, Минасян, Пачаян (Акобян, 79), Мкртчян
Эстон: Парейко, Ряхн, Пийройя, Линдпере, Кинк (Сааг, 54), Вунк, Васильев (Зенёв, 76), Дмитриев, Воскобойников (Камс, 87), Клаван, Яагер
E хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Испани |
5 |
5 |
0 |
0 |
11-1 |
15 |
Босни |
5 |
3 |
0 |
2 |
16-6 |
9 |
Турк |
5 |
2 |
2 |
1 |
5-3 |
8 |
Бельги |
5 |
2 |
1 |
2 |
9-9 |
7 |
Эстон |
5 |
0 |
2 |
3 |
4-15 |
2 |
Армен |
5 |
0 |
1 |
4 |
3-14 |
1 |
F хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Англи |
4 |
4 |
0 |
0 |
14-2 |
12 |
Хорват |
4 |
2 |
1 |
1 |
8-4 |
7 |
Украин |
3 |
2 |
1 |
0 |
4-1 |
7 |
Беларусь |
3 |
1 |
0 |
2 |
4-5 |
3 |
Казахстан |
4 |
1 |
0 |
3 |
5-11 |
3 |
Андорра |
4 |
0 |
0 |
4 |
1-12 |
0 |
7-р хэсэг
Гоол: Рибери, 67
Литва: Карчемарскас, Скерла, Климавичюс, Шемберас, Дедура, Савенас (Ивашкявичюс, 66), Д.Чеснаускис, Шернас, Э.Чеснаускис (Миколюнас, 86), Данилявичюс, Панка (Пошкус, 81)
Франц: Манданда, Санья, Скиллачи, Эвра, Галлас, Тулалан, Диарра, Рибери, Гуркюфф (Насри, 78), Анри, Люиндула (Бензема, 64)
Каунас. “Дариус & Гиренас”
Румын - Серби 2:3
Гоол: Марика, 50; Стойка, 74 - Йованович, 17; Д.Стойка, 44-авт; Иванович, 59
Румын: Лобонц, Контра, Рац, Тамаш, Д.Стойка, Рэдой, Костя (Букур, 63), Кодря (Танасе, 46), Марика, Муту, Василич (М.Никулае, 76)
Серби: Стойкович, Драгутинович, Видич, Иванович, Пантелич (Суботич, 65), Станкович, Милияш, И.Обрадович, Мил.Йованович (Янкович, 61), Жигич, Красич
Констанца. “Фарул Стадиум”
G хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Серби |
5 |
4 |
0 |
1 |
12-5 |
12 |
Литва |
5 |
3 |
0 |
2 |
6-4 |
9 |
Франц |
4 |
2 |
1 |
1 |
6-6 |
7 |
Австри |
4 |
1 |
1 |
2 |
5-7 |
4 |
Румын |
4 |
1 |
1 |
2 |
5-8 |
4 |
Фарерын арал |
4 |
0 |
1 |
3 |
1-5 |
1 |
8-р хэсэг
Гоол: Пирло, 11-пен; Паццини, 74
Черногор: Полексич, Батак, Павичевич, Баша, Бошкович, Дринчич, Йоветич, Пекович (Вуйович, 79), В.Божович, Вукчевич (Цверотич, 88), Джалович (Бечирай, 70)
Итали: Буффон, Гроссо, Каннаваро, Кьеллини, Замбротта, Пирло (Бриги, 81), Де Росси, Паломбо, Яквинта (Паццини, 58), Квальярелла, Ди Натале (Пепе, 10)
Гоол: Константину, 33; Кристофи, 56 - Кобиашвили, 71-пен
Кипр: Гиоргаллиди, Кристу, Хараламбус (Иясуми, 90), Кристофи, Алонефтис (Панаги, 69), Илиа, Гарпозис, Александру, Константину, Михаил, Сациас (Авраам, 82)
Гүрж: Ломая, Лобжанидзе, Квахадзе, Шашиашвили, Размадзе, А.Иашвили, Одикадзе, Мчедлидзе (Сирадзе, 28), Хизанишвили, Гоциридзе, Кобиашвили
Ларнака. “Антонис Пападопулос”
Ирланд - Болгар 1:1
Гоол: Данн, 1 - Килбейн, 74-авт
Ирланд: Гивен, Макшейн, Данн, О’Ши, Эндрюс, Килбейн, Хант, Уилан, Дойл, Макгиди (Киог, 90), Кин
Болгар: Иванков, Миланов (Кишишев, 24), Ангелов, Манолев, Стоянов, Томашич, Попов (Димитров, 46), Телькийски, С.Петров, Георгиев (Макриев, 66), Рангелов
Дублин. “Крок Парк”
H хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Итали |
5 |
4 |
1 |
0 |
8-2 |
13 |
Ирланд |
5 |
3 |
2 |
0 |
6-3 |
11 |
Болгар |
4 |
0 |
4 |
0 |
3-3 |
4 |
Кипр |
4 |
1 |
1 |
2 |
4-5 |
4 |
Черногор |
4 |
0 |
2 |
2 |
3-6 |
2 |
Гүрж |
6 |
0 |
2 |
4 |
4-9 |
2 |
9-р хэсэг
Гоол: Хюнтелар, 30; ван Перси, 45; Кёйт, 77-пен
Голланд: Стекеленбург, Оэйер, ван Бронкхорст, ван дер Вил, Матейсен, ван Боммел, де Йонг (Афеллай, 80), Роббен, Кёйт, ван Перси (Снейдер, 65), Хюнтелар (Схарс, 80)
Шотланд: Макгрегор, Колдуэлл, Александер (Хаттон, 73), Берра, Нэйсмит, Фергюсон, Браун, Тил (Моррисон, 85), Д.Флетчер, Миллер (С.Флетчер, 71), Маккормак
Амстердам. “Амстердам-Арена”
I хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
Голланд |
4 |
4 |
0 |
0 |
8-1 |
12 |
Исланд |
4 |
1 |
1 |
2 |
4-6 |
4 |
Шотланд |
4 |
1 |
1 |
2 |
2-5 |
4 |
Македон |
3 |
1 |
0 |
2 |
2-3 |
3 |
Норвеги |
3 |
0 |
2 |
1 |
2-3 |
2 |
Европын бүсийн мэргэн буучид:
Тоглогч |
Гоол |
Сонк (Бельги) | 6 |
Вилья (Испани) | 5 |
Дзеко (Босни Герцеговин) | 5 |
Руни (Англи) | 5 |
Гекас (Грек) | 4 |
Ларсен (Дани) | 4 |
Мисимович (Босни Герцеговин) | 4 |
Нкуфо (Швейцарь) | 4 |
Подольски (Герман) | 4 |
Харистеас (Грек) | 4 |