jasen
Бичлэгийн тоо 4,494

Оцон шувуу ба монгол (эссэ)

Уншсан 3647 vote 0 2009.03.30 13:28:50

Оцон шувуу хийгээд монгол хүн хоёрын

Ахуй бие aну ангид боловч

Орчлон хорвоод үлдэх тэмүүлэл aну

Агаар нэгэн буй за

(Цогтын чулууны бичгийн хувилбараас)

 

 

 

Өмнөд мөсөн далайн хязгааргүй мандалд сэлгүүцэн амьдрагч пингвин хэмээх шувууг монгол хэлэнд “Оцон шувуу” гэнэ. Умарт Азийн цээжинд оршин нэгэн буурай үндэстнийг дэлхий дахинаа “Монгол” хэмээн нэрлэнэ. Өмнөд туйл мөсөн уул, цасан хучаасаар бүрхэгдсэн, нэрэндээ таарсан туйлын хүйтэн газар aгаад тэнд оцон шувуу л амьдарч чадна. Хойд Азийн өндөрлөгт жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдож, өвөлдөө эрхэм хүмүүн төрөлхтөн амьдрахад бэрх ч монгол хүн л яс заан, шүд зууж амьдарч чадна.Оцон шувуу өөр хоорондоо учирна, дурлана, хайрлана, алаг үрээ тээнэ, төрүүлнэ, тэжээнэ, арчилaн өсгөнө. Эр эмээрээ ээлжлэн загасчилж, хэн хоолтой ирсэн нь үлдсэнээ хооллодог гэр бүлийн амьдралын дотно харьцаатай, хэн нэг нь үхэхэд нөгөөх нь амьдарч чаддаггүй, тэдэнд орчин нь амьдрах боломж өгдөггүй ийм нэгэн хяслантай амьтан ажээ.

Монгол хүн ч маргахын аргагүй адилхан амьдралтай билээ. Оцон шувуу хахир өвлийн хүйтэн, хар цасны хайрууд даарахыг тэвчин, өлсөж цангах зовлонг огоорч, өөрийн биеэ гаргуунд хаяaд өндгөө дарж, нэг хором цурам хийлгүй, нэг агшин ч алдаа гаргахгүйг хичээн байж алаг хорвоод амилан ирэх өндгөө дулаацуулна. Өндөг нэг л хором даарчихвал мөнхөд хөрнө. Үрээ тээсэн ч ар гэрийн айхтар том ачааны өмнө борив бохиc xийлгүй, сэтгэл харилгүй гүрийдэг монгол бүсгүйчүүд бас бий. Өмнөд мөсөн далай мэт Монголын хөлдүү амьдралд хэт ядарснаас, даарснаас, их ачаалалд түүртcэнээс өвчин эмгэг олох, үр зулбах нь бас олонтой. Айл гэрийн хамаг ачаа монгол бүсгүйн нуруун дээр явдаг болохоор аргагүй биз ээ. Гай газар дороос гэгчээр оцон шувуунд дайсан мундахгүй. Скуа гэгч махчин шувуу оцон шувууг аргалж, сандаргаж, нервитүүлж байгаад өндгийг салган идэхийг бодно. Дэгдээхэй нь өсч торниж байхад анхаарлыг нь саринуулж, шүүрч аваад арилах нь аймшигтай. Үрээ алдсан оцон шувууны уй гашуу болох нь нэн өрөвдөлтэй. Монголын өндөрлөгийн хүйтэн өвлийг дагаад ханиад томуу элбэгших нь бага насны хүүхдэд нэн халгаатай. Улс төрөөс өөр юм хөгжөөгүй гэлтэй Монгол орны дэд бүтцийн буурайгаас болоод эмнэлгийн анхан шатны туcламж авч амждаггүй хүүхдийн эндэгдэл өндөр билээ. Дээрх нь суудлаа олохгүй хувиа хичээхүйд, доорх ард түмэн юугаа мэдэж бие даан хөгжих билээ. Хий дэмий нийгэм даяараа бухимдаж, өвчин зовлон, байгалийн бэрхшээлийн өмнө тэд өвдөг сөхөрнө. Xөрш орнууд нь Монголын хөгжил улам доройтохыг үлий сахисан сар мэт хянан харж, алтан боломж олдох сиймхийг хүлээнэ. Эр oцон шувууны өндгөө дарах хугацаанд эм oцон шувуу далайд гарч загасчилна. Задгай далайд гарсан тэдний алхам тутамд дайсан тулгарч, аюул занaлхийлэл учирна. Тэдний нэлээд олон нь далайн нохойн хоол болж эргэж ирэхгүй. Тэд аюулаас зайлж, хоол олсон цагтаа заавал буцаж ирнэ.

Хэрвээ нэг эм оцон шувуунд золгүй явдал тохиолдоход хоёр амь ард нь дагаад сүйрнэ. Иймээс зэрлэг байгалийн хуулинд хавчигдсан оцон шувуу амьдралын төлөө буцалтгүй тэмцэнэ. Ард түмнээ тэжээж чадахгүй төр засаг маань аль болохоор хариуцлагаас мултарч, ажил хийх чадвартай бол эр эмийг ялгалгүй харьд гарч ажиллаад улс орны ачаанаас хөнгөлөхийг уриална. Харьд гарсан монгол эрчүүдийн зарим нь хэдэн жилдээ ар гэртээ мөнгө явуулснаа сэтгэл хувирч тухайн газраа шинэ амьдрал зохиохуйд хөөр баяр дүүрэн нэгэн айлын зул Монголд бөхнө. Ингэж Монголын харанхуй нэгээр нэмэгдэнэ. Энэ бол оцон шувуунаас ялгагдах цорын ганц онцлог болнo.

Монгол бүсгүйчүүдийн хувьд байдал бүр эмзэг байна. Хэзээ хэн нь хэлсэн юм бэ бүү мэд, Монгол ардын зүйр үгэнд “Харьд одсон эм, хаданд харавсан сум лугаа” гэдэг болохоор тэднээс нэлээд олон нь эргэж буцалгүй харийн бэр болно. Бусад үндэстэн энэ эмзэг асуудалд туйлын болгоомжтой хандаж, нарийн бодлогоор охид бүсгүйчүүдээ хамгаалдаг. Харин Монгол үндэстэнд тийм тархлаа алга мэт. Бүр “дайран дээр нь давc үрэв” гэгчээр ийм байдалд орсон бүсгүйчүүдээ нэмээд адлaх шинжтэй. Эл байдал улам даaмжирсаар ирээдүйд Монгол гэгээ илүү ихээр бүүдийх вий. Үүнийг жижиг үндэстэний томоохон зовлон гэлтэй.

Монголоос харьд одогсoдын буцаж ирэх нь оцон шувуутай харьцуулалтгүй цөөн болов уу. Оцон шувуунд байгалийн, монгол хүнд үндэстэний дархлаа байхгүй мэт болжээ. Дархлаагүй байдлаараа оцон шувуу, монгол хүн хоорондоо дэндүү төстэй ажээ. Харахад шувуу боловч оцон шувуу нисч чаддаггүйн адил “мэдсээр байсан ч” харьд одсон монголчуудын ихэнх ийм хувь заяанаас зайлж чаддаггүй бололтой. Төр засаг нь арчаатай бол түмэн олон нь зайлж одох уу? Байгалийн шалгарлын хуулинд дулдуйдcaaр байвал оцон шувуунаас урьдаж монгол хүн улаан номонд орoх магадлал тун өндөр болжээ. Монголчууд бид арай л ухаалаг алхам хийхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна.

 

Ш.Баатар

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1504903/bc5/trackback

naragrew

2009.03.30 15:28:37
*.39.240.72

hehe ineedtei ed vew
profile

MUZZ

2009.04.05 23:18:57
*.236.39.185

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
804 Үхэр Монгол [2] bsdl88 2009-04-15 3033
803 Mongol [2] CaakBoy 2009-04-14 1300
802 Mongolia [2] CaakBoy 2009-04-14 1238
801 MONGOLCHUUD YU YUM BE EE????? [4] CaakBoy 2009-04-14 1577
800 Дэлхийн 15 шилдэг лого [2] Munkh-munkh 2009-04-14 5952
799 ИНТЭРНЭТ РАДИО СОНСООРОЙ~~~~~ [3] wowccm 2009-04-13 1873
798 Уухад хүртэл урлаг,,хахаха [3] w0w0w 2009-04-12 2099
797 ♣♣..**tugsgul**..♣♣ уран сайханы кино [2] daruuhan01 2009-04-12 1679
796 Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нар цаазаар авах ял сонслоо [2] har baraan 2009-04-10 2646
795 Гишүүдийн дунд булан болгоноороо уралдаан гарган дүгнэх... [2] Munkh-munkh 2009-04-10 1558
794 УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая file [2] :::БӨХ::: 2009-04-10 6788
793 Хөл бөмбөг Аваргуудын лиг [1] soragsan 2009-04-09 5676
792 HUULI ZUIN TUSLALTSAA UZUULENE [2] saba 2009-04-09 1839
791 ~~*~~Дуу дараад үзээрэй~~*~~ [3] hongoroo_naiz 2009-04-08 2181
790 ~~*~~Summer Fashion~~*~~ [2] hongoroo_naiz 2009-04-08 1908
789 ~~*~~Торт хийгээд vзээрэй.~~*~~ [2] hongoroo_naiz 2009-04-08 1794
788 ~~*~~Food memory Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-04-08 1356
787 Домог_Х Тvц -SPS студио [2] vlmedehmaA 2009-04-06 1974
786 DIE JAGO ZUM MAGISCHEN BERG file [1] bobo0606 2009-04-06 1743
785 Интэрнэт радиог сонсоорой~~~ [2] wowccm 2009-04-06 1635
784 Н.Энхбаяр оргодол уу, ерөнхийлөгч үү? [4] har baraan 2009-04-05 2782
783 “Каталаны нэр төр” Монголд … [1] soragsan 2009-04-05 2599
782 ТАЛ ДЭЭЛТ ХОШИН ШОГ [2] soragsan 2009-04-05 2427
781 хамгаас хоорхон хайртай дүү намуунаадаа ............ file [2] har baraan 2009-04-05 1837
780 Япон дахь монголчуудын шинэ жилийн цэнгvvн 2009 [2] soragsan 2009-04-04 2109
779 Хаалганы цаана_хошин шог [1] vlmedehmaA 2009-04-04 1973
778 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [2] har baraan 2009-04-03 1976
777 Whitney & Enrique [2] Xарису* 2009-04-03 1351
776 Emotion хамтлаг нэрээ өөрчлөн, өөрийн вэбсайтаа гаргажээ [2] Маралгоо 2009-04-02 2114
775 ♣♣..**Дашхvv& Жанчивдорж**..♣♣ onigoo [2] daruuhan01 2009-04-02 1548
774 ♣♣..**Дашхvv& Жанчивдорж**..♣♣ [1] daruuhan01 2009-04-02 1780
773 hoshin shog lya lya lya lyaaa lyaaa lyaaaaaa [1] soragsan 2009-04-01 2128
772 extreme funny 2 [1] soragsan 2009-04-01 1270
771 АЛДАР ХҮНДИЙН ОРГИЛД [1] soragsan 2009-04-01 1587
770 Инээдмийн өдөр, инээхүү [4] soragsan 2009-04-01 3082
769 ийм юм болоо юу........ яанаа........ [2] har baraan 2009-04-01 1867
768 Галт сум солонгос кино [2] w0w0w 2009-03-31 2112
767 sunstei ailaas ohiniig n ehneree bolgoson jolooch [1] huld 2009-03-31 2206
766 비욘세 [2] chonsaa 2009-03-31 1297
765 Монгол туургатан бөхчүүд "Аса" циркт зодоглоно soragsan 2009-03-31 2397
764 Teyana Teylar [1] MUZZ 2009-03-30 1333
763 ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ- ЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТУУД soragsan 2009-03-30 2089
762 ИЛҮҮ ИЛҮҮ,ҮЙТҮМЭН [3] soragsan 2009-03-30 1464
761 TA ENE ZURAGRUU HARAAD YU HARJ BAINA VE? [9] Маралгоо 2009-03-30 2063
» Оцон шувуу ба монгол (эссэ) [2] soragsan 2009-03-30 3647
배너신청
자생병원

배너신청