jasen
Бичлэгийн тоо 4,494

 

700 гаруй жилийн турш, Чингис хааны онгоныг тойрсон асуудлаар сонин содон, эсэн бусын үлгэр домог шиг үг яриа урьд хожид гарсаар ирэв. Эдгээр үлгэр түүх, үг яриа нь өнгөрсөн үед түүхийн утаа тортгонд ямагт дарагдан дагтаршсаар хүмүүсийн дуулж мэдсэн нь ховорхон болж хоцорчээ. Өнөөдрийн өдрийг хүрч ирэхэд зарим үг яриа үлгэр домгийг түүхчдэд хүртэл тайлбарахуйя хэцүү нууц оньсого болон үлджээ.

 

Нэг: Өндөр технологи Чингис хааны онгоны нууцыг тайлж чадах болов уу?

2008 оны эхээр Америкийн нэгэн эрдэмтэн Хятадад зориуд ирж Өвөр Монголын Эзний хороонд байдаг Чингис хааны онгоны хүрээнд газар дээр нь археологийн малталт хийж материал цуглуулаад явсны дараагаар 2008 оны 10-р сарын сүүлээр Америкийн Сантьягогийн их сургуулийн салбар хүрээлэнгээс нэгэн албан мэдэгдэл нийтэлж мэдэгдсэнээр тус сургуулиас урлаг судлаач, барилгын болон хууч судлалын эрдэмтэн , судлаач нийт 8 хүнээс бүрдсэн археологийн хайгуулын баг гаргаж Монголд очуулж 3 жилийн дотор хамгийн орчин үеийн хайгуул, тандалтын хэрэгслээр Чингис хааны онгоны ул мөрийг эрж хайхаар төлөвлөж байгаа ажээ. Энэ мэдэгдлийг өнгөцхөн харвал шинэ соргог юм шиг санагдаж мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ Япон болон Америкийн идэвхтэй оролцоотойгоор Чингис хааны онгоныг эрж хайхтай холбоотой ажил ойрын жилүүдэд харьцангуй урт хугацаагаар өөр өөр арга барилаар шувт өрнөсөөр ирсэн билээ.
Өмнө мэдээлж байснаар бол өнгөрсөн зууны 90-ээд оноос нааш, Монголын улс төрийн төлөв байдал өөрчлөгдөн хувьссан хийгээд Чингис хааныг дахин шинээр үнэлж дүгнэх болсон үйл явцыг дагалдаад, Чингис хааныг онголсон газрыг эрж олохоор 1990-1992 онд Японы талаас эхлэн санаачилж 1 тэрбум 200 сая иений тусламжийн хөрөнгө гарган Монгол Японы хоёр талаас бүрдсэн хамтарсан археологийн баг байгуулж “Гурван гол” нэртэй эрэл хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Түүний дараа 2000 онд Америкийн тэр бумтан Круз 1 сая 200 мянган ам долларын эрэл хайгуулын зардал гаргаж Монгол Америкийн хамтарсан анги байгуулж 2000-2002 онд Чингис хааны онгоныг эрж хайх ажиллагаа явуулсан юм. 2001 онд Монгол Япон хоёр талаараа хамтарсан хайгуулын баг зохион байгуулж “Шинэ эриний төлөвлөгөө”-г хэрэгжүүлж дахин Чингис хааны онгоныг эрж хайх археологийн судалгааны ажил өрнүүлсэн байна. 90-ээд оны эхээр Чингис хааны онгоныг эрж хайх явцад Монголын талын танилцуулснаар Японы нэг археологч Монголд түр хугацаагаар очоод байсан үүнийг бичээч надтай зориуд уулзаж Чингис хааны онгон Монголын нутагт байж болох ерөнхий чиг баримжаа, сэжиг сэжүүрийг хэлж өгнө үү гэсэн юм. Гэтэл өнөөг хүртэл дээр өгүүлсэн Монгол Японы хамтарсан археологийн баг ч тэр Монгол Америкийн хамтарсан хайгуулын анги ч тэр цөм л ямар ч үр дүнгүй төгссөн билээ. Монгол Японы хамтарсан баг Улаанбаатарын ойролцоо нэг ордны туурь олсон нь Чингис хааны онгонтой огт хамаагүй зүйл байжээ. Нүүдэлчин үндэстний эртний оршуулгын зан үйлээр бол Чингис хааныг ордон дотор ч юмуу түүний хажуу хавиргаар оршуулсан байж хэрхэвч таарахгүй билээ.
Өдгөө Америкийн талын мэдэгдэж байгаа “хиймэл дагуулаас зураг авах,алсаас тандан үзэх, газрын радар зэрэг шилдэг технологийг ашиглан, ухаж төнхөхгүй, хөрсийг нь хөдөлгөхгүйгээр уг обьектод халгүй тандалт судалгаа хийж, эцэст нь гурван хэмжээст стерео зургийн аргаар онгоныг тогтоох”-ыг оролдох төлөвлөгөө нь бүтэх эсэхийг хүмүүс харж хүлээж суухаас өөр яахсан билээ. Өнөөдөр онгоны жинхэнэ байрлалыг хайж тогтооно гэтэл Монгол улс хууль эрх зүйгээрээ зохицуулж өгөх үү үгүй юу гэдэг ч асуудал бас байгаа юм.

Хоёр: Түүхийн ном сударт Чингис хааны онгоны газар болон оршуулгын ёслолын тухай тэмдэглэсэн нь

Хятадын өвөр Монголын өөртөө засах орны Эзний хороо хошууны төв байдаг Алтан шилийн тосгоноос өмнө байх Гандир овоон дээр агч Монгол гэрийн хэлбэртэй Чингисийн онгон чинь Чингис хааны онгон тэгээд биш болж байна уу? гэж энд хүмүүс асууж болох л доо. Ярьж хэлж байгаагаар бол “Чингисийн онгон” гэж байгаа юм чинь Чингис хааныг онголон оршоосон газар байх ёстой бус уу. Тэгвэл үгүй, Чингис хааны шарилыг энд онголсон хэрэг огт биш ээ. Тэхээр хаана онголсон байж болох вэ? Өнөөг хүртэл хэн ч жинхэнэ онголсон газрыг олоогүй гэлцсээр ирсэн бөгөөд зөвхөн түүх судрын тэмдэглэлээс л ерөнхий байр багцааг нь гадарлаж байгаа хэрэг юм. Тоймлоод хэлбэл доорх мэт нэг яриа байна. Юу гэвэл Чингис хааныг тэнгэрт хальсны дараа “шарилыг Онон, Хэрлэн, Туул гурван голын эх авдаг Бурхан халдун уулын аль нэгтээ газар онголов” . “Досаны Монголын түүх”-т бас нэг өөр тайлбар байна. Юу гэвэл Чингис хааныг “Чинянгү”-д Чонын гуу Ц.С онголов . “Юань улсын судар”-т бас нэг ийм зүйл байна. Юу гэвэл “Чингис хааныг нэгэн уулнаа оршоов. Тэр уулын нэрийг Алтай хэмээмой. Хожим түүний ургийнхан болон хаадыг энд онголох болов”. “Марко Пологийн тэмдэглэл”-д бас нэг өөр зүйл байна. Юу гэвэл “Чингис хааны онголсон уулын нэрийг Ехан гэнэ”

Дээрх яриа тайлбарууд нь газрын нэр ус нь өөр өөр хэдий ч харьцуулж үзэхэд газрын байр байц нь үндсэндээ ойролцоо юм. “Онон, Хэрлэн, Туул гурван гол” гэж байгаа нь Монголын нутагт байдаг Онон гол, Хэрлэн гол, Туул гол гурвыг хэлж байна. Энэ гурван голын урсгал нь Хэнтийн нуруунаас эх авна. Нэг нь Хэнтийн нурууны гол салбарын өмнө өврөөс, бас нэг хоёр нь бага Хэнтийн нурууны өмнө этгээдээс эхэлдэг. “Алтай” гэж байгаа нь бага Хэнтийн нурууг хэлж байгаа хэрэг л дээ. Хэнтий буюу Хан Хэнтий уул гэдэг нь Бурхан халдун уулыг хэлж байна. “Чинянгү” гэх нь Хэнтийн нуруунд байх нэгэн уулын хавцал юм. Эрт цагт хаадын залран суудаг тэргийг нян гэх, нийслэл хотын өөр нэрийг бас нян гэх бөлгөө. Бага залуудаа Чингис хаан энд гэр орноо босгож чухам эндээс л хөдөлж хажуу хавийнхаа отог омгуудыг дайлан хурааж, эцэстээ хамаг Монголын тал хээрийг хамтатган нэгтгэж, Монгол үндэстний нийтлэгийг бүрэлдүүлээд чухам энд л Монгол улсын их хаанд өргөгдсөн болохоор “чинянгү” гэж нэрийг олсон буй заа. Түүний газрын байрлал нь өнөөгийн Монголын нийслэл Улаанбаатараас холгүй юм. Тэхээр бас Чингис хааны жихэнэ онголсон газар Улаанбаатараас холгүй уулсын дунд байж мэдэх нь. Арай барьцтай бодитой байж мэдэх зүйл гэх юм бол сүүлийн үеийн эрдэм судлалынхан дээрх санаа оноонуудыг харьцуулан дүгнээд хааны онгон Хэрлэн голоос баруунш, Туул голоос зүүнш, Хэнтийн уулсаас өмнөш байх ёстой, гэхдээ байрлалыг тодорхой тогооё гэвэл улам нарийн нягт судалгаа хайгуул хийх хэрэгтэй гэж байна.

Бодитой онгоны газрыг олохгүй байгаа нь цөм л өөр өөрийн учир шалтгаантай. Түүхэн баримтад тэмдэглэснээр бол 1227 онд Чингис хаан өвчнөөр өөд болохын өмнө гэрээс үлдээжээ. Тэр цагт хаан бээр цэрэг хөдөлгөж Баруун Ся Тангад Ц.С -г дайлж байсан зангилаа цаг мөч байсан болохоор Ся улсыг мэхлэн буулгаж авахын тулд “хаан элсний сүүлээр гашуудлыг мэдүүлж огт эс болох” гэжээ. Мөн оны 8-р сарын 25-ны өдөр хаан бээр Баруун Ся-гийн Лин жоуд өнөөгийн Нинся-гийн Лин У суурин цэргийн дотор нас барав. Чингис хааны гэрээс ёсоор олон бүгдээр нууцыг чандлан хадгалав. Баруун Ся-г буулган авсны дараа тэд “чандрыг монгол нутаг руу буцааж, хаан таалал болсон мэдээг тархаан зарлав” “Хүнд эс мэдүүлэхийн тулд, чандрыг хамгаалсан цэргүүд замд таарсныг шууд алж явлаа”.Досаны Монголын түүх”-т таарсан хүмүүсийг алахдаа цэргүүд “их эзнээ дагаад яв” гэж тарнидан уншсаар байсан нь урд өмнө нь та нар биеийн хүчин эд хөрөнгөө хаандаа өргөдөг асан бол одоо эзэн элж одсон болохоор та нар бас дагаад явцгаа гэсэн утгатай байжээ.

Чандрыг Хэрлэн голын эргэнд хүргэж, Чингис хааны ордонд өргөө, орд оршуулгын ёслол үйлдэх үеэр оролцогчид нь зөвхөн хаан хөвгүүд, гүнж нар асан агаад олон бүгдийг оруулахаас аль болохоор зайлсхийсэн ажээ. Оршуулгын ёслол хийсний сүүлээр “цөөхөн хүн шарилыг өргөж оршуулах газарт хүргээд “ , нэгэн модны дор оршоов. “Марко поло-гийн аяллын тэмдэглэл” Ингээд хэд ч юм жилийн дараа мөнөөх “цөөхөн хэдэн хүн” тэнгэрт уван цуван одсоноор Чингис хааны жинхэнэ онгоны газрыг мэдэх хүн үгүй болж хоцорчээ.

Түүнээс гадна Мин гүрний үеийн “Цао муз” “Өвс модны үрс” Ц. С гэдэг номд тэмдэглэснээр хамгийн гол чухал нь Монголын тухайн үеийн ёс заншил, язгууртныг үхвэл газарт оршоогоод “ булшны ором” эс үлдээнэ. Оршуулж дуусаад түмэн агтаар гишгүүлж тэгшлээд, дээр нь ботго алаад, мянган морьт цэргээр сахиулна. Ирэх жилийн хавар өвс ургаж тэгширвэл, асар майхнаа нүүлгээд тарж одно, алсаас харвал нүдэнд торох юмгүй, хэн ч мэдэхгүй болно. Тахилгын цаг болоход мөнөөх алсан ботгоныхоо эх ингийг хөтөлж очоод, түүний гунганан буйлах газрыг үзээд онгон энэ мөн хэмээх бөлгөө.” Энэ нь хүн үхсний дараа онгоны газар дээр ором эс үлдээнэ,тэмдэг үл тавина, эсвэл өдий төдий мод суулгадаг гэсэн үг. Хожим ой мод нь өсч ургаад ширэнгэ ой болох агаад аль модных нь дор онголсныг мэдэх аргагүй болно” Досаны Монголын түүх 1962 онд үүнийг бичээч бээр Монголд ажиллаж байхдаа Монгол улс Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд биечлэн оролцож дараа нь Хэнтий аймагт хүрч, тэр үед Чингис хаанд зориулж төрсөн газар нь болох Хэнтий аймгийн Дадал суманд босгосон дурсгалын хөшөөг үзэж сонирхсон билээ.

Эндээс түүхийн ном сударт Чингис хааны онгон өнөөгийн Монгол нутгийн хил дотор байна гэж тов тодорхой бичээд байхад бас яахаараа Өвөр Монголын өөртөө засах оронд Чингис хааны онгоны хүрээ гэж юм байгуулдаг байна гэж хүмүүс асууж болно л доо. Тэгвэл учир нь Чингис хаан амьд сэрүүн ахуйдаа нэгэнтээ гахай намнахаар гараад Бурхан халдун уулнаа Хэнтийн уулс нэгэн үнэн үзэгслэнтэй хөндий байхыг олж үзээд нүдний өмнө тусах үзэгслэн сайхныг гайхаж, алмайран согтож зүрх сэтгэл нь баясан догдлоод аман дотроо шивэгнэн хэлсэн нь “ Энэ газар миний орших газар болвол юутай зохистой санжээ. Энд нэг тэмдэг тавьтугай” гэв “Түүхийн чуулган” Гэтэл бас тэрээр Чингис хаан цэргээ дагуулж баруунш аялан дайтах замдаа Өвөр Монголын Ордосын хээр талаар дайран өнгөрөхдөө тэндэх гайхам сайхан байгалийг үзээд тансаг үзэмжид согтууран сэтгэлээ барилгүй ташуураа алдаж, морин дээрээ гүн бодолд удтал автаад магтан хэлсэн нь :

Толбот цоохор гур зүр
Тонгочин наадсан газар
Тоншуур хошуут өвөөлж
Тоглон жиргэсэн нутаг

Мөхөж доройтсон гүрэн
Мандаж бадарсан газар
Мөнгөн тэргүүнт өтгөс
Мөнхөд нойрсох орон хэмээн амандаа айлдаад намайг үзвэл энэ үнэхээр сайхан газар юм, намайг үхвэл энэ газар онголоорой” гэжээ.

Чингис хааны дээрх хоёр гэрээсийн тухайд гэвэл хаан хөвгүүд хөлөг баатрууд эзнийг хальсны сүүлээр ахин дахин зөвшин хэлэлцээд дээрх хоёр гэрээсийг эвдэж эс болно, гэтэл хааны нэгэн биеийг хоёр хэсэг болгож хуваалтай биш, мөнөөх хоёр гэрээсийг урьд хожид хэлснээр нь шарилыг нь Бурхан халдун уулын хавцалд оршоогоод , харин хааны хувцас титмийг өвөр Монголын Ордосын Эзнэй хороо талд онголж гэнэ. Яс хэлэх юм бол энд онголсон нь үнэндээ Чингис хааны хувцас хийгээд титэм агаад түүгээр Чингис хааны онгон болгожээ. Харин эзнээ хороо гэдэг нь “эзний онгоны хүрээ” гэсэн үг болно.

Бас нэг дурдууштай зүйл гэвэл , Чингис хаан хальж шарилыг төрсөн газарт нь хүргэж онголсноос хойш, Монголын Юань гүрний үед түүний үр ач нар хаан эцгээ “ бараадаж” хаа хол таалал болсон ч гэлээ Чингис хааны дурласан тэр онгоны газар хүргэж мөнх нойрсуулдаг болжээ. “Монгол түүхийн тэмдэглэл”-ийн дэд эвхмэлд болон “Чингис хааны цадиг”-т тэмдэглэснээр, “Чингис хааны хөвгүүд дотроос бага хүү Толуйг энд онголов, Толуйгийн хүү Мөнх хаан, Хубилай хаан, Аригбөх хийгээд хол газар хальсан хожмын үеийнхнийг ч мөн энд онголов” Онголсон арга нь Чингис хааныг онголсонтой адилавтар “ ор мөргүй” болохоор хүмүүс одоо хүртэл Юань гүрний нэг ч хааны онгон бунхныг олж илрүүлээгүй байна. Энэ бол бараг Хятад хүний хууч үгэнд хэлдэг “үр жимс нь үндсэндээ шингэдэг” гэдэг болсон хэрэг л дээ.

Тэгээд Чингис хааны хойчис аргагүйдэж шарилгүй хоосон Эзнэй хорооны онгоныг Чингис хааны жинхэнэ онгон болгоод , жил бүрий энд ёс төгөлдөр тахилгын ёслол үйлддэг авай. Чингис хааны онгоны сахиул болсон Дархадуудын хойчис үе улиран тахилга хийдэг агаад одоо нэгэнтээ 39-р үеийнхний ээлж иржээ. Одоо Чингис хааны тахилгыг гардан хийдэг 8 дархад өрхийн нийт 33 хүн байгаа гэнэ.

Гурав: Чингисийн хойчис хааныхаа онгоныг эрж олохыг нийтээрээ дэмжихгүй байна

Монгол 1921 оны ардын хувьсгалын ялалтаас хойш ЗХУ-ын зүгээс хүчтэй дарамтад орсон болохоор урт удаан хугацаанд Чингис хааныг үнэлж дүгнэх тал дээр бүхэлдээ үгүйсгэсэн байдалтай байсныг нийтээр мэднэ. Энэ байдал 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэсний улмаас тухайн үед намын доторхи үзэл суртлын ажил голлон эрхэлж асан МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын дарга Төмөр-Очир нарын нийт 130 гаруй хүн адил бус хэмжээгээр хэрэгт холбогдож хэлмэгдсэн явдал гарахад хүргэсэн билээ. Энэ байдал өнгөрсөн зууны 90-ээд оны эх хүртэл шувт үргэлжилж, ЗХУ задарч Монголын байдал өөрчлөгдсөний дараа л сая өөрчлөлт гарсан юм.
Өдгөө болоход Монголын холбогдол бүхий талууд Япон, Америкийн талтай хамтарсан археологийн баг , эрэл хайгуулын анги байгуулж, ихээхэн хүн хүч, эд хөрөнгө зарцуулж, археологийн чадал чансааг нэмэгдүүлж байгаагийн гол утга учир нь Чингис хаан Монголд төрж, Монголд онголуулсан төдийгүй, Монголынх, яах аргагүй Монголын хаан мөн гэж нотлох, тэгснээрээ өнөөгийн Монгол улс бол Чингис хааны байгуулсан их Монгол улсын нэгдлийг залгамжлагч мөн болохыг батлахад оршиж байна.

Гэтэл Чингис хааны бүхий л хойчисын тухайд аваад ярьвал тэд өөр өөрийн сэтгэлгээний өнцгөөс хараад ихээхэн хүч хөрөнгө зарж, Япон Америк зэрэг орны хүчийг Монголд татан оруулаад Чингис хааны онгоныг эрж хайх өргөн хүрээтэй ажил өрнүүлэхийг тэр бүрий дэмжихгүй байгаа юм. Ийм үзэл бодлыг дэмжигчдийн дотор монголын эгэл жирийн хүмүүс ч байна, өндөр албаны дээгүүр зиндааны хүмүүс ч байна. Монголын хамгийн нэр хүндтэй ШУА-ийн академич, Юань гүрний түүхч эрдэмтэн Далай Монголын нэгэн том сонинд өгүүлэл нийтэлж Чингис хааны онгоныг эрж хайх ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илээр мэдэгдсэн байлаа. Бас Монголын ерөнхийлөгч асан Н.Багабанди 2004 онд Хятадад айлчлах үеэрээ ССТВ-ийн сурвалжлагч Шүй Жүи и-д сурвалжлага өгөхдөө “Чингис хааны онгоныг эрж хайхыг зөвшөөрөх ч үгүй, дэмжих ч үгүй… Чингис хааны онгон угийн янзаараа хадгалагдаж, бурхан шүтээн шиг Монголын ард түмний зүрхэнд өнө мөнхөд орших болтугай” гэж тов тодорхой хэлсэн билээ.Тэрээр бас “Чингис хааны онгон чухамдаа аль зүгт байгаа, чухам ямар байдалтай байгаа гэдэг асуудал нь … түүнийг өнө мөнхийн нууц болгож тэдгээр нууцыг тайлахыг эрмэлзэгчид тэрхүү нууцыг тааж тааварлаж л байг” гэсэн юм.

Монголын нутагт ийм байдалтай байгаа бол хилийн чанадад ч иймэрхүү тусгалтай байгаа юм. Тухайлбал Хятадын өвөр Монголын өөртөө засах орны төв Хөххотод суун агч Чингис хааны 34-р үеийн үр хойч болох, Хятадын хамгийн сүүлчийн монгол ван эцэгт болох Чи Жун и ноён Синьхуа хорооны сурвалжлагчийн асуултад хариу өгөхдөө, “Монголчуудын уламжлалт зан үйл хийгээд өнгөрсөн цагт шүтэж байсан бөө мөргөлийн үүднээс авч хэлэх юм бол дээдэстээ тахил өргөж тайлах гэдэг нь гол нь сүнсийг нь тахих болохоос бие цогцсыг тахиж тайлдаггүй ёстой.Монгол үндэстний заншлаар бол хүн үхэх үед түүний сүүлчийн амьсгаа нь болсон сүнс нь биеэс нь салаад нэвт шувт гаран ойрхон тэмээний ноосонд шургана гэнэ. Түүхэн тэмдэглэлд бичсэнээр бол Чингис хааны дээдсийн хамгийн сүүлийн амьсгаа болсон сүнсийг татан авсан нь тэмээний ноос нь хэдэн зуун жилээр Ордосын Чингис хааны онгонд хадгалагдаж байгаа ажээ. Тийм болохоор Ордосын Чингис хааны онгон нь дээдсийн сүнсийг тахиж тайдаг эрх сүртэй онгоны газар болсон гэнэ.” гэж хэлжээ. Тэр бас Ордос нь дээдсийн тахилгын соёлын талаар “Монгол үндэсний нутаг газрын дотроос хамгийн бүрэн цэгцтэй, хамгийн уламжлалтай, хамгийн төлөөлөх чадамжтай юм гэж үздэгээ илэрхийлсэн байна. Үүнийг өөр ямар ч газар орлоод үйлдэж чадахгүй гэнэ. Тийм болохоор өнөөдөр Чингис хааны нууц онгоныг эрж хайх нь утга учиргүй, бас зайлшгүй шаардлага ч байхгүй юм.

хэмээснийг гар бичмэл эхээс нь орчуулан үйлдэж зохиогчийн хүсэлтээр хэвлэлд бэлтгэв. Хэвлэлд анх удаа гарч байгаа болно.

Ц.Сүрэнжав

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1504504/0da/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
» Чингис хааны онгоны нууц Америкт дахин шуугиан тарьж эхлэв soragsan 2009-03-30 3407
758 ygaad, yamar uchraas??????????? vege 2009-03-30 1726
757 ansan dahi mglchuudiin show 3heseg 20092009 2009-03-30 1492
756 Хоёр эр кино үзэж байна [5] soragsan 2009-03-29 3043
755 Өвөр монгол дуучид,сансан сэтгэл [3] soragsan 2009-03-29 2629
754 INEEGEEREI (BEAN)>.< [4] chonsaa 2009-03-29 1611
753 Boginohon huurhun onigoonuud [2] Маралгоо 2009-03-29 7157
752 hiliin tsaan [1] uranbol 2009-03-29 1445
751 so kino [1] uranbol 2009-03-29 1633
750 mongol [2] uranbol 2009-03-29 2040
749 монголоос солонгосруу явах хүмүүсийн анхааралд [1] 기대 2009-03-29 1922
748 Дэлхийн шинэ 7 гайхамшиг [2] soragsan 2009-03-29 16985
747 Би азтай Монгол-/хошин шоу тоглолт/ [1] w0w0w 2009-03-29 1868
746 Мөнгөтэй туулай**хошин шог [1] w0w0w 2009-03-29 2272
745 Цэргүүд**кино [1] w0w0w 2009-03-29 1672
744 Death bell...kino [1] w0w0w 2009-03-29 2122
743 Спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая! [1] lhas 2009-03-29 1622
742 Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх өдөр ойртсоор [1] soragsan 2009-03-29 2416
741 hvmvvsee ene duug [1] 963963 2009-03-29 1311
740 нэг нүдэт кино, [1] soragsan 2009-03-29 1483
739 KIBI^^ [2] chonsaa 2009-03-28 1854
738 K-1 MAX 2009 KOREA [НАНДИНЭРДЭНЭ .VS. Su Hwan Lee] [5] Redhorse 2009-03-28 2982
737 MAIKL JEKSON SUULIIN UDAA BUT AVAH NEE [2] chonsaa 2009-03-28 2968
736 "ТЭНГЭРТ ТЭНЦЭХГҮЙ ДУРЛАЛ"hoshinshog [1] vlmedehmaA 2009-03-28 2881
735 *^^*SANDRA*^^* [2] chonsaa 2009-03-28 1521
734 ...Өөрт заяагаагүй юмыг Өмчлөх гэж чармайсны хэрэггүй... [1] soragsan 2009-03-28 2029
733 Явдалтай хүүхний цаана [4] soragsan 2009-03-28 2623
732 Шог зургийн үзэсгэлэн гарна [1] Manaach01 2009-03-28 12082
731 ****** file [3] chonsaa 2009-03-28 1437
730 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [1] vege 2009-03-28 2867
729 11 настай жаалын аймшигт хэрэг [3] har baraan 2009-03-27 2702
728 Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, улсын цоллооч засуул П.Буджавийн нэрэмжит барилдаанд сумын заан Батзаяа түрүүлэлээ. [1] :::БӨХ::: 2009-03-27 1954
727 Н.Түвшинбаяр: Зөв бодоод, зөөлөн ду­угараад явж байвал амьдрал болно гэж боддог :::БӨХ::: 2009-03-27 1919
726 Г.Өсөхбаяр: А.Сүхбаттайгаа дахин барилдах боломж олдвол надад сайхан л санагдана :::БӨХ::: 2009-03-27 2420
725 ~~*~~Puzzles Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1338
724 ~~*~~Koala checkers Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1363
723 ~~*~~Rush hour Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1812
722 ~~*~~Rescue helicopter Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1238
721 ~~~*~~~Chopper Flash Game~~~*~~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1845
720 ♥손담비♥ [1] chonsaa 2009-03-27 1268
719 sandra sandra sandra file [1] daa 2009-03-27 1422
718 Нэг санваартан євгєн [4] soragsan 2009-03-27 1806
717 DISCO-엄정화 file [1] hongoroo_naiz 2009-03-27 1376
716 MONGOL NAADAMIIN TALAAR TAILBAR ZURAGIIG NI HIIGEED OG TEHV PLESE [1] [1] drkargo 2009-03-27 2034
715 Сэтгэгдэл бичих талбар ба сэтгэл зvйн євчин [1] soragsan 2009-03-27 1858
배너신청
자생병원

배너신청