Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ээжтэй хvн эрхэлдэг юм

Уншсан 1196 vote 0 2009.03.28 11:57:43
Ээж минь
...Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шvvдрийг, нvцгэн хєлєєрєє vсчvvлэн гvйж би

ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бvлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хvний зvрх сэтгэлийн уянгыг хєглєж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.
Энэ сайхан ертєнцєд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хєхєєрєє хурайлж, бvvвэйн дуугаараа аргадан єсгєжээ. Євдчих вий гэж vvлнээс хvтэл халхалж, єлсчих вий гэж бусдаас хvртэл харамлаж, зvрдэх вий гэж vйлээс хvртэл аргадаж, яг л єндгєє дарсан шувуу шиг л хайрлаж, харамлаж, энхрийлж єсгєж дээ ээж минь.
Хааяа зэмлэж vглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны єндєг нь хvртэл зєєлєн байдаг, "эвий vр минь " гэж тэвэрч vнсэхэд хvртэл, элэг зvрхний гvнээс хайр нь ундран байдаг сvv шигээ цав цагаахан сэтгэл эх хvнээс єєр нэгэнд бий билvv.
Хорвоогийн жаргал зовлонг хvvхдvvдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хvсэл мєрєєдлийнхээ сайхан биелэлийг хvvхдvvдийнхээ ажил амьдралаас хайдаг, санаанд нь хvрэхгvйн шаналал, хvлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л vглэж аргаддаг, хоёргvй ховорхон сэтгэл эх хvнээс єєр хэн нэгэнд бий гэж vv.
Єнгєтэй, амттай, сайхан бvхнээ єєрєєсєє харамлан байж vрдээ л хадгалдаг, vvд нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг, євдєж ядрах vед нь vгийн урмыг сvvн сэтгэлээр сvлэн эдгээдэг єгєємєр ачтан, эх хvнээс єєр буй буюу.

Бид анзаардаггvй.

... Ээжинхээ сvvг татрахгvй юм шиг, энхрийлэл хайрыг нь дуусахгvй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгvй юм шиг санах, омголон хєєрvv насандаа даан ч олон зvйлийг анзаарч ухаардаггvй юм даа бид.
-Єєриинх нь тєлєє vглэж зэмлэх сэтгэлийг нь "єє ээж яршигтай юм" гэж тээршээнэ. Ємєлзєж, гомдох сэтгэлийг нь vvдээ хаяад гарахдаа vл анзаарч, хамтад нь хааж одох. Єєрийнхээ тєлєє бус vрийнхээ тєлєє л гэж vглэн дуулах "буруу ч", "тээртэй ч" энэ л vгс хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггvй.
-Хааяадаа ээждээ очихдоо "ээж сайн уу?" гэсэн хайхармжгvйхэн мэндийн хариуд "ээж нь сайн" гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хvртэл "за, яамай даа" хэмээн бодолдоо тайвшрана. Єєдєсхєн багадаа євдєж халуурахад нь биедээ нааж єєртєє халууныг нь авдаг байсан тэр л ээжийнхээ, бvлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. 'Vр минь. євчингvй эрvvл байвал, єтєл миний євдєх ч яамай" гэж хайхрамжгvй хандах тэр л хандлагыг єєрєєсєє ємєєрєх сэтгэлийг бид анзаардаггvй.
-Хаа нэгтэй, харж vзэж байгаа мэтээр жаахан юм аваачиж єгєхдєє, "яахнав дээ хvvхдvvд минь, яасан ч их юм бэ?" гэж уулга алдахад нь тєрvvлж єсгєсний ачийг нь хариулж буй мэт нэг л маадгар. Єгсєн жаахан юмыг тань єєртєє бус єрєєл бусдад "хvvхдvvд авчирч єгсєн юм" хэмээн хєєрцєглєн тvгээх эхийн сэтгэлд єнгє мєнгє бус хайр халамж vгvйлэгдэж байдгийг бид анзаардаггvй.
-Энд тэнд элдэв тоглолт vзэн, эзэн бусаар наргиж явахдаа эхийн тухай дуулж, шvлэглэхийг сонсон уярч, мансуурч суухдаа "шvvдрийн мєнгєн дуслаар" биш сvvгээр сvлсэн цай чанаж, шєл хийж, хааяа ч болов ачлахаа санадаггvй. Хийх гэсэн vйлдэл бvхний хариуд "юvхэв хvvхдvvд минь" гэж татгалзавч, цаанаа ачлал энэрэл хvсч л суудгийг бид анзаардаггvй.
-Ажил амьдралдаа vvртэж, хааяа нэгтээ ээжтэйгээ утсаар л ярина. "Та минь давгvй юу?" гэх асуултын "давгvй хvvхдvvд минь, ээж нь алзахгvй, надад юунд санаа зовох вэ" гэдэг хариултанд сэтгэл ханан тайвширна. Жилдээ ганц цагаан сар, бусад баяраар ёс мэт ээжийдээ очиж, єгч буй бэлэг сэлтээр сэтгэлийг нь аргадах. Єтєлж ганцаардаж, євдєж ядрахдаа хvйн холбоотой хvvхдээ л хvлээж суух эх хvний сэтгэлийн чилэлтийг бид анзаардаггvй.
Энэ ертєнцєд бид єєрсдєє сонгодоггvй, сонгох ч эрхгvй хэдий ч эх хvнд vр нь болж ирэн, эмэхрэл, хайр халамжаар бие биеэ ачлах агуу хувь заяндаа бишрэхгvй байхын арга vгvй. Сайн муу, сайхан муухай ээлжилдэг энэ хорвоод, гагцхvv эх хvний сэтгэл юутай зvйрлэшгvй агуу дээд нь билээ. Энэ л агуу дээд сэтгэлийг тунгааж ойлгон. ухаарч мэдрэх нь эрдэнэт хэмээх хvн бидний vvрэг юм шvv дээ.

Ээжтэй хvн л эрхэлдэг.

... "Эвий vр минь" хошуу цорвойлгон, гар сунган, эрхлvvлэх эхийн сэтгэлийн гvнд юутай ч зvйрлэхийн аргагvй энхрий, ялдамхан хайр оршиж байдаг юм. Энэ л хайраараа єєрєєсєє тасарч унасан vр хvvхдээ хайрлан эрхлvvлдэг агуу зєн совин бас байдаг ажээ. Буруу гундуу яваа vр хvvхдээ буруутгахаас илvvтэй, дотор сэтгэлдээ єєрийгєє л буруутгах хэрнээ єрєєл бусдаас ямагт ємєєрнє.
-Айлын хvvхэдтэй муудалцаад уйлж орж ирэх хvvхдээ "больж, чиний л буруу шvv дээ" хэмээн зандравч, "хєєрхий vр минь євдєє болов уу" гэж дотор сэтгэлдээ "нулимс унагана".
-Тааруухан сурч буй хvvхдээ "байг миний хvv, малд нvдтэй, ажилд сайн юм чинь" хэмээн багшаас нь ємєєрч, дотор сэтгэлдээ "хэрэлдэнэ".
-Сархадад хєлчvvрч, савлаж орж ирэх хvvгээ "согтуу толгой чи " хэмээн зэмлэвч " маргааш толгой нь євдєх байх даа " хэмээн дотор сэтгэлдээ "эмчилнэ".
-Салж сарнихдаа тултал муудалцаж ирсэн хvvхдvvдээ "хvний vрийг зовоогоод чи" хэмээн зандравч, "хєєрхийс минь учраа олохгvй л байна даа" хэмээн дотор сэтгэлдээ "ярин шанaлна".
Эх хvний vр хvvхдээ ємєєрч, єєрт нь хир халдаахгvй хамгаалж ирсэн энэ л сэтгэлийг бид зєвєєр ойлгож. зєв ухаанаар авч явахсан даа. Эрхэлж эрхлvvлэхийн энэ л зааг дээр єдгєє олон хvмvvс амьдралд хєлєє олохгvй "хазгай гишгэж", "зовж зvдэрч", " хэлээ зажилж", "нялхарч" яваа нь нууц биш. Энэ бvхэнд ээжийгээ л буруутгахтай би санал нийлдэггvй. Эх хvний vрээ хайрласан сэтгэлийг буруутгаж болно гэж vv? Холын холд одсон хойно нь гуутай зурагных нь ємнє, зул асаан хожимдсон гэмшлээ, нулимстайгаа холин байж ухаарах гэж vv?
Энэ хорвоод ээжтэй хvн л эрхэлдэг юм гэнэ лээ. Єтєл болсон хойноо ч шvv. Гэхдээ зєв л эрхлэцгээх сэн дээ.

Тєгсгєл.

Тун удахгvй олон олон жил бидний тэмдэглэж заншсан, "мартын 8" хэмээн нэрлэдэг баяр болно.
Амьдралын эрхээр харьд ажиллаж амьдарч яваа олон монголчуудыг ээж нь хvлээж суугаа. "Ажил vйлс нь бvтэмжтэй байг" хэмээн аагтай цайныхаа дээжийг тэнгэт цацлан єргєж байгаа. Хаа нэгтээ илгээх харь мєнгєний дээжийг хэтэвчиндээ бус бурханыхаа ємнє тавьж, "эсэн мэнд явж, энх тунх байж. их мєнгє олж, элбэг сайхан ам;драг" хэмээн залбирч л суугаа. Элэг бvтэн. тайван амьдралыг, их мєнгєтэй давчуу амьдралаар сольж байгаа, энэ бусармаг цагийн жихvvн салхи удаан vлээхгэй ээ.
Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай
Хайр энхрийлэл дvvрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал vсийг утасны цаанаас илбээрэй
Эх болсон, эх болж байгаа, эх болох гэж байгаа олон сайхан монгол бvсгvйчvvддээ баярын мэнд хvргэж, сэтгэл тань vргэлж сvv шиг цагаахан байж, ажил vйлс тань єєдрєг сайхан байж, амьдрал тань хайр энхрийллээр дvvрэн байхыг ерєєе.
Хайртай vрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бvрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа байгаа бvсгvй хvнээс илvv сайхан нь хорвоо ертєнцєд хаана байх билээ. Дээд тэнгэр та нарыг минь ивээг.


Харнууд овгийн Гомбосvрэнгийн Галбадрах.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1496496/d19/trackback

profile

Маралгоо

2009.03.28 13:01:18
*.254.49.142

1090571188_a0bc688af1.jpgҮзэмжит хуар торго ч үзэсгэлэнг тань гүйцэхгүй
                    Үнэт эрдэнийн чулуу ч хайранд тань дүйцэхгүй
                    Сүү хэдий цагаан ч сэтгэлийг тань сүлэхгүй
                    Сүсэглэн тахиж залбирлаач таниас өөр бурхангүй ээ
profile

ELGEMSUU

2009.03.28 13:19:17
*.251.203.57

Yag odoo zalgaad alsad baigaa eejteigee yariarai mash ih bayarlana shuuemoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211381
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239299
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366742
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365276
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524302
3486 zowxon busguichuuded [9] loi 2009-03-28 1113
3485 www.huuhed.bblog.mn bolor2 2009-03-28 735
3484 Udriin zurhaig Yaraltai [4] [4] namynaa 2009-03-28 7721
3483 ATAARHAL TORMOOR...... ELGEMSUU 2009-03-28 974
3482 bvsgvichvvdee heleed ogooch yaraltai [1] bigbig 2009-03-28 875
3481 hariulj ugnu uu [4] bgtoyuna 2009-03-28 732
» Ээжтэй хvн эрхэлдэг юм [2] ismiraldo 2009-03-28 1196
3479 Бүсгүй хүний нэгэн чимэг бол сүрчиг [1] Маралгоо 2009-03-28 1875
3478 HOLLYWOODiin oddin goo saihnii mes zasluud Маралгоо 2009-03-28 10925
3477 ЧШ ЧИМЭЭГҮЙ, ШИВНЭЭ БАЙНАА ХҮҮХНҮҮДЭЭ. [3] ХЭРСҮҮ 2009-03-28 3877
3476 Versace_iin 2009 oni shine zagvariin havar zuni tupli Маралгоо 2009-03-28 2488
3475 Одуудын дунд ийм үсний засалт мода болж байгаa юм байхдаа.......... Маралгоо 2009-03-28 11401
3474 ELGEMSUU GEDEG NOHORT [6] my dong 2009-03-28 1168
3473 ASUUYA [6] bailka 2009-03-28 929
3472 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ vege 2009-03-28 1421
3471 TER HUUHDIIN AAV HEN BE??????? [6] ELGEMSUU 2009-03-28 990
3470 UNENDEE YU HELEHEV.... [6] ELGEMSUU 2009-03-27 892
3469 domina... [7] zippo82 2009-03-27 1889
3468 HI BUSGUICHUUDEE YARALTAI TUS BOLOOCH. [8] my dong 2009-03-27 1007
3467 Tuslaach? [6] jum 2009-03-27 1531
3466 orchuulj ugch tus bolooch [6] chalchii 2009-03-27 1115
3465 Давхраагүй нүдийг будах аргууд [3] Алаг нүдэн 2009-03-27 3463
3464 Хумс будна гэдэг чинь тэр чигээрээ урлаг [2] Алаг нүдэн 2009-03-27 1996
3463 Бүү гайхаарай [6] Алаг нүдэн 2009-03-27 1116
3462 Эмэгтэйчүүд бүх бурууг үүрэхгүй [4] Алаг нүдэн 2009-03-27 984
3461 Би ээж болно. [4] Алаг нүдэн 2009-03-27 1216
3460 Гоё юмаа. [5] Алаг нүдэн 2009-03-27 1031
3459 Нvд эмэгтэй хvний толь [5] 사랑이 뭔지 2009-03-27 1115
3458 Батгаа дyp мэдэн эмчилж болохгvй [1] 사랑이 뭔지 2009-03-27 1032
3457 huuli zuin tov [1] arar 2009-03-27 631
3456 Хар цайгаар нvvрээ угаавал єнгєлєг болно [1] 사랑이 뭔지 2009-03-27 801
3455 hi eejvvdee udahgvi toroh yuma [6] dior_875 2009-03-27 910
3454 targalah talaar zovlogoo ogooch busguichuudee? [5] syys 2009-03-27 2538
3453 Erchuudiin bodloor huuhnuud iimerhuu bh nee [1] nakaa 2009-03-27 1660
3452 hi humuusee yaraltai zuvulguu uguurei [6] keruru 2009-03-27 831
3451 Elchingiin site ruu yaj ordog bilee ohiduudaa? [2] oxinoo 2009-03-27 757
3450 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1] bolor2 2009-03-27 749
3449 Nyalh huuhedtei bol file [1] chonsaa 2009-03-27 1069
3448 Taalagdsan zaluugaa yaj ooriin bolgoh ve*^^* [2] chonsaa 2009-03-27 1013
3447 MEDEELEL.............. [3] ELGEMSUU 2009-03-27 923
3446 BABY HUSEJ BAINAA......... ELGEMSUU 2009-03-27 596
3445 ELGEMSUUGEES ASUUH NI [3] kuzumi 2009-03-27 841
3444 Визийн хугацааг 90 хоног болгосноор иргэдэд илүү таатай нөхцөл боломж бүрдэнэ [1] bolor2 2009-03-26 1021
3443 www.huuhed.bblog.mn bolor2 2009-03-26 750
3442 ansand helnii surgalt bdag uu [1] bombogor(''-'') 2009-03-26 914
배너신청
자생병원

배너신청