"Олон улсын боловсролын үзэсгэлэн, яармаг” энэ сарын 28, 29-нд “Чингис хаан” зочид буудлын хурлын их танхимд болно.

Тус үзэсгэлэнд АНУ, Канад, Австрали, Тайвань, Сингапур, Солонгос, Их Британи, Польш, Швейцарь улсын 11 их, дээд сургууль, боловсролын байгууллага оролцох юм. Жил бүрийн хавар, намарт болдог уг яармагийг "Монголын оюутны холбоо", “Оюунлаг-Үйлс” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулдаг. Энэ үеэр боловсролын мэргэжилтнүүдээс гадаадад суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрах боломжийн талаар бодит мэдээллийг төлбөр, зуучлалгүйгээр шууд авах боломжтой гэнэ. Мөн оролцогч сургуулиудын доктор, профессорууд уригдан ирж тухайн улсын боловсролын систем болон сургуулийнхаа талаар танилцуулахын зэрэгцээ манай улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоох зэргээр ажиллах ажээ. Залуус гадаадын их, дээд сургуулиудыг сайн судлаагүй, чанартай боловсрол олгодог ямар сургууль байгааг, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг мэдэхгүй цаг алдаж зуучлалын байгууллагад өндөр хөлс төлдөг.

Энэ байдал нь гадаадын их, дээд сургуульд элсэн ороход хүндрэл учруулдаг байна. Боловсролын яармагийн үеэр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, үнэ төлбөргүй ном тараах, худалдаа явуулах, TOEFL-ийн шалгалтын талаарх зөвлөгөө болон оролцогч сургуулиудын дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ болох аж.

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий