jasen
Бичлэгийн тоо 4,494
 
 

Mонгол Улсын хөдөл­мөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн анх­ны аварга Н.Түв­шин­баяр­ын “Өдрийн сонин”-ны саяхны нэгэн дугаарт нийтлэгдсэн, сэтгүүлч Б.Бадмаагийн хийсэн ярилцлагыг нийтэлж байна.




-Та сайхан шинэлэв үү. Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан шинэллээ. Хөдөө гэртээ очиж, аав ээжтэйгээ шинэ сарыг гаргалаа. Өнөө жил сайхан болох байх аа. Хаваржаа ч сайхан байна. Миний хувьд сүүлийн хоёр жил тэмцээн уралдаантай байсан тул нутагтаа сар ши­нийн баяр гаргаж чадаагүй юм. Харин өнөө жил аав, ээж, ах дүүстэйгээ сар шинийн баярыг угтаад сайхан байлаа.

-Сайхан нутгаар хавар­жаа ямар байна. Хаврын их ажил хэдийнэ эхэлсэн биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хаврын урь орж, ирж яваа цаг гарсан ч хөдөө малчны хотонд шинэ төлийн дуу цангинаад сайхан байна. Үүнтэй зэрэгцээд мал­чин хүний хамгийн их ачаа­лалтай үе ирдэг. Нэг ч төлийн эндэгдэлгүй малаа эсэн мэнд бойжуулах их ажил эхэлнэ дээ. Манай хонь хургалаад эхэлсэн байна.  

-Та олимпийн наадмаас ирснийхээ дараахан нутаг явж, хадлангаа бэлдсэн бай­х аа?

-Тийм ээ. Намар цагт өвс хадлангаа бэлтгэж, өвөлтэй нүүр бардам золгосон хүн чинь хаврын улирлаас айх зүйл байдаггүй юм. Тиймээс би жил бүр хадлангийн үеэр хоёр хөгшиндөө очиж, ажилд нь тусалдаг. Өнгөрсөн намар ч мөн энэ л уламжлалаар явсан. Өвс хадаж, малчин хүний нөр их ажлаас ху­ваалцах нь нэг ёсны хобби болсон гэх үү дээ.

-Мал төллөлтөд хэр тус­лав?

 -Өнөө хавар ч дорвитой тусалж чадсангүй ээ. Сайхан шинэлчихээд л хүрээд ирлээ.

-Ингэхэд таны хөл гай­гүй юу?

-Дажгүй шүү. Хоёр оны зааг дээр АНУ -д очиж хагал­гаанд орсон. Баруун хөлний өвдөг бэртэлтэй байсан. Ямар­­­таа ч мэс засал ам­жилттай болж, өнөөдөр эрүүл саруул болсондоо баяртай байна.

-Эмчилгээ бүрмөсөн дууссан уу?

-Яалаа гэж дээ. Мэс засал хийлгэнэ гэдэг дөнгөж 50 хүрэхгүй хувийн л эмчилгээ гэнэ лээ. Хагалгааны дараа гам барих нь хамгийн чухал. Тиймээс тогтмол гам барьж байна. Энэ сардаа багтаад дахин Америк явах ёстой. Нөхөн сэргээх эмчилгээ хийл­­­гэнэ. Энэ хамгийн чухал л даа. 45 хоног болно. Үүний дараа үндсэн эмчилгээ дуусч, өөрийн дасгалаар бүрэн эдгээнэ дээ.

­Олимпоос хойш бэлт­гэл хэр хийв?

-Үнэнийг хэлэхэд олим­пийн наадмаас хойш бэлтгэл хийж чадсангүй. Хагалгаанд явахаасаа өмнө хааяа нэг бэлтгэл хийдэг байсан. Ер нь хөдөө гарч л их бэлтгэл хий­лээ дээ. Манай нутгийн агаар чинь байгалийн сайхан бэлт­гэл болно. Мөн адуу малтай ноцолдох чинь монгол хүнд л тохиох бэлтгэл шүү.

-Таныг олимпод оро­ход бэртэлтэй байсан гэж дуулд­сан?

-Миний энэ баруун хөл­ний бэртэл чинь жил гарны өмнөх эд л дээ. Олимпоос өмнө авсан. Баруун хөл уч­раас их хэцүү. Хөл мэх хийж болдоггүй. Анх сэтгэл санаа­гаар унах үе их л байлаа. Энэ муу хөл зүгээр байсан бол гэж бодох тохиолдол их бай­сан. Бүх л хөдөлгөөнийг хий­мээр болдог. Гэвч болж өгөх­гүй нэг юм тушаад байна. Эхэндээ бол их хөнддөг бай­лаа, бэр­тэлтэй хөлөө. Сүүл­дээ сурч хөл мэх бага хийдэг болсон. Олимпийн үеэр хар­сан байх. Хөл мэх хийхгүй байгаа биз дээ. Мэхний хувил­бараа сайн тооцоолсон л доо. Америк эмч нар ийм хөлтэй барилдах битгий хэл яаж ал­хаж байсан юм бэ гээд л гайхсан.  

-Ингэхэд таныг ирэх наад­маар зодоглоно гэх яриа гараад байсан. Энэ үнэн үү?

-Хэвлэлээр л тэгж бич­сэн байх. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Түүний дараа сэргэлтийн бэлтгэл хийнэ. Ер нь долоогоос най­ман сарын дотор миний энэ бэртэл бүрэн эдгэнэ гэж бай­гаа юм. Тэгэхээр долдугаар сараас бүрэн эдгэрч бэлт­гэлдээ гарах болов уу. Энэ жилийн наадмаар бол барил­дахгүй.

-Сүүлийн үед өр­сөл­дөгч­­дөө хэр судалж байна. Таныг судлагдаагүй бөх байсан гэж ярьдаг?

-Миний хувьд болон ма­найхан нүдээр хараад судалж байна л даа. Харин гадаад улсуудад бол огт өөр. Жи­шээлбэл, миний казахстантай барилдсан бичлэгийг үзэж байгаад тухайн мэхний хүч­ний үйлчлэл хаана байна, яаж хариу мэх хийхэв, яаж тогтох уу гэж тусгай программаар нарийвчлан судалдаг болж. Бид бол нүдээрээ л харж, толгойдоо бодож судалгаа хийдэг. Хэдий дэвшилтэд технологиос хоцорсон ч дэв­жээн дээр хүнтэй л барил­дана. Богино хугацаанд өөрийн толгойгоор шийдвэр гаргана.

-Олимпийн аварга дуу шүлгэнд хэр сонирхолтой вэ?

-Сайхан шүлэг сонсох дур­тай. Дуунд бол тийм ч сайн биш. Харин багадаа зурдаг хүүхэд байлаа. Зургийн ду­гуй­ланд явна. Сургуульд оро­хоо­соо өмнө болон зуныхаа амралтаар дэвтэр цаас ний­лүүлээд суудаг байсан юм. Одоо ч гар эвлэхээ больсон. Мөн сурагч байхдаа сайхан бичигтэн болж байлаа. Нэгдү­гээр ангид байхдаа анх монгол бичиг заалгасан юм.

-Зарим хүмүүс жижиг­хэн хорхой ч юм уу, хүн айхаар­гүй зүйлээс их айдаг таны хувьд тийм амьтан байдаг уу?

-Хүмүүс айлгаад байвал яана. (Инээв) Миний хувьд зарим хүмүүс шиг хэн ч айхааргүй жижигхэн хорхой мэтээс айдаггүй л дээ. Харин могойноос их айна. Зарим хүмүүс могой бариад л байдаг юм. Би бол хэзээ ч барихгүй. Амь тулсан үед яадаг юм гэхээс.

-Ингэхэд анд хэр со­нир­хол­той вэ?

-Анд хоббитой л доо. Аав маань анд их дуртай хүн байдаг. Бага байхдаа уулын үргээлгэнд их явдаг байлаа. Гэхдээ ан хийнэ гэдэг чинь амьтан алаад байхын нэр биш. Хангайн амьтныг харж, сэтгэлээ сэргээх нь сайхан, хэтрүүлж болохгүй л дээ.  

-Сургуульд орсон үеэ дур­саач?

-Би ч их багаасаа гэ­рээсээ хол явж сурсан л даа. Анх аавтайгаа сургуульд оро­хоор явж байлаа. Өмнө нь нэг удаа сумын төв орж үзсэн. Гэ­рээсээ гараад сумын төв орлоо, гэрээ би саналаа. Сумаасаа гараад аймгийн төв орлоо, сумаан би саналаа гэдэг шиг л юм болсон. Нэгдү­гээр ангид орсон жилээ гурван долоо хоног гүрийж байгаад гэртээ очиж байлаа. Хорь хоноод гэртээ харьтал гэрэв­шээд аав, ээждээ очиж ча­дах­гүй зугтаж байсан үе бий.

-Шинжлэх ухаан тех­но­ло­гийн их сургуулийн оюу­тан гэсэн байх аа?

 -Би “Аварга” биеийн тами­рын дээд сургуулийг төгсөөд 2007 онд ШУТИС -д орсон л доо. Эрчим хүчний цахилгаан автоматжуулалт гэдэг ангид орсон. Ер нь уул уурхайд сонирхолтой байлаа. Гэвч цаашдаа ирээдүйтэй, уул уурхайг бодвол онгон сайхан байгалиа ухаж төнхөөд байх­гүй юм байна гэж бодоод цахилгаан эрчим хүчийг сон­госон доо.  

-Техникт хэр сонир­хол­той вэ?

-Ер нь багаасаа сонир­холтой байсан шүү. Жижиг сажиг зүйлийг бол задлаад янзалчих гээд байна. Ус бу­цал­гагч мэтийн зүйлийг бол задлаад засчихна.

-Оюутан насны хөгжил­тэй зүйлсээс сонир­хуу­лаач?

-Намайг оюутан болоход “Авзага трейд” компанийн захирал Мэндбаяр ах хотод дагуулж ирээд миний багын найз Энхбаттай нэг байранд оруулж байлаа. Байранд зу­рагт байдаггүй ээ. Харин манай байрны үүдний жижүүр ах зурагттай л даа. Ахтай найз. Нөгөө ахаас хааяа зу­раг­­тыг нь гуйж үзнэ. Ах бас тийм ч амар өгөхгүй заримдаа ганц шил юмны мөнгө нэхнэ. Гэтэл нэг өдөр зурагтаа тэв­рээд ороод ирлээ. Яасан гэтэл халуун цай асгачихлаа, шат­сан байх аа л гэдэг юм байна. Тэгэхээр нь би засдаг хүн болоод задаллаа. Юу ч мэ­дэх­гүй задлаад сууж байтал нөгөө норсон ламп нь эх­нээсээ хатаад, дуу нь ороод ирлээ. Би ч “За дууг нь зас­лаа. Одоо дүрсийг нь” гээд л хатахаар нь асаагаад өглөө. Тэгээд зурагт зассан хүн болж, 14 хоног гэртээ тави­хаар то­хиролц­сон юм. Гэтэл нэг өдөр жижүүр ах маань хог дээрээс олсон юм уу гэмээр нэг хөг­жим тэврээд ирж бай­на. Үүнийг засаад өгөөч гэ­хээр нь задалж үзээд сэлбэг нь үнэ­тэй юм байна, больё гээд буцаасан даа. Миний засна ч гэж юу байхав дээ.

-Бөх болоход юу нө­лөөл­сөн гэж бодож байна?

-Манай Булган аймгийн Сайхан сум гурван сайхан аваргатай нутаг. Ер нь Сай­хан суманд төрсөн эрэгтэй хүүхэд бүрийг л бөх болгоно гэж нутгийн олон ярьдаг. Энэ яриа их нөлөөлсөн байх. Би бага байхдаа футболкаа зодог шуудаг болгож өмсчихөөд л гэртээ ирсэн хүүхэд бүртэй барилдаж ноцолддог байлаа.

-Цаашид барилдах уу, эсвэл өөр зүйл хийх бодол бий юү?

-Миний нас залуу байна. Дараагийн олимпийн наадмыг л бодож байна. Эхний ээл­жинд хөлөө эдгээнэ. Цаашид ч бодож байгаа зүйл бий. Гэхдээ одооноос бизнес хий­гээд өөр зүйл бодоод байвал барилдаж чадахгүй. Тэгэхээр өнөө цагтаа зөвхөн жүдод бүхнээ зориулж хичээнэ дээ.

-Гэр бүл төлөвлөлтийн хувьд…

-Зөв бодоод, зөөлөн ду­гараад явж байвал амьдрал болно гэж боддог. Гэр бү­лийнхээ хүнтэй сайхан л амьдарч байна.  

-Эдийн засгийн хямрал гээд л яриад байна. Таны хувьд хямралаас яаж гарах ёстой гэж боддог вэ?

-Гол нь монголчууд маань оюун ухаан, сэтгэл санааны хувьд хямралгүй байхад бо­лох байлгүй дээ.  Өвөг дээдэс маань үүнээс илүү хүнд үетэй тулгарсан ч амжилттай даван туулсан учраас л бид өдий зэрэгтэй байгаа болов уу.

 Б.БАДМАА

profile

Босоо цагаан хийморьт Монгол БӨX мину

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1493987/d94/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
759 Чингис хааны онгоны нууц Америкт дахин шуугиан тарьж эхлэв soragsan 2009-03-30 3407
758 ygaad, yamar uchraas??????????? vege 2009-03-30 1726
757 ansan dahi mglchuudiin show 3heseg 20092009 2009-03-30 1492
756 Хоёр эр кино үзэж байна [5] soragsan 2009-03-29 3043
755 Өвөр монгол дуучид,сансан сэтгэл [3] soragsan 2009-03-29 2629
754 INEEGEEREI (BEAN)>.< [4] chonsaa 2009-03-29 1611
753 Boginohon huurhun onigoonuud [2] Маралгоо 2009-03-29 7157
752 hiliin tsaan [1] uranbol 2009-03-29 1445
751 so kino [1] uranbol 2009-03-29 1633
750 mongol [2] uranbol 2009-03-29 2040
749 монголоос солонгосруу явах хүмүүсийн анхааралд [1] 기대 2009-03-29 1922
748 Дэлхийн шинэ 7 гайхамшиг [2] soragsan 2009-03-29 16985
747 Би азтай Монгол-/хошин шоу тоглолт/ [1] w0w0w 2009-03-29 1868
746 Мөнгөтэй туулай**хошин шог [1] w0w0w 2009-03-29 2272
745 Цэргүүд**кино [1] w0w0w 2009-03-29 1672
744 Death bell...kino [1] w0w0w 2009-03-29 2122
743 Спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая! [1] lhas 2009-03-29 1622
742 Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх өдөр ойртсоор [1] soragsan 2009-03-29 2416
741 hvmvvsee ene duug [1] 963963 2009-03-29 1311
740 нэг нүдэт кино, [1] soragsan 2009-03-29 1483
739 KIBI^^ [2] chonsaa 2009-03-28 1854
738 K-1 MAX 2009 KOREA [НАНДИНЭРДЭНЭ .VS. Su Hwan Lee] [5] Redhorse 2009-03-28 2982
737 MAIKL JEKSON SUULIIN UDAA BUT AVAH NEE [2] chonsaa 2009-03-28 2968
736 "ТЭНГЭРТ ТЭНЦЭХГҮЙ ДУРЛАЛ"hoshinshog [1] vlmedehmaA 2009-03-28 2881
735 *^^*SANDRA*^^* [2] chonsaa 2009-03-28 1521
734 ...Өөрт заяагаагүй юмыг Өмчлөх гэж чармайсны хэрэггүй... [1] soragsan 2009-03-28 2029
733 Явдалтай хүүхний цаана [4] soragsan 2009-03-28 2623
732 Шог зургийн үзэсгэлэн гарна [1] Manaach01 2009-03-28 12082
731 ****** file [3] chonsaa 2009-03-28 1437
730 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [1] vege 2009-03-28 2867
729 11 настай жаалын аймшигт хэрэг [3] har baraan 2009-03-27 2702
728 Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, улсын цоллооч засуул П.Буджавийн нэрэмжит барилдаанд сумын заан Батзаяа түрүүлэлээ. [1] :::БӨХ::: 2009-03-27 1954
» Н.Түвшинбаяр: Зөв бодоод, зөөлөн ду­угараад явж байвал амьдрал болно гэж боддог :::БӨХ::: 2009-03-27 1919
726 Г.Өсөхбаяр: А.Сүхбаттайгаа дахин барилдах боломж олдвол надад сайхан л санагдана :::БӨХ::: 2009-03-27 2420
725 ~~*~~Puzzles Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1338
724 ~~*~~Koala checkers Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1363
723 ~~*~~Rush hour Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1812
722 ~~*~~Rescue helicopter Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1238
721 ~~~*~~~Chopper Flash Game~~~*~~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1845
720 ♥손담비♥ [1] chonsaa 2009-03-27 1268
719 sandra sandra sandra file [1] daa 2009-03-27 1422
718 Нэг санваартан євгєн [4] soragsan 2009-03-27 1806
717 DISCO-엄정화 file [1] hongoroo_naiz 2009-03-27 1376
716 MONGOL NAADAMIIN TALAAR TAILBAR ZURAGIIG NI HIIGEED OG TEHV PLESE [1] [1] drkargo 2009-03-27 2034
715 Сэтгэгдэл бичих талбар ба сэтгэл зvйн євчин [1] soragsan 2009-03-27 1858
배너신청
자생병원

배너신청