Moderator: mgl_300
Эдгээр шалтгаанууд нь зєвхєн эрчvvдэд зориулсан тул бvдvvлэг vг хэл, утга санаа агуулсан байх аваас бvсгvй танаас хvлцэл єчье.genee.
1. Хvvхнvvд эхэндээ маш хєгжилтэй байж, сонирхол татах увидастай байдаг.
2. Тэдний бvх зvйл нь эрчvvд биднийхээс хамаагvй сайхан vнэртэй байдаг.
3. Тэдний ихэнх нь урьдаа товойх юмтай байдаг.
4. Мєн хvvхнvvд vнэндээ тэр сайхан хєхєє харуулахаасаа нэг их дургvйцдэггvй.
5. Хєх гэснээс хєлийг нь бас мартаж болохгvй юм байна.
6. Эмэгтэйчvvд биднээс бага иддэг. Тиймээс эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.
7. Тэд амархан согтдог. Энэ нь мєнгєнд ч хэмнэлттэй, бас... Ер нь хоёр сумаар нэг туулай буудахтай ижил.
8. Найз бvсгvй тань дараа уухаар vлдээсэн шар айргийг чинь уугаад дуусгачихна гэж бараг л байхгvй.
9. Тал савтай шар айргийг тань уугаагvй бол хєргєгчинд байгаа шинийг нь ч гэсэн оролдохгvй гэдэгт итгэж болно.
10. Ням гараг бvр саунд явахдаа юу эсийг хийж байгааг тань тэд гадарлах ч vгvй. Зєвхєн эрчvvдтэй архи ууж, маазарсан л гэж бодно
11. Бvсгvй хvн нойтон сормуустныг тєрvvлэх шидтэн. Харин хvvхэд гэдэг чинь уйлж, євдєхгvй л бол тэр чигээрээ гайхамшиг.
12. Хvvхдийг ээж нь биш юмаа гэхэд эмэгтэй хvн л гурван нас хvртэл нь єсгєдєг. Тийм ч учраас олон олон жаалууд 3 хvртлээ амьд байж чаддаг биз.
13. Тvvний ачаар л та ар гэрийн аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, єєрийн тань vйлдлийг алгасалгvй дуурайх дагуултай /хvvхэд томроод ирэхээрээ/ болно.
14. Ямар ч ганган нэхий, шуб байлаа гээд машинаас vнэтэй байна гэж байхгvй. Харин шуб бол тэдний ихэнхийн хувьд хамгийн том бэлэг байдаг. Энэ ч маш том давуу тал шvv.
15. Тэгээд ч бvсгvй хvнд ганган бєгєєд явж болдог л байвал заавал vнэтэй машин авч єгєх алба байхгvй. Тємєр хєлгийг хамгийн их сонирхдог, мэддэг хvмvvс чинь эрчvvд бид шvv дээ.
16. Биднийг хамгийн хэцvv асуудалтай тулгарахад эмэгтэйчvvд л зоригжуулж урам єгєн, шар гозойлгодог. Энэ ч сайн хэрэг шvv.
17. Тэд хумсаа будан, толины ємнє эргэлдэж байхдаа vнэхээр сул дорой боловч эгдvvтэй харагддаг.
18. Хотын нєхцєлд байгалийн гайхамшигт бvтээлийг харж, нvдээ баясгая гэвэл ядаад байх юм байхгvй. Хотынхоо гудамжаар алхах хvvхнvvдийг харахад л болно.
19. Ямар ч хvvхэн наанаа тємєр хадагтай царайлавч, дотроо дуртай л байдаг. Нас ахимаг байх тусмаа гээч...
20. Таны санах ч vгvй байгаа согтуудаа гаргасан сонин зан чинь тэдэнд маш сайхан сэтгэгдэл тєрvvлсэн байх магадлал єндєр.
21. Тэдэнд шинээр гарсан машины талаар сонин хачинг ярихад амаа ангайж чагнана уу гэхээс, єєдєєс тань маргах нь юу л бол.
22. Тэд тамхи татдаг байлаа ч гэсэн танаас олонг хэрэглэхгvйгээс гадна, машинд тамхины иш овоолоод байхгvй.
23. Бvсгvйчvvд биднийг бодоход хамаагvй эмх замбараатай шvv дээ. Тэд минь байгаагvйсэн байсан бол бид чинь "єрєєсєн оймсны агуу асуудлаасаа" болж аль хэдийнэ галзуурчихсан байх биз.
24. Охидруу нэг тэнэг мессежирхvv юм биччихэд л чин сэтгэлийн vгтэй хариу авах нь баталгаатай.
25. Тэд бvх найзуудынхаа болон хvvхдvvдийнхээ тєрсєн єдрийг мартдаггvй. Тиймээс єєрийн чинь найз эхнэртэй чинь сайхан харьцаатай бол тєрсєн єдрийг нь мартахаас айх зvйлгvй.
26. Мєн аливаа баяр ёслолын ил захидал дээр элдвийн юм бичихдээ гаргууд хvмvvс бол эмэгтэйчvvд шvv дээ.
27. Тэд хоол хийхдээ сайн. Тэр тусмаа vе vе хийдэг нь авууштай гэж яана.
28. Хуучирсан хувцсыг тань хаяхыг зєвлєж, сайхан хvрэм авахад тань туслан, сонголт хийх хvмvvс бол тэд.
29. Мєн тэд марзан зангиа зvvхээс тань сэргийлж, оронд нь хvн шиг юм зvvлгэчихэж дєнгєнє.
30. Хvvхнvvдийн ихэнх нь зангиаг тань аятайхан зангидаад єгчихєж чаддаг. Гэхдээ бvгд биш л дээ.
31. Эмэгтэйчvvд єєрт нь огт хамаагvй зvйлд хошуу дvрж, оролцох тун дуртай. Энэ vйлдлийг нь vзэгчийн байрнаас ажиглахад тун хєгжилтэй байдаг.
32. Аль нэг бvсгvйн ачаар та ядаж нэг удаа ч болов театр-луу шагайж vзсэн байх ёстой доо. Харин театр бол залхуутай ч гэсэн жинхэнэ урлаг юм шvv дээ, уг нь.
33. За бас тэдний аль нэгнийх нь ачаар найрал хєгжмийн тоглолт vзсэн л байх. Хамгийн гол нь эрчvvд нийлэхээрээ тиймэрхvv vзвэр vзнэ гэж тvvхэнд байхгvй.
34. Хvvхнvvд овоолоостой vрчинхий хувцас хараад маш их уурлаж, сэтгэлээр унана л даа, гэхдээ л индvvдэх хvсэлдээ дийлдэх нь тодорхой.
35. Шинэхэн танил бvсгvй тань таны дэмждэг хєл бємбєгийн багийн єрсєлдєгчийнх нь уйгагvй фонат байх нь юу л бол.
36. Ямар ч хvvхэн их бага хэмжээний саван, шампунь хэрэглэдэг. Тvvгээр нь биеэ угаачихад бас гэмгvй.
37. Бvсгvй хvнд хамгийн уйтгайртай, чимхлvvр, маш яаралтай гээд эрчvvд бидний vзэж чаддаггvй бvхий л ажлыг даатгаж болно. Тэд бол итгэлтэй тvншvvд. Мэдээж биеийн хvчний ажлаас бусдыг нь.
38. Баасан гарагийн vдэш, элдэв цэнгээний газраас гэр хvртэл тань хvргэж єгєх, хамгийн эрvvл агаад найдвартай жолооч бол эхнэр тань. Гэхдээ гэртээ очоод загнуулахгvй байхын баталгаа байхгvй.
39. Найз бvсгvйн тань найзууд дунд хонгор бvсгvйчvvд олон байдаг. Харин тэдний хєх нь арай том ч юмуу хєл нь арай урт байх магадлал єндєр...
40. Эмэгтэй хvнтэй шудрагаар нудрага зєрvvлэхэд ялах магадлал хэнд нь илvv вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж учир зvггvй таныг зодох гээд дайраад байвал зодолдох хэрэг гарна шvv дээ энэ чинь.
41. Тэд жолооны ард суухаас тань ємнє согтуу байгааг тань мэдээд болиулна. Энэ ч мєн их авууштай тал шvv.
42. Хvvхнvvд бэлхvvснээс доодох мэдээлэл агуулсан элдвийн сэтгvvл худалдаж авна гэж бараг байхгvй. Тиймээс бидэнтэй харьцуулахад, тэднийг хардах шаардлага нэгээр ч болов бага байгаа биз.
43. Эхнэр юмуу найз бvсгvй тань танд гомдсон бол єєрийг чинь гуйгаад очихоос нааш, байгаа газарлуу тань ч харахгvй. Тиймээс гомдоосныхоо дараа, гуйж очихоосоо ємнє их юм амжуулах боломж олддог.
44. Єдєр болгон ор хураах бол тэдний хувьд юу ч биш.
45. Аливаа євчин эмгэгийг анагаахад ямар эм сайн болохыг тэд сайн мэднэ.
46. Эхнэр тань євдсєн бол эмч дуудах, эмнэлэгрvv явахаасаа огт айдаггvй нэг давуу талтай.
47. Ихэнх эмэгтэйчvvд нєхрєєсєє удаан амьдардаг. Тиймээс та оршуулгандаа санаа зовох зvйлгvй гэсэн vг.
48. Эр хvний алдаж эндэж, хайртай бvсгvйгээ гомдоож уурлуулахыг алийг тэр гэхэв. Гэвч эмэгтэйчvvд ямар ч гэсэн уучилж л орхидог. Заримдаа бvр гайхмаар гээч.
49. Тэд тєлєвлєгєє зохиож, жагсаалт гаргах дуртай.
50. Ер нь эмэгтэй хvн гэж байгаагvй бол хvн тєрєлхтєн аль хэдийнээ сармагчин тєрєлдєє орчихсон байгаа. Vvнтэй маргаад байх эр хvн бараг байхгvй дээ.