Moderator: mgl_300
帖子数 42,366

Та хүүхдийн мэдрэлийн эрүүл эсэхийг тогтоохын тулд түүний рефлексийг шалгах хэрэгтэй. Учир нь эрүүл нярай хүүхдэд илэрч байх ёстой төрөлхийн рефлексүүд гэж байдаг.
Хүүхдийн аль нэг хацарт зөөлөн дарахад хөхөө хайж, амаа ангайна. Аль хацарт нь дарна тэр зүгрүү эргэж хөдөлгөөн хийнэ.
Алхах – суганаас нь бариад босгоход алхах хөдөлгөөн хийнэ.
Аманд нь хуруугаа ойртуулахад хөхөх гэж амаа ангайна.
Алганд нь хоёр хуруугаа атгуулахад чанга атгаад дээш өргөхөд их биеээрээ босож татагдана.
Сэдэв 2. Хүүхдийн бие бялдрын хэвийн хөгжил
Хүүхдийн бие бялдрын хөгжилтийг биеийн жин , урт, толгой, үе мөчний тойрогын өсөлтөөр тодорхойлно