Бичлэгийн тоо 15,558
Визийн хугацааг 90 хоног болгосноор иргэдэд илүү таатай нөхцөл боломж бүрдэнэ
Өнөөдөр 18 цаг 40 минут

Монгол улсын иргэд БНСУ-д зорчих журамд өөрчлөлт орж байгаа талаар Сөүл дэх Монголын ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Б.Лхагваагаас тодрууллаа.

 -Монгол иргэд БНСУ-д зорчих талаар ямар өөрчлөлт орж байгаа вэ? Зарим иргэн онгоцныхоо тийзийг шууд аваад БНСУ-д 90 хоног зорчих эрхтэй болсон гэсэн ойлголттой байна. Энэ тийм үү?

-Зайлшгүй виз авна. Харин нөгөө талдаа байх хугацааг  урьд өмнөхөөс  илүү сунгаж  90 хоног болгосон юм.

-Өмнө нь хэд хоногийн хугацаагар зорчиж байсан юм бэ? 

-30 хүртэл  хоногоор зорчдог байсан. 30-аас дээш хоногоор байх бол 60 хүртэл хоногоор сунгуулж, хураамж төлдөг  байсан. Тэгэхдээ хүн болгоныг ч  сунгадаггүй, хязгаарлагдмал байсан. Ер нь визийг хугацааны хувьд  дотор нь богино хугацааны, урт хугацааны гэж заагладаг. Тэр хугацааг тухайн орон өөрийнхөө дотоод хууль журмаар тогтоодог. Бидний яриад байгаа энэ 90 хоног бол богино хугацааны визэд  хамрагдаж байгаа хэрэг юм. Тиймээс очоод сунгуулах, бүртгүүлэх шаардлага одоо  байхгүй. Харин 90-ээс дээш хоногоор байх ёстой хүмүүс бол  удаан хугацааны виз авч, суугаа орондоо бүртгүүлж,  оршин суух үнэмлэх авна гэсэн үг.

-Энэ 90 хоногийн визэд ямар паспорттой иргэн хамрагдах вэ. Дипломат, албан паспорттой иргэдийн хувьд энэ ямар ч хамаагүй биз дээ?

-Энгийн паспорттой иргэд хамрагдана. Учир шалтгаан нь тодорхой. Зорчих иргэд рүүгээ чиглүүлж ийм хөнгөлөлт эхлээд үзүүлье гэсэн бодлогыг манай яам баримталсан хэрэг. Өнгөрсөн онд  давхардсан тоогоор манай  41.305 иргэн БНСУ-д зорчсон байна. Бараг бүгдээрээ л энгийн паспорттой явж байгаа. Энэ удаа дипломат, албан паспорттой иргэдийг 90 хоногийн визэд хамруулаагүй. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл 90 хоногоор виз авч болно.

-Тэгэхээр БНСУ-д зорчих иргэн  виз хүсэх журмаараа л бичиг баримтаа бүрдүүлэх нь хэвээр юм байна. 90 хоног болгож байгаагийн ач холбогдол нь юунд байгаа юм бэ?

- Улс төр, эдийн засаг, эрх зүй, харилцаа, хамтын ажиллагаанд үзүүлэх эерэг нөлөөлөл, ач холбогдлын талаар Монгол улсын Гадаад хэргийн сайд тодорхой мэдээлсэн. Би зөвхөн хувь хүнд хамааруулж хоёрхон зүйл хэлье. Нэгдүгээрт, тухайн хүнд зорчих таатай нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Дээр хэлсэнчлэн богино хугацааны визийг 30 хүртэл, тухайлбал долоо, арван тав, гуч хоногоор   олгодог байсан. Гэтэл харилцаа өргөжиж, хүмүүс янз бүрийн шугамаар их явж байна. Эмчлүүлэх, сургалтад хамрагдах, бизнес, хөрөнгө оруулалтын судалгаа хийх, нас барагчдад олгох даатгал, тэтгэмж хөөцөлдөх, нэхэмжлэл гаргах, шүүх хурлын эцсийн шийдвэр хүлээх, аж ахуйн нэгж байгуулах гэх мэтийн ажилд 30 хоног хүрэлцдэггүй. Ийм нөхцөлд буцаж ирээд дахин виз авч очих, эсвэл тэндээ сунгуулах, бүртгүүлэх, хураамж төлөх, бичиг баримт бүрдүүлэх гээд зардал, чирэгдэл, бэрхшээл багагүй гардаг. Үүнийг л арилгаж, урт хугацаа өгч байгаа юм. Хоёрдугаарт, яваандаа визгүй зорчих тохиролцоонд хүрэх чиглэл рүү хийгдэж байгаа  алхмын нэг гэж болно. 

-90 хоногийн визийг очоод сунгаж болох уу. Манай иргэд нэгэнт очсон юм чинь ажил хийхийг л хүсдэг. Ийм визтэй иргэд хөдөлмөр эрхэлж болох уу?

-Сунгах боломж байхгүй. Өвчилсөн, аваар осолд өртсөн гэх мэтийн онцгой тохиолдолд түр оршин суугчийн зөвшөөрөл олгож асуудлыг зохицуулдаг. Өмнөд Солонгосын дотоодын журам дүрэм нь тийм юм. Өөр нөхцөлд сунгахгүй гэж ойлгож болно. 90 хоног гэдэг бол зөвхөн байх хугацаа нь. Виз өөрөө дотроо аялал жуулчлал, бизнес, албан хэрэг, соёлын арга хэмжээ, дамжин өнгөрөх, суралцах, хувийн хэргээр зорчих, ажил хөдөлмөр хийх, аж ахуй эрхлэх, гэр бүлийн гишүүнээр дагалдан явах гэх мэтийн олон ангилал, статустай. Өмнөд Солонгосын виз 30-аад ийм ангилал, статустай. Виз хүсч байгаа тухайн хүн зорчих зорилгоо мэдүүлэгт  бичдэг. Бас төвөөс нь журам, дүрэмдээ нийцүүлэн тэр хүнд тийм ангилал, статусын виз олго гэсэн зөвшөөрөл ЭСЯ-нд ирүүлдэг. Эдгээрийг харгалзан таарч тохирох ангилал, статусыг нь визэн дээр тэмдэглэж өгдөг. Тэгэхээр ямар ангиллын виз олгогдсон байна, очоод тэр л  статусаар оршин сууна гэсэн хэрэг. Тэгэхгүй бол хууль журмыг нь зөрчихөд хүрнэ. Өөртөө ямар ангиллын виз олгогдсоныг заавал мэдэж байх  ёстой. Виз олгосон тэр улсын ЭСЯ-ны Консулын нэгжээс лавлаж асууж болно.

 -Сүүлийн хоёр жилд дөрвөөс дээш удаа, нийт 10 удаа зорчсон энгийн паспорттой иргэд визгүй зорчиж байгаа. Үүнд шинэ тохиролцоо сөргөөр нөлөөлөх юм биш үү?

 -Одоогоор нөлөөлөхгүй. Өмнөд Солонгосын тал байнга зорчдог манай иргэдэд ийм хөнгөлөлтийг 2003 оноос олгосон. Манайх мөн адил ийм боломж олгосон. Гэхдээ үүнд анхаарах нэг зүйл бий. Юу гэвэл, хоёр тал ингэж албан ёсоор тохиролцсон зүйл байхгүй. Албан ёсоор тохиролцоогүй болохоор шаардлагатай үед шийдвэрээ зогсоох эрхээ нээлттэй үлдээж байгаа хэрэг л дээ. Гэхдээ энэ бол зорчих нөхцөлийг бас л хөнгөвчилж өгсөн арга хэмжээ. 

-Өөр ямар хөнгөлөлтийн асуудал яригдаж байгаа вэ. Ер нь БНСУ-тай  визгүй зорчих тохиролцоонд  хэзээ хүрэх бол?

-Өмнөд Солонгосын тал манай иргэдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас  олон удаагийн нэг жилийн визэд хамруулсан. Ийм визээр манайхан ирж эхлэсэн. Бас Өмнөд Солонгост төгссөн хүмүүсээс урилга шаардахгүй, зөвхөн дипломын хуулбар зэргээр виз өгөх хөнгөлөлт үзүүлж байгаа. Засгийн газар хоорондын солилцооны шугамаар ирж, очиж буй хүүхэд залуучуудыг виз юм уу, визний хураамжаас чөлөөлөх асуудал яригдаж байгаа. Яг төдийд гэж одоо  хэлэх боломж хараахан бүрдээгүй байна. Юуны өмнө визгүй зорчих тохиролцоонд хүрэх тийм  нөхцөл байдал эхэлж бүрдсэн байх ёстой. Ингэхийн тулд нөгөө талынхаа хууль дүрмийг сайн мөрдөж, саад бэрхшээлүүдийг арилгах учиртай. Одоо БНСУ-д байгаа монголын 32 мянган иргэний 43 хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь   визний хөнгөвчлөлөөр шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлж байна гэж Өмнөд Солонгосын тал үздэг. Саяын 90 хоногийн виз олгох тохиролцоонд хүрэхийн тулд хоёр талын Гадаад харилцааны болон бусад холбогдох яам, газрууд нэлээд  ажиллалаа. Визний хөнгөлөлтүүд үзүүлэх, визгүй зорчих тохиролцоонд хүрэх нь хоёр орны харилцааны төвшин, тухайн улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хөгжлийн бодлого, газар зүйн байршил, дотоодын хууль журам зэрэг олон талын хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэг жишээ дурдахад, Сингапур визний  хувьд их нээлттэй улс. Энэ бол Сингапурын хөгжлийн бодлого, түүнтэй уялдсан дотоодын хууль, зохицуулалтынх нь онцлог. Гэтэл БНСУ, АНУ хоёр 60 гаруй жилийн холбоотон улсууд. Тийм атлаа 60 жилийн дараа дөнгөж энэ оноос БНСУ-ын иргэд АНУ-ын визнээс 90 хүртэл хоногоор чөлөөлөгдөх программд хамрагдсан.  АНУ-ын визээс чөлөөлөгдөх нөхцөлүүдийн нэг бол  виз олгохоос татгалзсан тухайн орны иргэдийн дундаж үзүүлэлт гурваас доошгүй хувь  байх ёстой явдал юм байна. Өөрөөр хэлбэл, 100 хүн АНУ-ын виз мэдүүлэхэд дор хаяж 97 нь виз авсан байх шаардлагатай байх нь л дээ. БНСУ-тай манайх хөнгөлөлтүүдээ алхам алхмаар хийж байгаад нөхцөл байдал бүрдвэл визгүй зорчих тохиролцоонд хүрч болох талаар өнгөрсөн онд манай хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээний үеэрээ  ярилцсан. 

-Танд баярлалаа.

Х.Оюунсүрэн

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1490160/5f3/trackback

profile

chonsaa

2009.03.26 23:50:57
*.159.5.54

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 107890
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 247537
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 311409
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 330404
4488 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-04-04 879
4487 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-04-04 960
4486 киноны CD-нүүд зарж байна erdenesuren 2009-04-03 609
4485 hi tumee zzoo 2009-04-03 640
4484 IVEEL MAHNII DELGUUR GER BUL 2009-04-03 1073
4483 Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv? Redhorse 2009-04-03 1244
4482 5-10 nasnii jijig bietei huuhed bnuu zurgand oruulah gesen yum [1] 20092009 2009-04-03 965
4481 Koread business erhleh huseltei bol.. Hawoorim 2009-04-02 646
4480 surguuliin batlan daalt xiilgeed ugchix solongos bna uu? ohu 2009-04-02 497
4479 bichig barimt Buyanaa 2009-04-02 697
4478 MGL BUTSAH EM BN YARALTAI enkhbadrah 2009-04-02 491
4477 TUSALNUU dens137 2009-04-02 517
4476 NAIZIIGAA HAIJ BN baagiiyaa 2009-04-02 639
4475 yaraltai mashin achna eegi 2008 2009-04-01 632
4474 CHEHOSLOVAKIIN Liptovskii mikulash hotod surch bsan.. TUYAG naiz chini haij bn. nik bhgi 2009-04-01 690
4473 yaraltai naidvartai humuus tuslaach.zaaval unshdaa ENHRIIHEN 88707023 2009-04-01 669
4472 viztei emegtei passporton deer hun oruulj irne. [1] aimaghot 2009-04-01 1109
4471 Ganbaatar-iig haij bna nomin_jin 2009-04-01 528
4470 2 sariin tsagaan bichig sungana aimaghot 2009-03-31 681
4469 IVEEL MAHNII DELGUUR GER BUL 2009-03-31 901
4468 darkhnii altaikhuug hj bn saroo 2009-03-31 664
4467 inchond bsan HOS BAGANA kargo pudu 2009-03-30 849
4466 udbaie yaya 2009-03-30 635
4465 Tureesluulne ajil48 2009-03-30 15148
4464 excel машины дугуй авна... Lazantai 2009-03-29 6856
4463 surguuli xaij baina ........ teshig 2009-03-29 667
4462 natur surgaltiin tuv boondgor 2009-03-29 1482
4461 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ tiptop 2009-03-29 600
4460 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-03-29 617
4459 БНСУлсад үйлдвэрлэсэн цахилгаан барааг маш хямд үнээр худалдан авах боломжтой боллоо. tiptop 2009-03-29 887
4458 japan bgaa MGL -n cait [1] yalalt23 2009-03-28 744
4457 helj tuslaach [1] Oderhes 2009-03-28 910
4456 Цэргийн ангийнхан зодоон хийжээ [1] Manaach01 2009-03-28 8453
4455 TUSLAACH ZALUUSAA [1] bagshaa 2009-03-28 963
4454 mashin zarna [1] renda 2009-03-28 710
4453 Xubtsas [1] happy2012 2009-03-27 1203
» Визийн хугацааг 90 хоног болгосноор иргэдэд илүү таатай нөхцөл боломж бүрдэнэ [1] bolor2 2009-03-26 2648
4451 korean CS 1.6 SERVER IP NUUD? [2] [2] bathuu 2009-03-26 10386
4450 dolgoji yog deer bair haij bna Caxap 2009-03-26 618
4449 hi.mongolchuudaa ene kargonoos bolgoomjil!!!!!!!!!!!!!!!!!mgl car 01022326878,0222690442,0222690442 [2] almas almas 2009-03-26 914
4448 солонгосын их дээд сургуулуудийн хэлний бэлтгэл болон магистарт зуучилна.. мөн солонгос хүний батлан даалт хурдан шуурхай найдвартай хийнээ. every day fine 2009-03-26 1281
4447 БНСУлсад үйлдвэрлэсэн цахилгаан барааг маш хямд үнээр худалдан авах боломжтой боллоо tiptop 2009-03-25 886
4446 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-03-25 898
4445 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ [1] tiptop 2009-03-25 990
4444 amerika solongosiin visa naidvartai gargana [1] zov amidral 2009-03-25 972
배너신청
자생병원

배너신청