Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 

Монгол улсын иргэд БНСУ-д зорчих журамд өөрчлөлт орж байгаа талаар Сөүл дэх Монголын ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Б.Лхагваагаас тодрууллаа.

 -Монгол иргэд БНСУ-д зорчих талаар ямар өөрчлөлт орж байгаа вэ? Зарим иргэн онгоцныхоо тийзийг шууд аваад БНСУ-д 90 хоног зорчих эрхтэй болсон гэсэн ойлголттой байна. Энэ тийм үү?

-Зайлшгүй виз авна. Харин нөгөө талдаа байх хугацааг  урьд өмнөхөөс  илүү сунгаж  90 хоног болгосон юм.

-Өмнө нь хэд хоногийн хугацаагар зорчиж байсан юм бэ? 

-30 хүртэл  хоногоор зорчдог байсан. 30-аас дээш хоногоор байх бол 60 хүртэл хоногоор сунгуулж, хураамж төлдөг  байсан. Тэгэхдээ хүн болгоныг ч  сунгадаггүй, хязгаарлагдмал байсан. Ер нь визийг хугацааны хувьд  дотор нь богино хугацааны, урт хугацааны гэж заагладаг. Тэр хугацааг тухайн орон өөрийнхөө дотоод хууль журмаар тогтоодог. Бидний яриад байгаа энэ 90 хоног бол богино хугацааны визэд  хамрагдаж байгаа хэрэг юм. Тиймээс очоод сунгуулах, бүртгүүлэх шаардлага одоо  байхгүй. Харин 90-ээс дээш хоногоор байх ёстой хүмүүс бол  удаан хугацааны виз авч, суугаа орондоо бүртгүүлж,  оршин суух үнэмлэх авна гэсэн үг.

-Энэ 90 хоногийн визэд ямар паспорттой иргэн хамрагдах вэ. Дипломат, албан паспорттой иргэдийн хувьд энэ ямар ч хамаагүй биз дээ?

-Энгийн паспорттой иргэд хамрагдана. Учир шалтгаан нь тодорхой. Зорчих иргэд рүүгээ чиглүүлж ийм хөнгөлөлт эхлээд үзүүлье гэсэн бодлогыг манай яам баримталсан хэрэг. Өнгөрсөн онд  давхардсан тоогоор манай  41.305 иргэн БНСУ-д зорчсон байна. Бараг бүгдээрээ л энгийн паспорттой явж байгаа. Энэ удаа дипломат, албан паспорттой иргэдийг 90 хоногийн визэд хамруулаагүй. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл 90 хоногоор виз авч болно.

-Тэгэхээр БНСУ-д зорчих иргэн  виз хүсэх журмаараа л бичиг баримтаа бүрдүүлэх нь хэвээр юм байна. 90 хоног болгож байгаагийн ач холбогдол нь юунд байгаа юм бэ?

- Улс төр, эдийн засаг, эрх зүй, харилцаа, хамтын ажиллагаанд үзүүлэх эерэг нөлөөлөл, ач холбогдлын талаар Монгол улсын Гадаад хэргийн сайд тодорхой мэдээлсэн. Би зөвхөн хувь хүнд хамааруулж хоёрхон зүйл хэлье. Нэгдүгээрт, тухайн хүнд зорчих таатай нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Дээр хэлсэнчлэн богино хугацааны визийг 30 хүртэл, тухайлбал долоо, арван тав, гуч хоногоор   олгодог байсан. Гэтэл харилцаа өргөжиж, хүмүүс янз бүрийн шугамаар их явж байна. Эмчлүүлэх, сургалтад хамрагдах, бизнес, хөрөнгө оруулалтын судалгаа хийх, нас барагчдад олгох даатгал, тэтгэмж хөөцөлдөх, нэхэмжлэл гаргах, шүүх хурлын эцсийн шийдвэр хүлээх, аж ахуйн нэгж байгуулах гэх мэтийн ажилд 30 хоног хүрэлцдэггүй. Ийм нөхцөлд буцаж ирээд дахин виз авч очих, эсвэл тэндээ сунгуулах, бүртгүүлэх, хураамж төлөх, бичиг баримт бүрдүүлэх гээд зардал, чирэгдэл, бэрхшээл багагүй гардаг. Үүнийг л арилгаж, урт хугацаа өгч байгаа юм. Хоёрдугаарт, яваандаа визгүй зорчих тохиролцоонд хүрэх чиглэл рүү хийгдэж байгаа  алхмын нэг гэж болно. 

-90 хоногийн визийг очоод сунгаж болох уу. Манай иргэд нэгэнт очсон юм чинь ажил хийхийг л хүсдэг. Ийм визтэй иргэд хөдөлмөр эрхэлж болох уу?

-Сунгах боломж байхгүй. Өвчилсөн, аваар осолд өртсөн гэх мэтийн онцгой тохиолдолд түр оршин суугчийн зөвшөөрөл олгож асуудлыг зохицуулдаг. Өмнөд Солонгосын дотоодын журам дүрэм нь тийм юм. Өөр нөхцөлд сунгахгүй гэж ойлгож болно. 90 хоног гэдэг бол зөвхөн байх хугацаа нь. Виз өөрөө дотроо аялал жуулчлал, бизнес, албан хэрэг, соёлын арга хэмжээ, дамжин өнгөрөх, суралцах, хувийн хэргээр зорчих, ажил хөдөлмөр хийх, аж ахуй эрхлэх, гэр бүлийн гишүүнээр дагалдан явах гэх мэтийн олон ангилал, статустай. Өмнөд Солонгосын виз 30-аад ийм ангилал, статустай. Виз хүсч байгаа тухайн хүн зорчих зорилгоо мэдүүлэгт  бичдэг. Бас төвөөс нь журам, дүрэмдээ нийцүүлэн тэр хүнд тийм ангилал, статусын виз олго гэсэн зөвшөөрөл ЭСЯ-нд ирүүлдэг. Эдгээрийг харгалзан таарч тохирох ангилал, статусыг нь визэн дээр тэмдэглэж өгдөг. Тэгэхээр ямар ангиллын виз олгогдсон байна, очоод тэр л  статусаар оршин сууна гэсэн хэрэг. Тэгэхгүй бол хууль журмыг нь зөрчихөд хүрнэ. Өөртөө ямар ангиллын виз олгогдсоныг заавал мэдэж байх  ёстой. Виз олгосон тэр улсын ЭСЯ-ны Консулын нэгжээс лавлаж асууж болно.

 -Сүүлийн хоёр жилд дөрвөөс дээш удаа, нийт 10 удаа зорчсон энгийн паспорттой иргэд визгүй зорчиж байгаа. Үүнд шинэ тохиролцоо сөргөөр нөлөөлөх юм биш үү?

 -Одоогоор нөлөөлөхгүй. Өмнөд Солонгосын тал байнга зорчдог манай иргэдэд ийм хөнгөлөлтийг 2003 оноос олгосон. Манайх мөн адил ийм боломж олгосон. Гэхдээ үүнд анхаарах нэг зүйл бий. Юу гэвэл, хоёр тал ингэж албан ёсоор тохиролцсон зүйл байхгүй. Албан ёсоор тохиролцоогүй болохоор шаардлагатай үед шийдвэрээ зогсоох эрхээ нээлттэй үлдээж байгаа хэрэг л дээ. Гэхдээ энэ бол зорчих нөхцөлийг бас л хөнгөвчилж өгсөн арга хэмжээ. 

-Өөр ямар хөнгөлөлтийн асуудал яригдаж байгаа вэ. Ер нь БНСУ-тай  визгүй зорчих тохиролцоонд  хэзээ хүрэх бол?

-Өмнөд Солонгосын тал манай иргэдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас  олон удаагийн нэг жилийн визэд хамруулсан. Ийм визээр манайхан ирж эхлэсэн. Бас Өмнөд Солонгост төгссөн хүмүүсээс урилга шаардахгүй, зөвхөн дипломын хуулбар зэргээр виз өгөх хөнгөлөлт үзүүлж байгаа. Засгийн газар хоорондын солилцооны шугамаар ирж, очиж буй хүүхэд залуучуудыг виз юм уу, визний хураамжаас чөлөөлөх асуудал яригдаж байгаа. Яг төдийд гэж одоо  хэлэх боломж хараахан бүрдээгүй байна. Юуны өмнө визгүй зорчих тохиролцоонд хүрэх тийм  нөхцөл байдал эхэлж бүрдсэн байх ёстой. Ингэхийн тулд нөгөө талынхаа хууль дүрмийг сайн мөрдөж, саад бэрхшээлүүдийг арилгах учиртай. Одоо БНСУ-д байгаа монголын 32 мянган иргэний 43 хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь   визний хөнгөвчлөлөөр шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлж байна гэж Өмнөд Солонгосын тал үздэг. Саяын 90 хоногийн виз олгох тохиролцоонд хүрэхийн тулд хоёр талын Гадаад харилцааны болон бусад холбогдох яам, газрууд нэлээд  ажиллалаа. Визний хөнгөлөлтүүд үзүүлэх, визгүй зорчих тохиролцоонд хүрэх нь хоёр орны харилцааны төвшин, тухайн улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хөгжлийн бодлого, газар зүйн байршил, дотоодын хууль журам зэрэг олон талын хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэг жишээ дурдахад, Сингапур визний  хувьд их нээлттэй улс. Энэ бол Сингапурын хөгжлийн бодлого, түүнтэй уялдсан дотоодын хууль, зохицуулалтынх нь онцлог. Гэтэл БНСУ, АНУ хоёр 60 гаруй жилийн холбоотон улсууд. Тийм атлаа 60 жилийн дараа дөнгөж энэ оноос БНСУ-ын иргэд АНУ-ын визнээс 90 хүртэл хоногоор чөлөөлөгдөх программд хамрагдсан.  АНУ-ын визээс чөлөөлөгдөх нөхцөлүүдийн нэг бол  виз олгохоос татгалзсан тухайн орны иргэдийн дундаж үзүүлэлт гурваас доошгүй хувь  байх ёстой явдал юм байна. Өөрөөр хэлбэл, 100 хүн АНУ-ын виз мэдүүлэхэд дор хаяж 97 нь виз авсан байх шаардлагатай байх нь л дээ. БНСУ-тай манайх хөнгөлөлтүүдээ алхам алхмаар хийж байгаад нөхцөл байдал бүрдвэл визгүй зорчих тохиролцоонд хүрч болох талаар өнгөрсөн онд манай хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээний үеэрээ  ярилцсан. 

-Танд баярлалаа.

Х.Оюунсүрэн

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1490149/0b1/trackback

profile

ELGEMSUU

2009.03.26 23:48:12
*.200.74.91

Neg ih ch ashigtai huvilbar bishee bidend..ajil hiihed hyazgaarlagdmal ..emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211381
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239299
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366742
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365276
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524302
3486 zowxon busguichuuded [9] loi 2009-03-28 1113
3485 www.huuhed.bblog.mn bolor2 2009-03-28 735
3484 Udriin zurhaig Yaraltai [4] [4] namynaa 2009-03-28 7721
3483 ATAARHAL TORMOOR...... ELGEMSUU 2009-03-28 974
3482 bvsgvichvvdee heleed ogooch yaraltai [1] bigbig 2009-03-28 875
3481 hariulj ugnu uu [4] bgtoyuna 2009-03-28 732
3480 Ээжтэй хvн эрхэлдэг юм [2] ismiraldo 2009-03-28 1196
3479 Бүсгүй хүний нэгэн чимэг бол сүрчиг [1] Маралгоо 2009-03-28 1875
3478 HOLLYWOODiin oddin goo saihnii mes zasluud Маралгоо 2009-03-28 10925
3477 ЧШ ЧИМЭЭГҮЙ, ШИВНЭЭ БАЙНАА ХҮҮХНҮҮДЭЭ. [3] ХЭРСҮҮ 2009-03-28 3877
3476 Versace_iin 2009 oni shine zagvariin havar zuni tupli Маралгоо 2009-03-28 2488
3475 Одуудын дунд ийм үсний засалт мода болж байгаa юм байхдаа.......... Маралгоо 2009-03-28 11401
3474 ELGEMSUU GEDEG NOHORT [6] my dong 2009-03-28 1168
3473 ASUUYA [6] bailka 2009-03-28 929
3472 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ vege 2009-03-28 1421
3471 TER HUUHDIIN AAV HEN BE??????? [6] ELGEMSUU 2009-03-28 990
3470 UNENDEE YU HELEHEV.... [6] ELGEMSUU 2009-03-27 892
3469 domina... [7] zippo82 2009-03-27 1889
3468 HI BUSGUICHUUDEE YARALTAI TUS BOLOOCH. [8] my dong 2009-03-27 1007
3467 Tuslaach? [6] jum 2009-03-27 1531
3466 orchuulj ugch tus bolooch [6] chalchii 2009-03-27 1115
3465 Давхраагүй нүдийг будах аргууд [3] Алаг нүдэн 2009-03-27 3463
3464 Хумс будна гэдэг чинь тэр чигээрээ урлаг [2] Алаг нүдэн 2009-03-27 1996
3463 Бүү гайхаарай [6] Алаг нүдэн 2009-03-27 1116
3462 Эмэгтэйчүүд бүх бурууг үүрэхгүй [4] Алаг нүдэн 2009-03-27 984
3461 Би ээж болно. [4] Алаг нүдэн 2009-03-27 1216
3460 Гоё юмаа. [5] Алаг нүдэн 2009-03-27 1031
3459 Нvд эмэгтэй хvний толь [5] 사랑이 뭔지 2009-03-27 1115
3458 Батгаа дyp мэдэн эмчилж болохгvй [1] 사랑이 뭔지 2009-03-27 1032
3457 huuli zuin tov [1] arar 2009-03-27 631
3456 Хар цайгаар нvvрээ угаавал єнгєлєг болно [1] 사랑이 뭔지 2009-03-27 801
3455 hi eejvvdee udahgvi toroh yuma [6] dior_875 2009-03-27 910
3454 targalah talaar zovlogoo ogooch busguichuudee? [5] syys 2009-03-27 2538
3453 Erchuudiin bodloor huuhnuud iimerhuu bh nee [1] nakaa 2009-03-27 1660
3452 hi humuusee yaraltai zuvulguu uguurei [6] keruru 2009-03-27 831
3451 Elchingiin site ruu yaj ordog bilee ohiduudaa? [2] oxinoo 2009-03-27 757
3450 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1] bolor2 2009-03-27 749
3449 Nyalh huuhedtei bol file [1] chonsaa 2009-03-27 1069
3448 Taalagdsan zaluugaa yaj ooriin bolgoh ve*^^* [2] chonsaa 2009-03-27 1013
3447 MEDEELEL.............. [3] ELGEMSUU 2009-03-27 923
3446 BABY HUSEJ BAINAA......... ELGEMSUU 2009-03-27 596
3445 ELGEMSUUGEES ASUUH NI [3] kuzumi 2009-03-27 841
» Визийн хугацааг 90 хоног болгосноор иргэдэд илүү таатай нөхцөл боломж бүрдэнэ [1] bolor2 2009-03-26 1021
3443 www.huuhed.bblog.mn bolor2 2009-03-26 750
3442 ansand helnii surgalt bdag uu [1] bombogor(''-'') 2009-03-26 914
배너신청
자생병원

배너신청