Бичлэгийн тоо 5,522
Оруулсан bataka
Эр хонгор нулимс чинь
Ижийн минь сүү шиг ивэлж байсан гэх юм
Энэ амьдралын юунд тэгтлээ гомдож
Юуны учир энэлэв, хүү минь
Сайхан хорвоо намуухан байхад
Сархадын аагинд халамцан хайлж суусан гэх юм
Санаснаар болдоггүй заяаны хаана нь тэгтлээ гомдож
Юуны учир хайлав, хүү минь
Гудиггүйхэн харцанд нь бардам зангаа гээж
Гоо бүсгүй сэтгэлээ алдан дурламаар
Гуниг сарним эр хүн байж
Гуниж юунд шаналав, хүү минь
Амраг сэтгэлийн зэгс бөхийтөл
Алтан шүүдэр бөнжигнүүлж явсан гэх юм
Ааг бяр нь тэгширсэн эр хүн байж
Асгаруулан юунд уйлав, хүү минь
Аав л ижийн минь хөх совин жиндэж
Анирхан сэтгэлд нь будан татаж мэднэ
Авах өгөхөө хэлж ямар сануулах биш
Алтанхан залуу насны чинь аз нь харьж мэднэ
Сэмэрсэн сэтгэлээ эрчлэн шөрмөс зангидаж өгье
Сэрүүхэн цагийн салхинд ч өвдөг сөгдөлгүй яваарай
Буян халиасан наснаасаа эмтэлж чамдаа өгье
Буруу зөвийг нь таних гэж дандаа уужим яваарай
