Оруулсан bataka

Хаврын ногооны бүдэг бадаг дунд
Хавь ойр борог саарал...
Чамайг дурсан тунгалаг нарнаа суутал
Час улаан цэцэг энүүхэнд ургасан байх юм

Ойр мөдөд бороо орохгүй нь лавтай
Одод хөлдүү, хаврын шөнө царцуу
Хайрга чулуу их хатуу энэ газар
Хавсарга исгэрэх шуугианд цэцэг яагаад ургав аа

Зөөлөн дэлбээг нь илбэж санаа алдлаа би
Зөн билэг адил үгээр хэлж боломгүй
Үнэр юуг нь автал чи минь бодогдож
Өвдөг дээрээ сөгдөхөд нулимс минь асгарлаа

2007

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...