Оруулсан bataka


Навчис хаялж намар болжээ
Нартын хэм алсран одох мэт наанаа л нэг уйтай
Насны намар гадаа ирлээ гэмээр үймэрнэ
Намхан ч гэлээ сэтгэлд сүрлэг
Насны минь шүтээн ээждээ очмоор ч юм шиг

Цас нэвсийж өвөл болжээ
Цацсан шагай шиг одод анивчин гялалзаж
Цаасан дэвүүр шиг салхин хааяа л сэвэлзэнэ
Цэл залуу насныхаа одтой хүсэлд автаж
Цэгцэлж өрсөн шүлгээрээ санаа бодлоо илчилмээр ч юм шиг


Мөс хайлж хавар болжээ
Мичидийн доор яаж амьдарснаа ухаарах шиг болно
Мэндийн зөрөөтэй явдаг зуурдын бялдууч
Мэргэдийн ухаанаар номчирхсон ойрын бодолтон
Мишээл алдах гэнэн охид хүртэл миний найз л юм шиг

Цэцэг дэлбээлж зун болжээ
Цээлхэн дууны эгшиг шиг дурлалын хүчинд биширч
Цэхэлж шулуудсан сэтгэлээ ганцхан чамдаа өгмөөр санагдана.
Цэцэн цэлмэг биш ч эвлүүлж ядсан үгсээ
Цэцгийн баглаа болгон бэлэглэмээр ч юм шиг, хэн нэгэнд
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...