배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXVI бүлэг /төгсгөл/

Уншсан 8504 vote 0 2009.03.25 14:02:45
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1478912
Ханболд ятгасаар байгаад Соёлоог дагуулан аав ээж дээр нь зусланруу нь хамт явлаа. Удахгүй зуслан орох дөхөөд, гол явж ганц нэг юм угаая хэмээн гэрийнхэн ярилцаж байтал тэр хоёр очсон байжээ.
Соёлоогийн ээж Ханболдыг хараад хөөр баяр дүүрэн болж мэнд усаа мэдэлцэн, Ханболд зориуд авч ирсэн бэлэг сэлтээ өгөн ээж хүү хоёр шиг л сууцгаана. Ээ хэлээд ирэхгүй манай энэ Соёлоо юу хэмээн ээж нь шогшрон, гал түлж шинэ цай хэмээн сүйд майд болов. Харин аав нь төдийлөн нүүр өгөх янзгүй тамхиа баагиулан, за хүү хаагуур сурч байгаад ирэв дээ хэмээн ёжлонгуй гэгч нь өгүүллээ.

Соёлоог гэрийн гадаа сүүдэрт сууж байхад Ханболд хойноос нь хөлсөө арчсаар гарч ирлээ, аавын шалгалтыг сандарч байж давлаа шүү хэмээн үглэсээр ирэх түүнийг хараад Соёлоогийн инээд хүрч элгээ хөштөл инээж орхив. Болж, өглөө их маяглаад хувцас сольж өмсөөд байсан юм, ингэж хөлсөө асгаруулах гээд л маяглаад байсан юм байгаа биз.

Тэр өдрөөс хойш Соёлоо Ханболд хоёр бие биенийхээ гэрээр ирэн очин амьдарсаар. Ханболдын өндөр настай ээж нь Соёлоог хараад бөөн баяр болж аль хэдийн бэр охинд тооцох болжээ. Ханболд нэг сар орчим амраад, удалгүй нэгэн яаманд ажилд орж, Соёлоотой хамт шинэ ажлын амжилтын төлөө хундага өргөн хэсэг найз нөхдийн хамтаар баярлаж амжсан байв. Удалгүй намрын шар өдрүүд эхлэж Соёлоо өөрийн ажлдаа шамдан, урсан өнгөрөх цаг хугацааг анзаарахыг ч хүссэнгүй ээ. Хааяа нэг Төгөлдөрийн тухай бодох боловч, өөрийгөө хүчлэн цааш элдвийг лавшруулан бодохоо зогсоож орхино. Тэгээд ч хажууд нь байнга Ханболд байж элдвийг бодох завдал ч үгүй байлаа. Нэг л мэдэхэд зургаан сар гаруй хугацаа өнгөрчээ. Ханболд тэр хоёр байр худалдан авч тусдаа гарахаар шийдэн, энд тэнд очин байр сонгон үнэ хаялцсаар бараг нэг сарыг өнгөрөөхөө шахав.Сүүлдээ ч бүүр ахин дахин явахаас залхах тийшээ хандаж байтал ашгүй аль алины сэтгэлд нийцсэн, үнэ нь боломжийн байр тааралдсанд туйлын их олзууран баярлаж, худалдан авахаар шийдээд Ханболдынх руу явж байлаа.

Хэдхэн өдрийн дараа нь байрныхаа ордероо авч бөөн баяр болон, найзуудаасаа тусдаа сэмээрхэн баяр хийе хэмээн хөтлөлцөн алхсаар, орох дуртай амттай хоолтой ресторанруу орохоор завдан дэргэд нь иртэл гэнэт Ханболд зогтусан зогсоход Соёлоо гайхан Ханболдруу харлаа. Ханболдын дийлсэн гайхуулсан, бардам мэт харцыг хараад тэр зүгт нь толгой эргүүлтэл, бас л тэр хоёрыг хараад зог туссан Төгөлдөр Уянгаа хоёрыг олж харлаа.

Төгөлдөр…Урдын адил төлөв түвшин, даруу зантайг илтгэсэн тайван амгалан царайтай тэрээр нэг гараараа Уянгааг түшин явж байлаа. Төгөлдөр Соёлоо хоёр өөрийн эрхгүй бие биеэ эгцлэн ширтэв. Ханболдын гарт атгуулсан Соёлоогийн гар жирсхийх мэт болсон нь тас атгасан Ханболдод мэдрэгдлээ. Ханболд Соёлоогийн гарыг атгасан хэвээрээ үг дуугүй рестораны хаалгыг зүглэн алхлав. Харин Соёлоог ширтэх Уянгаагийн харц нь зөөлөрч, найрсаг ч гэмээр болсон байгааг Соёлоо харж амжлаа. Уянгаагийн гэдэс нь үл ялиг томорч 3-4 сартай болов уу гэж багцаалдахаар жирэмсэн харагдаж байгаа нь өөрт нь тун ч их зохисон харагдаж байлаа. Ердөө дөрөвхөн сартай байна шүү дээ… Уянгаа хайртай хүнийхээ үрийг хэвлийдээ тээж баяр жаргал, итгэл найдвар, ирээйдүй гэрэлтэн гялалзсан нүдээр Соёлоог миний гэдсийг хараачээ гэсэн харцаар ширтэж байлаа.

Тэдний хэн нь хэнтэйгээ ч дуугарсангүй ээ. Төгөлдөр Уянгаагийн гарын зөөлөн түшсэн хэвээрээ зөрөн өнгөрөхөд Соёлоо өөрийн эрхгүй эргэн харлаа. Харин Төгөлдөр түүнийг л хүлээж байсан мэт өөдөөс нь зөөлөн инээмсэглээд, алгуурхан гэгч нь зөрөн өнгөрөн оджээ. Энэ инээмсэглэл урд нь Соёлоогийн гэрийг нь олохоор хаа байсан зусланд нь ирчихээд, түүнтэй цуг уулын оройд хамтдаа гарч инээмсэглэж байсан элгэмсэг, дотно бас хайр нэвт шингэсэн танил инээмсэглэл мөн байгааг Соёлоо зүрхээрээ мэдэрчээ. Бас сэтгэл нь  амрах мэт санагдав. Удахгүй Ханболд тэр хоёр тусдаа гарч байрандаа орно, Төгөлдөрийн анхны хүүхэд нь ч бас төрөх нь. Гэхдээ дотоод сэтгэлдээ бие биеэ мартахгүй дурсан санаж, тэр дурсамж нь гэгээхэн бас дулаахан хайрын мэдрэмжийг мэдрүүлсээр байх болно гэдгийг хэн хэн нь харцаараа ярилцан ойлголцсон байлаа.

Ханболд ширээнд тухлан суугаад, Соёлоог эгцлэн удаан ширтлээ. Яасан бэ. Зүгээрээ, зүгээр л хармаар санагдаад.  Соёлоо чиний нэр чинь хүртэл дуудахад хөөрхөн энхрий нэр шүү. Ай даа Соёлоо гэж сайхан нэр шүү…  Соёлоо давхийн цочин Ханболдруу дүрлийн ширтлээ. Ханболд түүнийг анзаарсан шинжгүй гарыг нь зөөлөн илбэсээр. Соёлоогийн дотор уужран уртаар амьсгал авч, инээмсэглэн Ханболдруу харлаа. Тиймээ тэр энэ сонголтондоо харамссангүй ээ, зүүдний тэр нэгэн учрал нь зөвхөн Ханболдыг нь эргүүлэн дуудсан ч юм бил үү…
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1478912/c8c/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.25 18:04:42
*.158.117.88

za yostoi goy yum oruulsan bn nzaa amjilemoticon
  • Хариу
profile

Маралгоо

2009.03.25 18:18:36
*.254.49.142

Баярлалаа.
  • Хариу

pambak

2009.04.21 14:59:28
*.106.214.51

tiimee goe bailaa....maralaa  bayarllaaaaa
  • Хариу

Itgelxvv

2009.04.26 07:54:34
*.25.23.158

goy bn
  • Хариу

Zochin111

2011.11.15 23:34:05
*.223.93.138

unexeer saixan xairiin tuux baina.bayrallaa.

  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
197 Алга chups 2009-03-25 11201
196 Эхнэрээ хүлээхүй chups 2009-03-25 9445
195 Миний тарьсан цэцэг chups 2009-03-25 10952
194 Цоо шинээр амьдрах юмсан [3] chups 2009-03-25 9642
193 Дэн буудлын өрөөнд chups 2009-03-25 8921
192 Ядуугийн зовлон chups 2009-03-25 9411
191 Сохор дурлал цас шиг chups 2009-03-25 9009
190 ... Надад байна chups 2009-03-25 10736
189 Дурласан шиг дурлах сайхан chups 2009-03-25 10702
188 Ээжээ санана chups 2009-03-25 10747
187 Б.Дорж : Үхсэний хохь chups 2009-03-25 9864
186 Лааны гэрэлд chups 2009-03-25 9672
» Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXVI бүлэг /төгсгөл/ [5] Маралгоо 2009-03-25 8504
184 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8390
183 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8614
182 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIII бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8469
181 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXII бүлэг [2] Маралгоо 2009-03-25 9174
180 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8241
179 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8315
178 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 7980
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 11 12 13 14 15 16 17 18 19 20 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청