배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIV бүлэг

Уншсан 8614 vote 0 2009.03.25 14:00:44
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1478891
Төгөлдөрийн дотор асч байсан гал нь толгой өөд нь гарч, эрүүл ухаанаар сэтгэх чадваргүй болсон мэт санагдаж байлаа. Юутай ч энэхүү залуугийн дэргэдээс Соёлоог дагуулаад гарах юм шүү, дараа нь юу л болвол болог.
Соёлоо чи энд үлдэхгүй биздээ, одоохон хоёулаа эндээс явья хэмээн Төгөлдөр тайван байдлаа алдахгүйг хичээн байж өгүүлэв.

Соёлоо Ханболдын гарыг нь сэгсрэн тавиулж би явья даа хэмээн шийдмэг дуугараад Төгөлдөрийн урд гарлаа. Ханболд үсрэх шахам сандлаасаа босон ирсэн боловч  Соёлоо битгий, зүгээр орхиоч гэсэн мэт гунигтай зөөлхөн харцаар харахад Ханболд өөрийн эрхгүй үг дуугүй буцан суув. Төгөлдөр энэ хоёрыг харц шидэлцэж дуусахыг хүлээсэн ч үгүй. Тэрээр Соёлоогийн гараас барьж чирэх шахам гадаа гарлаа. Хэн нь найз залуу нь вэ гэдгийг одоо энэхүү гөлрөө залуу ойлгож байгаа байлгүй.

Соёлоогийн гараас өөриймсөг барин чирэх шахам авч гарсан залууд дийлдсэн мэт  санагдаж, Ханболдын зүрх хорслоор дүүрч бачимдсандаа ухаан мэдрэлээ алдтал уумаар санагдан зөөгчийг бушуухан дохиж нэг шил архи захижээ. Соёлоог эргэж гуйсан харцаар хараагүй бол тэр муу навсгар залууг больё гэтэл нь балбаад өгөх байсан юм. Чам шиг муу сайн юманд ч Соёлоог зүгээр өгөөд явуулчихдаг нь биш байхаа. Урд нь нэг алдсан юм одоо дахиад яасан ч алдахгүй, үгүй ер хөтлөөд аваад гарсан нь найз залуу нь гэж бодсон бол том эндүүрэл. Хурим хийгээд аваад суухаар минь хараарай хэмээн Ханболд дотроо бачимдан байж сууж ядлаа.

Тэнд бас нэгэн сэтгэл дундуур үлдсэн хүн нь Жавхаа. Төгөлдөрийг дуудахдаа хүрч ирээд тэр хүүхнээ хараад, газар нулимаад буцаад яваад өгнө гээд бодсон чинь юу вэ, салахгүй зууралдаад хөтлөөд гардаг яачихсан тэнэг толгой вэ. Ийм хүүхэнтэй зууралдаад байгаа хүнийг тэнэг гэхгүй ер нь юу гэхийн хэмээн сэтгэлдээ бас бачимдсаар байлаа. Дахиад нэг пиво захилаа. Ядаж байгаад нөгөөдүүлээ хөөгөөд явуулчихсан. Жавхаад гэнэт нэг санаа төрлөө, энэ залуу хараажаар тэр Соёлоо хүүхэнтэй холбоотой нь илэрхий, тиймээс тиймээс…

За яасан хө сэтгэл тавгүй юу, намайг Төмрөө гэдэг бас л сэтгэл тавгүй гээд аяга дүүрэн пиво барьсан нөхөрсөг залууг Ханболд гайхан хараад, ширээндээ суу суу хэмээн сандал дөхүүлэн түлхэв. Яг л түүний дутагдаад байсан тамхиар дайлсан тэр залуу дараалан гурван хундага татчихсаны дараа тун ч нөхөрсөг нэгэн болох нь мэдэгдлээ. Ханболд түүнд бас нэгэн хундага захиад, уур архи хоёр нийлээд согтож буй ухаандаа түүнийг бараг л найзаа хэмээн тооцож сууна. Харин Жавхаа уусан дүр зөвхөн гаднаа л үзүүлж байгаад Ханболдыг за залуу минь яагаад хамт сууж байсан бүсгүйгээ булаалгаад явуулчихав хэмээн хэргээр өдөн асуусаар, ихэнх зүйлийг хэлүүлээд авч амжлаа. Тийм байхаа учиргүй дотно суугаад байсан юм. Жавхаа түүнийг нилээд сайн ятгаж гарав. Эр хүн түүнийгээ заавал буцааж авах хэрэгтэй, тийм сайхан хайраа алдчихаад үлдсэн амьдралдаа юугаа бодоод явж байх вэ дээ, эр хүний арван гурван мэхийг бүгдийг нь хэрэглэж байгаад бүсгүйгээ эргүүлээд өөртөө татнаа хө хэмээн Жавхаа ая эвийг нь олон ятгасаар суув. Түүний далд санааг даанч мэдэхгүй Ханболд харин тийм дээ хэмээн согтуу ухаандаа дотроо шазуур зуусаар. Нилээд суучихаад Жавхаа хүнлэг сэтгэл гарган Ханболдыг таксинд суулган өгчихөөд, тэр дороо утсаа гарган Уянгааруу залгажээ.

Уянга аль хэдийнэ ажлаа тарж ирчихээд хийх юмаа олж ядан сэтгэл нэг л тогтож өгөхгүй байв. Өнөөдрийг хүртэл Төгөлдөрлүү ярихгүй байх гэж хичнээн ч их тэвчээр гаргасан юм бэ дээ. Төөгөөд өгсөн түүний хайр арилж мартдагдсан нь үгүй, тэр битгий хэл түүнийг буруутай ч гэж огт бодогдохгүй байлаа. Түүний өөр хүнд дурласан нь Уянгааг түүнд хичнээн хайртайгаа мэдэрч ухаарч ав гэж дохио өгсөн явдал ч байсан юм бил үү. Эхний хэд хоног гар утсаа дуугарах бүрд өөрийн эрхгүй горьдон давхийн хардаг байсан билээ, Төөгөөг яагаад ч юм утасдах байх гэж бодогдоод байсан нь худлаа мэдрэмж байж дээ.

Төгөлдөрийг санаад тэсэхгүй гар нь утасруугаа яваад ирэхлээр нь ийш тийшээ худлаа утасдаж, түр өөрийгөө аргацаадаг байлаа. Анх салчихад чадмаар ч юм шиг байсан ч, одоо өдөр ирэх тусам түүнийгээ улам ихээр үгүйлэн санасаар байх нь хэцүү. Гэвч одоо дахин юу ч хийж чадахгүй болсон болохоор хоосорсон сэтгэлээ хуурах гэж зурагтын удирдлага бариад, ар араас нь суваг солин бодлогошрон суух ажээ. Гар утсаа дуугарахад хайнга гэгч нь хартал Жавхаа ярьж байна. Ойрд яриагүй юмсан яасан юм бол. Сайн уу Жавхаа сонин юутай байна, юу…Төгөлдөр үү… Тэгээд дараа нь гараад явсан гэнэ ээ. Уянгаагийн зүрх баяр хөөрөөр дүүрэн цохиллоо. Тэрээр яг л чихрээр шагнуулсан бяцхан хүүхэд аятай догдлон баярлаж байв. Найдвар байна, одоо харин сайн бодоод сүүлийн нүүдлээ хийх ёстой юм байна. Түрүүхэн цөхөрсөн байдлаас нь одоо Уянгаад юу ч үлдсэнгүй, түүний нүд очтон гялалзаж, хамаг бие сэтгэл нь хаанаас ч гарч ирсэн нь үл мэдэгдэх эрч хүчээр дүүрэн болсон байлаа. Огло харайн босч аяга дүүрэн өтгөн кофе аягалаад тухтай гэгч нь бодолд автан суув. Хайртай хүнээ эргүүлж авах арга өөрөө гараад ирдэг байжээ. Овоо доо Жавхаа минь, цалингаа буухаар чамайг ёстой зад дайлнаа. Уянгаагийн баяр хөөр цээж дүүрэн цалгилж бараг л Төөгөө нь буцаад ирчихсэн мэт санагдан, нүүрэнд нь тогтсон инээмсэглэл сарниж өгөхгүй байлаа. Соёлоог чирэх шахам гарсан гэнэ ээ. Мэдээж гарсан хойно хүнгүй газар оччихоод муудалцсан л байж таараа. Энэ үеийг л алдалгүй ашиглаж чадвал хайртай хүнийхээ хажууд нь гарыг нь атгасан шигээ жаргаж явахгүй юу даа. Бушуухан муудалцаасай…

Төгөлдөр Соёлоогийн гарыг хичнээн чанга базаж байгаагаа ч мэдэхгүйгээр чирэх шахам дагуулсаар гадаа гарцгаалаа. Чи амралтанд авч явах зүйлээ эндээс цуглуулж явна уу. Тэгээд энэ залууг авч явах юм биздээ. Чамд ямар их итгэдэг билээ, чи ийм хүн байсан гэж үү Соёлоо. Төгөлдөр уурандаа багтрах шахан чангаар ярьж байгаагаа анзарсан ч үгүй. Хажуугаар өнгөрөх хүн гайхан харснаа чимээгүй мөрөө хөөн замхарлаа.  Соёлоо өөрийгөө өмөөрч хэлэх үг байсангүй, бас айсандаа Төгөлдөрийг тайвшруулах үг ч хэлж чадсангүй. Түүнийг ингэтэл бухимдуулснаа дэндүү муухай хэрэг гэж бодсон ч, нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг яаж ч засах билээ. Төөгөө би дөхөж уулзахгүй гэдгээ хэлье гэж сүүлийн удаа уулзаж байгаа минь энэ.

Битгий худлаа ярь.  Төгөлдөрийн хардсан сэтгэл тайвширсангүй түүний үгийг таслан дайрлаа. Чи надад дэлгүүр орлоо гэж хэлсэн байхаа, би тэнэг хүн шиг гэртээ чамайг бодоод жаргалтай гэгч нь хэвтэж байхад чи харин өөр залуутай дарс шимээд л зугаацаж байснаа худлаа гэж хэлэх гээ юу. Тэр залуу чинь чиний хэн гэлээ.  Найз залуу гэлүү. Чи бас өөр найз залуутай юм шив дээ тиймээ. Чи зүгээр л тогломоор санагдаад намайг сонгож авсан хэрэг үү. Хайртай гэлүү.  Би чамайг яах хайрлаж байлаа, чамд итгэж чамайг хайрлаж, ганцхан чамруу тэмүүлсэн.  Бага наснаасаа дассан бүсгүйгээ уйлуулан орхиод, бүхнийг умартаад ганцхан чамруу зүтгэсэн. Тэгтэл чи дэлгүүр явна гэж хуурчихаад өөр залуутай бааранд цэнгэж суудаг. Энэ чинь яаж байгаа хэрэг вэ…

Ярих тусам Төгөлдөрийн уур улам бадран Соёлоог орхин хандсан зүгтээ явлаа. Төөгөө уучлаарай, би дахин уулзахгүй л гэж хэлэх гээд уулзсан шүү дээ хэмээн уйлан байж уучлал гуйх Соёлоотой цуг баймааргүй санагджээ. Одоо би чиний үгэнд итгэмээргүй байна, саяны харсан минь хангалттай. Ямар нүүрээрээ надтай амралтанд явах гэж байсан бүсгүй вэ. Чи миний дурласан Соёлоо биш байна, тэр минь үнэнч бас надад л хайртай бүсгүй байсан. Юутай ч намайг ганцааранг минь орхиод аль хэмээн Төгөлдөрийн уур огтхон ч гарсангүй, том том алхлан гудамжны үзүүр  ганцаараа тойрон яваад өгчээ. Дотор нь бачимдаж эргэн тойрон агааргүй мэт санагдана. Сайхан сэрүүхэн хүйтэн бороо цутгаад ороосой билээ. Тэгвэл хаанаас ийм муухай бүгчим халуун байх билээ. Бодохгүй байя ч гэж бодсон тэр залуутай цаанаа л сэтгэл хангалуун инээд алдан суух Соёлоогийн төрх нүдэнд буугаад. Бушуухан гэртээ харьж үзье. Соёлоо чи найзыгаа яагаад гомдоож байгаа нь энэ вэ, чамайгаа ганцхан минийх л гэж жаргалтай явж байсансан.

Соёлоо цааш харан том том алхах Төөгөөг гүйцэж очоод ч нэмэргүйг ойлголоо. Түүний уурлаж байгааг урд нь ямар харсан биш дээ. Энэ бүхэнд өөрөө л буруутай. Төөгөөгөө нээрээ дэндүү гомдоолоо. Өөрийнх нь төлөө бүхнээсээ ч татгалзахад бэлэн байсан шүү дээ. Эндээс бушуухан холдоё, араас Ханболд гараад ирж магадгүй. Утсаа салгачихаад гэртээ очиж энэ бүхнийг сайн бодъё, гэхдээ утсаа салгачихвал Төөгөө залгаад буруугаар ойлгож ч магад ерөөсөө унтраахгүй ээ. Төөгөөгийн уур нь гараад гэрлүү ч залгах юм билүү. Ерөөсөө бушуухан гэртээ харья. Соёлоо гэртээ хариад утсаа чагнан удаан суув. Анх удаа Төөгөөгөө уурлуулж, бас гомдоосноо бодохоор сэтгэл нь тавгүйрхээд, өөрөө утасдах уу хүлээх үү хэмээн эргэлзсээр байлаа. Аргагүй шүү дээ, дэлгүүр энэ тэр гэж байхаар анхнаасаа утасдаад үнэнээ хэлсэн бол юунд ингэж. Үгүй тэгээд би гялс Ханболдтой уулзаадхая гэж хэлэх байсан гэж үү. Ханболдыг ямар би ир гэсэн биш гадаа зогсож байсан хүнийг хөөгөөд дийлээгүй юм чинь.Ханболд…Ингэхэд би чинь юу л болоод байна даа.

Ханболдыг тас хөөгөөд явуулчихаж болох байсан ч цаанаасаа л хөөх үг гарахгүй байсаар байгаад хамт хоол идэх дээрээ тулсан. Ханболд харин түүний найз залуу гэж түрүүхэн өөрөө хэлчихээд үлдэж хоцорсон шүү дээ. Би одоо яах вэ, Төөгөө яасан ч гомдоож болохгүй, би түүнд хайртай, гэтэл Ханболд гэнэт гараад ирдэг. Энэ хугацаанд Ханболдын буруу байгаагүй ээ. Ядаж эртхэн мэйл энэ тэрээ шалгаж байсан бол хаанаас ийм муухай ацан шалаанд орох билээ. Хичнээн ч цаг хугацаа өнгөрсөн анхны хайр минь, тэр тусмаа ямар ч буруугүй анхны хайрыгаа уулзая гээд ирэхэд хөөгөөд явуулж цаанаасаа чадал хүрэхгүй байна. Гэтэл би ингээд л яваад байх гэж үү. Төөгөө миний төлөө Уянгааг хүртэл орхиж, найз нөхдөдөө ч нэр хүндээ алдсан. Тэр бүхнийг хаян байж миний төлөө тэмүүлсэн хүн шүү дээ. Би ч гэсэн түүнд хайртай нь үнэн юм бол Ханболдтой бүх харьцаагаа таслан байж, түүнтэйгээ хамт байх ёстой. Ханболд бид хоёрын хайр дурлалын шалгуур нь болж байгаа байх, өөрийгөө хүчлээд энэ бүхнийг хамт туулж Төөгөөтэйгээ хамтдаа байх ёстой. Харин Ханболд түүний хувьд баяр гуниг авчирсан нэгэн сайхан дурсамж болж үлдсэн нь дээр. Төөгөөгөө гомдоож яасан ч болохгүй. Маргааш амралтын өдөр. Төөгөө хаалгаа нээгээд намайг зогсож байгааг хараад лав баярлана даа, би уучлалт гуйж дахиж Ханболдтой уулзахгүй гэдгээ хэлээд бид хоёр лавтай эвлэрчихнэ. Соёлоо сэтгэл тайвшран уужирч санаа амран орондоо шурган орж, шийдвэрээ нэгэнт гаргасан хойно Төөгөөтэй бараг л эвлэрсэн мэт санагдаад нам унтаж орхижээ.
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1478891/579/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.25 18:03:39
*.158.117.88

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
197 Алга chups 2009-03-25 11201
196 Эхнэрээ хүлээхүй chups 2009-03-25 9445
195 Миний тарьсан цэцэг chups 2009-03-25 10952
194 Цоо шинээр амьдрах юмсан [3] chups 2009-03-25 9642
193 Дэн буудлын өрөөнд chups 2009-03-25 8921
192 Ядуугийн зовлон chups 2009-03-25 9411
191 Сохор дурлал цас шиг chups 2009-03-25 9009
190 ... Надад байна chups 2009-03-25 10736
189 Дурласан шиг дурлах сайхан chups 2009-03-25 10702
188 Ээжээ санана chups 2009-03-25 10747
187 Б.Дорж : Үхсэний хохь chups 2009-03-25 9864
186 Лааны гэрэлд chups 2009-03-25 9672
185 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXVI бүлэг /төгсгөл/ [5] Маралгоо 2009-03-25 8504
184 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8390
» Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8614
182 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIII бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8469
181 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXII бүлэг [2] Маралгоо 2009-03-25 9174
180 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8241
179 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8315
178 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 7980
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 11 12 13 14 15 16 17 18 19 20 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청