Бичлэгийн тоо 497
Хангинан дуугарах сэрүүлгийн чимээгээр Соёлоо нүдээ арай ядан нээж орноосоо өндийв. Цаг долоо гуч болж байна, орондоо хоргодох хүсэл их байсан ч, аргагүйн эрхэнд босч угаалгын өрөө орлоо.
Ээ бурхан минь өчигдөр орой нилээдгүй уйлсаны гавьяагаар нүд нь бүлцийгээд хавдчихсан, цэлхийсэн нүүр өөдөөс нь харж байв.
Тэгнээ тэгнэ хэмээн үглэсээр Соёлоо бушуухан зовхины тос түрхэн, нүүрээ арчилахаар ухасхийв. Ажилдаа улайран суусаар Соёлоо толгой өвтгөсөн түмэн бодлоо нэг хэсэгтээ ашгүй мартчихсан байж. Хоёулаа хамт үдийн хоол идэх үү хэмээн асуусан мэссэж Төөгөөгөөс ирж санааг нь дахин зовоож эхэллээ. Яагаад ч юм нэг л уулзмааргүй, хэд хоногтоо ганцаараа байж бүгдийг сайн эргэцүүлж бодмоор санагдаад байлаа. Найз нь чадахгүй нь ээ, ажлыхантайгаа хурдхан хоол иднэ хэмээн Төөгөөрүү тэр дор нь хариу мэссэж биччихэв. Үгүй ээ тэртээ тэргүй ажлын чинь гадаа ирчихээд хүлээж байна гэсэн хариу ирэхээр нь Соёлоо аргагүй эрхэнд цүнхээ аваад гадагшаа хартал, үнэхээр ажлых нь гадаа Төөгөө ирчихсэн инээд алдан даллаж байлаа.
Төөгөөг хараад Соёлоо өөрийн эрхгүй нэгэн зүйлийг анзаарлаа. Урд нь Төөгөө үг дуу муутайхан даруухан залуу л байдаг байсан одоо харин юм л бол инээд алдаж явдаг, амьдралдаа сэтгэл хангалуун яваа нь илт мэдэгдэхүйц залуу болсоныг нь Соёлоо өөрийн эрхгүй анзаарч харчээ. Чамайг санаад болдоггүй ээ. Төөгөө ингэж хэлээд гараас нь хөтлөн ойролцоох хоолны газарлуу зүглэв. Түүний гараас нь халуу дүүгэн Соёлоогийн бүх биеэр нэг л сайхан халуун дулаан илч тархах шиг санагдаж, Соёлоо өөрийн эрхгүй Төөгөөгийн гарт эрхлэн наалдаад алхаж гарлаа. Хоолны газарт ороод элдвийг ярилцан хүлээн сууж байтал гэнэт Соёлоогийн гар утас дуугарав. Хартал танихгүй дугаар байна, утсаа автал сайн уу Соёлоо гэх Ханболдын дууг сонсоод Соёлоо өөрийн эрхгүй сандарлаа. Утсаа таслачихаж чадсангүй сайн хэмээн муухан дуугартал хоёулаа хамт хоолонд орох уу хэмээн урих нь тэр…

Үгүй чадахгүй нь, одоо би завгүй байна гэтэл тэгвэл орой ажил тарахад чинь тосно шүү хэмээн зальтай хэлээд Ханболд утсаа таслачихжээ. Төгөлдөр цаанаа л нэг сэжиглэнгүй харж байснаа, хоёулаа амралтандаа явахад хэрэг болох ойр зуурын зүйлээ ажлыг чинь тарахаар цуглуулья хэмээн тулган асуух нь тэр. Соёлоо өөрийн эрхгүй түгдэрлээ, хамт явахсан гэж урд нь хичнээн их мөрөөддөг байлаа. Харин яг одоо бол Төөгөөтэй хамт явна гэдэг арай эртэдсэн шийдвэр гэдгийг сэтгэл дотроос нь хэлээд байх шиг санагдав. Ирэх долоо хоногоос явбал ямар вэ. Соёлоо явмааргүй байна гэж арай ч хэлж зүрхэлсэнгүй. Төгөлдөрийн царай гэнэт хувьсхийгээд явчихав. Яагаад вэ, чи бид хоёр хэдхэн хоногийн өмнө л бушуухан явах юм сан гээд хоног тоолж хүлээж байсан биш билүү. Төөгөөгийн санаанд гэнэт нөгөө Ханболд бууж ирлээ, түүнийг хараад Соёлоо яаж сандарч барьсан тавьсанаа алдаж байлаа даа. Арай Ханболдоос болсон юм биш биз дээ хэмээн асуусан нь жинхэнэ байгаа оносон асуулт болжээ. Соёлоо сэтгэлийнхээ элдэв хувиралыг нууж үнэхээр сураагүй тул бодсон бүхэн нь нүүрээр нь илрээд гарчихаж байлаа.
Соёлоогийн нуугдан бултганах харцыг хараад Төгөлдөрийн гэнэт уур нь ч хүрэх шиг болов. Хэдхэн хоногийн л өмнөхөн хайртай хайртай гээд байсан чинь өөр нэг залууг харчихаад, хэлсэн тохирсоноосоо буцаж жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг болох нь шив. Чамайг ер нь албадаж авч явах гэж байгаа юм уу хэмээн ширүүхэн хэлээд Төөгөө уурандаа тэр дороо ширээний араас босоод яваад өгөв. Огцом уурласанд нь гайхсан Соёлоо Төөгөө байз л даа хэмээн хойноос нь бостол, аль хэдийн зөөгч бүсгүй дэргэд нь ирээд үглэж гарлаа. Захиалсан хоол чинь гарч байна, юу гэж захиалсан мөнгөө хэн төлөхийн ч гэх шиг эх адаггүй олон зүйл ар араас нь цувруулан уурлаж гарав. Аргагүйн эрхэнд Соёлоо буцаад суугаад Төөгөөрүү залгалаа. Төөгөө харин хойноосоо гүйгээд гараад ирэх байх гээд сэмхэн харж байсан ч хойноос гарч ирээгүйд нь уур нь улам хүрч орхив. Үгүй ер тэгье тэгье, хурдхан явья ямар гоё вэ гээд байгаагүй билүү. Хэдэн жилийн өмнөх гэж нэрлэсэн ганц муу залуу гараад ирэх төдийд амралтаа хойшлуулж байгаа юм чинь, тэр залуу нь уулзая учрая гэвэл манийгаа баяр хөөр дүүрэн хаяад явах юм байна л даа. Төгөлдөрийн сэтгэл хардалтын манангаар алгуурхан дүүрч үл таних тэр залууг болох тусам бачимдаж байлаа. Утсаа хартал Соёлоо залгаж байв. Юунд уурлаав л гэх гэж байгаа биз, явахгүй бол байна л биз хэмээн бодоод алхаагаа түргэсгэн ажилруугаа зүглэн одов. Түүний уур гарах яагаа ч үгүй байлаа.
Төгөлдөр утсаа аваагүйд Соёлоо ихэд санаа зовлоо, Төгөлдөрийн түмэн зөв санагдана. Ирсэн хоолных нь нэгийг хагас хугас идээд, нөгөөг нь бүтнээр нь орхиод мөнгөө төлж ажил өөдөө гэлдрэв. Би ер нь ямар муухай хүн бэ, Төөгөөгөө гомдоож орхилоо хэмээн өөрийгөө буруутгаж, түрүүхэн хамт алхаж ирсэн түүнийхээ хайр шингэсэн халуун гарын илчийг нь саналаа. Соёлоо яаран утсаа гарган мэссэж бичив. Миний найз намайг уучлаарай, хоёулаа амралтаа хойшлуулалгүй заавал явна. Найз нь ажлаа тараад ойр зуурын юм бэлдээд харина, маргааш өглөө замаараа намайг дайраад аваад яваарай. Үнсэе Соёлоо хэмээн бичээд явууллаа. Бараг тэр дороо хариу ирлээ, тэгэлгүй дээ чамдаа хайртай шүү. Төгөлдөрийн уур нь гарчээ. Соёлоогийн сэтгэл хөнгөрөөд ажилруугаа яаран орлоо.
Ажлын цаг дуусахад эрт гардаг хэсэг бүлэг нөхөд бушуухан гэгч нь шурхийн гарч одлоо. Тэдний хойноос нь Соёлоо дэлгүүрээр ороод эртхэн харихаар гадаа гарч, цээж дүүрэн амьсгал аваад гаргах гэтэл өмнө нь Ханболд гэнэт гараад иртэл сандарсандаа өнөөх агаараа залгиад, өөрийн эрхгүй хэсэг хахаж цацлаа. Ханболд түүнийг хараад ёстой элгээ хөштөл инээв. Нээх том ам ангайлгаад түүнийг хараад, хахаж цацан таг болсон Соёлоог хараад Ханболд инээдээ барьж үнэхээр чадсангүй. Тосно гээд хэлсээр байтал хахаж цацдаг нь юув дээ хэмээн Соёлоогийн ар нурууг нь зөөлхөн цохилоо. Мартчихаж хэмээн үнэнээ хэлэхэд нь Ханболд намайг мартаад байхдаа яадаг юм хэмээн хэдэн жилийн тэртээх шигээ эрхлэнгүй дуугарахад нь Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглэж, өдий том залуу болчихоод эрхлээд байгаа юм уу хаашаа юм хэмээн дооглож орхив. Дэлгүүр явлаа хэмээн түүнээс салах гэсэн боловч хамт явна гээд салж өгсөнгүй. Ханболдын нүд нь цаанаасаа очтон гэрэлтээд, Соёлоогийн нүднээс харцаа үл салгахад Соёлоо өөрийн эрхгүй харц буруулан алхлаа. Өдрөөс хойш хоол идээгүй ханиндаа хоол идье, тэгээд чамайг хичнээн санасанаа бүгдийг нь хэлмээр байна, өчигдөр шөнөжин чамайг зүүдлээд тэсч чадсангүй ажлын чинь гадаа сойгдоод зогсож байгаа нь энэ гээд Ханболд үгийн зөрөөгүй ятгаж гарав. Чамайг эрт гараад өгч магад гээд л өдрийн таван цагаас хойш хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа хэмээн хэлэхэд Соёлоо сэтгэл дотроо аль хэдийн бууж өгсөнөө ойлгожээ. Түүний сэтгэлийн мухарт Ханболдод зориулан үлдээсэн бяцхан оч нь Ханболдыг ярих тусам түүнтэй уулзах тусам, өөрт нь захирагдахгүйгээр бадран асаж байгааг Соёлоо хэдийгээр мэдэрч байвч өөрийгөө захирч нухчин унтрааж үнэхээр чадахгүй байлаа…
Яасан дэмий юм хийж хүлээж байдаг юм, за яахав ханиндаа хоол идэж болох л юм харин элдэв дэмий юм ярихгүй шүү, явсан газрынхаа сонин сайхныг л яриарай, тэгээд ч хурдхан хоол идээрэй би ажил ихтэй хэмээлээ. Ямар гоё вэ хаана ормоор байна хэмээн очтон гялалзаж баярласан нүдээр цоо ширтэх Ханболдыг хараад, хаана ч яахав дээ гэж эвлэрэнгүй хэлжээ. Ханболд захиалга өгөнгөө маргааш танайд очно шүү, чи миний дуртай чинжүүтэй салатыг хийж өгөөрэй зөндөө ихийг иднэ шүү хэмээн инээмсэглэн хэлэхэд нь Соёлоо маргааш явах амралтыг дурсан саналаа. Сэтгэл нь яг л буцлаж байгаа мэт. Төөгөөтэй амралтанд явна гээд аль хэдийн хэлчихсэн. Гэтэл Ханболд буруугүй шүү дээ. Би явмааргүй байна, эхлээд өөрөө сайтар бодож шийдэх ёстой.
Ханболд багынхаа элдэв дурсамжуудыг сөхөн ярьсаар тэд баахан инээлдлээ. Зөвхөн тэр хоёрт хамаатай дэндүү сайхан, бас хөгжилтэй дурсамжууд дундрах яагаа ч үгүй байв. Ханболдыг дахиад жаахан сууя хэмээхэд Соёлоо нэг их зүйл бодсон ч үгүй толгой дохин зөвшөөрч орхив. Бас жаахан ууцгаалаа. Ярилцах тусам тэр хоёрын бүх л дурсамж саяхан болоод өнгөрсөн мэт, тэр хоёр огт салж байгаагүй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж Соёлоо нэгэнт өөрийгөө захирч чадахаасаа өнгөрсөн байжээ.
Тас тасхийн инээлдэх хажуу ширээний хоёрыг эргэн хартал нэг л их таньдаг бүсгүй харагдаад орхилоо. Байз байз энэ чинь. Арай, мөн гэж үү… Гялсхийн тэр дороо дахин эргэн харлаа. Мөн дөө би буруу таниагүй байж, энэ ч ингэж л явах хүүхэн дээ. Ажлынхаа хэдэн залуустай хоёрхон пиво уугаад харихаар тохиролцсон Жавхаа Соёлоог сайтар хараад дор нь таньж орхив. Эхний пивоо дуусах шахаж байсан тэрээр утсаа шүүрэн авч бахтай гэгч нь дор залгалаа. Сайн уу за ажил төрөл сайн уу, чи надад ганц тус бол яаралтай аравхан минутын дотор миний байгаа газар хүрээд ир, асуугаад байх юмгүй ээ миний найз л бол хүрээд ир. Би энд сууж байна. Жавхаа одоо ажлынхаа хэдэн залуусыг ширээнээсээ хөөн явуулах гэж бөөн юм боллоо, олгой хагаравч тогоон дотроо гэгчээр найзыгаа бас арай ч гадны хүмүүсийн дэргэд эвгүй байдалд ороосой гэж хүсэхгүй байгаа нь энэ аж. Хүүе би нэг бүсгүй урьчихлаа, ганцаараа байгаа гээд хэлчихсээн, алив тус бол гэж үглэсээр нөгөө хэдээ хөөгөөд явуулчихав. Амиа бодсон өөдгүй энэ тэр гэж үглэсээр нөгөөдүүл нь дуртай дургүй өөр газар орохоор гарч явж Жавхаагийн санааг амраалаа. Эргээд хартал Соёлоо огтхон ч анзаарсан шинжгүй хацар нь улайсхийн инээлдэж ярилцсаар, бүүр нэг нар нь гарч байгаа мэт санагдсанд дургүй нь хүрч, зажилж байсан бохио түй хэмээн нулимж орхив. Үгүй ер тэр залууг нь хараач, аманд нь орох гээд байж байгааг нь, ёстой бод идсэн боохой аятай сууж байх шив хэмээн зэвүүцсээр сууж байтал Төөгөө орж ирж байгааг олж харлаа. Жавхаа бушуухан гэгч нь тосон очин, түлхсээр яваад ширээнийхээ дэргэд аваачаад дийлсэн баатар мэт Соёлоог гараараа заалаа.
Төгөлдөр зог тусан царай нь хүн аймаар барайн хүрэнтэв. Маргааш амралтанд авч явах ойр зуурын зүйл цуглуулж яваа хэмээн бодсоор санаа амар жаргалтай сууж байтал энд ингээд инээгээд сууж байдаг байх нь ээ. Түүнтэй хамт сууж байгаа залуу чинь… Аан нөгөө Ханболд гэгч нь байна. Тийм бий Соёлоо. Төгөлдөр багтрах шахсан уурандаа дийлдэн бараг л ганц алхаад тэр хоёрын ширээний дэргэд очлоо. Одоохон явья Соёлоо…
Бондгосхийтэл цочсон Соёлоо Төөгөөг хараад ухасхийн босов. Юу вэ. Арай ч дээ. Хаанаас гараад ирэв ээ. Мэгдэж сандарсан Соёлоо Төөгөөг дагаж явахаар өөрийн эрхгүй цүнхрүүгээ гараа сарвайтал, Ханболд нөгөө гараас нь угз татан буцаан суулгав. Соёлоо сууж бай. Ингэхэд чи ер нь хэн юм бэ…Төгөлдөрийн уур нь дээд цэгтээ хүрч түүнийг нам цохин унагаамаар байсан ч биеэ хүчлэн барьлаа. Би түүний найз залуу нь тиймээс ч түүнийг эндээс аваад одоо явлаа гээд Соёлоогийн сандлын араас цүнхийг нь авлаа. Тийм гэж үү тэгвэл би ч түүний найз залуу, тиймээс Соёлоо эндээ үлдэнэ гэж Ханболд гайхам тайван хэлээд Соёлоогийн бугуйнаас чангаар атгалах нь тэр