배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг

Уншсан 8315 vote 0 2009.03.25 13:53:36
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1478828
Зүрх нь өөрийн эрхгүй түг түгхийн хүчтэй цохилж, баярласан сэтгэлээ Соёлоо өөрөө ч захирч чадсангүй ээ. Одоохон Төөгөө ирнэ ийм царай зүстэй байх гэж үү. Соёлоо ухасхийн босч нүүрээ хүйтэн усаар сайтар шавшин угаагаад, толиныхоо өмнө яаран гүйж очлоо.

Утас дуугарсанаас хойш хэдхэн минутын дараа Төөгөө орцны шатаар дээшээ гүйснээсээ болж амьсгаадсаар Соёлоогийн үүдэнд зогсож байх нь тэр.

Соёлоо хаалгаа онгойлгон, тэр хоёр үл ялиг гэрэвшин чимээгүй зогсоод Төгөлдөр дотогш орлоо. Уянгаа үнэхээр зүгээр болчихсон уу. Тиймээ маргааш өглөө ажилдаа очно, би ч бас маргааш ажилдаа очно. Цай хийж өгч байгаа Соёлоог Төгөлдөр учир зүггүй ширтсээр суулаа. Түүний толгойд түмэн бодол эргэлдсээр л. Мөнөөх юу л болбол болог Соёлоотойгоо хамт байхсан хэмээх бодол Соёлоог харах тусам батжих мэт. Хэдхэн цагийн өмнө Уянгааг одоо яаж ч байсан орхихгүй гэж хатуу шийдэж байсан нь санагдана. Ээ дээ энэ орчлон хорвоод ам гарч үнэхээр болдоггүй юм байна. Ингэж хэдхэн хоногийн дотор өөрийгөө ингэж могой шиг мурилзаж, олон зан гаргах юм гэж хэн саналаа даа.

Төгөлдөр цай уунгаа Соёлоод Уянгаатай ярилцсан бүх зүйлсээ нэгд нэгэнгүй дахин тоочлоо. Соёлоо түүний яриаг чимээгүйхэн сонссоор байв. Тийм хайртай байсан бүсгүй ийм хурдан Төгөлдөрөөс салахаар шийдлээ гэж үү дээ. Төгөлдөр яриагаа дуусгаад доошоо тонгойн суух Соёлоогийн гарыг зөөлөн атгатал, гараар дамжин сулхан цахилгаан жирсхийх шиг болж, Соёлоо толгой өргөн Төгөлдөртэй харц тулгарлаа. Соёлоо түүний харцнаас өөрт нь хичнээн хайртай болохыг илтгэсэн харцыг нь төвөггүйхэн тайлж уншив.Төгөлдөр гарыг нь барьсан чигээрээ босч, Соёлоог өөрлүүгээ зөөлхөн татаад энгэртээ чангаар тэвэрчээ.

Соёлоо өөрийн эрхгүй түүний энгэрт улам шахан наалдахдаа, тийм гэхийн аргагүй сайхан аз жаргалд умбан хөл доорх газраа ч мэдрэлгүй тас тэврэлдэн зогслоо. Тиймээ тэр түүнд хайртай, хайртай Төгөлдөр нь эргээд ирсэн. Буруу зүйл хийсэн ч бай хамаагүй, хамгийн гол нь бид  бие биедээ хайртай шүү дээ. Замд маань юу ч болсон өгсөн хайраа эргүүлж яасан ч чадахгүй нь ээ.

Маргааш өглөө нь Соёлоо эртлэн босч дуу аялсаар хувцасаа өмсөөд, цайгаа хам хум уучихаад өглөөний цэнгэг агаарт алхаж гарлаа. Одоо өөрийнхөө амьдралаа зохиох цаг болсон. Гадаадаас ирсэнээсээ хойш зөндөө их амараад авчихлаа. Одооноос харин амарсаар байтал бүүр уйдах янзтай. Тэрээр хэд хэдэн төслийн байгууллагад анкет бөглөсөнөөс, гурван газар нь ирж уулз гэж утасдсан тул ажилд орохоор өглөө эртлэн гарч өгчээ. Эхнийх нь газар Соёлоод таалагдлаа, соёлтой найрсаг харьцаатай хамгийн гол нь гэрээс нь тийм ч холгүй офис нь тун ч их таалагджээ. Ярилцлага дууссаны дараа Соёлоог ажилд авахыг хүссэн боловч, Соёлоо дараагийн газартайгаа уулзсаны дараа хариу хэлэхээр хойшлууллаа. Харин дараагийн газраа ирээд хорь орчим минут хүлээсний эцэст ярилцлага эхлэв. Ярилцлага дууссаныхаа дараа Соёлоо өөрийн сонголтоо аль хэдийн хийчихсэн байлаа. Анхны газар нь түүнд ажиллахад тун ч таарамжтай тохилог сайхан газар, хамгийн гол нь тэдний тавьсан санал нь сэтгэл хангалуун байхад хангалттай. Соёлоо түрийвчээсээ нэрийн хуудас гарган менежертэй нь холбогдоод, дөрөв дэх өдрөөс ажилдаа ороход бэлэн байгаагаа мэдэгдлээ. Энэ хооронд харин ганц нэг дэлгүүр орж, бас Төөгөөдөө урд нь амласан ёсоороо хийж өгч амжаагүй чинжүүтэй зуушаа гараа гарган хийж дайлна даа хэмээн бодсоор Төөгөөрүү залгав. Төөгөө найз нь яриад байсан газруудтайгаа очоод уулзачихаад явж байна, ирэх нэгдэх өдрөөс ажилдаа орохоор болсон хэмээн хөөр болгон дуулгав. Утасны цаанаас Төгөлдөрийн хөгжилтэй дуу гарч орой ажилд орсоныг нь тэмдэглэх санал гаргалаа. Үгүй ээ хоёулаа намайг ажилд орсон эхний өдөр нэг сайхан газар хамтдаа сууж ажилд орсоныг маань тэмдэгдэе, харин чи өнөө орой ажил тараад ирээрэй сайхан хоол хийж өгье гээд Соёлоо инээд алдан утсаа тасаллаа.

Халуураад хэмээн царайгаа барайлгасаар Уянга өглөө ажилдаа очив. Ажил нь жаахан овоорсон болохоос биш, онц яаралтай зүйл ирээгүй байсан тул ажлыхаа бүсгүйчүүдтэй ойр зуурын хэдэн үгс солиод ажилдаа шамдан орлоо. Одоо тэртээ тэргүй Төгөлдөр нь салчихсанаас хойш түүний ажилд хэн л саад болов гэж дээ, харин Төгөлдөрийг Соёлоо дээрээ яваад оччихсон гэдэгт Уянга мөрийцөхөд ч бэлэн байлаа. Ажлынхаа компьютерт дүүрэн байдаг түүний зургыг устгах гэсэн боловч арай чадсангүй ээ. Удахгүй эргээд ирэх байх гэж яагаад ч юм бодогдоод байх шиг. Салсан болохоос биш үзэн ядаж байгаа биш гээд зургуудыг нь хэвээр нь үлдээлээ, ганцаараа бас хамтдаа инээд алдан тэврэлдээд тэдгээр зургууд Уянгаагийн өөдөөс ширтэцгээнэ. Уянгаагийн сэтгэл өөрөө хачин хоосон, гэхдээ Төөгөөтэй хамт ч бай, үгүй ч бай амьд яваа нь хамгийн сайхан болохоор түүртэлгүй ажлаа хийсээр хоног өдрүүдийг өнгөрөөсөөр. Энэ хугацаанд харуй бүрий болохоос арай өмнөхөн таксинд суун гэр өөдөө харьж яваад, зам хөндлөн хөтлөлцөн гарч байгаа Төгөлдөр Соёлоо хоёрыг харжээ. Ингэхгээд байсан юм аа, харин ч амь насаа сонгоод үлдсэн маань боллоо хэмээн сэтгэлдээ ойлгосон боловч, нүд нь аль хэдийн нулимс дүүрч гарынхаа хумсыг мөр гартал нь алгандаа чанга гэгч нь атгасан байлаа.

Өчигдөржин орсон бороо өглөө аль хэдийн татраад, гадаа чийг ханхалж нар ээсэн үнэхээрийн үзэсгэлэнтэй өглөө эхэллээ. Соёлоо ажлынхаа эхний өглөө сэтгэл тэнэгэр гарч явлаа, тэрээр энгэр задгай ханцуйгүй нимгэн сорочкин цамц өмсөж, өнгө хоршсон өвдөг татсан хийц сайтай юбка өмссөн нь өөрт нь тун ч их зохисон байлаа. Гадаа цэлмэг хөх тэнгэрт нар таатай мишээгээд, шөнөжин угаагдаж хоносон моддын навчис өнгөлөг гэгч нь ногоорон харагдах бөгөөд навчин дээрх борооны дуслын сүүлчийн үлдэгдлүүд бөнжигнөн, дээрээс ээх нарны гэрэлд солонгорон гялалзах нь үнэхээрийн хэний ч сэтгэлийг сэргээмээр гэгээлэг сайхан өглөө ажээ. Соёлоо ажилдаа очоод заасан ширээний ард суугаад шинэ ажлаа сэтгэл хангалуун эхэллээ. Эхний өдөр тийм ч барьж аваад хийчихмээр зүйл байсангүй, хийх ажилтайгаа ихэвчлэн танилцаж төлөвлөгөө гаргасаар байтал нэг л мэдэхэд ханын цаг оройн зургааг зааж, ажилчдын ихэнх нь бие биеэ дуудан гараад явцгаалаа. Соёлоо хүлээн авсан бичиг баримтаа эргүүлэн харж цагийн зүү долоог заахыг хүлээн суув. Долоон цаг гучин минут гэхэд Төгөлдөр тэр хоёр хотын төвд саяхан нээгдээд хүн ихтэй байх нэгэн ресторанд очиж, Соёлоогийн анхны ажлыг нь тэмдэглэхээр тохиролцоод гэгэлзэн сууж байгаа нь энэ. Тэгээд ч хагас сайн өдөр болохоор тэд ойрхон амралтанд очиж салхинд гарахаар шийдээд хэн хэн нь тэр өдрийг битүүхэн хүлээцгээж байлаа.

Цагийн зүү долоог заахад Соёлоо уруулийн будгаа нэгэнтээ сэргээгээд, болзсон газрынхаа зүг хөл хөнгөрөн гарч одлоо. Үүдний толинд хувцасаа аятайхан засаад танхимд ороход аль хэдийн Төгөлдөр ирээд нэгэн ширээний ард сууж, өөррүү нь инээд алдан гар даллаж байлаа. Чи минь өнөөдөр үнэхээр хөөрхөн байна шүү гээд ажил бас амьдралын гараагаа эхэлсэнд баяр хүргэе хэмээн хацар дээр нь зөөлөн үнсээд, цаад сандалдаа нууж тавьсан сарнай цацгийн баглаагаа гаргаж өглөө. Яасан гоё вэ баярлалаа хэмээн дуу алдаад, Соёлоо Төөгөөгийн хацар дээр хариу үнсэхдээ хүйтэн гэмээр, хэн нэг нь нэвт хараад байгаа ч гэмээр сэрүү оргих сонин мэдрэмж төрж байгаагаа гэнэт анзаарлаа. Цэцгээ хажуудаа тавиад эргэн тойроноо сэмхэн харж, арай Уянга энд сууж байгаа юм биш байгаа гэх хачин бодол толгойд гэнэт зурсхийв. Түүнтэй төстэй бүсгүй харагдаагүйд санаа амран захиалгаа өгөөд, өөд өөдөөсөө харан тухлан сууцгаалаа. Шинэхэн нээгдсэн газрын шаламгай үйлчилгээ, этгээд мөртлөө тохилог дотоод засал нь тэдэнд тун ихээр таалагдан ярилцаж байтал захиалсан хоол нь хүрэлцэн ирлээ. Хоолоо идэхийн өмнө Төгөлдөр тун ч сүрхий үг хэлэхээр зэхэж, Соёлоо инээд алдан өөдөөс нь харав. Төгөлдөр өөртөө өнөөдөр зуун грамм амсах эрх өгчихөөд, харин Соёлоо уух дуртай улаан виногоо дээр өргөн бариад Төгөлдөрийг ширтэн суулаа. Төгөлдөр бодсон үгээ хэлэхээр завдан ам нээх тэр агшинд Соёлоогийн барьсан дүүрэн улаан дарстай шилэн хундага ширээний өнцөг мөргөн унаж, шалан дээр бут үсрэн хагарлаа…

Сайн байна уу Соёлоо…Соёлоогийн зөвхөн дан ганц гар нь мэдээгүй болоод зогссонгүй хамаг бие нь тэр чигээрээ хөших шиг, эсвэл энэ бүхэн зүүд мэт санагдлаа. Төгөлдөрийн хажуухан талд Соёлоогийн анхны хайр, гурван жилийн өмнө салан одсон Ханболд газрын гаваар гараад ирсэн мэт гэнэтхэн өөдөөс нь харан зогсох ажээ. САЙН БАЙНА УУ СОЁЛОО…

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1478828/87d/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.25 18:02:20
*.158.117.88

emoticon
  • Хариу

Itgelxvv

2009.04.26 07:57:27
*.25.23.158

yaj unshahhiiin be laitai urt
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
197 Алга chups 2009-03-25 11201
196 Эхнэрээ хүлээхүй chups 2009-03-25 9445
195 Миний тарьсан цэцэг chups 2009-03-25 10952
194 Цоо шинээр амьдрах юмсан [3] chups 2009-03-25 9642
193 Дэн буудлын өрөөнд chups 2009-03-25 8921
192 Ядуугийн зовлон chups 2009-03-25 9411
191 Сохор дурлал цас шиг chups 2009-03-25 9009
190 ... Надад байна chups 2009-03-25 10736
189 Дурласан шиг дурлах сайхан chups 2009-03-25 10702
188 Ээжээ санана chups 2009-03-25 10747
187 Б.Дорж : Үхсэний хохь chups 2009-03-25 9864
186 Лааны гэрэлд chups 2009-03-25 9672
185 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXVI бүлэг /төгсгөл/ [5] Маралгоо 2009-03-25 8504
184 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8390
183 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8614
182 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIII бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8469
181 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXII бүлэг [2] Маралгоо 2009-03-25 9174
180 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8241
» Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8315
178 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 7980
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 11 12 13 14 15 16 17 18 19 20 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청