
March 23, 2009. 2:05 pm
Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо Азийн хоккейн “Challenge Cup” тэмцээн явагдаж өндөрлөлөө. Азийн АШТ, тивийн наадамд хүч үзэхэд арай балчирддаг дундаж зэрэглэлийн орнууд хоорондоо өрсөлддөгөөрөө онцлогтой энэхүү тэмцээнд зохион байгуулагч орны шигшээ торгон жолоо өргүүллээ. Тэд хагас шигшээд Малайзыг 3:1-ээр, финалд Тайландыг 5:3-аар буулгаж авсан юм.
Энэ тэмцээнд анх удаа оролцсон манай хоккейчид муугүй хүч үзэж тавдугаар байрт шалгарсан. Манайхан хэсгийн тоглолтод нэг хожиж, хоёр хожигдсон бөгөөд багуудын байр тогтоох тоглолтод Макаог 4:1-ээр, Сингапурыг 5:1-ээр буулган авчээ. Энэ нь Монголын хоккейчдийн хувьд сүүлийн жилүүдэд гаргаж буй анхны томоохон амжилт юм. Хэрэв манайхан хэсэгтээ Тайланд, Малайзын аль нэгийг хожин хагас шигшээд шалгарсан бол медаль ч зүүх боломжтой байжээ.
V-VIII байрын төлөө
Монгол-Макао 4:1
V байрын төлөө
Монгол-Сингапур 5:1
Хагас шигшээ
Тайланд-Хонконг 6:4
АНЭУ-Малайз 3:1
Хүрлийн төлөө
Малайз-Хонконг 4:3
Аваргын төлөө
АНЭУ-Тайланд 5:3