
Бичлэгийн тоо 4,494
Испанийн AS хэвлэлийн мэдээгээр бол Кристано Роналдо ирэх зун “Реал”-д 95 сая еврогоор зарагдах төвөлтэй байгаа ажээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний үнэд дээрх мөнгө яг тохирно гэж үзэж байгаа гэнэ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 13-нд Кристиано Роналдо “Реал”-ынхантай таван жилийн гэрээ байгуулах тухай урьдчилан тохирсон ч гэж бичиж байгаа. Энэхүү гэрээгээр бол Роналдо жилд 9 саяын цалин, харин түүний агент Мендешийн багийн цалин жилдээ 8 сая байх гэнэ. Мөн AS-ийн баталж буйгаар Фергюсон Роналдо нар ноднин зун Лиссабонд уулзахдаа дараа жилээс Мадрид руу явахыг нь зөвшөөрөөд харин энэ улиралд “Олд Траффорд”-д үлдэх ам авсан гэнэ.