
Бичлэгийн тоо 4,494
February 4, 2009
2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах ажлын комиссын гүйцэтгэх захирал Дэнни Жорданы мэдээлснээр ӨАБНУ ирэх онд 450 мянган гадаадын иргэнийг хүлээн авах урьдчилсан тооцоотой байгаа гэнэ. “Бидний урьдчилсан тооцоогоор Дэлхийн аваргыг үзэхээр 450 мянган жуулчин ирэх болов уу. Гэхдээ ямар улсын шигшээ багууд шигшээ тэмцээнд шалгаран үлдэхээс шалтгаалан энэ тоонд өөрчлөлт орох магадлал бий” гэжээ Дэнни Жордан ярьжээ.