배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Журамт гэргий-6

Уншсан 9474 vote 0 2009.03.24 12:16:08
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1473346
Намайг уучлаарай гэж өөртөө итгэлгүй, зориг зүрхгүй шивнэхдээ чухам юуны учир түүнээс ийм амархан уучлал эрэн, шалдаа бууснаа өөрөө ч ойлгосонгүй. Жавхаа нүүрээ буруулсан чигээр

-Надаас зугтаад байхаар чинь би гайхаад байсан юм аа. Ийм учиртай болоод л араатан харсан юм шиг ум хумгүй зугтсан байх нь ээ гээд уртаар санаа алдав. Хариуд нь ямар

-Тийм ээ гэж хэлэлтэй нь биш. Үнэн худлын баталгаагүй түүний өнгөрсөн амьдралыг ямараар төсөөлж байгаагаа ямар ярилтай нь биш. Зөвхөн түүнийг өөрөө юу гэж тайлбарлахыг хүлээж чимээгүй суув.

-Би хүнд гайхуулж ярихаар сайхан намтартай хүн биш ээ. Гэхдээ би танд хэлэх гэж оролдсон ч чадаагүй юм. Хэлэх гэхээр л хоолой дээр тээглэчихээд намайг зовоодог байлаа гээд чимээгүй болов. Тэдний учир битүүлэг яриаг ойлгох гэж ядан, гайхаж зогсох охиноо хараад Хандаад ичгэвтэр санагдавч ёстой л нүүрээ ширлэн байж

-Миний охин түр гарч байгаач, тэгэх үү? Ээжид нь энэ ахтай нь ярих юм байна гэж царайчлангуй хэлсэнд Тэргэл охин нүд салгалгүй ширтсэн хэвээр дэргэдүүр нь гарахдаа эргэн эргэн харна. Охиноо гарсаны дараа Хандаа Жавхаагийн толгойг хүүхэд шиг илж

-Одоо битгий уйл л даа. Эр хүн ингэж суух эвгүй байна ш дээ. Юу ч гэсэн хоёулаа тайван ярилцъя гэсэнд Жавхаа толгой дохиод босгон дээрээс өндийв. Гал тогооны өндөр цагаан ширээний хоёр талд сууж дор бүрнээ нэгийг бодон таван минут хиртээ чимээгүй сууцгаалаа. Үл ялиг толгой бөхийн, бодолд автах Хандаа руу сэм сэмхэн харж суусан Жавхаа анир чимээгүйг эвдэн уртаар санаа алдаад

-Би хүүхэд байхдаа сургуульдаа толгой цохьдог онц сурлагатан байлаа. Оюутан болоод ч тэр. Ямар сайндаа багш нар намайг тэнгэрт тултал магтаж “Хожмоо их юм дуулгах хүү” гэдэг байсан. Найз нөхөд ч олон, намайг гэх охид ч мунддаггүй байсан юм. Гэхдээ тэр бүхэн яг л хар дарсан зүүд шиг нүд ирмэхийн зуур ор мөргүй арилдаг юм билээ... гээд харуусал гуниг дүүрэн санаа алдав. Халааснаасаа тамхи гаргаж амандаа зуун асаагаад хэд сорлоо. Хувхайрч сааралтсан царай, хөхөрсөн уруул нь үл мэдэг ягаарч, бие нь тавираад ирэв. Тэрээр яриагаа үргэлжлүүлэн

-Яг сургуулиа төгсөх гэж байсан тэр хавар. Хэдэн найзуудтайгаа шоудаж яваад шөнийн клубт хэдэн охидтой танилцаж хамт наргисан юм. Ухаанаа алдтал уусан би өглөө нь гартаа гав зүүлгээд ачигдсан. Тухайн үедээ өөрийгөө хэрэг хийсэн л юм байх гэж бодож байтал миний хамгийн сайн найз өнөө охидын нэгийг хүчирхийлчихээд хэргийг надад тохсон байсныг бүр хожуу мэдсэн юм даа.

-Юу гэсэн үг вэ? Тэр охин чамайг гэж албаар хэлсэн хэрэг үү?

-Мэдэхгүй ээ. Ямар учиртай хуйвалдаан байсныг мэдэхгүй юм. Тэгээд ч мөнгөтэй хүн ямар ч хэргээс мултарч болдог юм байна лээ. Одоо тэр бүхнийг сөхөөд ч яах юм билээ. Нэгэнт би хэргийг нь хийсэн нэр зүүж ялыг нь үүрээд гарчихсан шүү дээ. Энэ яриа үнэмшмээргүй санагдаж байна уу? гэж Жавхааг асуухад нь Хандаа хариу хэлсэнгүй.

-Итгэхэд бэрх байх нь аргагүй л дээ. Миний амьдралын таван жил төмөр торны цаана яаж өнгөрснийг та төсөөлөх ч үгүй байх. Хичнээн хилс хэрэг ч гэлээ “хүчингийн хэрэгтэн” гэдэг нэр пайз зүүсэн хүнийг хоригдлууд үздэггүй юм билээ. Ёстой л хар дарсан зүүд шиг тамлал тарчлалыг ханаталаа амссан ч хүн чанараа гээж, өөрөөсөө өөр хүн болохгүй юмсан гэж хичээсэн. Тийм ч болохоор би таныг үнэн сэтгэлээсээ хайрласан байх. Намайг битгий өөрөөсөө түлх л дээ гэж царайчлан гуйхад нь Хандаа өөдөөс нь харж

-Би чамд итгэж байна аа. Гэхдээ чи надад хугацаа өгөөч. Бодол санаагаа цэгцэлмээр байна гэлээ. Жавхаа толгой дохиж

-Нээрэн ч тийм дээ. Би таныг хэтэрхий шавдуулаад байна. Тааваараа сайн бод доо. Би таныг тэвчээртэй хүлээнэ ээ гээд цонхоор гадагш харж хашааны дэргэд суун хуруугаараа газар юм зурж суугаа Тэргэлийг олж хараад

-Би ингээд явъя даа. Охиныг чинь айлгачих шиг боллоо. Намайг уучлаарай гэж хэлээд босч дурамжхан алхсаар гарч одов. Хавар цаг аль хэдийнээ ард хоцорчээ. Саяхан л бараантаж байсан орчин тойрон шинэхэн ургасан өвс ногоогоор өнгө нэмж, сэтгэл агаад биеийг жихүүцүүлэх сэрүүн салхи ч үгүй болжээ. Хандаагийн айдас үгүй болсон ч басхүү нууцхан эргэлзээ, болгоомжлол сэтгэлд нь хорогдсон хэвээр байв. Жавхааг явангуут Тэргэл гаднаас орж ирээд ээжийнхээ царайг сүрхий нь аргагүй ажиж

-Ээжээ, энэ ах хэн юм бэ? гэж асуух нь тэр.

-Юу л даа, миний охин. Хамт ажилладаг хүн байгаа юм гэж Хандаа сандчин хариуллаа.

-Аан тийм үү гэж нухацтай хирнээ эргэлзэж байгаа нь илт хэлээд охин нь том өрөөндөө явж оров. Охиныхоо өмнө эвгүй байдалд орсон Хандаад нүүр хийх газаргүй болтлоо ичмээр санагдана. Маргааш өдрөөс эхлээд компаний дэргэдэх модон сандал дээр суун Хандааг хүлээх Жавхаа яг л харуул аятай үзэгдэнэ. Өдөр болгон энэ дүр зургийг харсаар бараг дасаж орхисон Хандаа цонхны дэргэд очлоо.

-Хн, хэдий болтол хүлээх гэсэн юм бол оо гэж амандаа бувтнан аягатай цайнаасаа нэг балгав. Байсхийгээд л толгойгоо өргөж гурван давхар дахь ажлын өрөөний нь цонх руу хараад толгой гудайн суух түүнийг өрөвдмөөр ч юм шиг, басхүү дэндүү романтик ч юм шиг санагдлаа. Хандаа цайгаа ууж дуусгалгүй ширээн дээр тавьж, юу болсон юм гэмээр түргэн хувцаслаад өрөөнөөсөө гарав. Шатаар яаран гүйх түүний сэтгэл яг л зүүнд хатгуулсан аятай гэнэт ийн догдлох нь юуных вэ. Нэг гараа нөгөө гараараа атган, ямар нэгэн юмыг гөлөрч суугаа Жавхаагийн дэргэд хүрч очоод амьсгаадсан чигээр

-Явах уу? гэж юу ч болоогүй юм шиг басхүү хөгжилтэй асуулаа. Жавхаа бүр гайхаж алмайран, өөдөөс нь тэнэг хүн шиг

-Хаашаа? гэсэнд Хандаа жаахан охин шиг цүнхээ хоёр тийш савлан эрхлэнгүй

-Хаашаа ч хамаагүй ээ. Урьдынх шигээ миний гараас хөтлөөд яв л даа гэлээ. Гайхаж, баярласан Жавхаа эв хавгүй инээх аядаж, бас л эргэлзсэн янзтай суудлаасаа босоод

-Тэгье. Хаашаа ч хамаагүй явъя гээд гараас нь хөтлөн алхлаа. Яг энэ мөчид хэн нэгэн харчихвий гэхээс ч айхгүй алхах тэднийг Туяа л харж амжжээ. Юу ч бодож санасан шинжгүй алхах тэдний инээдтэй ч юм шиг, басхүү атаархамаар дүр зургийг ширтэн зогсохдоо

-Хайр дурлал ямар ч хүнийг тэнэг болгох юм даа хэмээн толгой сэгсрэв. Хэнээс ч айж ичилгүй хөтлөлцөн алхаж, гэнэн томоогүй хүүхдүүд шиг инээж хөхрөн өдрийг өнгөрөөсөн тэд орой болсоныг сая л анзаарав. Нас тогтсон бүсгүй хүнээс энхрий танхил, ийм ялдамхан төрхийг олж харна гэдэг өрөөл бусдын ой тойнд багтамгүй, инээдтэй санагдах ч Жавхаагийн зүрх сэтгэлд яг л ширүүхэн хүрч ч зүрхлэмгүй эрдэнэ мэт санагдана. Дэргэдээсээ явуулмааргүй байгаа нь харц, халуун гарынх нь атгалтаас мэдрэгдэх ажээ.

-Хамт манайд очьё гэж чихэнд нь уруулаа ойртуулан шивэгнэхэд Хандаа ч түүнээс энэ үдэш холдохыг хүсэхгүй байгаа нь илт, ичингүйрэн толгой дохив. Дэргэдэх эр хүнээсээ халуун дулаан элч, хайрын сайхан үгс сонсоно гэдэг түүнд татгалзахын аргагүй санагдана. Жавхаа түүнд гадуур хувцсаа нөмөргөөд такси зогсоохоор замын хажууд гараа өргөн хэсэг зогсов. Хотын гудамжаар сүлжилдэх тод шар өнгийн таксинуудын нэг өмнө нь ирж зогслоо. Хандааг урьтаж суулгаад өөрөө дэргэд нь сууж, мөрөөр нь тэврэхэд таксины жолооч залуу тэднийг ихэд сонжин хараад

-Хаа хүрэх вэ? гэж асууна. Хотын төвөөс холгүйхэн, гэр хороолол дундах жижигхэн атлаа өнгө үзэмж сайтай хашаа байшингийн гадна ирцгээв. Жавхаа хашааны үүд нээж өгөөд

-За ороорой гэж хүндтэй нь аргагүй түүнд зам тавьж өглөө. Байшингийнх нь цонх гэрэлгүй байхыг хараад

-Танайд хүн байхгүй юм уу? гэсэнд Жавхаа алхах зуураа

-Би чинь ганцаараа хүн шүү дээ. Санаа зоволтгүй, хэн ч байхгүй гэлээ. Тэд байшинд явж орцгоов. Гэрэл асаахад Хандаагийн төсөөлж байснаас тэс өөр орчин угтав. Ганц бие эр хүн гэхээр л хамаг юм нь ундуй сундуй, эмх замбараагүй байх юм гэж бодтол эсрэгээрээ бүх зүйл нь цэмцийж харагдав. Хандаа өөрийн эрхгүй дуу алдаж

-Хөөх, чи энэ бүхнийг өөрөө хийдэг гэж үү? гэсэнд Жавхаа түүний мөрөн дээрээс гадуур хувцасаа авч өлгөнгөө

-Надаас өөр хэн хийх билээ дээ. Энэ гэрт ганц л дутуу юм бий. Яг тань шиг эзэгтэй гээд Жавхаа түүн рүү ойртож уруул дээр нь үнслээ. Гар нь хэдийнээ бэлхүүсийг нь чанга тэвэрчээ. Оройн хүйтэнд жиндсэндээ багахан чичирч байсан Хандаагийн бие дорхноо халуу шатаж, хүчтэй цохилох зүрх нь хамаг биеийг нь доргиох ажээ. Залуу халуун эрийн шунаг үнсэлтэнд өөрийн эрхгүй автан түүний бие рүү улам ойртон наалдав. Толгойд нь эргэлдэх эрээвэр хураавар бодлууд замхрахаар барахгүй энэ мөчид айлын эзэгтэй, хүний гэргий гэдгээ ч огоорон умартжээ. Жавхаа түүнийг үнсэж таалангаа биеэрээ зөөлөн түлхэж арагш жолоодон алхуулсаар орны дэргэд хүрч очив. Өрөөсөн гараараа цамцных нь товчыг нэг нэгээр мултлахуйд эр нөхрөөсөө өөр эр хүнд нээж үзээгүй энгэр цээж нь нүднээ ил гарлаа. Хандаа тэрхэн зуур яагаад ч юм ичиж гараараа нүцгэн цээжээ хаан

-Гэрлээ унтраагаач гэж аяархан гуйв. Нүүр хүзүүг нь үнсэж үлгэх Жавхаа

-Зүгээр ээ. Ийм сайхан гоо биеийг нуух хэрэггүй гээд гарыг нь авч зөөлөн булбарай цээжийг нь шуналтайяа озов. Үнсэх бүрийд нь бүх биеэр нь цахилгаан гүйх мэт чимчигнүүлэхүйд хоёр хөл нь өөрийн эрхгүй сулран орон дээр хэвтлээ...

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1473346/286/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.25 17:55:40
*.158.117.88

emoticon
  • Хариу

Itgelxvv

2009.04.26 11:09:31
*.25.23.158

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
» Журамт гэргий-6 [2] Маралгоо 2009-03-24 9474
156 Журамт гэргий-5 [2] Маралгоо 2009-03-24 7462
155 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
154 Журамт гэргий-3 [2] Маралгоо 2009-03-24 8492
153 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
152 Журамт гэргий-1 [2] Маралгоо 2009-03-24 9115
151 Бороотой үдшийн учрал [2] Маралгоо 2009-03-20 9752
150 Би буруугүй /Төгсгөл/ [3] Маралгоо 2009-03-20 10250
149 Би буруугүй 5 [2] Маралгоо 2009-03-20 8525
148 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
147 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
146 Би буруугүй 2 [3] Маралгоо 2009-03-20 8592
145 Би буруугүй-1 [2] Маралгоо 2009-03-20 9632
144 Бороо дагасан хайр - II хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7182
143 Бороо дагасан хайр - I хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7477
142 аалзны тор-5 [1] finepix 2009-03-18 8128
141 аалзны тор-4 [1] finepix 2009-03-18 7616
140 аалзны тор-3 [1] finepix 2009-03-18 7635
139 аалзны тор-1 [3] finepix 2009-03-18 8729
138 ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/ chups 2009-03-18 11584
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 13 14 15 16 17 18 19 20 21 22 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청