배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Журамт гэргий-3

Уншсан 8492 vote 0 2009.03.24 12:10:26
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1473319
Сэнгэнэсэн сэрүүхэн салхинаас нэг урт амьсгалаад

-Би чамайг хэзээ ч худлаа хэлдэггүй гэдгээр чинь их бахархдаг байсан юмсан. Өөрөөсөө илүү итгэдэг байсныг минь яана гээд гунигтай атлаа харамсангуй инээж

-За за, би ч харья даа. Чиний хэлдгээр энэ хоёр нүдээрээ харчихлаа. Одоо арай үгүйсгэхгүй юм байгаа биздээ гэв. Пунцаг арай ядан ам нээж сулхан дуугаар

-Уурлаж хашигчихгүй юм уу. Би чамайг хуурсан шүү дээ гэхэд нь Хандаа уртаар санаа алдаж

-Яах юм. Би тэгэхийг хүсэхгүй байна гэж хэлээд эргэн алхлаа.

Туяагийн машин руу алхах зуур газар дэлхий түүнийг арай ядан дааж байх шиг. Хорсож гомдсондоо ч биш харамсаж шаналсандаа ч биш атлаа зүгээр л хацрыг нь даган нулимс асгарна.

Энэ олон жил хэний төлөө, юуны төлөө байдаг чадлаараа хичээж мэрийж амьдарсан билээ дээ. Гэвч өдөр бүхэн, цаг хором бүрт сайн эхнэр, сайн гэрийн эзэгтэй байхын тулд бүхнээ зориулсан минь ийм үнэ цэнэгүй байсан юм гэж үү хэмээн өөрөө өөрөөсөө асууна. Хандааг машинд суухад Туяа нулимсыг нь арчиж

-Миний найз тэснэ шүү. Сөхөрч болохгүй гээд хөдөлгөөнгүй уруу царайлан зогсох Пунцагийг хараад

-Бас ч гэж гэмээ мэдэхтэйгээ л байгаа юм байна гэлээ. Хандаа

-Намайг гэрт хүргээд өгөөч гэж цөхөрсөн янзтай хэлэв. Бүх л зүйл утгаа алдаж, хорвоо ертөнц тэр чигээрээ харанхуйлаад ирлээ. Пунцагийг хийсэн бүхэндээ гэмшээд уучлал гуйн эргээд ирэх болов уу, аль эсвэл тэр чигээрээ яваад өгөх болов уу хэмээн бодно. Хэрвээ дахиж ирэхгүй бол яана гэхээс Хандаа хамгийн их айж байв. Туяа түүнийг гэрийнх нь үүдэнд хүргээд байр байдлыг нь нэлээд ажиглаж

-Чи зүгээр үү? Наад царай зүс чинь цонхийж цайгаад нэг л биш ээ гэж Туяаг асуухад нь

-Зүгээр ээ. Чи намайг мэднэ дээ. Би яагаа ч үгүй. Сэтгэлээр унаж шаналаад байх ч юм алга гэлээ. Тийм гэхийн аргагүй түүний баргар царай нэг л айдас хүрэм санагдаж

-Тэр тусмаа чамд санаа зовоод байна. Чам шиг гаднаас нь харахад юу ч болоогүй юм шиг биеэ барьдаг хүмүүс ер нь юу ч хийж мэднэ. Юмыг яаж мэдэхэв. Маргааш ажил дээрээ очсон чинь чамайг амиа хорлосон гэж сонсвол яана. Ерөөсөө би чамд хань болж хоноё гэлээ. Хандаа түүнийг дооглосон янзтай инээж

-За боль доо. Би тийм тэнэг хүн биш. Пунцагийн төлөө биш юмаа гэхэд би чинь охиныхоо төлөө амьдрах ёстой хүн. Юу болсон гэж амиа хорлох юм бэ, гэхэд Туяа түүний энэ үгэнд итгэж

-Нээрэн тийм дээ. За тэгвэл найз нь явлаа шүү гэсээр Хандааг гэрийнх нь үүдэнд буулгаад буцлаа. Гудамны ноход хуцалдахаас өөр чимээ аниргүй энэ шөнө тэнгэрт сар битгий хэл одод ч үзэгдэхээргүй бараантан бүрсийнэ. Хандаагийн үймэрсэн сэтгэлийг түр ч атугай сэргээх юу ч байсангүй. Хашааны завсраар цонх нь гэрэлтэй харагдах байшин руугаа гунигтай харж ингээд л би гэдэг хүн эр нөхрөө алддаг юм байжээ хэмээн бодож уртаар санаа алдав. Гэртээ ороход охин нь аль хэдийнэ хоолоо хийчихээд хичээлээ хийж сууна. Охиныхоо урмыг бодож хийсэн хоолноос нь хэд халбагадаад хойш тавив.

-Ээжээ, аав өнөөдөр бас л оройтох болов уу. Дандаа л оройтож ирэх юм. Их ядардаг байх даа гэж охиныгоо хэлэхэд нь Хандаа өөрөө гэм хийсэн юм шиг нүүр нь халуун оргиж, хэлэх үгээ олж ядан балмагдсанаа

-Харин тийм ээ. Миний охин ч ухаантай шүү гэлээ. Энэ үгийг хэлэхэд өөрийн эрхгүй хоолой нь зангираад явчихав. Өөрөөс нь арав гаруй насаар дүү жаахан охинтой их л дотно сугадан гарч ирсэнийг нь бодохоор улам бүр бачуурна. Тэр тусмаа хүний нүднээс далд биш, ажлаасаа тэгж гарч ирсэнийг нь бодоход тэр хоёрын явдал аль эрт ил цагаандаа гарч, нууж хаах юмгүй болсон нь ойлгомжтой. Тэгэхээр эмнэлгийн бүх ажилчид мэддэг байж таарна. Эр нөхөртөө хууртагдаж яваа намайг хамт олон нь юу гэж ярьдаг бол. Мэдээж сайнаар ярихгүй. Пунцаг эмчийн эхнэр ч хөөрхийлөлтэй амьтан юмаа даа гэцгээж байгаа нь лавтай. Хандаа ийн ургуулан бодох тусам бачимдаж галзуурмаар болов. Байдаг чангаараа орилж хашигчиж хамаг юмаа авч шидэлмээр санагдана. Гэвч охиныгоо айлгаж цочоогоод яахав гэж бодон нэг гараа нөгөө гараараа барьж суулаа. Шөнө дунд болжээ. Хандаа охиноо сэрээчихгүй гэсэндээ толгойгоо хөнжлөөр бүтээж, байдгаараа эвхрэн, чимээгүйхэн уйлж хэвтлээ. Энэ шөнө амихандаа л Пунцагийг ирэхийг хүлээсэн ч тэр ирсэнгүй. Өглөө эрт охиноо хичээлд нь явуулчихаад ажилдаа гарах гэтэл түүний царайнаас хүн бүр нөхөртөө хууртсан эмэгтэй гэдгийг нь мэдчих юм шиг айдас төрж, гарахаас зүрхшээж суутал хаалга сэвхийн онгойж Пунцаг ороод ирлээ. Хандаа түүн рүү харж үг хэлэх гэсэн боловч нэг л ам эвлэхгүй буруу харав. Гадуур хувцасаа өлгөж, Хандаагийн ойролцоо очиж суугаад толгойгоо гудайлган ихэд нухацтайгаар

-Хандаа минь, намайг уучлаарай. Нэгэнт чи мэдсэнээс хойш хоёулаа ний нуугүй ярилцъя. Үнэнийг хэлэхэд би чамаас уйдаж, залхаад л өөр хүнтэй болсон гэлээ. Хандаа түүн рүү зэвүүцэнгүй харж

-Уйдаж залхсан гэнээ. Яагаад, ямар учраас? Энэ үгнүүд чинийй амнаас ямар амархан гарч байна вэ?гэсэнд Пунцаг гэмшингүй

-Чи бол сайн эхнэр. Гэхдээ чи энэ арван хэдэн жилийн турш нэг л янзаараа байсан. Бүх юмыг төлөвлөж яг л өөрийнхөө хүссэнээр хийдэг байсан. Ийм амьдралаас хэн ч уйдна биз дээ гэж Пунцаг өөртөө итгэлтэй хэлэв. Хандаа хоолой нь зангирч

-Би чиний төлөө л хичээсээр ирсэн ш дээ. Үргэлж чиний дуртай хоолыг амттай хийх гэж хичээсэн, чамд нэг удаа ч үрчгэр хиртэй цамц өмсүүлж байсан удаагүй. Чамаар нэг ч удаа төмс арилгуулж байгаагүй. Энэ тийм залхмаар байсан гэж үү. Би ерөөсөө ойлгохгүй байна хэмээн гомдлол дүүрэн үгээр түүнийг буллаа. Пунцаг санаа алдаж хэсэг чимээгүй суув

-Мэдэхгүй юм даа. Би чамд ойлгуулж чадахгүй юм шиг байна. Ямар ч байсан хоёулаа хэсэг хугацаанд тус тусдаа байя даа гэлээ. Хандаа хариуд нь юу ч хэлж чадалгүй уйлж суув. Хувцас хунараа цүнхэлж гарахаар завдахад нь арай ядан ам нээж

-Даанч дээ, Пунцаг минь. Би охиндоо юу гэж хэлэх юм бэ? Энэ чиний гэр орон шүү дээ. Би чамайг хөөж туугаагүй. Чи явсанаас би явъя гэсэнд Пунцаг түүн рүү харж

-Охинд намайг томилолтоор хөдөө явсан гэж хэлээрэй гэчихээд өөр юм хэлэлгүй гарч одлоо. Энэ л үед Хандаа дуугаа хорьж тэсэлгүй чангаар уйлав. Нэг мэдэх нь ээ аль хэдийнэ үд дунд болжээ. Нэлээд удаан уйлсаных сэтгэл нь арай л тайвширч байтал Туяа ирэв. Гаднаас бөөн дуу чимээ болсоор сүртэй нь аргагүй орж ирээд Хандаа руу харж

-Яасан миний найз, зүгээр үү. Чамайг ажилдаа ирээгүй болохоор чинь санаа зовоод тэсэлгүй хүрээд ирлээ гэсээр дэргэд нь очиж суув.

-Яав л гэж дээ. Жаахан хүүхэд шиг усан нүдлээд л сууж байна. Пунцаг ирээд явсан гэж аяархан хэлсэнд Туяа түүнийг шалгааж гарав. Хандаа түүний ярьсан хэлсэнийг хоолой зангируулан, үгээ зөөн байж хэлсэнд Туяа толгой дохин чимээгүй сонсож дуусаад

-Эрчүүд бүгд л адилхан юм даа. Хамаг буруугаа эхнэртээ чихээд өөрсдөө нэг л сайхан гэмгүй улс болж жүжиглэхийг нь яана. Пунцаг ч ёстой жаргалдаа ташуурсандаа л ингэж байгаа юм. Тэнэг л байна даа гэлээ. Хандаа санаа алдаж

-Ингээд бүх юм дуусч байна даа хөөрхий. Чи надад зөвлөөч. Би одоо яах вэ. Намайг битгий орхиоч гэж араас нь уйлан дуулан гүйх үү. Ингээд нэг мөсөн салах уу? гэж аргаа барсан нь илт асуув. Туяа ч цөхрөнгөө барав бололтой санааширч

-Чамд юу ч гэж зөвлөх билээ дээ. Би гэдэг хүн нөхрийнхөө араас уйлж дуулаад л гүйсэн. Тэглээ гээд би өөрөө л доромжлуулахын дээдээр доромжлуулж, хэлэх хэлэхгүй үгээр хэлүүлээд л хоцорсон. Сална гэдэг тийм ч сайн арга бас биш юмаа. Хамгийн арчаагүй арга юм билээ гэж үнэн сэтгэлээсээ хэлэв. Тэгснээ Туяагийн нүд нь сэргэж нэг санаа олов бололтой алгаа хавсарч

-Нээрэн нэг арга байна. Ёстой чамд л тохирсон арга. Ингэж чадах л юм бол чи Пунцагаас салахгүй. Бас чи өөрөө ч нэр хүндтэй хэвээрээ үлдэнэ гэлээ.

-Ямар арга вэ? Хурдан хэл л дээ.

-Чи өөрийгөө бүрэн өөрчлөхөд бэлэн үү? гэж Туяа түүний асуултанд асуултаар хариулахад

-Юу өөрчилнө гэж. Би ерөөсөө ойлгохгүй байна

-Юуны түрүүнд чи гадаад байдлаа өөрчил. Нөхрийн чинь хэлдэг нэг бодлын зөв ш дээ. Би чамайг сүүлийн хэдэн жил албаны хувцас, бухалдаж боосон үс, намхан ултай гуталнаас салаагүйг чинь гэрчилж чадна шүү. Ямар ч эр хүний сэтгэлийг татахаар сайхан хүүхэн болох хэрэгтэй. Дараа нь ааш зангаа өөрчил гэлээ. Туяагийн энэ арга түүнд ямар ч утгагүй санагдлаа.

Пунцаг гэрээсээ яваад гурав хонов. Орон гэр нь эзгүйрч цаанаа л эл хуль, хүйтэн, хөндий оргино.

-Ээжээ, аав яагаад ирэхгүй байгаа юм бол? гэх охиных нь асуулт Хандаагийн өр зүрхийг өмлөх ажээ.

-Аав чинь томилолтоор явсан. Их удаж ч магад гэж худлаа хэлэхдээ энэ үгэнд болдогсон бол өөрөө ч мөн хууртмаар санагдана. Хэдэн өдөр толгой гудайж, нойр хоолгүй яваа найзыгаа өрөвдөж басхүү яасхийж сэтгэл санааг нь сэргээдэг билээ гэж Туяа толгойгоо гашилгана. Ажлынхаа өрөөнд толгой өндийхгүй бичиг цаас шагайж суухыг нь хараад толгой сэгсэрч

-Яана даа, Хандаа минь гэж амандаа шивэгнэв. Дэргэд нь дөхөж очоод тайлан тооцоог нь хумьж

-Миний найз ингэж болохгүй ээ. Өвчин тусна шүү. Хоёулаа өнөө орой сайхан караокед оръё. Сэтгэлээ онгойтол дуулж бүжиглэе тэгэх үү? гэсэнд Хандаа хөмсөгөө зангидсан хэвээр

-Сонирхол алга даа. Чи өөр хүн ол гэлээ. Туяа аргаа барж

-Би чамайг ойлгохгүй юм. Нэгэнт Пунцагийг тавьж явуулчихаад юунд нь шаналаад байгаа юм бэ. Арай чи тэрнийг эргээд ирнэ гэж бодоод байгаа юм биш биз. Залуухан охины халуухан өврөөс Пунцаг тийм ч амар холдохгүй л байх гэлээ.

-Би өнөөдөр очиж уулзанаа гэж Хандаа зоримог дуугарав. Туяа гайхаж

-Пунцагтай юу? За боль доо. Тэр чамайг яг л нүдэнд орсон хог шиг л угтана.

-Үгүй дээ. Тэр хүүхэнтэй уулзана гэв.

-Юу? Яах гэж?

-Яах юу байхав. Айл гэр үймүүлсэнээрээ тэр хүүхэн буруутай биз дээ. Нөхрөөс минь холдох ёстойг нь сануулъя гэсэнд Туяа түүнийг зөвтгөсөн ч үгүй, бас буруушааж эсэргүүцэлгүй

-Би хамт явах уу? гэж аргадсан янзтай асуув

-Хэрэггүй ээ. Энэ ганцхан миний асуудал учраас чи оролцох хэрэггүй гэлээ. Хандааг гадуур хувцасаа өмсөхөд нь

-Юмыг яаж мэдэхэв. Хэрэг гарвал намайг дуудаарай. Би тэр дороо л яваад очно шүү гэв. Харваас хамт ажилладаг бололтой харагдсан болохоор Хандаа эргэлзэлгүй шууд Пунцагийн эмнэлэг рүү явлаа. Үүдээр нь оруут эмч сувилагч нарын сонжсон харц, хоорондоо шивэр авир хийлдэх чимээ угтав. Мэнд мэдэх нь хүртэл цаанаа Хандааг өрөвдсөн ч юм шиг эсвэл тохуурхаж байх шиг хачин эвгүй санагдана. Шуудхан Пунцагийн өрөө рүү явж ортол зөөлөн сандал дээр нь өнөөх бүсгүй тухлаж сонин уншсан шигээ нөгөө гартаа аягатай халуун кофе барьчихсан оочилж суув. Хандааг харангуутаа өнөөх хүүхэн аягатайгаа хурдхан ширээн дээр тавиад зүүнд хатгуулав уу гэмээр суудлаасаа годхийн бослоо. Айж байгаа нь нүднээс нь илт байгааг анзаарсан Хандаа өөртөө илүү итгэлтэйгээр өөдөөс нь эгцлэн

-За, энэ чинь юу болж байна. Би уг нь нөхрийнхөө ажлын өрөөнд орж ирэх шиг болсон юмсан. Андуурчихаагүй биз гэсэнд

-Юу л даа. Пунцаг эмч одоо өвчтөн үзэж байгаа гэж ээрч түгдрэн байж хэлэв. Хандаа түүнийг дээрээс нь доош нь нүд гүйлгэн сүрхий гэгч нь хараад хоолойгоо засч

-Залуу хүүхэд байж чи ичихгүй байна уу? Бусдын эр нөхөр булаацалдах чамд сайхан байдаг хэрэг үү гэж шуудхан асуув. Өнөөх хүүхний нүүр нь улайж сандарч байгаа нь илт гар нь чичирч байсан ч

-Та юу яриад байгаа юм бэ гэж мэдэн будилав.

-Энэ удаад би чамд эвээр хэллээ шүү. Пунцагийг зүгээр орхи гэж Хандаа зандрангуй хэлсэнд өнөөх хүүхний ч уур хүрэв бололтой шарвалзаж

-Би ч гэсэн танд хэлэх үгээ хэлчихье. Би ямар танай нөхрөөс зуураад тавихгүй байгаа юм уу. Танай нөхөр л надаас зуураад байгаа ш дээ. Ямар ч байсан би хүний нөхөр булаах юу ч хийгээгүй шүү. Та андуураад байна гэж хэлээд элгээ тэврэн ихэмсэг аргагүй зогсов. Хандаагийн уур нь хүрч

-Юу гэнээ чи. Ямар хүмүүжилгүй... гэтэл үгийг нь таслан гаднаас Пунцаг орж ирлээ. Өөд өөдөөсөө яг л уралцах гэж буй эмэгчин ноход шиг ширтэлцэх тэднийг хараад Пунцаг сандарч

-Чи бас яах гэж ирээв гэлээ

-Би ирж болохгүй хэрэг үү. Чи ч бүр цагаандаа гарчээ. Пунцаг минь, яг одоо энэ хүүхнээ хөөж явуул гэж бачимдан хэлсэнд өнөөх хүүхэн Пунцагийн дэргэд ирж наалдан Хандаа руу дорд үзсэн янзтай басамжлангуй харж

-Хөөгдөх хүн нь би биш та юм биш үү. Энд та л илүү байна гэлээ. Хандаа тэсэлгүй гар далайн түүний улаан нүүрэн дундуур тасхийн буулгах гэтэл Пунцаг түүний гарыг барьж

-Чи чинь яаж байна вэ гэснээ элдэв хэрүүл шуугиан дэгдэхээс болгоомжилсон бололтой дуугаа намсган дэргэдэх хүүхэн рүүгээ хараад

-Чи түр гарч бай гэлээ. Өнөөх нь хүүхэд шиг эрхлэн

-Би юу даа гэсэнд

-Түр зуур гарч бай л даа. Тэгэх үү. Тавхан минут гэж уйлагнан чихэр нэхэх хүүхдээ аргадаж байгаа аятай тун эелдгээр аргадсанд өнөөх нь дуулгавартай нь аргагүй өрөөнөөс гарлаа. Хоромхон зуур нүдний нь өмнө болж өнгөрсөн тэдний харьцаа ямархан дотно энхрий байхыг Хандаа мэдэрхүйд цээжээр нь хүчтэй хөндүүрлэв.

-Чи яах гэж ирсэн юм бэ? Хэрүүл шуугиан тарьж нүдний булай болох гээ юу гэж Пунцаг түүнийг зэмлэж гарлаа. Хандаа хариуд нь хэлэх үг олдсонгүй. Өчнөөн жил ханилж жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн атлаа өчүүхэн ч атугай хүндэлж үзэлгүй, нүдэн дээр нь доромжилчихоод ямар ч гэмгүй юм шиг аяглахыг нь хараад дэндүү ихээр гомдож харамслаа. Өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс мэлтэлзэн

-Энэ олон жил би чамайг огт таниагүй байжээ. Чи ийм хүн байсан юм уу? хэмээн хоолой зангируулан хэлээд өрөөнөөс нь гарч гүйлээ. Хоёр гараараа нүүрээ дарсан чигээрээ эмнэлгийн коридороор гүйхэд бүх эмч сувилагч нар түүнийг харж

-Яасан юм бол? юу болсон юм болоо? гэлцэн шивэр авир хийлдэнэ. Хүчтэй савагдсан хаалганы савлахыг харж зогссон Пунцагт Хандаагийн араас очих санаа огтхон ч төрсөнгүй. Тэгтэл хаалгаар залуухан амраг нь орж ирлээ.

-Өө, Хулан. Яасан миний хонгор. Уурлаагүй биз дээ гэсэнд Хулан Хандаагийн уйлсаар гүйж гарахыг харсан болохоор сэтгэл нь ханасан янзтай инээд алдаж

-Яалаа гэж дээ хэмээн хүзүүгээр нь тэвэрч уруул дээр нь үнсээд

-Гэхдээ эхнэр чинь дахиад ирэх юм биш биз дээ. Хоёулаа ярьж тохирсоноороо хурдан байр худалдаж аваад тусдаа амьдрая л даа

-Тэгнээ. Жаахан л хүлээчих. Одоо хэдхэн төгрөг л дутаад байна.

-Хашаа байшингаа тавиад зээл авчих л даа. Болохгүй бол зарчихгүй юу. Чи намайг огт бодохгүй юм. Айлын хажуу өрөөнд хэцүү байна ш дээ. Хурдхан өөрийн гэсэн байртай болоод чамтайгаа хамт амьдармаар байна гэж Хулан түүнийг ятгаж эхлэв. Энэ хооронд Хандаа олон хүн холхих хотын гудамжинд хаачихаа мэдэхгүй алхахдаа Туяагийн хэлсэнийг санаж түүн рүү залгалаа. Уйлмаар, дуулмаар, согтмоор, солиормоор санагдаж толгойд нь зөвхөн бүхнийг л мартаж байвал юу ч хийхэд бэлэн мэт санагдана. Найзынхаа цөхөрч туйлдсан дууг сонсоод Туяа ч ухаан жолоогүй гүйж ирлээ. Тэд Туяагийн байнга ордог караокед орж сууцгаав.

-За тэгээд юу болов, яав? гэж шалгааж эхлэхэд нь Хандаа уртаар санаа алдан

-Пунцагийн хувьд би хэн ч биш юм байна гэдгээ сая л мэдлээ. Туяа, чи надад хэл дээ. Яагаад, яагаад тэр намайг ингэж байгаа юм бэ хэмээн хоолой нь зангиран гомдолтойгоор асуув. Түүнийг юу юугүй асгартал уйлах нь гэж бодсон Туяа байдгаараа сандарч

-Миний найз хамгийн гол нь тэвчээртэй байна шүү. Пунцагийг одоо орхи. Чи өөрийгөө бас охиноо бод гэсэнд Хандаа арагш налан сууж

-Би уйлахгүй ээ. Зүгээр л тасарталаа архи уумаар байна. Алив чи архи захиалаач гэлээ. Төдөлгүй зөөгч охин тэдэнд хоёр хундагатай архи оруулж ирэн ширээн дээр тавихад Хандаа шуудхан аваад нэг амьсгаагаар залгилж орхилоо. Сэтгэл нь тогтохгүй шаналсандаа ч тэр үү, зуун грамм архи дорхноо л толгойд гарч нэг л сайхан уужраад ирэх шиг. Туяа түүнийг чимээгүйхэн ажиглаж сууснаа

-Одоо яая гэж бодож байна даа?гэж асуусанд

-Яах юу байхав. Үнэнч, сайн эхнэр байсныхаа хариуд ийм л шийтгэл амсдаг юм байна. Тэгвэл би яагаад болохгүй гэж. Алив нөгөө надад унаж тусаад байгаа Баянаа даргыг дуудаач гэж тун цоглог дуугарав. Туяа сая л тайвширч

-Нээрэн ч тиймдээ, за тэгвэл Баянаа даргыг дуудлаа шүү. Цаатах чинь ёстой гэрлийн хурдаар давхиад ирнэ дээ гэж доогтой инээлээ. Хандаа үнэндээ караоке гэж дуулснаас биш орж үзээгүй болохоор ихэд сонин басхүү тохь тухтайг нь гайхаж суув. Өрөөн дотор чанга нүргэлэх дууны хөг аялгуу өөрийн эрхгүй Хандаагийн толгойд эргэлдэх түм буман бодлыг сарниах ажээ. Туяагийн дуулахыг сонсож бас ч үгүй дагаж аялна. Үнэндээ шинэ сайхан дуунуудаас нэгийг ч мэдэхгүйгээ өөрөө ч гайхаж энэ бүхний хаагуур нь явсанаа үл ойлгоно.

-Алив хамтдаа дуулъя л даа гэж Туяаг хань татахад нь нэрэлхсэндээ дэмий л амаа хөдөлгөн суулаа. Үнэхээр ч Туяагийн хэлсэнээр Баянаа дарга төд удсангүй ороод ирэв

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1473319/62e/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.25 17:54:48
*.158.117.88

emoticon
  • Хариу

Itgelxvv

2009.04.26 11:10:56
*.25.23.158

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
157 Журамт гэргий-6 [2] Маралгоо 2009-03-24 9474
156 Журамт гэргий-5 [2] Маралгоо 2009-03-24 7462
155 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
» Журамт гэргий-3 [2] Маралгоо 2009-03-24 8492
153 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
152 Журамт гэргий-1 [2] Маралгоо 2009-03-24 9115
151 Бороотой үдшийн учрал [2] Маралгоо 2009-03-20 9752
150 Би буруугүй /Төгсгөл/ [3] Маралгоо 2009-03-20 10250
149 Би буруугүй 5 [2] Маралгоо 2009-03-20 8525
148 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
147 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
146 Би буруугүй 2 [3] Маралгоо 2009-03-20 8592
145 Би буруугүй-1 [2] Маралгоо 2009-03-20 9632
144 Бороо дагасан хайр - II хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7182
143 Бороо дагасан хайр - I хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7477
142 аалзны тор-5 [1] finepix 2009-03-18 8128
141 аалзны тор-4 [1] finepix 2009-03-18 7616
140 аалзны тор-3 [1] finepix 2009-03-18 7635
139 аалзны тор-1 [3] finepix 2009-03-18 8729
138 ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/ chups 2009-03-18 11584
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 13 14 15 16 17 18 19 20 21 22 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청