
Бичлэгийн тоо 4,494
Украины боксчин Виталий Кличко Кубын Хуан Карлос Гомесыг буулган авч WBC (Дэлхийн боксын зөвлөл)-ийн дэлхийн аваргын цолоо хамгааллаа. Тоглолт бямба гаригт Германы Штутгарт хотод болж, есдүгээр үед Кубын боксчин өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй болсны дараа шүүгч тулааныг зогсоосон байна. Тулааны явцад Кличко өрсөлдөгчөө хоёр удаа хүнд цохилтод оруулжээ. Ийнхүү Виталий Кличко мэргэжлийн боксын дэвжээнд 37 дахь ялалтаа байгуулав. Түүний дараагийн өрсөлдөгч нь WBC-ийн аварга асан Оросын Олег Маскаев байх бололтой.