Бичлэгийн тоо 4,494
3-р сарын 21

Өнөө үеийн дэлхийн хөлбөмбөгийн супер оддын нэг, Бразилийн шигшээ баг болон Италийн "Милан" клубын хагас хамгаалагч Роналдиньо буюу Роналду де Ассис Морейра өнөөдөр 29 нас хүрч байна. Португалиар Роналдиньо гэдэг нь "Бяцхан Роналду" гэж байгаа аж.
Роналдиньо хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сайн техниктэй тоглогчдын нэг. Тэрбээр гайхамшигтай ур чадвартай дамжуулалтууд өгч, стандарт цохилтыг маш сайн гүйцэтгэдэг.
Өнгөрсөн оны зургадугаар сард "Барселона"-гаас "Милан"-д 25 сая еврогоор ирсэн. "Барселона"-д өнгөрөөсөн сүүлчийн улирал түүний хувьд тийм ч амжилттай байгаагүй. Роналдиньо "Барселона"-д таван жил тоглохдоо нийт 145 тоглолтод орж, 70 гоол хийсэн байна.
Шинэ багт ирээд түүний жилийн цалин 6.5 сая евро болсон. "Милан"-ы төлөө анхны гоолоо "Интер"-ийн хаалганд хийсэн бөгөөд одоогоор Сери-А-д нийт долоон бөмбөг өрсөлдөгчдийнхөө хаалганд хийгээд байна