배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Би буруугүй-1

Уншсан 9632 vote 0 2009.03.20 22:57:00
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1459027

Зүүрмэглэх хөх тэнгэрийг гэрэлтүүлэн гийж, наран авхай өглөөний илчээ харамгүй түгээнэ. Гоёмсог торгон хөшигний цаанаас хурц туяагаараа төөнөхүйд энэ шөнө бөх гээч нь нойрссон Сарнай сая л сэрж жаргалтайгаар шинэ өдрийг угтлаа. Өглөөний цайгаа уучихаад өөр хийсэн юмгүй хэдэн өрөөгөөрөө сэлгүүцэхийн зэрэгцээ утас чагнан гансарч суутал үдийн хирд утас нь дуугарлаа. Сарнай Буяндоржийг гэдэгт итгэлтэй нь аргагүй харилцуураа шүүрэн авч

-Та хаана байна вэ? Би очъё. Ярих юм байна гэтэл харилцуурын цаанаас Заяа тачигнатал инээд алдан
-Хонгор Жулета минь. Харамсалтай нь би чиний Ромео биш байнаа гэсэнд Сарнай түүний дууг таниад
-За за, чи ч мөн хүнээ олж тохуурхлаа. Хаагуур яваад байгаа юм бэ? Муу найзыгаа мартчихаа юу?
-Үгүй дээ. Найз нь дөнгөж сая л онгоцноос буулаа гэхэд Сарнай -Юу? Бас хаашаа яваад ирэв ээ
-Ажлаар долоо хоног Герман явсан юмаа. Одоо шууд танайд очлоо гээд үг сүггүй утсаа тасалсанд Сарнай толгой сэгсэрч
-Ёстой галзуу амьтан шүү гэж өөртэйгөө ярин Заяаг ирэхийг хүлээж суутал нэг их удалгүй Заяа ч сүнгэнүүлсээр ирлээ. Тэд хар багаасаа ижил дасал болсон найзууд болохоор алхсан гишгэсэн бүрийгээ нэг нэгэндээ ярьж, жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн найзууд ажээ. Заяа хоёр гартаа нэг нэг чемодан түрсээр орж ирэн
-За миний найз сайн сууж байв уу? гэсээр гүйж ирэн тэврэлдсэнээ
-Үгүй ээ, ингэхэд Эрхэс хаачсан юм бэ? гэж нүдээрээ хайтал Сарнай инээмсэглэн
-Миний муу шар хүү Америкийг зорьсон шүү дээ гэхэд Заяа гайхан
-Юу гэнээ. Яах гэж явуулсан юм бэ?
-Тэнд сайн сургуульд сургах юм байх аа. Уул нь миний хүү чинь арай л балчир юмсан гэхэд Заяа
-Яасан. Аав нь тэгж шийдсэн үү? гэснээ хэсэг бодолхийлээд
-За даа, бараг тэр нь ч дээр биз. Буянаа ах хүүгээ мэдээж тийм л газар сургана. Юуных нь балчир байдаг юм бэ? Эрхэс одоо 6 настай том эр болсон шүү дээ. гэснээ
-Аан тэгээд л чи царай алдчихаад сууж байгаа юм уу? гэлээ. Сарнай уртаар санаа алдан цэлгэр том өрөөнөөс залраж жихүүцсэн янзтай царай нь барайж
-Хүүгээ явуулчихаад энэ том байшинд ганцаархнаа ёстой авсанд байгаа юм шиг л байлаа гэсэнд Заяа зөөлөн буйдан дээр тухлаад
-За за, Сарнай минь наашаа суу. Ингэж уруу царайлж уйтгарлаад яахав. Би чамд бэлэгтэй ирсэн шүү гээд чемоданаа онгойлгон
-За май. Чамд зориулж Германы хамгийн чанартай пальтог авчирсан гэж хэлээд өглөө. Сарнай өмсөж үзээд толины өмнө эргэж
-Хөөх ямар гоё юм бэ? Чамд баярлалаа. гэсэнд Заяа шилтэй дарс задлан хундагалах зуураа
-Миний найз угаасаа л гоё ш дээ. Найз нь ямар Буянаа ахтай адилхан үнэтэй фирмийн бэлэг авч өгч байсан биш ганц удаа яахав дээ. Нээрэн үнэтэй бэлэг гэснээс Буянаа ах сайн уу? гэсэнд Сарнайгийн инээмсэглэл дорхноо сарнин дэргэд нь суугаад уруу царайлж
-Мэдэхгүй ээ. Хаана явааг нь мэдэхгүй л байна гэж тэрхэндээ цухалдуу хэллээ.
-Аа, тэгээд л түрүүн утсаар ухаангүй хаана байна гээд байсан байх нь ээ
-Сүүлийн хэд хоног сураггүй л байна. Бодвол эхнэр хүүхдүүдтэйгээ овоо гайгүй байгаа юм байлгүй гэж уруу царайлан бувтнахад Заяа хундагатай дарсыг дөхүүлэн
-Чи юунд ингэж боддог юм бэ? Хариуцлагатай алба хашдаг хүнд тэр болгон зав гарна гэж байхгүй шүү дээ. Харин чи ингэж гэрийн мухар сахиж байхаар гадуур гарч урьдынх шигээ цоглог, золбоолог байгаач гэж учирлан хэлэхэд Сарнайгийн нүдэнд нулимс цийлэгнэн эгээ л хүүхэд шиг өмөлзөж
-Тэр хүнийг ирэхээр хөөгөөд явуулчихмаар, бас ирэхгүй болохоор хүчээр аваад ирмээр ч юм шиг мэдэхгүй юм даа гэхэд Заяа түүнийг аргадах санаатай
-Тэгээд яагаав. Үүнийг чинь л хайр гэдэг байхгүй юу. Буянаа ах чамаас арван таван насаар ах ч гэсэн хайр сэтгэлд насны зөрүү хамаагүй шүү дээ гэсэнд
-Чи мэдсээр байж яагаад ингэж хэлээд байгаа юм бэ? Дөнгөж хорин гурван настай цэл залуухан бүсгүй хирнээ хүний нууц амраг болж бүр хүүхдийг нь гаргачихаад хүйтэн хөндий байшинд гав ганцаараа үлдлээ. Тэгээд үүнийг хайр гэдэг юм уу. гэж сэтгэлээ барьж чадалгүй мэгшин уйлж дотны найзтайгаа сэтгэлээ хуваалцан нэгэн өдрийг өнгөрүүллээ. Сарнай дахиад л гэртээ ганцаараа, өвдгөө тэврэн сууж анх Буяндоржтой хэрхэн учирч байснаа нэхэн дурслаа.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1459027/eb2/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.25 18:06:07
*.158.117.88

emoticon
  • Хариу

Itgelxvv

2009.04.26 11:17:43
*.25.23.158

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
157 Журамт гэргий-6 [2] Маралгоо 2009-03-24 9474
156 Журамт гэргий-5 [2] Маралгоо 2009-03-24 7462
155 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
154 Журамт гэргий-3 [2] Маралгоо 2009-03-24 8492
153 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
152 Журамт гэргий-1 [2] Маралгоо 2009-03-24 9115
151 Бороотой үдшийн учрал [2] Маралгоо 2009-03-20 9752
150 Би буруугүй /Төгсгөл/ [3] Маралгоо 2009-03-20 10250
149 Би буруугүй 5 [2] Маралгоо 2009-03-20 8525
148 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
147 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
146 Би буруугүй 2 [3] Маралгоо 2009-03-20 8592
» Би буруугүй-1 [2] Маралгоо 2009-03-20 9632
144 Бороо дагасан хайр - II хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7182
143 Бороо дагасан хайр - I хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7477
142 аалзны тор-5 [1] finepix 2009-03-18 8128
141 аалзны тор-4 [1] finepix 2009-03-18 7616
140 аалзны тор-3 [1] finepix 2009-03-18 7635
139 аалзны тор-1 [3] finepix 2009-03-18 8729
138 ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/ chups 2009-03-18 11584
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 13 14 15 16 17 18 19 20 21 22 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청