Бичлэгийн тоо 15,558
 

Иргэдийн зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд Ноот бичиг солилцох ёслолын арга хэмжээ Гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Сү.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир нар болон бусад албаны хүмүүс оролцов. Сайд Сү.Батболд, Элчин сайд Жон Ир нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Манай Гадаад харилцааны сайд Сү.Батболд мэдээлэлдээ “Хоёр улсын визгүй зорчих асуудлыг ойрын дөрвөөс, таван жилдээ багтаан харилцан хэлэлцэнэ” гэлээ.

Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир мэдэгдэхдээ “Монгол Солонгос хоёр орны хооронд жилд улс тус бүрээс 40 мянга буюу 80 мянга орчим иргэн харилцан зорчдог. Өнөөдөр ийнхүү ноот бичиг солилцсоны ач холбогдол нь тус хоёр улсын иргэн нөгөө оронд 90 хоногийн хугацаатай зорчих визтэй болно гэсэн үг. Хэдийгээр өнөөдөр ноот бичиг солилцож байгаа ч маргаашнаас хүчин төгөлдөр болно. Үүгээр дамжуулаад хоёр улсын харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэх байх гэж найдаж байгаа. Мөн нислэгийн тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжнө. Өнөөдөр ийнхүү ноот бичиг солилцсон нь хоёр улсын ард иргэдэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн эхний хэсэг гэж хэлж болох юм. Яагаад гэвэл цаашдаа бид хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлаар анхаарч  сайн судална” гээд мөн Солонгос улсад хууль бусаар буюу “хараар” ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурах магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад манай улсын иргэн БНСУ-д нэг удаа зорчихдоо 30 хоногийн хугацаатай зорчиж дахин сунгуулахдаа 30 орчим ам.доллар төлдөг байсан байна. Манай улсаас өнгөрсөн жилд 36 мянга орчим иргэн БНСУ-д зорчсоноос 25 мянга нь ийнхүү визээ сунгуулж байсан байна. Үүнээс үзвэл манай улсын иргэдээс гарч байгаа 750 мянга орчим ам.доллар хэмнэгдэх тооцоо гарч байгаа юм.

Харин БНСУ-ын иргэн манай улсад нэг удаадаа 90 хоногийн хугацаатай зорчсоноор аялал жуулчлал хийгээд бусад эдийн засгийн эргэлт нэмэгдэх тооцоотой байгаа ажээ.

Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай БНСУ-ын талын ноот бичгийг бүрэн эхээр хүргэж байна.

Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай ноот бичигт:

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд Монголын талын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/09-70 тоот дараах ноот бичгийг хүлээн авснаа мэдэгдэх завшаан тохиов. Монголын талын ноот бичгийг сийрүүлбэл:

"Монгол Улсын Гадаад харилцааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор доорх асуудлаар тохиролцохыг санал болгож байна.

1.Хоёр улсын Засгийн газар өөрсдийн дотоодын хуулийн дагуу өөрийн улсад нэвтрэх, байх, нутаг дэвсгэрээс гарах зорилгоор нөгөө улсын энгийн гадаад паспорттай иргэдэд 90 хоногийн хугацаатай визийг олгоно.

2.Хоёр улсын Засгийн газар энэхүү ноот бичгийн 1 дүгээр зүйлд заасны дагуу богино хугацааны виз авсан нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт ер (90) хоногоос хэтрэхгүй хугацаанд байх тохиолдолд тэд нарыг гадаадын иргэний бүртгэлээс чөлөөлнө.

3.Хоёр улсын Засгийн газар нэг улсад "орох-гарах" визтэйгээр нэвтрэн орж ирсэн нөгөө улсын иргэн гадаад паспортаа гээгдүүлсний улмаас аяллын түр үнэмлэхээр гарах тохиолдолд "гарах" визгүйгээр хил нэвтрэхийг зөвшөөрнө.

4.Энэхүү ноот бичгийн 1 дүгээр зүйлд заасны дагуу олгосон визтэйгээр нөгөө улсдаа зорчиж буй Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд орох, байх, гарахтай холбоотой тухайн улсын хууль журмыг мөрдөнө.

5.Аль нэг талын Засгийн газар нь нийтийн хэв журам, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд эсхүл олон нийтийг хамарсан арга хэмжээ, бодлогоос шалтгаалан энэхүү тохиролцооны үйлчлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр хугацаагаар зогсоож болно. Үйлчлэлийг зогсоож болон түүний дараа сэргээж буй тухайгаа нөгөө Засгийн газартаа дипломат шугамаар даруй мэдэгдэх ёстой бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

6.Энэхүү хэлэлцээр нь тодорхойгүй хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үүнийг цуцлах тухай саналыг аль нэг Засгийн газар нөгөө Засгийн газарт дипломат шугамаар бичгээр мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дараа энэхүү хэлэлцээр нь хүчингүй болно.

Монгол Улсын Гадаад харилцааны яам нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамыг дээрх саналыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзвэл энэхүү ноот болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны хариу ноот нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын нэгэн хэлэлцээр болох бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах тал бүрийн дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухай талуудын бичгээр хийсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэдгийг санал болгож байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ завшааныг ашиглан Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яаманд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар дээрх саналыг хүлээн зөвшөөрч байгааг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам үүгээр нотолж байна. Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг болон энэхүү хариу ноот бичиг нь хоёр Засгийн газар хоорондын нэгэн хэлэлцээр болох бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах тал бүрийн дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухай талуудын бичгээр хийсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам энэ завшааныг ашиглан Монгол Улсын Гадаад харилцааны яаманд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1445138/242/trackback

profile

양&나

2009.03.20 10:05:42
*.130.34.163

solongosruu vizgui bolchihvol mongold hun uldehgui bailguidee
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 107875
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 247521
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 311387
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 330379
4443 OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!! Manaach01 2009-03-25 12451
4442 bair bna soeuld shaki 2009-03-25 689
4441 hi ajillaj bsan mongol hoolnii gazriin ed hogshil zarna enzo_ 2009-03-24 735
4440 viztei pass zarna. enzo_ 2009-03-24 732
4439 БНСУлсад үйлдвэрлэсэн цахилгаан барааг маш хямд үнээр худалдан авах боломжтой боллоо. tiptop 2009-03-24 1165
4438 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-03-24 752
4437 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-03-24 758
4436 Buh torliin kom tavilga hyamd zarna. 010-5829-0416 [1] b.amuka 2009-03-24 980
4435 naiz Altanshagaigaa haij bna teneg gar 2009-03-24 618
4434 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 878
4433 Ganjuuriig haij bn Tvmenulzii 2009-03-23 629
4432 gazraar mongol yavax xun bnuu snail 2009-03-22 613
4431 viz baag01 2009-03-22 675
4430 bagiin naizaa haij bna NL 2009-03-22 665
4429 IVEEL MAHNII DELGUUR GER BUL 2009-03-21 921
4428 Hajuu oroo holsolj suuna bochki 2009-03-20 547
4427 биллярдын ширээ авна aminnytag 2009-03-20 806
4426 ulsand em gereenii ajil haij b.a 0611 2009-03-20 638
4425 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-03-20 739
4424 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ [1] tiptop 2009-03-20 707
4423 БНСУлсад үйлдвэрлэсэн цахилгаан барааг маш хямд үнээр худалдан авах боломжтой боллоо tiptop 2009-03-20 798
4422 medeh hun bval helj ogch tusalnuu every day fine 2009-03-20 532
4421 hun oruulj irne yaraltai enzo_ 2009-03-20 682
4420 nisgegch boloh gesen ym a. [1] maygmarsuren 2009-03-20 2511
4419 yaraltai mongol butsmaar bna [1] enzo_ 2009-03-19 767
4418 АВТО МАШИН ХУДAЛДАА (өнгө үзэмж сайтай, сонголт өргөнтэй, чанартай) DEVSHILT_CAR 2009-03-19 1032
4417 tuslaach dee [1] Яалгуун 2009-03-19 829
4416 Barilgiin arbat hiine eneeder 2009-03-18 554
4415 utas hudaldaj avnaa molomkhuu 2009-03-18 449
4414 gereegeer yneg 2009-03-17 633
4413 mgl butsna yneg 2009-03-17 458
4412 Ulaanbaatar ljp 2009-03-17 491
» Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 2009-03-17 1879
4410 tusalna uu jdhkvjkd 2009-03-17 511
4409 hereg huuchirdaggui wum Toboko 2009-03-17 658
4408 kapitron banknii erdenebat [2] Toboko 2009-03-17 1198
4407 naiz galurnuxiig xaij bn... manchester 2009-03-17 559
4406 МАШИН ХЯМД ТЭЭВЭРЛЭНЭ [1] AUTOCAR 2009-03-17 569
4405 Байр хайж байна [1] cag 2009-03-16 795
4404 АВТО МАШИН ХУДAЛДАА (өнгө үзэмж сайтай, сонголт өргөнтэй, чанартай) DEVSHILT_CAR 2009-03-16 1166
4403 himiin bolon savangiin yildevert ajildag hymyyst sain baina uu 2009-03-16 579
4402 БНСУлсад үйлдвэрлэсэн цахилгаан барааг маш хямд үнээр худалдан авах боломжтой боллоо tiptop 2009-03-15 883
4401 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-03-15 764
4400 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-03-15 805
4399 medex xvn bwal xeleed ogooch dkshzk 2009-03-14 521
배너신청
자생병원

배너신청