Бичлэгийн тоо 4,494
Хөл бөмбөг,Аршавин анхны гоолоо оруулж, “МанЮ” бут ниргүүллээ
Уншсан 1424 vote 0 2009.03.17 10:47:54
Өнгөрсөн бямба гаригт Английн премьер лигийн XXIX тойргийн тоглолтууд боллоо.
Лондоны "Арсенал" өөрийн талбай дээр "Блэкберн"-ийг хүлээн авч 4:0-ээр буулган авчээ. Оросын легионер Андрей Аршавин энэ өдөр "Арсенал"-ын төлөө анхны гоолоо оруулж, тоглолтын шилдгээр шалгарчээ.
Тоглолт эхлээд дөнгөж хоёр минут өнгөрч байхад Аршавин Уолкоттын дамжуулсан бөмбөгийг хаалга руу өшиглөхөд "Блэкберн"-ы хамгаалагчийн биед ойн хаалганд орсон байна. Эхлээд энэ гоол Аршавины нэр дээр байсан боловч премьер лигийн албан ёсны сайтад нийтлэгдсэн тоглолтын дүнд автогоол хэмээн бичжээ.
Гэсэн хэдий ч Аршавин Англид очоод дөрөв дэх тоглолтдоо анхны гоолоо хийж чадлаа.
Хоёрдугаар үеийн 65 дахь минутад нүүрний шугаман дээр хамгаалагчийг хуурч хаалга руу ойртон Пол Робинсоны хаалганд хоёр дахь гоолыг оруулав.
Тоглолт дуусахаас гурван минутын өмнө Робинсон Аршавины дахин нэг аюултай цохилтыг хаасан боловч ойсон бөмбөгийг Эмануэль Эбуэ эргүүлэн өшиглөж тооны харьцааг нэмлээ. Шүүгчийн мэдлийн цагт Эбуэ торгуулийн цохилтоор дахин нэг гоол оруулав.
Энэхүү ялалтын үр дүнд "Арсенал" премьер лигийн дөрөвдүгээр байрт гарсан боловч "Астон Вилла" өөрийн талбай дээр "Тоттенхэм"-тэй хийх тоглолтын дүнгээс энэ байраа хадгалж үлдэх эсэх нь шалтгаална.
Энэ өдөр "Ливерпүүл" Аваргуудын лигт "Реал"-ыг гайхамшигтай хожсон эрчээрээ премьер лигийг тэргүүлэгч "Манчестер Юнайтед"-ийг гэрт нь 4:1 -ээр бут ниргэлээ.
"Олд Траффорд"-д болсон тоглолтын нэгдүгээр үеийн 23 дахь минутад Криштиану Роналду торгуулийн цохилтоор "МанЮ"-гийн премьер лигийн түүхэн дэх 700 дахь гоолыг оруулсан.
Өөр нэгч баг ийм амжилтыг үзүүлээгүй байгаа.
Үүнээс таван минутын дараа "Хотон шувуунууд"-ын довтлогч Фернандо Торрес тоог тэнцүүлж, эхний үе дуусахаас минутын өмнө Стивен Жеррард торгуулийн цохилтоор тооны харьцааг нэмлээ.
Хоёрдугаар үеийн 75 дахь минутад тоглолтын хувь заяа бүрэн шийдэгдсэн гэхэд болно. Неманья Видич дахин алдаа гаргаснаар талбайгаас хөөгдөж, "Ливерпүүл"-ийн Фаби Аурелио торгуулийн талбайн гаднаас хаалганы эрээн буланд өшиглөн хожлын гоолыг орууллаа.
Өнгөрсөн жилийн премьер лигийн аваргууд хүнд цохилтоос гарч чадахгүй байсаар сүүлчийн хоромд "Ливерпүүл"-ийн сэлгээгээр гарч ирсэн хамгаалагч Андреа Доссен дахин нэг гоол оруулж эцсийн цэгийг тавилаа. Энэ бол сүүлийн 60 жилийн хугацаанд "Ливерпүүл"-ийн "Олд Траффорд"-д байгуулсан хамгийн том ялалт.
"Ливерпүүл"энэ улиралд өөрийн гол өрсөлдөгч болох "Манчестер Юнайтед" (гэртээ 2:1, зочилж 4:1) болон "Челси" (2:0,1:0)-г тус хоёр ялсан.
Мөн Лондоны "Арсенал"- тай эхний тойрогт 1:1-ээр тэнцсэн бөгөөд дөрөвдүгээр 19-нд "Энфилд"-д тоглоно.
Одоо "Ливерпүүл" "Манчестер Юнайтед"-аас дөрвөн оноо дутуу боловч "улаан чөтгөрүүд" нэг тоглолт дутуу байгаа.
Бусад тоглолтуудад "Эвертон" "Стоук Сити"-г 3:1-ээр ялснаар "Арсенал", "Астон Вилла"-гаас дөрвөн оноогоор хоцорч явна. "Фулхэм" мөн 3:1-ээр "Болтон"-ыг талбай дээр нь буулган авчээ. Мөн "Уиган" "Сандерленд"-г 2:1-ээр ялж, "Мидлсбро" "Портсмут" 1:1-ээр эвийн гэрээ байгуулав.