
БНСУ-д Монголчууд 90 хоногийн хугацаатай визгvй зорчдог болох нь
Уншсан 1589 vote 0 2009.03.17 10:19:07Монгол Улсын Ерєнхий сайд С.Баярын 2008 оны 10 дугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын vеэр энгийн
паспорттай хоёр орны иргэдэд харилцан 90 хоногийн хугацаатай зорчих виз олгох талаар тохирч, Гадаа харилцааны яамд хооронд ноот бичиг солилцох хэлбэрээр баталгаажуулахаар шийдвэрлэсэн билээ.
Дээрх шийдвэрийн дагуу “Иргэдийн зорчих нєхцлийг харилцан хєнгєвчлєх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бvгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд солилцох Ноот бичиг”-ийг хоёр тал энэ оны 1 дvгээр сард солилцсон.
Ноот бичиг нь хоёр улсын эрх бvхий байгууллагууд соёрхон баталснаар хvчин тєгєлдєр болдог журамтай байдгийн дагуу холбогдох эрх зvйн vйл ажиллагаа явагдсан.
“Иргэдийн зорчих нєхцлийг харилцан хєнгєвчлєх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бvгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд солилцсон Ноот бичиг” хvчин тєгєлдєр болоход шаардлагатай дотоодынхоо журмаа биелvvлсэн тухай Ноот бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир нар 2009 оны 3 дугаар сарын 17-ны єдєр солилцоно.
Мєн єдрєєс хэрэгжиж эхлэх хоёр улсын энэхvv тохиролцооны дагуу манай энгийн паспорттай иргэд БНСУ-д 90 хvртэл хоногийн хугацаагаар, БНСУ-ын цагаачлалын албанд хураамж тєлж оршин суух хугацаагаа сунгуулах шаардлагагvйгээр зорчих боломжтой болно.
Монгол Улс, БНСУ-ын энэхvv шийдвэр нь хэтдээ хоёр улсын иргэд харилцан зорчих нєхцлийг бvрдvvлэхэд чухал алхам болох юм