Бичлэгийн тоо 4,494
БНАСАУ хиймэл дагуул хөөргөнө гэдгээ мэдэгдэв

БНАСАУ дөрөвдүгээр сарын 4-8-ны үед хиймэл дагуул бүхий пуужин хөөргөнө гэдгээ Олон улсын тэнгисийн байгууллагад /ОУТБ/ мэдэгджээ. Өмнөд Солонгосын тагнуулын албаны төлөөлөгч Ёнхап агентлагийн сурвалжлагчид өчигдөр ингэж хэлсэн байна.
«Умардын тал дөрөвдүгээр сарын 4-8-ны хооронд «Кванмёнсон-2» хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаагаа ОУИБ-д мэдээлжээ» гэж тэр хэлсэн байна.
БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй хугацаанд нисэх онгоц, хөлөг онгоцны аяллын аюулгүй байдлыг хангах «шаардлагатай мэдээг» олон улсын байгууллагуудад явуулсныг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг бас уламжилжээ. ОУТБ-ын зэрэгцээ Олон улсын иргэний нисэхийн байгууллагыг бас дурдсан байна.
Үүнээс гадна, Сансрын уудамд хөөргөж буй объектуудыг бүртгэх тухай конвенц, Сансрын уудам, тухайлбал Сар болон тэнгэрийн бусад эрхэсийг шинжлэн судалж, ашиглах улс орнуудын үйл ажиллагааны зарчмын тухай гэрээнд нэгдэж байгаагаа БНАСАУ мөн өчигдөр зарлажээ.
Тус орны зүүн хойд нутгийн хөөргөх талбайгаас «Ынха-2» зөөгч пуужингаар холбооны туршилтын «Кванмёнсон-2» хиймэл дагуулыг тойрог замд оруулах бодолтой байгаагаа Пхеньяны эрх баригчид өмнө нь зарласан юм.

ene ugaasaa dain boloh nich bolnoldoo gehdee huchtei dain boloh u? gagui helltsehne uu? 2 solongosiin tolgoinii ovchin bolj bgaa bhaa te