Алтан дэлхийд гайхамшиг болсон тэр цэцэг
Алагхан зүрхэнд чинь байдгийг би мэднэ
Ягаахан сарнай шиг тэр цагаахан сэтгэлийн чинь өмнө
Ямар ч түнэр харанхуй мэхийдэг юм шүү бүсгүй минь
Өглөө бүр өврөөс минь мандсан үзэгслэнт нар
Өр зүрхэнд мөнхөд эгшиглэх гэгээн аялгуу
Харцаараа бодол уншсан хатан совин
Хайрийн гэгээн цэцгэн сондор бүсгүй минь...