Шинэ үг хэллэгийг хамгийн их гаргадаг хүмүүс бол улстөрчид. Уг нь хамгийн сайн, алдаа мадаг багатай ярих ёстой ч эрхэм гишүүд маань үүнд нэг их анхаарал хандуулдаггүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Үе үехэн зэмлүүлж, телевизээр гарч банга хүртээд л мартаж орхидог. Яг л "Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ" гэдэгтэй адил. Саяхан Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр хэд хэдэн шинэ үг, хэллэг "төрнө" лээ. Сангийн сайд С.Баярцогт "амлагаа" гэх үгийг сэтгүүлчдэд болон байнгын хорооны хуралдаан дээр танилцуулсан. Шинэ үг хэллэг "зохиох"-доо гаргуунд тооцогддог эл эрхэм сайдын нөр их ажил, дэндүү их ачаалалд дарагдсан учраас уу эсвэл угийн "зохиох" чадвар нь илүү хөгжсөнөөс үү гэдгийг хэн мэдлээ. М.Энхболд тэргүүн шадар сайдад атаархдаг уу Монгол Улсын шадар сайд М.Энхболд cap шинийн өмнө баруун аймгуудаар айлчлаад ирсэн билээ. Шадар сайдтай хамт явсан албаны хүмүүс түүнийг орон нутгийн иргэдэд танилцуулахдаа Монгол Улсын Тэргүүн шадар сайд М.Энхболд хэмээн танилцуулсан аж. Шинэ Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байхад Шадар сайдынхаа албан тушаалыг мэдэхгүй байна гэж юу байхав. Хөдөөгийнхөн "тэнэг" гэж бодоод зориуд тэгж танилцуулсан ч юм билүү хэн мэдлээ. Хэрэв танилцуулсан хүн нэг удаа хэл нь халтираад Тэргүүн шадар сайд гэж танилцуулсан бол хамт явсан хүмүүсийн алдааг нь засч болох байсан. Гэвч хэн ч, юу ч хэлээгүй сурагтай. Гэхдээ эрхэм хэн гуай энэ алдаагаа нэг биш нэлээд хэдэн удаа давтсан гэнэ лээ. Мартамхай сайд Хамтарсан Засгийн газрын хамгийн дуу цөөнтэй, яриа хөөрөө багатай нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт. Эл сайд сэтгүүлчдээс аль хэдийнэ "короляа" гэх нэрийг аваад байгаа. Сайд маань сүүлийн үед маш завгүй явна. Учир нь Оюу толгой гэрээний төслийг батлаж, Тавантолгойн гэрээний төсөл дээр ажиллах гээд. Сэтгүүлчдээс болж л өгвөл бултаж чаддаг завгүй сайд маань нэлээд мартамхай болсон гэх. Ингэж хэлэх болсон нь учиртай. Д.Зоригт сайд и-мэйл хаягийнхаа нууц үгээ хүртэл мартсан сурагтай. Хүмүүс интернэт хаягийнхаа нууц үгийг хэзээ ч мартахгүй тоо, нэрээр сонгодог. Гэтэл мань эр сайдын ажилдаа дарагдаад үл мартагдах үг, үсгээ хүртэл "хоолтойгоо холиод идсэн" гэнэ. Гэрийн “хорионд” ороод... Нийслэлээр овоглож, олны танил болсон Ц.Батбаяр гишүүн өнгөрсөн хугацаанд ядаргаанд ортлоо ажилласан бололтой. Намрын чуулган завсарлангуут л эмнэлгээр явж эмчийг шүтсэн тэрбээр саяхныг хүртэл гэрийн "хорионд" орсон гэнэ. Тэрбээр хаврын чуулган эхлэхээс өмнө биеэ тэнхрүүлэхээр эмчилгээ хийлгэжээ. Учир нь, эрхэм гишүүн хөнгөн бэртэл авсан аж. Хөнгөн бэртэл нь ядаргаатай "хавсарсан" тул тууштай эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан юм байх. Уран бүтээлийн сан нь хэрхэн арвижих бол Сүүлийн үед төрийн түшээ гэдгээ умартаж хувийн жаргал, нэр хүндээ өсгөхөөр урлагийн ертөнцөд хөл тавих нь холгүй яваа гишүүн бол Кёкүшюзан Д.Батбаяр. Тэрбээр эх орондоо анх удаа Цагаан сарын барилдаан үзэж, монгол дээлтэй шинэлжээ. Эрхэм гишүүн Төрийн золголтын үеэр эхнэрээ ч нэг магтаад, барьж буй хөөрөг, даалингаа гайхуулаад амжсан. "Миний дээлний загварыг манай Баясаа гаргасан. Миний шүрэн хөөрөгний даалинг Дондогдулам хатаны торгон дээлний өөдсөөр хийсэн" гэж ирээд л сэтгүүлчдэд баахан ярьж. Үүнийг нь сонссон нэгэн эрхэм "Нэртэйгээр нь манай Баясаа дээл, даалин хоёрыг хийж өгсөн гээд хэлчихээч" гэж түүнийг цаашлуулсан гэх яриа аль хэдийнэ саарал ордноор таржээ. Дуучин Т.Баясгалантай гэр бүл болсон мань эр хайрт бүсгүйтэйгээ хамтран дуу дуулж, клип хийлгэх болсон. УИХ-ын чуулганы хуралдаанд төдийлөн үг хэлж харагддаггүй Д.Батбаяр гишүүн цаашид хичнээн клип хийлгэж, уран бүтээлийн сан нь хэд болтлоо арвижахыг цаг хугацаа л харуулах биз.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий