Бичлэгийн тоо 5,522
Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсаn
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсаn
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан<
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсаn
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсаn
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан<
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
