mongol.................

查看 2619 推荐 0 2009.03.07 11:17:51
 

гэдэг үг хоёрхон гол утгатай.

Нэгдүгээрх нь ази тивийн зүрхэнд орших сая таван зуун мянган километр квадрат хэмжээтэй үзэсгэлэнт сайхан газар нутаг.

Хоёрдугаарх нь цөөхөн хэдэн монгол хүн.

Монгол гээд хэлэхээр эсвэл хүн бодогдоно, эсвэл газар нутаг бодогдоно.

Энэ нийтлэлийн гарчиган дахь асуултанд би Монгол гэдэг үгийг хоёрдахь утгаар нь асууж байгаа юм. Монгол хүнд хайртай хүн байдаг юм уу?

Хариулахаасаа өмнө сайн бодоорой.

Би бол байдаггүй гээд хариулчих гээд байгаа юм.

Бодъё л доо... Хятадууд Монголчуудад хайртай юу? Үгүй. Оросууд? Бас л үгүй. Солонгосууд? Бүр ч үгүй. Тэгвэл Монголчууд Монголчууддаа хайртай юу? Би лав эргэлзэж байна...

Хүний нутагт яваа Монголчууд яагаад бие биенийгээ муухай харж явдаг юм бэ? Хайртай болоод тэр үү? Хайртай болохоороо Хятад, Солонгосуудын гар хөл болж элэг нэгт ахан дүүсээ эмийг нь янхан, эрийг нь донор болгож зарах уу? Хүний наймаа нь хайраа илэрхийлж байгаа байдал уу?

Саяхан болсон нэг хэргийг сөхье. Хоёр гуйлгачин хүүг нэг хүүхэн хоолоор дайлж л дээ. Гоё ч хоол авч өгч. Тэгээд "энэ амтлагч байгаан" гээд нэг нунтаг юм хоолонд нь хийчихэж. Хоёр хүү хоолоо идчихээд унтаад өгчээ. Нэг нь өглөө сэртэл нөгөөхийнх нь гэдэс доторыг яраад элэг, бөөрийг нь авчихсан байж... Хүүгийн амь ердөө л нэг аяга хоолны үнэтэй байсан юм уу? Нөгөө хайр чинь тэгээд энэ үү?

Намайг бага байхад, ердөө аравхан жилийн өмнө маш их гуйлгачин хүүхэд байдаг байсан. Гэрийн хажуугийн траншейнд л гэхэд өсвөр насны 20 хүүхэд байдаг байсан. Одоо гудамжны хүүхдийн тоо цөөрсөн ч юм шиг. Шалтгааныг нь юу гэж бодож байна? Арай асрамжийн газрууд сайн ажиллаж байгаа гэсэн гэнэн бодолтой явдаг юм биш биз дээ? Асрамжийн газрууд ажлаа сайн хийж байгаа. Гэхдээ тэд хөрөнгө мөнгөний гачаалалаас болоод бүх гудамжны хүүхдийг асрарч чадахгүй гэдгийг та мэдэх үү?

Миний төрсөн өдөр 12-р сарын 31-нд болдог. 10-р анги хүртлээ гэрийнхэнтэйгээ, түүнээс хойш найзуудтайгаа эдгээр өдрүүдэд би баярлаж өнгөрөөдөг. Доод тал нь л 10 хоног би төрсөн өдрөө тэмдэглэдэг. Зарим хүмүүсийн хувьд үнэртэж ч байгаагүй амттаныг идсэн, сонсож ч байгаагүй дарсыг би хангалттай уусан. Тэглээ гээд ямар өөрчлөлт гарав? Би таргалчихсан уу? Үгүй. Туранхай хэвээрээ л байна. Магадгүй нэг гуйлгачин хүүгийн бүтэн жил хоол авч идэх мөнгөөр би 10-хан хоног тансаглаад л... Одоо бодохоос ичиж байна.

Монголыг тойрсон Монголчууд гэж байдаг. Хойшоогоо Тува, Халимаг. Баруун тийшээ Хазара Монголчууд. Урагшаагаа бол Дээд Монголчууд, Өвөр Монголчууд гээд л... Тэд жаргалтай амьдарч байгаа гэж та бодож байна уу? Хятадад бизнес хийх гэхээр Өвөр Монголчуудад зээл олгодоггүйг та мэдэх үү? Хятад хүнд бол ямар ч барьцаагүй зээл олгоно. Өвөр Монгол хүнд бол барьцаатай байсан ч зээл олдохгүй. Монголоор ямар ч аялгагүй цэвэр ярьдаг Дээд Монголчууд яаж Хятадуудад хавчигдан зовж амьдарч байгааг та мэдэх үү? Халимагийн ард түмэн эх хэлээ мартсан гэвэл яах уу? Миний ойлгож байгаагаар тэдгээр Монголчууд биднийг сайхан амьдруулахын тулд өөрсдийгөө хилийн цаана үлдээгээд, нэг ёсондоо өөрсдийгөө золиослон байж МОНГОЛ улсыг тусгаар тогтнуулсан. Монгол улсын хоёр сая зургаан зуун мянган хүнийг сайхан амьдруулах гэж бидний ойрын хамаатанууд ямар их золиос гаргаа вэ? Биднийг сайхан амьдаруулах гэж.

Тэгээд бидний сайхан амьдарч байгаа нь энэ үү? Дэргэдэх хүнээ донор эсвэл янхан болгочихоод өөрсдөө тансаглаад л байх уу? Энэ тэгээд сайхан амьдрал мөн үү?

Саяхан телевизээр 2 траншейны хүүхэд гарч байна лээ. Олон хүн үзсэн байх. Өглөө сэрээд, пүнкерүүдээр хэсч байгаад, энд тэндээс гуйлга гуйгаад олсон мөнгөөрөө 2 бэлэн гоймон авч идээд л унтдаг гэж ярьсан. Өдрийн норм ердөө л 2 гоймон. Миний ажигласнаар тэр хоёр хүүгийн нэг нь лав мундаг цэгцтэй ярьдаг хүүхэд байна лээ. Магадгүй, тэр хүү яваандаа уран илтгэгч ч болж магадгүй. Гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдүүдийн дундаас дэлхийн хэмжээний эрдэмтэн төрвөл яах уу? Эсвэл мундаг тамирчин гараад ирэх ч юм бил


lg123

2009.03.07 11:28:40
*.236.138.184

vrgelj bolj bvtehgvi um bichihee bolieo,amnii belgees........harid baigaa hvmvvs chin iim um dandaa unshsaar bie setgel n ulam holdoj erliizjeed baigaa um bishvv,vnen ch gesen muuhai zvilee tvr martaad saihan zvil bichee........tegehvv??????????
profile

jaalhuu

2009.03.07 15:45:12
*.74.22.56

bolgoj buteeh geed l amidralaa aytaiahan avch yavah geed l hunii nutagt zovj bgaa humuus shdee gadaadiin mongolchuud chin....Tedniigee l heden talaas ni barij ideh geed bhiin....Geree zasaad turuu zas gedeg bizdee??? Geree zasaagui humuust hechneen turuu zas geed yahiin ted nar chin....Bas ene jishee bna... <Хоёр хүү хоолоо идчихээд унтаад өгчээ. Нэг нь өглөө сэртэл нөгөөхийнх нь гэдэс доторыг яраад элэг, бөөрийг нь авчихсан байж...>
 Hool idchihsen duuren hooltoi huuhdiin hodood gedsiig yarj avna gej baidgiimuu?? Emnelegt shinjilgee uguhud hurtel umnuh udruus ni avahuulaad ulsguud hodoodiig ni hooson bolgodog bizdee....Jaahan unend oirhon yum bichmeer yum...Hunii naimaa bhgui gej bichih gesen yum bish haraagui hernee harsan yum shig bichihee boli gej heleh gesiin...

lg123

2009.03.07 21:01:31
*.236.138.184

jaalhvvgiin zoboo erhten shiljvvleh ajilbar cch durtai hvniihee erhtniig abaadhiichihdeggvi ter hvnii tsusnii bvleg bigiin ontslog geh meteer naad zahiin nihtsol taarch baij shiljvvlne sh dee hudlaa vnen um bichij harid baigaa hvmvvsiin tarhiig ugaahaa bolie,gants mongold muu hai bvhen hurchihsan um shig l zarimdaa dendvv bichih umaa,busad orond ch monaihaas ilvv gehees dutahgvi l baigaa l bailgvi de(toriin toloo ogtono booj vhne gegcheer he he he)bichij baigaa hvmvvs hvniig helelgvi oorsdooso ehleed setgelee tsegniee
profile

Munkh-munkh

2009.03.09 18:43:13
*.185.14.146

Амьдын хагацал.
Улс үндэстний хувьд байсан бол энэ зуунд гэр бүл, ахан дүүс, аав охин, ээж хүүгийн асуудал болжээ. За даа тиймээс бид 300 гаран жилин өмнөхөн нүүн одсон Халимаг, 50-д хан жилийн өмнө дагаар орсон Өвөрлөгч нараа бодох нь утгагүй шахамн болсон юм шиг байна.
Өнгөрсөн үеээ мартаад байвал бидни өнөөдрийг ч ирээдүй маань мартах  л байх л даа. Нэг тийм хэв маяг тогтох биз дээ. Саналаа  гээд сайхан  нь байхгүй, санасангүй гээд  муухай  нь мэдэгдэхгүй бол...!
 Монгол Улсын иргэн монголчуудаа яахаа  мэдэхгүй төр засгаас ч гэж бодох л юм даа.
Өмнөд Корё улсад байгаа Монголчуудын эх нутгаа гэх цуваа их биш ч бага биш болж. За тэгээд нутаг буцах снаатай монголчууд миний Монголдоо ирээд эх оронч, үндэсэрхэг болосн энэ үзлээ  л битгий ахин үгүй хийхгүй байхыг хүсье!
List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
636 Хямрал дуусах хугацааг хэлжээ [1] Manaach01 2009-03-08 7873
635 Залуу та хайртай бүсгүйдээ цэцэг бэлэглэх гэж байгаа бол ...... Маралгоо 2009-03-07 2769
634 Эрчүүдэд өгөх зөвлөгөө Маралгоо 2009-03-07 2368
» mongol................. [4] Мoнгoл 2009-03-07 2619
632 Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж [6] daruuhan01 2009-03-06 5038
631 MONGOLCHUUD mungun medialiin tuluu [2] 96843226 2009-03-06 1789
630 Бүсгүй хүний тухай эрчүүдэд хэлэх үг... Маралгоо 2009-03-06 2480
629 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13584
628 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13919
627 Zorig baiBaL ZQBHQN TUUHEN zorig L baina ? gedeg-daa [1] omogshlol 2009-03-05 1727
626 envvgeer dvvren ajilguichvvdiin airmuud [1] bepiki 2009-03-05 1545
625 Гэдсэндээ зүрхтэй хүү [2] Маралгоо 2009-03-05 1680
624 Аймаар ашигтай зөвөлгөө [1] Маралгоо 2009-03-05 4478
623 Ургадаг хиймэл шүд Маралгоо 2009-03-05 1914
622 Итгэмээргүй юм байх юмаа [2] Маралгоо 2009-03-05 2487
621 Бага ч гэсэн инээцгээе Инээвэл залуужна [3] finepix 2009-03-04 1955
620 Ta ямар гэрлэлтийг хүсч байна [3] Маралгоо 2009-03-04 1895
619 Хятад цахилгаан тогоо дэлбэрчээ [1] Manaach01 2009-03-04 7541
618 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12530
617 Интернэтийн шилдэг сайтууд [1] [1] soragsan 2009-03-04 4662
616 sanaa ugch tuslaach [1] tska 2009-03-03 1273
615 bariwchilgaa [5] luxury 2009-03-03 1966
614 Баяраар түлээ, нүүрсний үнэ нэмэгдэв [2] Manaach01 2009-03-03 7735
613 Битүүний барилдаан сайхан болж өндөрлөлөө [2] Manaach01 2009-03-03 7211
612 Монголын Тагнуулын газар үүргээ гүйцэтгэж чаддаг уу? [2] Manaach01 2009-03-03 8095
611 Автотехникийн улсын үзлэг энэ сарын 15-нд эхэлнэ [2] Manaach01 2009-03-03 7575
610 Солонгосын хил орчимд мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав !!! [2] Manaach01 2009-03-03 7718
609 САЙН ЭХНЭР АМЬДРАЛЫН АВРАЛ [2] Мичидмаа 2009-03-02 1804
608 Afganistand baidag HAZAR MONGOL chuudiinhaa tuhai ? [2] omogshlol 2009-03-02 2873
607 Монголчууд бидэнд ардчиллыг Санжаасүрэнгийн хүүхдүүд авчирах ... [8] Munkh-munkh 2009-03-02 2416
606 Naizuudaa nadad zovloorei.. [4] Zolboooo 2009-03-02 1264
605 Мөлжүүртэй үгс-2 [1] finepix 2009-02-28 2369
604 Улаанбаатар хотод эрлийз, хурлийз хvvхдvvдээр дvvрэх байх. [9] daruuhan01 2009-02-27 2425
603 Монголчууд бид чинь МОНГОЛ нэргүй болох нь !!! [1] daruuhan01 2009-02-27 2159
602 huuhed [1] bolor2 2009-02-26 1130
601 enhbayar mori unagaav.... [6] sarmisxan555 2009-02-25 1988
600 vizee sunguulay.... [1] altnai 2009-02-24 1251
599 Цагаан сар жил солигдох үед таны анхаарах зүйл [1] daruuhan01 2009-02-24 2908
598 Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргах [1] bolor2 2009-02-23 1764
597 МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТОНОСОН УЛС МӨН УУ [6] oron_zai 2009-02-23 3866
596 helj ugch tuslaach [2] madahbadrah 2009-02-23 1526
595 MINII POINT YAGAAD USUKHGUI BAINA AAAAAAAAAAAAA [3] 96843226 2009-02-23 1731
594 www.koreancar.blog.mn [1] daamii 2009-02-23 1577
593 Эдийн засгийн хямралууд: [2] Munkh-munkh 2009-02-23 5565
592 세계를 밟은 몽골 말 [1] nikes 2009-02-22 5665
배너신청
자생병원

배너신청