Бичлэгийн тоо 2,391
Б.Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.
...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хàйруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй

Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.
Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа
Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.
Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө
Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын мèнь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.
Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан
Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахг¿й болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.
Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн
Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.
Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна
Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай бàйх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.
49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ
Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1388406/1dc/trackback

lg123

2009.03.07 11:24:15
*.236.138.184

daruuhan chamd bayarlalaa,hoishdoo ch aab eejiin tuhai olon saihan niitlel,dursamj,shvleg niiyelj alsad suugaa aab eejiige sanah setgeliig min debteej baigaarai,bayarlalaa.......oorooso haramlaj vrdee ogdog n etseg eh,ooroo ideed vldsnee ogdog n vr hvvhed gej unshsnaa sanalaa

96843226

2009.03.07 14:06:53
*.185.30.90

saikhan ym aa.
profile

sabrag

2009.03.08 13:17:53
*.128.167.220

Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж. ene ug l ystoi unen ug aavdaa bi xairtai ldaa gehdee tegj bna uu ungej bna u gej asuuj chaddagui yum bas aav nadaas ch tiim yum asuuxgui hunii gazar zovoogui ee huu chine gexdee amidral uzex tusam tanii heldeg tsuuhun xeden ugnii unen boloxiig l mederdeg yumdaa ta mini urt naslax boltugai
profile

daruuhan01

2009.04.09 14:38:34
*.129.69.90

Зулаа овогтой Бат – Отгоны товч намтар

1970 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн.
1970 – 1973 онд эцэг эхийн асрамжинд хүмүүжсэн.
1973 – 1978 онд ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн.
1978 – 1988 онд ЕБС – д сурч дүүргэсэн.
1988 – 1993 онд УБИС – д физик – математикийн мэрэгжлээр суралцаж төгссөн
1993 – 1998 онд УБИС – д физикийн багшаар ажилласан.
1995 – 1997 онд Удирдлагын академид бизнесийн удирдлага мэрэгжлээр
суралцаж төгссөн.
1995 – 1997 онд УБИС – ийн магистрантурт сурч, физикийн ухааны магистрын
зэрэг хамгаалсан.
1998 – 1999 онд УА – ийн магистрантурт сурч, бизнесийн удирдлагын магистр
зэрэг хамгаалсан.
1998 онд философийн ухааны доктор (Ph.D) – ын зэрэг хамгаалсан.
1999 – 2003 онд Герман улсад анагаах ухааны физик мэргэжлээр докторантурт
суралцсан.
2003 – 2007 онд ШУА-д эрдэм шинжилгээний ажилтанаар ажилласан.
2007 – 2009 онд Хас гурвалжин холбоонд оюуны удирдагчаар ажилласан.
2009 оноос Монгол суу ухааны Манукол академийг үүсгэн байгуулж ажиллаж байна.

Зулаа овогтой Бат-Отгоны бүтээлийн жагсаалт

2009.03.25

¹
Бүтээлийн нэр
Ажлын хэлбэр
Хаана, хэзээ хэвлүүлсэн Хэвлэл
ийн хуудас Хамтран бичигч
1 Гелийн атомын фотонончлол Нэг сэдэвт УБ, 1993
2 Гелийн ион, электроны рекомбинац Нэг сэдэвт
УБ, 1997

3 Боловсролын байгууллагын маркетинг болон менежментийн холбоо, түүний практик ач холбогдол
Нэг сэдэвт

УБ, 1999
4 Хүний оршихуй ба амьдрахуйн диалектик Нэг сэдэвт УБ, 1998
5 Гелийн атомын 1,3S,
1,3P төлөвүүдээс явагдах фотоиончлол
Илтгэл УБИС
ЭШХурал, 1993
С.Данзан
6 Гелийн атомын 3D –ийн төлөвөөс явагдах фотоиончлол, түүний онцлог
Илтгэл МУИС
ЭШХурал,
1993

С.Данзан
7 Гелийн атомын резонансын фотоиончлол
Өгүүлэл МУИС
ЭШБичиг, 1993, хуу114-117
8 Фотоиончлолын огтлол бодох өргөтгөсөн диагоналчлах арга
Өгүүлэл МУИС
ЭШБичиг, 1994, хуу273-278
С.Данзан
9 Гелийн ион, электрoны шууд рекомбинац
Илтгэл УБИС ЭШХурал, 1995

10 Гелийн ион, электроны резонансын (диэлектроны) рекомбинац
Өгүүлэл
ФЭХ ЭШЭмхтгэл, 1996, хуу 28-35

11 Монгол улсад физикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөн түүхэн үечлэлийн асуудал
Илтгэл
УБИС ЭШХурал, 1998
12 Өрнийн гүн ухаан дахь хүний оршихуйн асуудал Илтгэл МУИС НУС, ЭШХурал, 1996
13 Дорнын гүн ухаан дахь хүний оршихуйн асуудал Илтгэл ШУА ФСЭХ, ЭШХурал, 1996
14 Хүний оршихуйн асуудал Илтгэл ШУА ФСЭХ, ЭШХурал, 1997
15 Хүний амьдрахуйн асуудал Илтгэл МУИС НУС, ЭШХурал, 1997
16 Чөлөөт, бүтээлч хөдөлмөр дэх бие хүний төлөвшил Өгүүлэл ШУА ФСЭХ, ЭШЭмхтгэл, 1998
17 Хүний оршихуй, амьдрахуйн тэнцвэр Өгүүлэл ШУА ФСЭХ, ЭШЭмхтгэл, 1998
18 Цацрагийн тунгийн норм нэгжүүд Илтгэл ХСТ, ЭШХурал, 1998

19
Рентген цацрагийн физик шинж чанар, биологийн үйлчилгээ
Өгүүлэл “ОНОШ” сэтгүүл, 1998, ¹3, хуу 12-15
Д.Гончиг-
сүрэн

20
Шинжилгээ ба оношлогооны үед өвчтний авч буй цацрагийн тунг хэмжсэн нь

Өгүүлэл “Радиологийн оношлогооны зарим асуудал” сэтгүүл, УБ, 1999, хуу 45-49
Д.Төмөр-тогоо

21 Туяа эмчилгээний физик үндэслэл
Илтгэл Хавдар судлалын төв, ЭШХурал, 1999

22
Туяа эмчилгээний физик техникийн төлөвлөлт
Өгүүлэл “Радиологийн оношлогооны зарим асуудал” сэтгүүл, УБ, 2000, хуу 67-74
Д.Төмөртогоо

23
Монгол хүний бие дэх тунгийн тархалт
Илтгэл Хавдар судлалын төв, ЭШХурал, 1999

24
Мэдлэг, эрдэм, боловсрол, гэгээрэл
Өгүүлэл “Боловсрол судлал” сэтгүүл, УБ, 2004, ¹15, хуу 48-50

25
Хүний хөгжил, хүмүүжил, төлөвшил
Өгүүлэл “Боловсрол судлал” сэтгүүл, УБ, 2004, ¹16, хуу18-23

26 Сурагчийн дүрэмт хувцас зайлшгүй болох нь
Өгүүлэл “Боловсрол судлал” сэтгүүл, УБ, 2005, ¹22, хуу 22-27
27 Эерэг сайн хөгжил нь боловсрол Нийтлэл “УБ таймс” сонин, УБ, 2006, ¹131

28 Шашин, шинжлэх ухаан хоёр бол хоёулаа танин мэдэхүйн арга
Өгүүлэл “Шинжлэх ухаан, танин мэдэхүй” сэтгүүл, УБ, 2006, ¹ 11, хуу13-15

29
Амьтнаас хүн болохуй буюу боловсрол
Өгүүлэл “ШУТМ” сэтгүүл, УБ, 2006, ¹12, хуу 10-14

30 Соёл бол сайн сайхныг бүтээх үйл явц
Өгүүлэл “ШУТМ” сэтгүүл, УБ, 2007, ¹1, хуу 12-13

31 Улс төр бол нийгмийг хөгжилд хүргэх бодлого юм
Өгүүлэл “ШУТМ” сэтгүүл, УБ, 2007, ¹2, хуу 6-10

32 Хүний амьдралын зорилго бол дурсах, дурсагдахын огтлолцол
Өгүүлэл “ШУТМ” сэтгүүл, УБ, 2007, ¹3, хуу 12-14
33 Сүнсний асуудалд физик, математикийн онолын үүднээс хандах нь Өгүүлэл “ШУТМ” сэтгүүл, УБ, 2007, ¹4, хуу 22 -29

34 Сэтгэцийн нууцаас Өгүүлэл “ШУТМ” сэтгүүл, УБ, 2007, №5, хуу 17-24
35 Боловсролыг хэрхэн ухаарах вэ? Өгүүлэл “ШУТМ” сэтгүүл, УБ, 2007, №6, хуу 25-31

36 Хүмүүний танин мэдэхүй Өгүүлэл “Зөн билэгт оюун” сэтгүүл, УБ, 2008, №1, хуу 8-12
37 Супер нэгдлийн онол хүлээн зөвшөөрөгдвөл Монгол тэргүүлэх гүрэн болно Өгүүлэл “Хөх товчоон” сэтгүүл, УБ, 2009, №3, хуу 30-32
38 Д.Равжаагийн уран бүтээл дэх хоосон чанарын сургаал Илтгэл Равжаа судлалын төвийн эрдэм шинжилгээний хурал, УБ, 2008
39 Далд ухамсар ба тэнгэр язгуур Илтгэл Далд ухааны симпозиум, УБ, 2008 оны 10 сар
40 Синергетикийн ухаан ба тэнгэр язгуур Илтгэл Дэлхийн Монгол туургатны чуулган, Австри – Вена, 2008 оны 11 сар
41 Ёс зүйн үндэс Гарын авлага УБ, 1997 5 х.х
42 Физикийн олимпиадын түүхээс Товхимол УБ, 1998 2 х.х
43 Хүний үүслийн тухайд Товхимол УБ, 1999 9 х.х
44 Уламжлалт логик Гарын авлага УБ, 2000 10 х.х
45 Нийгмийн сэтгэл судлал Гарын авлага УБ, 2002 6 х.х
46 Эргэцүүлэн бясалгахуй Ном УБ, 2004 11 х.х
47 Ерөнхий физик -I
(Барилгын мэргэжлийн сургуулиудад зориулсан) Гарын авлага
УБ, 2005
12 х.х
48 Ерөнхий физик – II
(Барилгын мэргэжлийн сургуулиудад зориулсан) Гарын авлага
УБ, 2005
11 х.х
49 Сөрж сэтгэхүй Ном УБ, 2006 8 х.х
50 Хүн болохуй, хүн байхуй Ном УБ, 2006 8 х.х
51 Сүнсийг бэдрэхүй Ном УБ, 2007 6 х.х
52 Философи буюу мөн чанарын эрэхүй Ном УБ, 2007 6.5 х.х
53 Сэтгэцийг судлахуй Ном УБ, 2007 7 х.х
54 Боловсролыг судлахуй Ном УБ, 2007 8 х.х
55 Марксизмыг өмгөөлөхүй Ном УБ, 2007 9 х.х
56 Ёс суртахууныг ухаарахуй Ном УБ, 2008 6 х.х
57 Шашныг үзэхүй Ном УБ, 2008 7.5 х.х
58 Монголчуудын гэгээрэл Ном УБ, 2009 37.5 х.х
59 Чингис хааны гэгээрэл Ном УБ, 2009 13.6 х.х
profile

daruuhan01

2009.04.09 14:38:46

2009.04.09 14:59:44
*.129.69.90

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1761 MONGOLCHUUD mungun medialiin tuluu [2] 96843226 2009-03-06 1763
» Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж [6] daruuhan01 2009-03-06 5010
1759 mongol................. [4] Мoнгoл 2009-03-07 2592
1758 Эрчүүдэд өгөх зөвлөгөө Маралгоо 2009-03-07 2358
1757 Залуу та хайртай бүсгүйдээ цэцэг бэлэглэх гэж байгаа бол ...... Маралгоо 2009-03-07 2737
1756 Хямрал дуусах хугацааг хэлжээ [1] Manaach01 2009-03-08 7845
1755 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 2009-03-08 7483
1754 Хөлөн дэх урлаг оймс [2] Цэргийн бодол 2009-03-08 3968
1753 Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ Munkh-munkh 2009-03-09 1833
1752 Өмнөд Корё улсаас арай дээр газар амьдраад нэг үзмээр бол. Munkh-munkh 2009-03-09 2015
1751 Ерөнхий сайд руу гутлаа шидээд aus $1000 ав [6] finepix 2009-03-09 2780
1750 Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг [1] Маралгоо 2009-03-10 3376
1749 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 2009-03-10 9848
1748 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 2009-03-10 9530
1747 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 2009-03-10 8057
1746 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо 2009-03-12 2119
1745 Хүн хүнээрээ үлдэх сайхан [1] Маралгоо 2009-03-12 1671
1744 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо 2009-03-12 3645
1743 Дүрэм"-ээ зөрчицгөөх үү [4] Маралгоо 2009-03-12 2593
1742 Үнэн гэж энэ л байх дөөө [1] Маралгоо 2009-03-12 1864
1741 Юу буруутай юм бол? [1] Маралгоо 2009-03-12 2009
1740 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо 2009-03-13 3426
1739 Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр [2] Маралгоо 2009-03-13 3737
1738 Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн түүхэнд бичигдлээ. [1] Levi`s 2009-03-13 2792
1737 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2143
1736 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
1735 mglclub chuudee [3] yzorigoo 2009-03-13 2155
1734 8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна [4] Маралгоо 2009-03-14 2747
1733 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо 2009-03-14 7566
1732 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
1731 Монголчууд Хятадын вэбүүдийг хакдажээ [3] Маралгоо 2009-03-14 2055
1730 Итгэл Хамбийн Тайлагдаагүй Нууц... [1] daruuhan01 2009-03-14 2363
1729 Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель daruuhan01 2009-03-14 2307
1728 Цаг бол алт [1] Маралгоо 2009-03-15 2223
1727 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: 2009-03-16 4843
1726 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes 2009-03-16 7030
1725 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 2009-03-17 2113
1724 2009 оны 3-р сарын 17-ны Монгол банкны ханш [1] bolor2 2009-03-17 2356
1723 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
1722 Хайрын домог(англи) [2] Маралгоо 2009-03-17 3426
1721 Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 2009-03-17 2723
1720 АНУ-ын эдийн засаг энэ онд хямралаас гарна [1] Маралгоо 2009-03-18 1738
1719 Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг [1] finepix 2009-03-18 1911
1718 Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон Маралгоо 2009-03-19 3152
1717 Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 2009-03-19 2232
배너신청
자생병원

배너신청