"Анхаараарай, Улаанбаатараас Сєvл орох зорчигчид ачаа тээшээ бvртгvvлнэ vv" гэх дуунаар ижий минь єндєлзєн "Миний хvv, одоо хоцрох нь байна шvv" гэв. БНСУ-д ажиллаж, суралцаж байгаа дvv нар дээр минь євєлжихєєр явах гэж байгаа ижийгээ гаргаж єгєхєєр онгоцны буудалд ирсэн би хэрэндээ л сандарч байлаа. Ганцаархнаа явж байгаа настан буурал ижийгээ амьтан хvнд захих санаатай буудлын заалаар нэг гvйлээ дээ. Зvс таних хvн тааралдах байгаа гэж дотроо горьдон хvн хvний царай харж яваад нэг харвал ижий минь ачаа бараагаа сандал дээр орхиод єндєр нуруутай залуутай тээр хол ярьж зогсоно. Би ч сандраад хар гvйхээрээ ирж чемодан савыг нь аваад тэр хоёр дээр очлоо. Гэтэл ижий маань аминдаа надад тус болох санаатай Сєvл нисэх хvн сураглаж, хань бараа хайж байсан юмсанж. Тэнэг vр нь тэр сайхан сэтгэлийг нь яаж мэдэх вэ дээ. Бухимдсандаа болоод "Би таныг хаашаа ч хєдлєлгvй ачаагаа хараад энд сууж бай гэсэн биз дээ. Гэтэл хамаг юмаа хаяад таньж мэдэхгvй хvнтэй яриад явж байх юм. Юмны гай гэж хэцvv шvv дээ.
Яг нисэхийн даваан дээр хамаг юмаа алдвал яана. Энэ тvмэн хvний дунд та бид хоёр ганц чемоданаа алдчихвал яах юм бэ. Гар хоосон нисэх болно шvv дээ" гээд л урсгаж єглєє. Намайг ингэж цамнаж байх зуур ижий минь дув дуугvй сонсоод сууж байснаа "Миний хvv битгий бухимдаж цухалдаа" гэдэг байна шvv. Хэлэх vг ч олдсонгvй. Гурван хvv тєрvvлж єсгєснєєс сvvлийн хэдхэн жилийн дотор ойр ойрхон хоёр хvvгээ алдаж ганц надтайгаа vлдсэн ижий минь надад амиа тавина. Газар дээр ганц vлдсэн хvvдээ янз бvрийн муу зvйл тохиолдох вий гэж бодохоор сэтгэл зvрх нь шаналдаг бололтой юм. "Ууж идлээ, наргиж цэнгэлээ" гэдгийг минь сонсоод хэчнээн ч шєнє нойргvй хоносныг нь хэн мэдэх вэ дээ. "Миний хvv, чи битгий архи уугаач! Ээж нь чамайг согтуу явна гэж сонсохоор айгаад байх юм. Чи элэг зvрх муутай хvн. Ууж идэж яваад энд тэнд ойчоод егвел эргэж босохгvй шvv дээ.
Ээжээ битгий тэгж зовоогоорой" гэхэд нь "Та дэмий юманд санаа зовж суух юм. Би яах ч vгvй" гэхээс єєр олигтой тайлбар хэлж сvv шиг сайхан сэтгэлийг нь засч аргадаж чаддаггvй би мєн ч тэнэг хvн шvv.Vймж бужигнасан олны дундаас хvvгээ нvдээр хайж зогсоо ижийгээ хараад тэгэхэд нэг их єрєвдєж билээ. Найман хvvхэд тєрvvлж єсгєсєн ная дєхєж байгаа миний муу ижий чихэр шоколад, амттанаар дvvргэсэн цvнх саваа бариад олны дунд учраа олохгvй зогсохыг би анх удаа харж байгаа минь тэр. Урьд ємнє нь хэд хэдэн удаа нисэхдээ сайн дvvгийн буянд ачаа тээш, бичиг баримтаа бусдаар янзлуулаад, тусгай єрєєнд тухлан, улаан дарс шимсэн шиг vдvvлж байсан ижий маань энэ удаа ёстой сандарсан байх аа. Ижий минь гаалийн vзлэгээр ороод цааш шалганы бvсэд орсон хойноо ч эргэн эргэн харсаар байж билээ. Урьд нь хэзээ ч тэгж байгаагvй болохоор би ч айчихлаа. Юуны ємнє муу л юм бодлоо.
"Ижий минь яагаад тэгж их эргэн эргэн харав аа? Юу зєгнєж ёрлосон юм бол доо" гэж бодоод орой нь Сєvл рvv залгаж дvv нартайгаа ярилаа. Хамгийн тvрvvнд л "Ээж сайн явж хvрэв vv" гэвэл "Дажгvй явж ирлээ. Сая тосож аваад явж байна" гэхээр нь "би ярья" л гэлээ. -За, ээж минь сайн явж хvрэв vv. Замдаа ядрав уу? -Сайн явж ирлээ. Ядарсангvй ээ. -За яамай даа. Та яагаад онгоцны буудал дээр намайг эргэн эргэн хараад байсан бэ? Би ч бvр санаа зовлоо шvv дээ. -Ээж нь хvvгээ яагаад алга болчихов? Ижийгээ онгоцонд оруулж єгєхгvй байсан юм байх даа гэж бодоод... -Ээ, ээж минь дээ. Тэр чинь хориотой бvс. Юу гэж хvvг нь тийшээ оруулах вэ дээ. Харин ч би амьтан хvн гуйж байж таныг гаалийн бvс єнгєртєл гаргаж єгсєн. Тэрнээс чинь цаашаа намайг оруулдаггvй юм шvv дээ. -Аан, ээж нь харин хvvгээ онгоцонд оруулж єгєх байх гэж бодоод л хайгаад хараад байсан юм гэдэг байгаа. Ээж минь дээ, ээж минь...
Би Тандаа эмэгтэйчvvдийн баярын єдрийг тохиолдуулан Далай ламын тарни шившлэгтэй эрдэнийн vрэл, ариун Гангын рашаан сэлтийг илгээж чадсангvй ээ. Хvvгээ єршєєгєєрэй. Харин Тандаа нэгэн сайхан дууны шvлэг хэрхэн бvтсэн тvvхийг сурвалжлан бичиж илгээлээ. Мянга мянган уул усны цаана суугаа ижийдээ барих бэлэг минь болог. Бас миний адил ижийгээ санаж суугаа хонгорхон vрс нь энэ сайхан дууны тvvхийг уншиж, сэтгэлээ зєєллєн элгээ дэвтээх болтугай.
Монгол улсын соёлын гавьяат зvтгэлтэн, яруу найрагч С.Оюуны "Хорвоод ганцхан ээждээ" хэмээх нэгэн сайхан дуу бий. Ээждээ хайртай хvн бvрийн сvлд дуу болон тvгсэн энэ дуу хэрхэн бvтсэн тvvхийг сонсохоор яруу найрагчийгзорьсон юм. Янжинлхамын хишигт яруу найрагчийн хуучилсан нь: "Хорвоод ганцхан ээждээ" дууг 1983 онд зохиосон. Дуу зохиох болсон тvvх бол Чинзоригтой хамаатай юм. Чинжиг бид хоёр хоёулаа Булган аймгийн Могод сумын улсууд. Нэг аймгийн, нэг сумын улс гэдгээ хожуу мэдсэн л дээ. Чинзориг бол айлын ганц хvv. Нэг эгчтэй. Чинзоригийн ээж нь одоо ч амьд байгаа шvv дээ. Єндєр настай хvн бий. Ээж нь тэр эгчтэй нь байгаа.
Ээжийг нь би таньдаг, тэдний манай хоёр нэг байшинд амьдардаг байсан юм. Ээж нь киноны дугуй хайрцаганд улаан тамхи хийчихээд ороож татдаг хvн л дээ. Миний ээж бас тэгж улаан тамхи татдаг хvн байсан. Чинзоригийн ээж тэгж тамхи татдаг нь миний ээжтэй их адилхан харагдана. Тэгэхэд миний ээж бурхан болчихсон байсан л даа. Ээж минь бурхны оронд очсон учраас амьд сэрvvнд нь хvндэлж асарч байх минь яав даа гэж их харамсдаг байлаа. Харин Чинзориг бол ээж нь байгаа болохоор над шиг тэгж ээжийгээ гэхгvй байхгvй юу. Би тэгээд бодсон л доо. "Чинзоригт дууны vг бичиж єгье. Хvн ээжийгээ хайрлах ёстой. Бид адилхан залуу улс шvлэг уншаад л наана цааныг бодохгvй залуу нас явж байна. Ийм дууны vг бичвэл нэг юм бодох байх" гэж бодсон юм.
Тэгээд энэ дууныхаа vгийг бичсэн. Тэр vед бичгийн машин, компьютер энэ тэр гэж байхгvй, гараараа сараачаад л огчихсон. Мань эр пиджакныхаа хармаанд хийгээд л алга болсон. Тэгээд сургуульд яваад єглєє. Хойтон жил нь ирээд хэлж байнаа. "Би нєгєє дуунд чинь ая хийчихсэн. Манай Шавардолоовсогын /Свердловск хот-Ч.Б/ сvлд дуу болсон шvv дээ, таны дуу" гэдэг юм байна. "Нэгэнт ая хийсэн юм бол энэ дууг Зохиолчдын хорооны яруу найргийн секцээр батлуулья. Тамга даруулаад радиогийн алтан фондод єгье" гэж бодоод тамга даруулж аваад радиогийн алтан фондод аваачиж єгтєл аваагvй. Т.Чимэддорж гуай тэгэхэд радиогийн хєгжмийн редакцийн дарга байсан юм. "Нас тогтох сайхан" гээд л олон гоё дуу хийсэн хvн шvv дээ. Чухам яагаад аваагvйн учрыг мэдээгvй. Тэр vед дууны шалгуур их єндєр байсан л даа.
Дараа нь энэ дуу ард тvмний дунд дуулагдсаар байгаад л радиогийн алтан фондод орсон доо. Эхлээд Свердловскийн оюутнууд дуулаад, дараа нь хvмvvс дуулаад, сvvлд нь Тємєрхуяг авч дуулаад. Тємєрхуяг сvvлд хэдэн хийлчидтэй хамт дуулж радиогийн алтан фондод бичvvлсэн юм билээ. Тємєрхуяг єєрийнхєє концертийг бичvvлэх гэж л бичvvлсэн болохоос би зохиогчийн хувьд бичvvлээгvй. Чинзориг ч бичvvлээгvй. Радиогийн алтан фондод орсон тvvх нь тийм. Энэ дуутай холбоотой бас нэг сонирхолтой тvvх байдаг юм. Манай нэг дvv Шаамарын тракторын курст сурч байгаад зодоон нvдээнд холбогдоод шийтгvvлвээ.
Тэр дvv маань бурхан болсон л доо, зайлуул. Шоронд нэг жил суудаг юм байнаа. Хэцvv нэртээс гарч ирсний дараахан нь бас тэндээс гарч ирсэн улс танимгайрхаад манайхаар ирдэг байлаа. Тэгэхэд тэр хvмvvсийн тэмдэглэлийн дэвтэр дээр миний энэ дууны Хорвоод намар ирдгийг мартсан Хонгор хvvгээ уучлаач ээжээ гэдэг хоёр мєр байх юм. Тэд "Єє, та зохиосон юм уу? Нарсанд байгаа улсын олонхийнх нь тэмдэглэлийн дэвтэрт таны энэ дууны шvлэг байдаг юм шvv дээ" гэж надад хэлж байсан. Тэгэхэд л би миний энэ дуу, энэ бадаг нь хvмvvст их хvрсэн юм байна даа гэж бодож байсан. Тvvх нь гэвэл ийм.
Ч.Болд
|