Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
![]() -Сэтгэл санаагаар аль болох тайван байхын тулд гэр бүл бологсод бие биедээ халамжтай байж жирэмслэлтэд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй.
-Эхийн хэвлийд байгаа хүүхэд эхийн цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биедээ ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтөд таатай нөлөөлнө.
-Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалах дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсний сүүлийн хордлогын үед сайн нөлөөтэй.
-Хэвлийд байгаа ургийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх дэглэм хэрэгтэй. Энэ дэглэмийг үе үе хүчилтөрөгч ба тэжээлийн дутагдлыг зохиомлоор үүсгэх замаар хийх ба хамгийн тохиромжтой арга нь хэвлийд байгаа ураг руу очиж байгаа цусыг хөдөлгөөнд оруулахын тулд идэвхтэй ажиллаж байгаа эхийн булчинд өгөх замаар байнгын дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Тухайлбал цэвэр агаарт явган явж зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх гэх мэт.
-Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөд бэлдэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлий, аарцаг, хярзан, таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ. Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил элемент, витаминаар хангалттай баялаг байх нь чухал. |