Moderator: mgl_300
Та зөвхөн нүүрнийхээ арьсыг арчилж сайхан байлгая хэмээн боддог нь буруу юм. Нүүр, гарын арьсыг биеийн арьснаасаа илүүтэйгээр арчлах хэрэгтэй. Бүхэл өдрийн турш ажиллаад, гэртээ ирээд алжаалаа тайлах гээд усанд орох гэж байгаа бол дараах зөвлөмжийг сонирхоно уу. Усанд орохдоо хөгжмөө сонсч амрахын зэрэгцээ цаг авч орохоо мартуузай. Учир нь ваннд 20 минутаас илүү хвтэж болохгүй. Ваннд удаан хугацаагаар хэвтэх нь эрүүл мэндэд тийм ч таатай бус гэнэ. Онгоцонд хэтэрхий удаан хэвтвэл онгоцны ашигтай чанар алдагдаж, нойр хүрч эсвэл хэт цочирч мөн зүрх хүчтэй цохилж түгшүүрт мэдрэмж төрүүлдэг байна. Хэрэв уснаас гарахын өмнө 34 градусаас илүүгүй бүлээн усаар биеэ зайлаарай. Шүршүүрээс гарсаны дараа биеэ үрж арчилгүйгээр, үс нь зөөлөн алчуураар биеэ ороогоод хаттал нь байлга. Үүнээс гадна бас нэг зүйлийг сануулахад та өдөр бүр усанд орж болохгүй. Арьсаа үргэлж залуу, булбарай хэвээр нь байлгая гэвэл 37 градусаас дээш халуун усанд хэзээ ч бүү ороорой. Учир нь хэт халуун усанд арьс хуурайшиж хөгширдөг байна. Харин та усныхаа градусыг яг тааруулж орвол жинхэнэ бие сэтгэлийн амралт болж, биеийн тань гоо сайханыг удаан хадгалахын зэрэгцээ эрүүл мэндийг танд бэлэглэж сайхан амрах болно. |