Оройн цагаар хоол идэх нь таргалуулдаг гэх ойлголт охид бvсгvйчvvдийн дунд тvгээмэл байдаг нь нууц биш. Ядарч, хоолоо хасан зvдэрч байгаа хvмvvс ч цєєнгvй байдаг биз. Гэтэл хэт єлсєх нь тураах биш, харин ч бvр таргалдаг гэдгийг та мэдэх vv. Орой зургаан цагаас хойш хоол идэхгvй болчихвол ямар ч хvн єлсч эхэлдэг аж. Єглєє хvртэл єлсгєлєн байсан учраас дараа нь ингэтлээ удаан хугацаанд завсарласнаа нєхєх гэж их хэмжээгээр идэх тохиолдол олон. Тvvгээр ч барахгvй, оройн хоол дєхєхєд дахин урт хугацаагаар єлсєхдєє бэлтгэн илvv хоол идэхэд хvрдэг гэх. Зургаан цагаас хойш юм идэхгvй байснаар илvvдэл єєх тос хайлах биш, харин ч бvр идэвхитэй зузаардаг болохыг эрдэмтэд нотолжээ. Тэгэхлээр та орой унтахаасаа гурван цагийн ємнє ямар ч хоол идэж болно гэсэн vг. Харин унтахаас цаг гаруйн ємнє тараг уувал нэн сайн. Учир нь сvv цагаан идээнд байх кальци єєх тосыг хайлуулахад маш идэвхитэй нєлєєлдєг гэнэ.
|