Хулан маш их айж байлаа. Амьдралдаа ємнє нь хэзээ ингэж айж байсан билээ. Бvр жаахан хvvхэд байхдаа юунаас хэрхэн айж байснаа яаж санахав дээ. Том болж айдсыг мэдэрч эхэлсэн цагаас хамгийн анхных нь нэгдvгээр ангид орсон есєн сарын нэгэнд яг одооных шиг ингэж их айсан юм. Тэр vед нуруугаар халуун, хvйтэн холилдон эвгvй оргиж, гарын алга нэг бодлын хvйтэн хєлстэй, нєгєє бодлын аймаар халуун санагдаж байсан. Гэтэл одоо яг л арван жилийн ємнєх тэр айдас давтагдаж байна уу даа. Ээж яах бол. Над руу ямар харцаар харахыг тєсєєлєхєєс ч айж байна. Бас дээрээс нь аав гэж нэг хvн. Ийм тохиолдолд харц нь ээжийнхээс зєєлєн мєртлєє дуугарах нь ямар аймаар гээч. Ээж аавын дэргэд єєр хvн байхгvй байгаа гэдэг нь ойлгомжтой. Арай намайг азаартуулсан хамгаалалтынхан хамт байгаа юм биш биз дээ. ¯гvй л баймаар юм. яадаг ч байсан нэгэнт дуудсанаас хойш яваад орох л болж. Охин урагшаа алхах гээд бvдэрч ойчлоо. Ингэхдээ зvгээр газар унасангvй, маш том ангал шиг юм руу уналаа. Хулан иймэрхvv зvvд зvvдлээд сэрмэгцээ хэдэн хором ямар ч айх аюулгvй, яг л айдагаа авдрандаа хийсэн хvн шиг бие нь тавираад сайхан боллоо. Гэвч хэсэг хугацааны дараа тvvний биед энэ дэлхийн хаа нэгтэйгээс саяын зvvдний vлдэгдэл гэмээр аймшигтай биетvvд нисэн ирж, нийлэлдэн нэгдэцгээх мэт болов. ªчигдєр хичээл эрт тарсан боловч хэт их айсандаа гэртээ ирж чадалгvй гудамж метрлэн байсан бvх мєнгєє vрсээр шєнє орж ирэхэд гэрийн vйлчлэгч : - Аав чинь маргааш єглєє ажлын єрєєнд очиж уулзаарай гэсэн шvv гэлээ. Хулан єрєєний vvдэнд дєхєж ирсэн боловч цаашаа ахих гээд чадсангvй. яг л дєнгєж хєлд орж буй хvvхэд шиг. Ээж, аавынхаа єєртэй нь хэрхэн харьцахыг зєгнєсєн айдас нь тvvний биеийг улам бvр хєдєлгєєнгvй, царцах мэт болгоно. Иймэрхvv байдал хэсэг vргэлжилсэний эцэст химийн багшийн хэлдэг vг ой ухаанд нь сур харвах адил хурдтайгаар орж ирэв. “Та нар байгаль шинжлэл, тэр дундаа хими гэж юу болохыг гvйцэд ойлгохгvй байна. Ер нь ямар ч шинжлэх ухаанд зах зухаас нь ч болтугай нэвтрэхийн тулд эхлээд хаалгыг нь зоригтой, чанга тогших хэрэгтэй. Ингэхийн тулд би чадна гэсэн их итгэл, зоригтой байх ёстой. Дараа нь хаалгаа онгойлгоод орж явах учиртай. Тэгэхдээ наад оюун ухаанаа чинээнд нь тултал дайчил. Ингэж явж орсон хvн цаашид алзахгvй” гэдэг шvv дээ. Охин яг энэ аргаар vзээд алдахаар шийдэж хаалгыг тогших гээд баруун гарын долоовор, дунд хуруунууд нь євлийн хvйтэнд нvцгэн гараар хаалганы бариул барьчихаар барьцалддаг шиг хаалгатай наалдав уу гэлтэй хєдєлгєєнгvй боллоо. Ингээд хэдэн хормын хойно ухаан алдсан хvн гэнэт мэдээ ордог шиг зєв гараа татаж аваад солгой гараараа хаалгыг тогшсон боловч єчvvхэн тєдий авиа сонсогдсонгvй. Энэ оролдлого нь зvгээр л этvд vзvvлсэн юм уу гэмээр єрєвдєлтэй байв. Энэ vед толгойд нь ахиад сур харвасан нь химийн багшийн хэлдэг vгийг санан байж нэг шєнийн дотор зуун бодлого бодсоноо санаж дахин зориглолоо. Зуун метрийн гvйлтийн тамирчин барианаас асар хурдтай бас зоригтой гардаг шиг огцом хєдєлсєн ч энэ удаад сvлд модны тоглоомууд харшилдан жингэнэхтэй тєстэй дуу гараад болчихов. яах вэ. яаж орох билээ. Нэг орчихсон хойно ч бас яах вэ. Дуугvй гvрийгээд зогсоод байхад учир бий. Харин одоо яаж, хэрхэн… Гэнэт хаалганы цаанаас алхаар цохих мэт чимээ гарч эхэлмэгцээ маш том лантуугаар нvдэх адил чангаран чангарсаар Хулангийн ємнє ирээд хаалга онгойход ээж нь урьд ємнє ємсєж байгаагvй гоёлын шинэ гуталтай, бараан єнгийн судалтай хослолтой зогсож байна. Ертєнц дээрх хамгийн хайртай хvн болох ээжийнх нь гуталны єсгий єєр шиг нь онц ноцтой хэрэг єдvvлсэн хvний зvрхэнд зоох зориулалттай, ялын тогтоол гvйцэтгэгчийн хєдєлмєрийн багаж гээд хэлчихмээр vзэгдэнэ. Хvрэм нь бороотой бvрхэг єдрийн аймшигт хар vvл нємрєн ирэх мэт. Бас тэр судлууд нь хоолой боох адил хvнд хэцvv санагдуулна. - За ороод ир гэлээ. Ээжийнхээ араас дагаж явахад урд нь яваа тэр эмэгтэйн алхаа “Гоёл” наадмын тайзан дээгvvр алхлах ганган мєртлєє ихэмсэг, хvйтэн тєрхтэй манеêенvvдийг санагдуулах шиг. Ингээд хоромхон зуурт єєр нэг хvний ємнє тулж ирсэн нь аав нь ажээ. Тэрбээр Хулангийн нvдэнд ямагт дулаахан санагддаг эрэгтэй загвар ємсєгчидтэй огт адилгvй харагдлаа. чи ямар ноцтой хэрэг хйиснээ мэдэж байна уу. Зvгээр нэг ïиво, vгvйдээ л архи хэрэглэсэн бол басчиг яая гэх вэ. Энэ хоёр намайг яах болоо. Хэн нь эхлэх бол. Аав намайг наймдугаар ангидаа тамхи сорж vзлээ гэж нуруу руу цохиод авч байсан. Одоо ердийн аав биш бас ч гэж ерєнхий сайд болсон болохоор гайгvй байх аа. Гэхдээ л яаж аашилж загнах бол. Хэрхэн шийтгэх бол. ªнгєрчээ, єнгєрч. Хулан наймдугаар ангид болсон явдал шиг ээж эхлэх байх гэж бодсон нь эндvvрчээ. - За та яаснаа мэдэж байгаа биз дээ гэх аавынх нь дууны єнгє сайд хvн дорд ажилтнуудтайгаа ч ингэж дуугардаггvй байх даа гэмээр аймшигтай хол хєндий сонсогдов. яг энэ мєчєєс эхлэн охин єєрийгєє гучаад оны, хэт єндєр сандал дээр суугаа хэлмэгдэгч ялтантай дэндvv адилхан байгаагаа мэдэрлээ. - чи арай ч дээ. Муу аав чинь улсын ажлын хажуугаар ганц олдсон боломжийг ашиглаад чиний насны хєрєнгийг хурааж цуглуулчих санаатай єдєр шєнєгvй зvтгэж явахад чи ингэж болдог юм уу хэмээх ээжийн дуу хоолойноос шvvгч, байцаагчийнх гэхээсээ илvv хэрэгтэнг ємгєєлж буй ємгєєлєгчийнх шиг учирлахын зэрэгцээ харууссан єнгє аяс мэдрэгдэхэд Хулан єєрийгєє эрхгvй зэмлэлээ. Охины аюулхай цээжин дотроос би дахиж хэзээ ч хар тамхи хэрэглэхгvй. Харин та хоёр минь намайгаа битгий шийтгээч дээ. Та нар чинь миний тєрсєн аав, ээж болохоос биш тэр аймшигт он жилvvдэд ажиллаж, амьдарч асан ногоон малгайтнууд биш шvv дээ гэж єєрєє єєртєє боловч vнэндээ аав ээждээ хандан хэлэх нь дєнгєж тєрсєн нохойн гєлєг эхээсээ хоол нэхэн єрєвдєлтэй агаад єхєєрдмєєр гийнадагтай адилхан ажээ. Харин ээж, аав хоёр ярьсаар л байлаа. Хулан тэр жил дог нохойны бяцхан гєлєгийг хар нялхаар нь эхийнх нь сvvнээс нохой сонирхдог, дуртай, миний хобби энэ тэр гэж салгачихаад бvхэл бvтэн гурван сар тэжээсний эцэст сэтгэлийн хєєрлєєр юу ч бодолгvй, танилцаад удаагvй гадаадын зочинд єгєєд явуулчихсанаа санаж єєрийгєє марихуан хэрэглэснээсээ илvvтэй зэмлэв. Тэр амьтан хар нялхаараа ээжээсээ салаад манайд эхний vед их л зовсон байх даа. Нялх амьтан эхийгээ хэчнээн их санадаг байсан бол. яагаад ч юм надаас илvv ээжид их эрхэлдэг байж билээ. Би тэр жаахан амьтныг гадаа гаргаад байхад шээгээгvй мєртлєє орж ирээд орон дээр шээлээ гээд зодож байсан гэхлээр л энэ хорвоо хаашаа ч юм бэ. Аавын ширvvн дуу аажимдаа солонгын долоон єнгєний нэг нь нєгєєдєє уусдаг шиг ээжийн аядуу, аргадсан хоолойтой нэгдэх урвал явагдах болсоныг охины сонсох мэдрэхvй мэдэрсэн ч ухаан санаа нь эргэцvvлсэнгvй. Тэр зєвхєн уйлж байлаа. - Бид хоёр чамайг ямар хичээл сургуульд чинь явуулалгvй гэрийн хорионд байлгалтай биш дээ. Бид тэгж чадъя гэвэл чадна. Би ямар архичин агсам аав нар шиг чамайг зодолтой биш. Одоо надад ганцхан тєрсєн охиндоо л найдах vлдэж дээ. Аав нь чамайг амьдралдаа эхний боловч эцсийн удаа тэр хэцvv зvйлийг хэрэглэж vзсэн гээд бодчихъё гэж хэлээд ерєнхий сайд санаа алдлаа. - чамайгаа яаж уйлж байхыг чинь хараад тийм хэрэг хийчихээд одоо ингэж зовж, гэмшиж байна гээд бодохоор надад ч бас хэцvv байна за юу гэж хэлээд Уянга дєнгєж нярайлсан эх хvн тэнхээ мэдэн чарлах бяцхан vрээ гар дээрээ авахаар яг л ингэж тэмvvлдэг дээ гэмээр Хуланг тэврэн авлаа. Аав нь энэ хоёртой нийлэн нэг гараараа охиноо тэвэрч, нєгєє гараа Уянгын мєрєн дээр тавиад - Миний хєєрхєн охин дахиж хэзээ ч тийм муухай зvйл хэрэглэхгvй, тийм ээ гэлээ. Хулан ахиж хэзээ ч хар тамхиар оролдоогvй л юм даа.
/Тєвшин /
<SCRIPT language=JavaScript>
function copyit(theField) {
var tempval=eval("document."+theField)
tempval.focus()
tempval.select()
therange=tempval.createTextRange()
therange.execCommand("Copy")
}
</SCRIPT>
|