Насан туршдаа талархаж явсан юм шvv vр минь би чамдаа
Нандин мєрєєдєл, хайр гэрэл гэгээ минь билээ чи
Цэнхэртэн мэлмэрэх далай адил
Цэвэр ариунаарай гайхуулах амь амьсгал минь

Хичээгээрэй vр минь

Бvхий л цаг хугацааны турш би чинийхээ тєлєє залбирч
Бvр илvv шунан дурланам vр минь би чамдаа
Анирлан суунам чинийхээ ємнє
Аминчлан даатганам амин vр чамайгаа

Хичээгээрэй vр минь

Чи минь итгэл найдвар минь
Чинхvv итгэл минь гэвээс чи миний бvхий л ертєнц
Зам тосон цэцгэн эрхиэ сvлжин
Замбуутивийн амьд Бурхан чамдаа єргєнєм

Хичээгээрэй vр минь

Насан туршдаа чамдаа итгэж явсан юм шvv
Наашаа би чиний л тєлєє ирсэн юм
Итгэл найдвар минь эгц шулуун бос
Эрх чєлєєний дууч шувуу шиг энэ орчлондоо дvvлэн нис

Хичээгээрэй vр минь

Хэн хэнээс илvv чамдаа би хайртай
Аяа миний амин vр минь дээ