Бичлэгийн тоо 497

Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр

Уншсан 9290 vote 0 2009.03.01 22:07:40
Түүнийг төрөхөд аав нь магнай хагартал баярлажээ. Ээж нь ч гэсэн. “Хүүтэй боллоо Ганаа” гэж амаржих газрын хүлээлгийн өрөөний ханан дээр аавынх нь сийлсэн бичээс байшинг нь их засварт ортол лав арваад жил дурайж байсан гэдэг. Хүү хоёр нас хүртлээ аавынхаа урмыг нэг их хугалсангүй.
Аав нь түүнтэй хамт хөл бөмбөг тоглоно гэж мөрөөддөгийг ч мэддэггүй байв. Хүүгээ хөл дээрээ баттайяа зогсдог болоод ирэхэä аав нь хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэв. Гэтэл нэг л биш ээ. Тэр хар эрээн бөмбөг хүүгийн сонирхлыг өчүүхэн ч татсангүй.
Харин ээжийнхээ эргэн тойронд гал тогооны өрөөгөөр эргэлдэх нь түүнд илүү таалагддаг байв. Гурав, дөрвөн нас хүрлээ. Хүүгээ хөлбөмбөгт дуртай болох байх гэсэн аавынх нь найдвар тасрав. Бас аавынх нь авч өгдөг танк, буу, машинтай цэргүүд шив шинээрээ тоглоомын хайрцагт хэвтэх болов. Хүү цэцэрлэгтээ очоод охидын Барби хүүхэлдэйд нүд унагана. Гэвч аав, ээжтэйгээ дэлгүүрт очихоороо Барби авъя хэмээн гуйж чаддаггүй байлаа.
Гэртээ ирээд унтлагын өрөөнд ганцаараа бүгчихнэ. Тэр үедээ ээжийнхээ гоёлын ширээний өмнө зогсож уруул, хөмсөгөө будаж тоглодгийг нь хэн ч мэддэггүй байв. Гадаа гарахаараа буу, сэлэм барьж хашгиралдан гүйлдэх хөвгүүдээс алсхан шиг, модон хашлагат элсэн дээр тоглох охидыг бараадна. Даанч түүнийг хөвгүүн гээд тэд гадуурхана. Ихэвчлэн ээжтэйгээ гадаа тоглодог болохоор аав нь энэ тухай мэддэггүй байлаа.
Гэтэл нэг ням гаригийн үдийн үед аав нь түүнийг дагуулан гадаа гарав. Хүү ачааны машинаа чирэн элсэн дээр очоод элсээр бөмбөг хийх охидын дэргэд тоглоод суухыг нь харсан аав нь уурлав. “Чи босоод тэр хөвгүүдтэй тоглооч. Эр юм байж охин шиг нурмайсан хог” Хүү аавдаа гомдон гэрээдээ гүйчихэв. “Охин шиг нурмайсан хог” энэ үг түүнийг насан туршид нь дагах юм гэж тэр санасангүй.
Зургаан настайдаа тэр нэг удаа хүүхэлдэй авч өгөөч гэж ээжээсээ гуйж зүрхлэв. Ээж нь нэг их санаа алдаад орой нь ажлаасаа ирэхдээ жижиг хайрцагтай Барби авчран ”Миний хүү аавдаа битгий үзүүлээрэй“ гэж захив. Барби өгөхдөө ээжийнхээ нүдэнд нь тодрох гунигийг ч тэр анзаарсангүй. Бөөн баяр хөөр.
Аз болоход аав нь их оройтож ирэх тул хүү Барбигаараа ханатлаа тоглоод дараа нь хайртай тоглоомоо харанхуй өрөөндөө нууж амждаг байв. Аав нь ажлаасаа эрт ирсэн тэр нэгэн орой хүүгээ барбигаар тоглож суухыг нь хараагүй бол Даанч аав нь харчихсан. Тэгээд ээж, аав хоёр нь хэрэлдэж, аав нь яваад өгсөн. Эргэж ирээгүй. Хүү аавынхаа хойноос тэгтлээ харууссангүй.
Харин арван зургаан нас хүрсэн хавраа хажуу орцныхоо сайхан ахад татагдах болсноо мэдсэн. Яргуй цэнхэртсэн хавар цагаар дурлал түүнд ирсэн. Харин тэр өөрийгөө яагаад бусад хөвгүүдээс ондоон байдгийн нууцыг тэгэхэд л мэдсэн. Тэр цэнхэр байжээ. Гэхдээ яахав, ээж, тэр дурлалт залуу бас мөрөөдөлтэйгээ байхад газардахгүй хэмээн өөрийгөө тайвшруулсан. Тэр мөрөөдөл нь юу гэвэл “эмэгтэй болохсон”.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1360926/8a2/trackback

Itgelxvv

2009.04.26 11:28:44
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
137 Хоёр загалын (тууж) chups 2009-03-18 8489
136 *___4мөрт___* chups 2009-03-17 10785
135 Б.Явуухулан : Тэхийн зогсоол chups 2009-03-16 10698
134 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 12 [2] Маралгоо 2009-03-13 7480
133 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 10 [1] Маралгоо 2009-03-13 8460
132 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 9 [1] Маралгоо 2009-03-13 7980
131 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 7 [2] Маралгоо 2009-03-13 7595
130 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1] Маралгоо 2009-03-13 8234
129 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 5 [1] Маралгоо 2009-03-13 9394
128 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 4 [1] Маралгоо 2009-03-13 7990
127 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 3 [1] Маралгоо 2009-03-13 10379
126 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 2 [2] Маралгоо 2009-03-13 7814
125 Алтан шатарт хүү [1] Tsergiinbodol 2009-03-07 10863
124 Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол [1] Tsergiinbodol 2009-03-07 10366
123 Ханс Кристиан Андерсен : Чүдэнз худалдагч охин [2] Tsergiinbodol 2009-03-07 9668
122 Б.Шүүдэрцэцэг : Хүнийх [1] baagii111 2009-03-01 9304
» Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр [1] baagii111 2009-03-01 9290
120 Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1] baagii111 2009-03-01 8801
119 НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1] vlmedehmaA 2009-02-20 8701
118 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
배너신청
자생병원

배너신청