Эмгэн Думаа євгєнєє харьд явах оюутан, хадамд гарах бэр мэт байдгаараа л гоёулав. Нударга туруу болсон хvрэн тэрмэн дээл ємсvvлж шар бажгар бvслvvлэн гурван сарьстай


гучин хоёр угалзтай наамал ултай гутал єшиглvvлэн бvрх малгай духдуулав. Нанжин гахай гєлємтэй, харганан бvvрэгтэй уужим суудалтай эмээл тохсон номхон саарал морь нь мєнгєн хазаарын ган амгай хvлхэн толгой хаялна. Євгєнийг мордоод хєдєлтєл эмгэн нь сvv єргєж зогсов. Хормой хотоо ч хумьж чадалгvй тvvгээрээ мориныхоо хондлой бvтээсэн асуултын тэмдэг шиг бєхгєр євгєнєє бээвийтэл гэлдэрч явааг харсан эмгэн "Эрийг нас дарнаа гэж энэ байжээ, ай хєєрхий" гээд тээр дороос амьсгал татаад хамхуул хийстэл санаа алдав. Муу євгєн минь цэргээс ирсэн жил дээ. Манай нас гvйцсэн хангал эмнэгийг барьж сургах гэж Дугант, Тємєртийн голын эрчvvд уургач морио сойж, уурга хуйваа бехєлж байсан даа. Атгасан шагай шиг хураасан адууун дундаас салхин шарга цойлоод гарав.

Тvvнийг тоссон эрчvvд хошууран дайрав. Эхний уургалсан хvн татаж хvчрэлгvй тавиад туухын даваан дээр хоёр дахь хvн давхар уургалж уургач морьд нь газрын хєрс онгилон сууж, уургалсан эрс нь малгайгаа газар шvрэгтэл гэдийж татаад арай гэж тогтоосон. Мянганы нурууны онгон салхинаас єєр юм биед нь хvрээгvй хангал эмнэг хєлєєрєє газар самчин их дэлтэй занхгар толгойгоороо тэнгэрт тэмvvлнэ. Тvvнийг барьж аваад ногтлох зоригтой хvн олдсонгvй. Тэгтэл гонжоон Лувсан гуайн хvv Нямдарь ногт бариад дєхєв. Тэр уурга дагаж очоод єрєєсєн чихнээс нь атгаад автал эмнэг хангал чарлан ухасхийснээ дороо номхорч шээс алдав. Эмээллээд мордов. Хангинатал янцгаагаад дєрвєн хєлєєрєє газар самардан цовхчино. Ухасхийн дvvлж хэсэг цогисоноо гэнэт бусгаж чєлєє зайгvй булгина. Тэр адгуусын ер бишийн хvч чадал эр хар суран жирмийг нь тасартал, эмээлийн найман ганзагыг нь сугартал булгихад Нямдарь олом жирэм нь тасарсан эмээлийнхээ араар сууж авч шидээд зайдагнаж нимгэн цавьдаж гижгийг нь хvргэн хангал догшин эмнэгийг улам самчуулан булгиулна. Эмнэг хангал барихаар ирсэн хvмvvс цугларч Нямдарийн эр зориг, эв дvй, хvч чадлыг гайхан шагширна. Хєгшчvvл "Арми ч хэний хvvгч эр хvн болгоод буцаадаг даа" гэж Нямдарийн сайхан эр болсныг магтана. Манай зэлний охид хvртэл Лувсан гуайн Нямдарь сайхан эр болжээ гэж шивнэлдэн бие бие рvvгээ атаархлын харц чулуудна. Тэр vдшийн бvрийгээр хєнгєн хєлтэй морьтой хvн товор товор алхлуулаад гадаа ирж буув. Vдшийн хар бvрийгээр ирээд vvрийн харанхуйгаар мордсон тvvнийг манай айлын адтай охид аль хэзээний мэдчихсэн тугалын зэлэн дээр шивэр авир ярилцаж зогссон шvv. Эмгэн євгєнийхєє идэр насны гэгээн дурсгалаас салж сvv єргєсєн шанагаа барьсаар гэр рvvгээ маажганан алхав.

Євгєн номхон мориныхоо алхаанд тvvртэж vvрэглэв vv гэлтэй зовхи нь буусан нvдээ ч нээхгvй бодол нэрнэ. Манай энэ Думаа хачин хvн шvv. Єнєє муу Дарьхvv аль эрт л тэнхээрхэж байгаа сонсогдсон. Ойрдоо сураг ажиг тасарлаа. Нутаг холдохоос нь ємнє чи очоод ир. Эр хvн байна даа, малгайн утаа сэргээж гадаал гэж шахсаар байж явуулж байгаа нь энэ. Думаагаас єєр хvн бол Дарьхvvг эргэж тойроод ир гэх байтугай долоон уулын цаагуур далд ор гэх биш vv? Залуу насны л эндvv юм даа. Нэг л мэдэхэд Дарьхvvгийнхээр би орж гардаг болчихсон. Бvр сvvлдээ гэр орондоо ч тогтож суухгvй уурлаж унтууцсан хvн байх. Намайг ингэж ааш аяг гаргаж байхад Думаа минь юу ч болоогvй юм шиг vр хvvхдээ єсгєж, vнээ малаа сааж, саалиа хийж сайхан л амьдарч байсан. Би гэдэг хvн нэг хэсэг Дарьхvvгээс єєр юм бодохоо байв. Гэтэл Дарьхvv бие давхар болов. Би ч бас муухай хvн шvv. Дарьхvvгээс зай барилаа. Тэднийхээр орж гарах ч багаслаа. Дарьхvvгийн хvvхэд Нямдарийнх гээд сумаараа шуугих болов уу? Анхнаасаа л дэмий байж.. Юу дутлаа гэж Дарьхvvг эргvvлвээ. Думаа минь нуруу туруу, царай зvс, ааш зангаараа Дугант, Тємєртийн голдоо гайхагдах тєдийгvй зэргэлдээ сумын зовхи нь єєдєє харчууд нvдээ унагаж сэтгэлээ сэмлэж явсансан. Ямар сайндаа Сарлаг Дамбын охин Сайхан тєрсєн Думаагаар Єєдрєг тєрсєн аавын хvv Єрхний оосроо татуулна.. .гэж дуу гарахав. Тэр єєдрєг тєрсєн аавын хvv нь би юм шvv дээ. Євгєн "Єєдрєг тєрсєн аавын хvv" гэж хэлээд эмээл дээрээ хєндлєн сууж басл бодлоо vргэлжлvvлнэ. Тиим сайхан ханьтай байж юунд Дарьхvvд татагдав гэж гайхдаг болов. Дарьхvv миний сэтгэлд багтах зайгvй болсон тэр vед Думаа нэг єдєр юу гэж хэллээ. "Нямдариа, би Дарьхvv та хоёрын явдлыг мэднээ. Тэглээ гээд яах билээ. Цаад муу Дарьхvv чинь хань ижилгvй ганц бие хvн. Гараасаа хєтлvvлж явах ганц vр заяах нь шиг байна. Тэр чиний хvvхдийг тээж яваа шvv дээ. Дарьхvv чинь єр нимгэн сэтгэлтэй хvнлэг бvсгvй. Одоо л тvvнд халамж хэрэгтэй. Тєрєх ч дєхєж байгаа. Чи нэг очоод ирээч" гэдэг юм байна. Би Думааг ингэж хэлнээ чинээ даанч бодоогvй. Дэмий л тамхиа сорж суудал дээрээ хавьчиж байв.

Би аргагvйн эрхэнд дургvйд хvчгvй гэгчээр тэднийд очсонсон. Намайг аймаг орсон vеэр Дарьхvv тєрєх болж. Манайд буусан явуулын хvн хєєрхий муу Дарьхvv тєрєх гээд хоёр хоног євдєж байна. Бариач зариачид очъё гэхээр тэдний хотод унаа унштай хvн алга. Унаа нь олддог юм гэхэд унаад явах хvн нь ч алга янз нь гэж хємсєг зангидан зовлон тоочив. Энэ vгийг сонссон Думаа тэрvvхэн дэнж дээр байсан сувай адууг хvvгээрээ туулгаж ирээд гvvн зэлэн дээр хашиж байгаад хоёр сайн морь барьж унаад давхисан гэнэ лээ. Думааг бариач дагуулаад Дарьхvvгийн гадаа ирэхэд хєєрхий минь дуу нь хадаж чарлаад хєлс нь цувсан амьтан гэнэт ухаан алдсан гэдэг. Айл хєршийнхєн нь гэх таягтай таяггvй хэдэн хєгшчvvл дэмий л залбирч зарим нь нvдээ тас аниад ямар нэгэн тарни бололтой юм гvнгэр гvнгэр уншихаас єєр нэмэргvй. Манай Думаа л Дарьхvvг хоёр яс хагацуулж єгсєн. Хэрвээ Думаа бариачид яваагvй бол Дарьхvv тєрж чадахгvй байсан. Думаа шиг ийм сайхан сэтгэлтэй хvнийг хайрлахгvй юм бол хэзээ хэнийг хайрлах билээ дээ. Дарьхvv ч Думаагийн тєлєє тєрсєн мэт байдаг хvн. Хэн нэг хvн Думааг муу хэлбэл багтартал уурлаж тэр хvнтэй ширvvн vзэлцэнэ. Хоёр муу хєгшин минь бие биеэ л гэж явах юм даа гэж бодоод євгєн бєг бєг шогшуулж газар хорооно. Яг энэ vед Дарьхvv эмгэн бодож сууна. Єнєє Нямдарийнхаас сураг алга. Нутаг холдохоос ємнє манайхаар нэг буугаад мордоосой. Єнєє муу Думаагийн бие сайн л байдаг байх даа. Хvний тєлєє бие сэтгэлээ зориулсаар явааддуусах амьтан байгаа юм. Думаа шиг бvсгvй хvн ч энэ орчлонд ховордоо. Нямдарийн хvvг тээгээд их гэдэстэй байхад гvйн сайвар алхаатай хээр морь унасан тэнгэрийн дагина л ийм байдаг гэмээр сайхан хvvхэн манай гадаа ирлээ. Мориноос буугаад инээхэд нь Нямдарийн авааль эхнэр Думаа байна гэж танилаа. Гэмт хvн гэлбэлзэнэ гэж vгтэй дээ. Нєхрийнх нь хvvхдийг тээсэн амьтан чинь эхнэрийг нь vзээд яаж тайван байхав. Би яг л тушаатай юм шиг номхон зогсоно. За дvvрч дээ. Энэ хvvхэн нєхрєє ємєєрч уйлж дуулаад намайг vсдэж самардаад хачин юм болно доо.

Яанаа гэж бодоход бие шархирч ар нуруу руу хvйтэн оргино. Думааг над руу дайралт хийхээс ємнє би дутуу тєрєх бололтой гэдэс базалж эхлэв. Яах учраа олохгvй гэрийнхээ бvснээс атгаж зогстол Думаа морио уячихаад над руу ирж яваа нь эгэл нэгэн бvсгvй биш эрхэст тэнгэрийн дагина байна гэж сvрдмээр сайхан харагдана. Ухаантай ухаангvйн хооронд vлгән салган зогстол дэргэд ирээд" За сайн байна уу, царай чинь цонхийгоод бие чинь тааруу байнаа даа. Орцгооё" гээд намайг нэг л зєєлєн булбарай халуун гараар тvшиж оруулаад муу банзан орорхуу юман дээр минь суулгаад єєрєє гал тvлж хоосон данх сэгсэрч vзсэнээ тогоо тавьж цай vйв. Гэр орондоо байгаа мэт энэ хээгvй зан нь надад итгэл тєрvvлэхээсээ сэжиг тєрvvлнэ. Эр нєхрийнхєє толгойг эргvvлсэн нvгэлт эм намайг энэ хvvхэн яавч зvгээр єнгєрєєхгvй. Яаж доромжилж дарамталдаг бол гэхээс бие сэтгэл хvйт даана. Гэвч хээнцэр Думаагийн vйл хєдлєл, vг ярианаас єє хайвч олдсонгvй. Сайхан цай аягалж єгєєд анхны тєрєлт яггvй шvv гээд хоёр хvvхэд єсгєсєн эхийн хувьд нэг их эгчмэд хvн шиг зєєлєн зєєлєн дуугарч зєвлєгєє єгєв. Уг нь бид нас чацуутан. Думаагийн ааш аяг ямар ч хиймэл юмгvй, сэтгэлээсээ байгааг би мэдэрч єнєєх намайг дорд vзнэ гэдэг хардалтаас салж тvvний зєєлєн халуун хайранд уусан алдаж сэтгэл нялхраад явчихав.

Нэг л мэдэхэд би Думаагийн энгэрт толгойгоо наан цурхиран уйлж суув. Би тvvний нvvрийг харж чадахгvй дэмий л гєлєлзєнє. Ингэж намайг уярааж байхаар нэвширтэл зодчихно яаваа гэж бодно. Ухаантай хvн єєр єнцгєєс хардгийг тэгж л би ойлгосон. Тvvнээс хойш Нямдарь шогшоод л ирнэ. Урьд нь нэг ирсэн дээр нь гэж яаж ийж хоргоогоод гэртээ аль болох удаан байлгахыг хvсдэгсэн. Думааг ирээд явснаас хойш Нямдарийг хурдан буцааж гэр орныхоо ажилд нь туслаг гэж яаруулах болсон. Зєєлєн нь хатуугаа, зєв нь буруугаа элээдэг гэж энэ биз ээ. Намайг гараасаа хєтлєх ганц vртэй болсонд манай гол усанд Думаа шиг баярласан нь vгvй. Дарьхvv эмгэн ийнхvv бодож удаан зогсов. Єнєєдєр нvvж говь руу орсон хvv нь маргааш ачлага авчирч ээжийгээ нvvлгэнэ. Нутаг холдохоос ємнє єнєє муу Нямдарийнхаас нэг нь ирээд яваасай. Тэд бас нvvдэл суудал хийгээд завгvй байгаа биз ээ гэж бодов. Дарьхvv эмгэн гэр рvvгээ эргэх гэтэл нvднийх нь ємнє бараан юм торолзов. Гэртээ орж хажуулахсан. Vvр цvvрээр хvvгийнх нvvх гэж ядраачихлаа. Хєл богшоод хєдєлж чадахгvй нь.

Бvх биений яс янгинаад заадсаараа салж унах нь уу гэмээр эмгэний нулимс бvрхсэн нvдний буланд єнєєх торолзсон юм нь морьтой хvн явж байв. Яглманайхыгзорьсон хvн байна даа, хэн байхав гэж гайхна. Гэтэл эмгэн гэнэт "Єє энэ чинь Нямдарь шив дээ" гээд дуун алдав. Эмгэний заадас болгоноороо салж унах гэж байсан бие єргєс авсан адил хєнгєрєв. Урдхормойгоодээшээ татаж бvсээ чангалав. Хэдэн цагаан vсээ гарын салаагаар самнаадарагш нь толийлгож иллээ. Маажиг гутлаа сольж ємсєхийн завдалгvй Нямдарь гадаа буув. Дарьхvv эмгэн Нямдарь євгєний тохойноос дэмнэн гэртээ оруулав. Аргалын галаар даргилан буцалж байгаа цайг сарлагийн тvvхий сvvгээр сvлээд шар тос хийж самрахад салхи жаварт жихvvцсэн євгєний хамарт бvлээн тансаг vнэр ханхийв. Эмгэн хэдийд нь хийчихэв гэмээр хєнгєн шингэн гялалзуулан ажил амжуулна. Дарьхvvд нас намбанаас нь хэтэрсэн их хvч чадал бий болжээ. Тэр одоо эх рvvгээ гvйсэн хурга гvйцэхээр сэвэлзэж байв. Шvvстэй нь хатааж урь идvvлсэн, гурил шиг нунтагласан vхрийн борцтой зэрлэг сонгинотой хоолны vнэр арааны шvлс асгаруулна. Эмгэн "Єнєє муу Думаагийн бие сайн биз дээ. Тэр муу л таныг намайг эргээд ир гэж явуулав уу. Тийм л сайхан сэтгэлтэй хvн дээ" гэж давхцуулан асууна.

Євгєн "Думаа чамайг яаж шvv намаржив. Нутаг холдохоос ємнє очоод ир" гээд борцны шєл шожигнотол сорно. Нар жаргаж байв. Эмгэн гэнэт уулга алдаж "Одоо та унтаад явахгvй бол оройн сэрvvнд даарна" гэхэд євгєн "Тэгье дээ, Думаа оройтвол хоноорой гэсэн" гээд унины углуурганаас мултарч буй нарны сvvлчийн тамир муутай шаргал туяа харав. Эмгэн хvvхэд адил дэвэлзэн байж баруун хоймроо євгєнд зузаан гудастай ор засч єгєєд хэвтэхийнх нь ємнє ганц усны нэрмэл халааж шар тос хєвvvлээд "Таныг ирвэл гэж эртнээс бэлдсэн юмаа. Та хvртчих" гээд аягалав. Эмгэн зvvн талын намхан банзан ороо буулгаж дэвсгэрийг нь газар дэвсэж ор засав. Дєрвєн ханатын хоймор эмгэн, євгєн хоёр толгой нийлvvлэн хэвтэв. Євгєн хучлагаа задлан эмгэний євєр рvv хэдэн мойног хуруутай гараа явуулан тэртээ нэгэн цагт тэвэрт багтамгvй тэнтийж байсан хєхний ором болох мєнгє нь барагдсан хэтэвч шиг шалчгар арьсыг базна. Эмгэн нэг их дороос шvvрсэн алдаад євгєний гарыг хоёр гараараа нийлvvлэн базаж сайртаж холцруутсан хацартаа наан тас атгаж хэвтэв. Тэд ганц усны сархданд цохиулав уу гэлтэй унтжээ. Vvрийн шаргал туяа дутуу бvтээсэн єрхний цоорхойгоор тусч байхад євгєн чилж бас хvйт даасан гараа эмгэний хацраас авав. Эмгэн сэтгэл ханасан хvний зєєлєн цэнхэр аялгуугаар "За босч танд цай барья даа" гээд єндийв. Гурван биеэ сэтгэлээр тэтгэж, гурван биедээ таашаал хvртээсэн гурвалжин амьдрал гэдэг баян хорвоогийн байх л нэгэн єнгє нь юм болов уу даа хєєрхий.

Соёлын гавъяат зvтгэлтэн Жа.Пvрэв


profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.