Дургvй
  Халуухан үнсэлтээр уруулыг минь шагначихаад
Хавар цаг шиг зангаа хувиргахад би дургүй
Хачин их санаашрал дунд орхичихоод
Хаяад одох бүсгүйд би дургүй
Талын дунд бүртийх өнчин хайлаас шиг
Танилгүй юм шиг ганцаардах дургүй
Таанын үнэр ханхалсан эх нутгийн минь хөрсөнд
Танихгүй харийнхан шунан авахсан гэхэд дургүй
Гэнэн итгэмтгий зангаар минь хэтрүүлж тоглочихоод
Гэм хийгээгүй юм шиг явах найзуудад дургүй
Гэгэлгэн сэтгэл минь эмзэглэж зүрх минь урагдаж байхад
Гэдсээ илсэн шиг зогсох андуудад би дургүй
Мөнх бусын орчлонд ганцхан амьдрахаас хойш
Мөглөнд байгаа юм шиг өөрийгөө хорих дургүй
Шунан тэмүүлэн өөртөө дасгачихаад
Шулуухан зайгаа барьдаг бүсгүйд дургүй
Цэцэг шиг биеэ үнэлэн
Цэнгэлийн дарсанд шунахад дургүй
Цэргийн дарга нар шинэхэн цэрэг нарт
Цээрлэл хүртээн зодоход дургүй
Бусдын хайрыг хүндлэлгүй
Буруу харан харц буруулахад дургүй
Дургүй зүйлүүдийг минь надад мэдрүүлсэн
Дуулим хорвоо чамд баярллаа
Дурсамжаа сэдрээн эргэн харж
Дуулгавартайхан амьдралын харгуйгаар алхъя даа