Moderator: mgl_300
Сая
нээрээ нэг хэлэлцүүлэгт бичлэг хийж яваад анзаарсан чинь манай хамаатан
дунд л гэхэд 2 хүн гадаад хүнтэй суучихсан, нэг нь одоо суух гээд,
найзуудаас маань 2 нь гадаад хүнтэй суучихсан байна шд…
Миний найзууд дунд Япон хүнтэй суусан 2 хүн байдаг, манай нэг ах Франц эхнэртэй, нэг хамаатны эгч маань Орос нөхөртэй, бас нэг нь Япон найз залуутай байна гээд бодохоор заримдаа ёстой л глобалчлагдаж байна даа гэж бодох юм…
Мэдээж хүн хэнтэйгээ сууж ямар сонголт хийх нь тэр хүний л хэрэг шүү дээ. Саяхан 2 ч удаа элчин ороход 2-уулан дээр нь Япон хүнтэй суух гээд бичиг баримт хөөцөлдөж яваа хүмүүстэй тааралдсан. Ер нь л манайхан амьдралын амар талыг нь хардаг уу? аль эсвэл удаан байгаад дасдаг уу, үнэхээр хайр сэтгэлтэй болдог уу? сүүлийн үед гадаад хүнтэй суух хүн цөөнгүй л болж байх шиг байна. Мань мэтээс нь авхуулаад олигтойхон залуус нь цөөхөн байна уу мэдэхгүй л юм..
За тэгээд хэрвээ гадаад хүнтэй суух гэж байгаа хүн байвал нэг бодож явдаг зүйлээ энд биччихье гэж бодлоо.
Юуны өмнө та үхэн үхтлээ гадаадад амьдарч чадах эсэхээ нэг бодоорой. Мал хүртэл хөгшрөөд ирэхээрээ нутгаа санагалзан гүйдэг юм гэнэлээ. Өвөө эмээ нар ч тэр миний л мэдэхийн нутагтаа очиж ясаа тавина гээд Монгол дотроо хүртэл төрсөн нутгаа санагалзаад өөрийн төрсөн, аймаг сум руу явцгаадаг.
Эсвэл эхнэр (нөхөр) чинь -20 хэм хүйтэрдэг Монголд очоод үхтэлээ таньтай хамт амьдраад, аяга цайгаа хуваагаад ууж чадах уу гэдгийг нэг бодоорой.
Хэрвээ тэгж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байгаа бол яагаад сайхан, таалагдсан гадаад хүнтэй сууж болохгүй гэж? Уг нь ч тийм л дээ. Бид нар Чингис хаан гээд л ярьцгаадаг. Гэтэл Чингис хааны бас нэг үзэл баримтлал нь генээ хадгалах, явдал байсан гэдэг. Одоо ч гэсэн гадаадад үлдээгээд ирсэн омог аймгууд нь уусчихалгүй тэрүүхэн тэндээ тэр цусыг хадгалаад үлдсэн нь байж байна гээд яригдах…
За даа ер нь би лав гадаад хүнтэй суухгүй л гэж боддог доо. Гэхдээ л тэгээд хүний эрх юм даа.
Зөвхөн бизнес хийхийн төлөө хүнтэй сууна гэдгийг ойлгохгүй л байна???
Тэгээд дараа нь сална гэсэн үг юм болов уу? Тийм дэмий юм хийснээс тэгж
л хүний мөнгөөр бизнес хиймээр байгаа бол Монголд очоод гайгүй
мөнгөтэйхэн айлын охин хайж болохгүймүү? гэсэн хэхэхэ
За юу сайхан дур сайхан гэж…
Нээрээ гадаад хүнтэй суусан хүмүүс байдаг бол ямар байдаг талаар бичвэл сонин юм тээ??? сонсмоор байна шү
Бидний цөөхөн хэдэн монголчууд ийм амьдралыг сонгоод удаж байгаа. гэхдээ энэ их олон биш, мэдээж аз жаргалтай нь болон үнэн стгэлээсээ суусан нь.
Үнэн сэтгэлээсээ гэдэг нь дотроо бас ялгаатай юм байна. Хайр, сэтгэлээрээ суусан, бодол ухаанаараа суусан.
Хайр сэтгэлээрээ суусан нь бол. За даа үнэндээ бол 10 хурууны тооноос ч цөөхөн байх шүү. За та нар боддооо гадаад хүнтэй суусан найз нөхөд , хамаатан садангаа. Хэн дурлаад л сүйд болоод суусан бэ?.. олодохгүй байна уу? аргагүй шүү дээ, ерөөсөө бараг байхгүй юм чинь.
Ухаан бодлоороо суусан бол нилээн бий. Нийт гадаад хүнтэй суусан хүмүүсийн бараг 30 % байх шүү.Монгол гээд нэг муу архичинтай сууснаас, эсвэл сууж байсан юм аа тэрний оронд арай гайгүй юм. Олон сайхан дүү, ах эгч нар нь үнхээр Монголд хийх ажилгүй, юм хийх гээд нөгөө АВИЛГА өгч чадахгүй учир ажил нь бүтэлгүйдэж байдаг, эдэндээ туслая.Гадаад бол гадаад шүү дээ. Арай л гайгүй мөнгө цуглуулах шанстай гэж бодогсод.Монголд ингээд хүн хүнд муу хэлүүлж явхаар мэдэхгүй газар шинэ хүн болоод, хүн шиг амьдарч хүүхэд шуухад гаргаад хэдэн жил болоод ,тэр юмтайгаа дасвал тэр л биз дасахгүй бол тэгээд л ,буцаад ирнэ дээ.
Хайр ч болчих юм бил үү. амьдрал ч болох юм билүү гэсэн далдийн нэгэн гэнэн бодолтой гэрлэгсэд өөрсдийгөө явдаг тавилга гэдгээ мэдсэн тэр үед л сэтгэл санаагаар унадаг бололтой. Түүнээс эхнээсээ салвал ,сална, ерөөсөө сална гэсэн стартегтэй нь бол жишим ч хийхгүй. Тэгээд ч тэд гадаад хүнтэй суухыг муулах ч гүй, магтах ч гүй. Ухаантай бай тэгвэл болно л гэдэг хүмүүс, Муугаар хэлвэл сайжруулсан янхан шүү дээ.
Янхан гэдэг ч корё, жапан зэргийн улсад бол үндэсний соёл, урлаг , амьдрал талдаа болхоор энэ тал дээр бүү гутар, Монголчуудад л харин эвгүй сонсогдоод байдаг. Иймээс ийм замыг сонгогсод Монгол дахь найз, нөхөд, ойр дотнийхноосоо холбоогоо бараг тасалдаг,гэнэт ийшээ тийшээявдаг юм шиг б/а лээ.
Бизнес хэлбэрийн гэрлэгсэд бол 70 % гаран эзлэх байх шүү. Хуурамчаар батлуулах, болон хүний наймаанд мэдэгдэлгүй орох, мэдээд ч орох байх шиг байна. Энэ чиглэлийн гэрлэгсэд бол шууд иргэн болох ВИЗ гэдэг нь л чухал.
Эд мөнгө олвол дуугүй л тэгээд алга болно, харин виз болон иргэний асуудал дээр проблем гарвал, энд тэнд хэлээд би ойлгоогүй байсан гээд , хүний наймааны золиос би болчихлоо гэдэг юм шиг ээ.
21-р зуунд хүний наймаа нарийссан ч гэсэн юун оролцох гээд байгаагаа мэдэхгүй хүн бараг үгүй шухам, гэхдээ хуулиа сайн мэдвэл хэзээч хүний наймааны золиос нь гэж хэлэгдээд, ял зэмгүй өнгөрч болох байх.
Амьдрал гэдэг ялангуя хамтын амьдрал гэр бүл гэдэг гадаад дотоод хүндээ биш шүү дээ. Салхаа хүрвэл хаана ч сална, зодуулахаа хүрвэл аль ч улсын иргэнд зодуулна, зодуулсан юм шиг дарамтлуулна. Жаргахаа хүрвэл Монголд траншеинд ч гэр бүлийн инээмсэглэл бий, шүү харин хэр удаан байх нь ....
Монголоор дүүрэн монголчууд байхад л гэсэн үг л дээ. За тэгээд нэгэнт гадаад хүн сайхна снагдаад , сэтгэл шулуудсан бол яая гэх бэ? Харин өөрийн наснад хүрээгүй хүүхдээ л Монгол улсын иргэн чигээр нь байлгаарай да. том болод өөрөө шийдэг. Монгол Улсын иргэнээс хүүдээ хасуулна гэдэг л их аймаар юм шүү. Эх оронгүй сэтгэхүй бий болно. Энэ нь төрсөн нутаг ус, төрсөн эх эцгээ мартахын нэг алхам шүү. Ач ,зээ , гуч гээд л . түүнээс шууд л та миний хүүхэд гээд бүү бодоод , эсэргүүцэх гээд байгаарай . хэхэхэ.