Бичлэгийн тоо 497

Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Бямба, 2008 Арваннэгдүгээр сар 15 18:52

 

ОХИН САНДАРГАВ

Өөдөсхөн охин нь учиргүй уйлсанаа бяцхан бие нь ядарсан уу, түрхэн зуур жаал шуухтинсанаа дахиад л дуу тавин уйлж эхлэхэд Үжин үнэндээ яахаа ч үл мэдэн хий дэмий л "бүүвэй, бүүвэй" аялан энгэртээ тас тэврэн хий л хөхүүлэх гэж оролдовч үл чадан өөрөө ч мөн халуун нулимсаа харамгүй асгаж, гадагшаа чимээ чагнан суулаа. Эднийх Хайлаастад хашаа байшин аван, (Аваад ч гэж дээ, угийн хатуу чанд зантай хадмууд нь авч өгч тусд нь гаргаад) бие даан тусдаа гараад ердөө л долоохон хонож байгаа билээ.

Энүүхэн долоо хоногт хөршүүдтэйгээ танилцаж амжаагүй байдаг, айл хөршийнхнөөсөө тус дэм гуймаар байдаг ч ямаршуухан зан авиртай, ямаршуухан хүмүүс байдгийг мэдэхгүйн учир эс чадна. Утсаар яримаар, түргэн дуудмаар байвч хамгийн ойрын утастай газар болох хороо хориныхон аль хэдийн харьчихсаныг орой охиноо салхилуулж явахдаа хашаан дээгүүр харсан билээ. Тэр үед охин нь зүв зүгээр үнэгчлэн унтаж байснаа гэрт орж ирээд удаагүй байхад гэв гэнэтхэн зүүгээр хатгуулсан мэт орь дуу тавин бархирч эхэлсэн билээ. Хэрвээ халаасандаа тавин мөнгөтэйсэн бол охиноо сайн өлгийдөж аваад ээжийнхрүүгээ гараад гүйчихмээр байдаг ч, даанч мөнгө байдаггүй. Ядаж байхад Боргио уг нь өдийд ирчих болчихсон байдаг ч байдаггүй. Цагийн зүү аль хэдийн хорин хоёр цаг гучин минутыг заажээ. "Үгүй ээ, энэ Боргио яачихваа, ес хагас гээд л ороод ирдэгсэн, зүгээр л байдаг байгаа даа" хэмээн ганц түшиж тулах хүн, нэгэн насаараа ханилна гээд шинэхэн ханилсан ханьдаа бас л сэтгэл нь зовно.

Уржигдрийн авчирсан хоёр цувдайны нэгийг өчигдөр орой цэвэрлэж чанаж идээд, үлдсэн дээр нь атгахан хонины мах хөшиглөн хийсэн хуушуур хэдийвээр хоёр давхар саванд хийсэн ч хөрөх тийшээ хандаж байгааг мэдэхийн хувьд дахин, дахин халаасаар богшиж орхисон цайнаасаа ганц аягыг оочилсоноо шинээр цай тавихаар тасралтгүй уйлсаар дуу нь гарахаа байн шуухитнах охиноо өрөөсөн гартаа тэвэрсээр бостол ашгүй хашааны хаалганы хонх дуугаран төд удалгүй Боргио орж ирлээ.

Даарсандаа минчийтлээ улайчихаж дээ хэмээн дотроо шоолонгуй хартал нэг л хэрэг хийчихсэн хүүхэд мэт аль багын сурсан зангаараа шилээ нэг маажсанаа:-Өнөөдөр манай дэлгүүрийн аваанз (аванс- урьдчилгаа. Тухайн үед албан газрууд цалинг сард хоёр удаа тасалж өгдөг байсан юм) буугаад, тэгээд хамт олон маань жаахан сууя гээд болдоггүй, найз нь томчуулын өөдөөс, ялангуяа эрхлэгчийн үгнээс зөрж чадсангүй... Үжин:

-За тэр яах вэ найзаа, оройноос хойш охин аг, даггүй уйлаад сандаргаж байнаа. Боргиогын царай хувьсхийн:

-Чи дааруулчихаагүй биз, ханиад энээ тэрээ хүрээд халуураад байгаа юм биш биз дээ? Хэмээн ар, араас нь дуржигнууллаа. Үжин:

-Халуун нь ч уг нь гайгүй л байх шиг байгаа юм, гэхдээ л үе үе часхийтэл уйлсаар байгаад одоо бүр дуу нь ч гарахаа байлаа, яах вэ? Ээжийнхрүү дөхөх үү? Боргио ханын хуучин цагруу нэг хялам хийсэн ээ:

-Харин ээ, автобус бараг зогсчихсон байна шүү дээ, найз нь эргээд дэлгүүр лүү гүйгээд түргэн дуудах уу? Аль эсвэл зам дээр гараад юмыг яаж мэдэх вэ, 03-ын машин явахыг хүлээх үү? Хэмээн сандачлаа. Амнаас нь нэг л эхүүн үнэр үнэртэхэд Үжин:

-Чи чинь архи уучихаа юу даа? Боргио:

-Ах эгч нар шахаад, галзуу Дууяа гээд махны тасгийн худалдагч галзуу шар авгай, эрхлэгчтэй нийлж шахсаар байгаад гурав татуулчихсан юмаа, найзаа. Үжин:

-Тэгээд гуравхан хундага уухад ингэж их үнэртдэг юм уу? Одоо байтлаа архичин болох нь дутаж гэнэ дээ, чамайг ерөөсөө аавд хэлнээ хэмээн ширэв татахад Боргио сандран:

-Үжээ, тэгж болохгүй шүү дээ, найз нь ямар ууя гэж уусан биш. Харин хоёулаа охиноо аваад ээжийнхрүү явъяа. Түргэлээрэй! Одоо сүүлчийн автобус эцсийн буудалруу явах ёстой. Найз нь шууд гараад дээшээ явахад нь суучихъя, миний найз охиноо сайтар өлгийдөөд зам дээр гараад ир, гадуур нь одъяалаар давхар өлгийдөөрэй гэсээр хоёр хуушуур барин гүйхээрээ гарлаа.

Үжин цаг харвал арван нэгт аравхан минут дутуу байлаа. Охиноо яаран өлгийдөөд ээжийнхээ авч өгсөн, октябрийн баяраар ангийнхантайгаа уулзахдаа өмсөнө гээд хайрлаад ер өмсөөгүй байсан цоо шинэхэн дөчин тавын гутлаа өдийд өөр өмсчих юмгүйн эрхэнд углан, хавар намрын пальтогоо хальт углаад яаран гарч гүйх, алхуулах хослуулсаар зам дээр очвол дээрээс уруудан сунадаг улаан автобус яг л цаг тааруулсан мэт ирэн урд хаалгаа нээн зогслоо. Урьд өмнө огт зүс үзэж, харагдаагүй хорин долоо, наймтай болов уу гэмээр жолооч ах хангитал дуу аялан жолоогоо мушгин явсанаа:

-Өдөржин ингээд хангинатал дуулаад явдаг алсын тээврийн жолоогоо аргагүйн эрхэнд автобусныхаар солилоо доо, хэн эгчээ... хэмээн ээрсэнээ урдаа хавчуулаастай байгаа замын хуудаснаасаа нэрийг нь харсанаа сая:

-Пагма эгчээ. Үдүүлчихсэн юм шиг таг дуугүй явах ч ёстой там юмаа. Орой ажил тарах үеэр ч бас л бажгадуулж байна шүү, өглөө ажил цуглах үеэр бас ийм байх уу? Кондуктор авгай:

-Ээ ямар зүг байх вэ, өглөө чинь оюутнууд, бас арван жилийн хүүхдүүд нэмэгдээд ирэхээр чи яадаг гэж санана. Чи чинь харь гаригаас буугаад ирсэн л хүн шиг юм ярих юм гэвэл жолооч ах:

-Тэгэлгүй яах вэ дээ, хэн эгчээ гэснээ "За тэр ч яах вэ, хоёр дүү хаахна бууна гэлээ?" гэж асуухад бүр хүүхэд байхаасаа л зүс мэдэх настайвтар аманцар кондуктор авгай:

-Зайлуул, охиных нь чих өвдчихөж. Өөрсдөө хүүхдээрээ болоод ингэж сандарч явахгүй юу. Ердөө л дусалхан шар тос халаагаад л халуун бүлээнээр нь чихэнд нь дусаачих газар ингэж ч сандарч явах гэж. Миний хүүхдүүд, охиноо салхилуулахдаа хоёр чихийг нь хөвөнгөөр сайн бөглөж байгаарай. Чихээрээ салхи авчихаар л ингэдэг юм, аргагүй ээ аргагүй өөрсдөө хүүхдээрээ амьтад чинь. Юун ч эрт айл гэр болж тоглосон юм бэ дээ, ээ дээ одооны энэ хүүхдүүд үү... хэмээн завсар зайгүй ам хуурайгүй үглэх завсраа жолоочдоо:

-Гурвын урд буулгачихад болох юм байна гэлээ.Үргэлжлэл бий.


profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317047/948/trackback

Itgelxvv

2009.04.26 11:34:11
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1]

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-5 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-4 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-3 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо [1]

П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2]

Ц. Түмэнбаяр, Буруу энгэртэй дээл [2]

Ч. Лодойдамба, Шаргачин [1]

Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2]

ЧОНО [1]

  • HENZA
  • 2009-02-07
  • Уншсан 9568

Бид ялав file [1]

duunii ugend mini aya hiij tuslaarai [2]

  • maxji
  • 2009-01-11
  • Уншсан 9651

minii amidral

  • maxji
  • 2009-01-11
  • Уншсан 10852

П. Пүрэвсүрэн. Арван жилийн дараа.

Ж.Сарантуяа, Хүний үр.өгүүллэг

J. Sarantuya. uguulleg

Чинад нууцхан сэтгэл

배너신청
자생병원

배너신청