Миний үзэл бодол |
Wednesday, 18 February 2009 | |
Хусейныг дарж Хусейныг сонгосон түүхэн сонголт ![]() Манай тооллын өмнөх 627 онд дэлхийд цуутай ууган Хусейн төрсөн байх бөгөөд дэлхийн сэтгэлгээний үнэт зүйл, хүчтэй урсгал болох Мухамедийн буюу Исламын шашныг үндэслэгчийн төрсөн хүү, Шийтийн шашны 3 дугаар тэргүүн ажээ. Түүнээс улбаалан Хусейн ургийн овогтой үй олон цусан холбоо дэлхий даяар модны үндэс, усны судал адилаар түгэн тархжээ. Түүний нэг нь Брак Хусейн Обама... Түүний нэг нь Брак Хусейн Обама... ![]() 1364 оноос 1370 оны Казаганы эмир байсан хүний хүү бол Хусейн. Манай их хаан Чингисийн алтан ургийн хүн болох Цагаадай хааны Цагаадайн улсад тэрээр оршиж байжээ. Цагаадай хааны дараахан олноо Доголон хэмээн онцлогдсон Төмөр хааны ивээлээр Хусейн ноёны зэрэгт хүрч эцэст нь хаан ширээнд заларч түүхэнд нэрээ үлдээсэн байна. ![]() Энэхүү яруу найрагч нь дэлхийн уран зохиолын түүхэнд өөрийн мөрийг тод үлдээсэн түүхэн их эргэлт, сэтгэлгээний урсгалыг авч ирсэн гэнэ. Хайр сэтгэлийн тухай дуулал түүний мөнхийн сэдэв. Түүний гар бичмэлүүд одоо Узбекистаны Шинжлэх Ухааны академийн алтан санд хадгалагдаж байна. Энэ завсар нэгэн зүйлийг онцлон өгүүлэхэд Цагаадай хааны удам доголон Төмрийн хүүхдүүд өнөө хэр нь оршин тогтнож Хазар Монголчууд хэмээх нэгэн нэрийн доор гал усны гашуун зовлон эдэлсээр өглөө бүр бидний зүг сүүн цацал өргөж, үдэш бүр үрс хүүхдүүддээ Монголын их хаадын түүхийг өгүүлэн унтуулж, амнаас ам дамжсан түүх шашдрыг бүтээдэг гэнэм. ![]() 1967 онд болсон “ Зургаа хоногийн дайн”-ы улмаас Иордан голын баруун эргийг Израйлын талд алдсан байна. Энэхүү дайнд “Нэгдсэн Үндэстний Байгууллага“ анхаарал хандуулан Америкийн Нэгдсэн Улс хүч хавсарсаны үрээр хожим эргүүлэн авсан. Хусейны мөнхийн дайсан байсан Иудей болон Самарын иргэдийн эрхийг 1988 онд хүлээн зөвшөөрснийг дэлхийн хэмжээнд хүндэтгэн үзэж, 1994 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон хүлээн авсан байна. Энэхүү уулзалт дэлхийн хэмжээний түүхэн уулзалт байснаас харахад түүний хэр том улс төрч болохыг илэрхийлнэ. Тэрээр 1999 оны 2 дугаар сарын 7 ны өглөө өмөн үү өвчний улмаас зуурдаар таалал төгсчээ. ![]() ![]() 1937 оны 4 дүгээр сарын 28 нд Иракт төрсөн тэрбээр 1979 оноос 2006 оныг хүртэл Иракийн төрийн тэргүүн, үндэстэний их удирдагчаар ажиллажээ. Тэрээр Иракийн Баас намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Персийн булан болоод Арабын ертөнцийн эзнээр тодорсон байлаа. Иракаас гарч байгаа түүхий нефтийг хамгийн хатуу гараар хянах замаар эрх мэдлээ бэхжүүлэн 1980 оноос 1988 оны хооронд найман жилийн турш үргэлжилсэн урт хугацааны дайныг хийж Курд үндэстний эсрэг “Анфаль” ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ үйл ажиллагаандаа химийн зэвсэг хэрэглэх аргаар үй олноор хөнөөх аллага хийсэн тул 2003 оноос Америкийн нэгдсэн улс ба Английн арми хүч хавсран эсэргүүцэж эхэлсэн байна. Саддам гэдэг нь “Эсэргүүцэн зогсогч” гэсэн утга бүхий Араб гарлын үг бөгөөд түүний овог нь Хусейн юм. Бүтэн нэрийг нь Садда́м Хусе́йн Абд аль-Маджи́д ат-Тикри́ти гэнэ. Утгачилбал Тикрит нутгийн Абд аль Маджидын Хусейн овогт Саддам хэмээн нэрлэгддэг байжээ. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсын нэгдүгээр зэрэглэлийн дайсан байсан бөгөөд Хусейн хэмээх нэр Америкийн төр, олон нийтийн эвлэрэшгүй эмгэг байсан цаг хугацаа саяхан. ![]() ![]() 2001 оны 9 дүгээр сарын 11 ний өдөр АНУ-ын нутаг дэвсгэрт хэд хэдэн дэлбэрэлт болж Дэлхийн худалдааны танхим хэмээх ихэр цамхаг, Пентагоны байр довтолгоонд өртсөн зэрэгт хариулт болгож Хусейныг цаазалсан гэхэд үгүйсгэх аргагүй шалтгаант холбоо. Одоо ч Усама Бин Ладен гэх нөхрийг эрж байгаа гэх бөгөөд түүний эхнэр Фатима овгийнх. Исламын шашны гэгээн эцэг Мухамедийн эхнэр буюу Хусейны ээж нь Фатима овгийнх. Өөрөөр хэлбэл Хусейны овгийн эх сурвалж Фатима овог байсан нь харагдаад байгаа юм. Америк хэмээх их айлын төрийн 44 дэх тэргүүнээр Хусейн ургийн овогт Брак Обама сонгогдлоо. Тэрээр 2008 оны 11 дүгээр сарын 4 ний өдөр сонгогдож, 2009 оны 1 дүгээр сарын 20 ны өдөр тангарагаа өргөлөө. Америкчууд их өвөрмөц бөгөөд тогтвортой сэтгэлгээтэй ард түмэн юм. Тэд төрийн тэргүүнээр сонгогдсон хүмүүсээ үргэлж тэд дэх ерөнхийлөгч хэмээн хүндэтгэн нэрлэдэг нь авууштай санаа юм. Бидний Монголчууд ээлжит сонгуулиар албан тушаалаа өгсөн ерөнхийлөгч нараа “ЭКС” хэмээн цоллож байгаа нь харамсалтай үр дагаврыг дагуулж байна. “Экс төрийн тэргүүн” гэсэн агуулга нь Монголын төрийн тасралтгүй үйл ажиллагааг үгүйсгэж улмаар “Экс төр“ хэмээсэн билэггүй утгыг илэрхийлж байна. Зүй нь Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, хоёр дахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди, гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хэмээн нэгэн төрийн буулган доор ээлжлэн зүтгэсэн эрхэм хүмүүсийг хүндэтгэн нэрлэдэг байгууштай. Тэд насан туршаа ерөнхийлөгч хэмээх алдрыг хүртэх эрхтэй хүндтэй хүмүүс бөгөөд харин хэд дэх гэдгээрээ ялгарах учиртай. Одоо гол баатар болсон Брак Хусейн Обамагийн талаар жаахан намтар өгүүлье Исламын шашны хүмүүжлээр өсч өндийсөн нэгэн хөвгүүнийг Христийн шашны сургуулиас зардлыг дааж эдийн засгийн чиглэлээр америкт сургахаар илгээсэн нь хожмоо нэгдсэн улсын 44 дэх ерөнхийлөгчийн эцэг байх хувь заяат нэгэн байжээ. Ийнхүү сурч байхдаа христиан шашинт Стэнли Энн Данхэм хэмээх бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон байна. Тэр бүсгүй Обамагийн ээж. Тэрээр Христийн хүмүүжлээр өссөн ч хожмоо Агнестист болсон гэнэ. Агнестик үзлийн гол төлөөлөгч нь эртний Грекийн суут сэтгэгч Фалес бөгөөд одоо цагийн итгэгч нар нь гэрлийн лампыг зохиосон Томас Эдисон, аугаа сэтгэл зүйч Зигмунд Фрейд, алдарт жүжигчин Чарль Чаплин, дэлхийн сэтгэгч Билл Гейтс нар байдаг билээ л. Агнестиуд хүн бурхны шүтэлцээний талаархи хуучны номлолд шинэлэгээр хандаж мөнхийн амь болон сэтгээлгээний үнэний талаар илүү анхаардаг илүү философилог сект юм. Зарим талаараа Исламын шашны үзэл ч холилддог өвөрмөц салбар шашин юм байна. Нэгдсэн Улсын дөчин дөрөв дэх ерөнхийлөгчийн эцэг Исламын шашны хүмүүжилтэй, эх нь агнестик хүмүүжилтэй байсан нь Б.Обамад аль ч шашин нь элгэмсэг дотно санагдах бизээ. Тэрээр түүхийн төлөө зохиогдсон аугаа их зурхайн бүтээл юм. Миний үзэхээр бол: ![]() Манай төрийн тэргүүн Н.Энхбаяр өөрийгөө азтай ерөнхийлөгч гэсэн бол Ж.Буш азгүй ерөнхийлөгч. Аль Кайда, Лалын ертөнц, нефтийн хомсдол, ханшийн уналт гээд үй олон бэрхшээлийг цаг үе тулгаж амжилттай амжилтгүй олон дайны үрээр Америк орныг авч үлдэж өөрийгөө золиосолсон нэгэн. Ж.Буш хэрэвзээ дайн хийгээгүй бол хамгийн сул ерөнхийлөгч Америкийг гутаасан болж үлдэх эс бол дайн зарлаж хамгийн зэрлэг хэмээн цоллуулах л сонголт байв... Тэр хоёр дахь замыг сонгосон тэгэхдээ өөрийгөө золиосолж улс орноо бүрэн бүтэн авч үлдсэн...Түүхэн гавъяатан, түүнийг үхсэн хойно нь баахан магтана. Дэлхийн дээвэр болсон Америк орны чөлөөт иргэд 44 дэх ерөнхийлөгчөө угтан авахдаа түүний эцэг цагаачлан ирсэн Исламын шашинтан, эх нь гадаадтай суусан Агнестикийг мэдсээр атлаа хувь хүний чадамжийг сонгож чадлаа. Хэрэвзээ Монголд харийн хүний хүүхэд, хар арьстан, Ислам ба Агнестик хүмүүжилтэй бол ерөнхийлөгч болох нь бүү хэл нэр дэвших гэж “Завдсаныхаа төлөө” зодуулж үхнэ биз. ![]() Ард түмэндээ хандан: “Би Брак Хусейн Обама. АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйэтгэнэ гэдгээ ёслол төгөлдөр тангараглаж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэмжээнд Нэгдсэн Улсын Үндсэн Хуулийг сахин хамгаалах болно. Америкийг бурхан ивээх болтугай. Намайг бурхан ивээх болтугай” хэмээн тангараглахдаа Авраам Линкольны “Библи” судар дээр гараа тавьж наминчлан тангараглалаа. Шинэхэн ерөнхийлөгч тангарагаа өргөөд ард түмэндээ хандан 18 минут үг хэлсэн нь дараах дөрвөн зүйлийг онцлов: 1. “Бид цөмийн зэвсгийн аюулаас сэрэмжлэхийн төлөө бололцоотой бүхнийг хийнэ” 2. “Мөн дэлхийн дулаарлын эсрэг тэмцэнэ.” 3. “Лалын ертөнцийнхөнд хандан харилцан хүндэтгэл, харилцан сонирхлын үндсэн дээр хамтдаа урагшлан хөгжихийг уриалан дуудаж байна” 4. “Хөгжил буурай улс орны иргэдийг үргэлж дэмжин тэтгэж, сэтгэл санаа эд хөрөнгө, хоол хүнсээр дэмжиж цаашид хөгжих гарцад хөтлөнө” хэмээн уриаллаа... Хайр, итгэл хүндэтгэл дүүрэн ёслолын арга хэмжээнд алсаас ч болохноо Обамаг харах гэж ирсэн олны дунд дарагдсан болоод хавчигдсан 60 гаруй хүн эмнэлгийн туслалцаа авч, 20 гаруй хүн эмнэлэгт хэвтлээ.
Өндөр их төрийн үүрэг чанга, хариуцлага өндрийг ойлгож мэдэрсэн үе үеийн ерөнхийлөгч нар энэ арга хэмжээнд ирж хүндэтгэлтэйгээр байлцав,
www.geree.mn |

-d avatarin zurag ner 2 ny zursun ch ym shig. gui ch ym shig. Bodol sanaa, bichikh zuilsiin tsaad sanaa utga bolon ilrel ny zuruud ch baigaa ym shig, gui ch ym shig. Sanaatai ingeed baigaa ch ym shig gui ch ym shig....LOL
za daa bi gadaadiikhnaas ym guigaad ch baigaa ym shig tuslamj avakh geed ch baigaa ym shig baij bolokhoor tiim zuil bicheegui shig l sanagdana.
Zarimdaa Mongold .zarimdaa korea-d zarimdaa bur uur ulsad l baij baina daa. kkk
chi bas TAGNUUL shig baagii111 yu daa.
Odoo bi arai uur ulsad kheseg baij uur bolokh baikh aa. tegeed Mongoldoo ochikhoor Mongol khun bolno baikh aa.
үнэндээ энд зарим хүмүүс монголын ерөнхийлөгчийн сонгууль байтугай одоогийн ерөнхийлөгч хэн гэдгийг ч мэддэггүй, монгол хүнтэй ч уулзалгүй амьдардаг биз дээ. тийм хүмүүсийг харанхуй ирээд сонгуулиа өгнө гэхээр итгэмээргүй ч юм шиг, бас зөндөө хүн баригдахаас айгаад гэрээсээ гардаггүй шд.
Ingeed l bolo uurchlultiig, shinechletiig, shudarga yosiig tegeed l khuleene. Ingej l bid tur barikhad oroltsoj baigaa ym.
Sonirkholtoi amidar l daa. Zaluu nas end duuslaa shuu dee. Tegeed l mongold ochdog nuguu mungu ym bolokh bol yakh be? akhiad l garakh uu?Mongol ny muukhai bolood korea ny saikhan bolod khumus butsaad baigaa bish ee. Mnii ekh oron khunii nutagt khar ajil khiigeed kharaar baisnaas l iluu tiim orchintoi baigaad ym shuu dee. Tegeed l uurchlukh bolomj garch baina. Arga ny bol ingiin kholoos udird, orolts, songo. Gekhdee damjuulan songo. Tegeed 4 jiliin daraa shuud oroltsdog bolno. Tsag alt shuu dee. Mongold irkhed nais nukhud tsuutei, yarikh ym bagatai l bolno shuu dee. Zaluu deeree ym uzlee odoo tanagtai deeree bas ......... aan
би улс төр, шашин энэ хоёр асуудал дээр хүмүүс бие биенийгээ хүндэтгэх ёстой гэж боддог, бас тийм байх гэж хамаг чадлаараа хичээдэг юм л даа.
chinii umnuus tertei tergui khen negen ugch l baigaa tuuniig songuulin bas negen luivar gedeg ym.
Ekh ornoo khayj yavaagui shuu dee. Buten unchin, nais, nukhud gui khund bol magadgui ym .Kharkhad, gekhdeeter setgeldee kheniig ch bish gesen neg l zuil bodood l yavdag baigaa, tegekheer chi bolon bid urvagch bish.
Za amidraliin khuuli ekhleed amid baikh, tegeed daraa ny nuguu ekh oronch, bayn baikh geed l ...Aab, eej, khuukhed , khen negend gadaadaas mungu ugukh ny ekh ornch mun shuu,. ene tsag uyd. uur arga alga baina shuu de. teriig l chi uurchilj chadna geed baina.Donoriin tsus gedegtei adil mongoliin uls turd shine tsus kheregtei ter donor ny bid nar, bidnii sanal, khusel, songolt.Donor khun tsusaa nadad khereg bolno gej khadgaldaggui khen negend l khereg boloosoi gej boddog. Tegvel chi uurt bish ch ireeduin khumuus, khuukhduuded kheregtei geed uls turd kholos ch bolov bolomjooroi oroo ch ee. za . ingeed ene udaa ,zavsarlay, bi odoo ajild oroi garna aa. kkk