USA   аж төрж буй Ц. Отгонбаярын зохиосон шинэ монгол дуунаас та бүхэндээ толилуулж байна. 

Үгүйлсэн сэтгэл...
 
Сэвэлзэн сэвэлзэх салхинд алхаж явна
Шив шинэхэн цасан дээр гишгэж явна
Долоон бурхан оддыг харж л явна
Догдлох сэтгэлд минь яагаад ч юм бэ хүрэхгүй байна
 
             Цэв цэнгэг агаараар амьсгалж явна
             Цэвэрхэн чулуун гудамжаар зугаалж явна
             Бусадтай л адил би амьдарч явна
             Булгилах зүрхэнд минь юу ч юм бэ дутагдаад байна
 
Эргэн тойрон хүмүүс инээмсэглэж байна
Энд тэндгүй шувууд жиргэж байна
Цэцэгс алаглаад эрвээхэй нисээд байна
Цээжинд минь хаа нэгтэй яагаад ч юм бэ гунигтай байна
 
             Сэрчигнээд шиврээд найгаад байгаа бүхэн нь
             Сэтгэлд нэг л хүрэхгүй юм хүнийх болоод тэр юм уу
             Санагдаад зүүдлэгдээд үгүйлэгдээд байна
             Сайхан Монгол нутаг минь минийх болоод тэр юм уу.

Хань болсон Монгол аялгуу.
 
Таньж мэдэхгүй тал хөндий хөвөрнө
Тааж хэлэмгүй сэтгэл нэг л сэмэрнэ
Харах нүд минь урдах замаа ширтэнэ
Харин сэтгэл минь холын хол тэмүүлнэ
 
Нартай хуртай цастай будантай ч
Надтай үргэлж хамт байх л юм даа
Хүсэл бодолд минь хөг айзам нэмээд
Хүний нутагт ганцаардуулахгүй л юм даа


                   Алс холын улс гүрэнд
                   Анд минь болсон ая дуу
                   Xарь нутгийн хурдны зам дээр
                   Xань минь болсон Монгол аялгуy

Эгшиглэн байгаа найраг шүлэг дуутай
Эгэлгүй нутаг минь цуг байдаг юм
Энгүй сайхан энэ л бүхнийг сонсохдоо
Эх оронтойгоо би хамт байдаг юм


                  Алс холын улс гүрэнд
                  Анд минь болсон ая дуу
                  Xарь нутгийн хурдны зам дээр
                  Xань минь болсон Монгол аялгуy

Одоогоор дуу болж амжаагүй байгаа. Дуу болоод эх нутгаа санасан хүмүүс сонсвол сайхан л байна. Харьд амьдарч байгаа та нартаа сайн сайхныг ерөөе

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn