jasen
Бичлэгийн тоо 4,494

zolioslogdson busguin temdeglel

Уншсан 1642 vote 0 2009.02.19 00:11:35
Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй манай хамгаалах байранд байхдаа сэтгэл зvйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мєн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ тvvнд итгэж уншуулсан байна. Хувь заяаны гашуун эргvvлэгт єртєн 18 насандаа хvний наймааны залиос болсон гэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан єгvvлсэн аж. Тэр эмгэнэлтэй бєгєєд аймшигтай явдлын талаар бусдад сэрэмжлvvлэх vvднээс дэвтрээ сэтгэл зvйчид vлдээсэн байж таараа. Бидний дунд аль хэдийнэ байхаа больсон тэр охины эмгэнэлт хувь заяа та бидний хэнд ч тохиолдож болох шvv дээ. Тиймээс уг нимгэхэн дэвтэрт чухал юу єгvvлсэнийг уншигч танд хvргэж байна. Монголчуудад хvний наймаа тэртээ алсад сонсогддог байсан. Харин єнєєдєр энэ тєрлийн бизнес монголд бодитоор бий болжээ. 1990 оны тэртээ Монгол улс хvний наймааны дамжуулагч орон гэж нэрлэгдэж байлаа. Харин 2001 оноос хулээн авагч улс болж “зэрэглэлээ” ахиулжээ. Єдгєє хvний наймааны бизнес дээд цэгтээ хvртэл хєгжиж Монгол гэдэг нэр гаргагч улсын тоонд орчихсон байх юм. Єєрєєр хэлбэл Монголоос Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орнуудад охидыг гаргадаг ажээ. Харамсалтай 1994 оноос Монголд явагдаад байгаа хvний наймааны хэргvvдээс ердєє хоёрыг нь шvvхээр шийдвэрлэсэн байх юм. Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна Бусдын адил эрх чєлєєтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхvv сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад єєр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань ємч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмvvс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна. Єдєржин л толгойгоо гашилгаж, мєнгє мєнгє гэж бодон хотын гудамжаар алхалдат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар єєрийн амьдралын энэ єчvvхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдvvлсэн юм. Тэр зар дээр “Єндєр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу єндєр цалинтай ажилд зуучлана” гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын тєвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний vеийн 18-25 насны эмэгтэйчvvд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд єєрсдийгєє гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бєглєсєн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, vгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм. Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь Турк орныг зорьсон тvvх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч єгсєн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар “зугаалан” олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хєл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Єндєр хєгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхvv боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зєвшєєрсєн. Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань єндєрлєж, хєхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгvvр эхэлсэн юм. Гуравдугаар хуудас: Айлган сvрдvvлэлт дундах амьдрал Цонхгvй хэрнээ тємєр хаалгатай дєрвєн хананы дунд хичнээн єдєр хоногийг єнгєрєєсєн юм бvv мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сvvлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас vхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чєлєє завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин єєр охидтой нэг єрєєнєєс нєгєє єрєє рvv зєєгдєхдєє тааралддаг. Бид бие бие рvvгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшvvр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хvчээр заасан. Хэрэв vйлчлvvлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдvvлж дахин зодуулна. Єдєр шєнєгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмvvс намайг хvчирхийлж байсан. Єдєрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд мєнгє єгч авч байгаа харагддаг. Дєрєвдvгээр хуудас: Орголт Биднийг нэг газраас нєгєє рvv автобусаар зєєдєг байсан. Автобусны цонх хар єнгєтэй бас давхар хєшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний vйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж єгдєг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зvй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хєл тавингуутаа зугтсан. Би тvvний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхvv замын зардалд хvv тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зvхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм єдєр болгон хvчээр уулгаж, тєлбєрийг нь єр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нєгєє оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хєєрхий баригдчихаж. Vvнээс vvдээд л сайн ажиллаад бушуухан єрєє тєлчихвєл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал єнгєрсєнєєс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас vсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дєрєв таван хянагч тал талаас л гvйгээд ирсэн. Ингээд миний сvvлчийн найдлага тасарсан даа. Сvvлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам єр нэмэгдэж, алданг тооцож, тvvний дороос єндийх аргагvй болсон. Мєн хэзээ ч ирж болох харгислал тvгшvvрийн дунд банж цєхєрсєн учраас энэ замыг сонгосон юм. Тавдугаар хуудас: Амьд хvvр Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан ємсгєлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангvй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзvv, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нvд харанхуйлж, vе vе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хєдєлмєр эрхэлсэн байжээ. Миний тєсєєллєєр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхараас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлvvлсэний эцэст би єєрийгєє заг хvйтэн, мєєгєнцєр болоод нэлээд хэдэн БЗХЄ-тэй болохоо мэдсэн. Мєн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас vvдэлтэй. Олон удаагийн амь дvйсэн орголт охидод зєвхєн vхэл л авчирдаг. Одоо єрєєсєн хєл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрvvл эд эс vлдээгvй. Амьд хvvр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэгжилийн ч нас vлдээгээгvй аж. Зургаадугаар хуудас: Єглєєний нарыг дурсахуй Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт єдий тооны охид тэнцvvлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ vг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, тvvгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хєгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би vvнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хєтлєгдєн энэ доромжлолд бvv єртєєсэй. Мєнгєгvй байхдаа би нарыг єдєр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа єглєєний нарыг нэг ч удаа харж байгаагvй… Ийнхvv хєєрхий бvсгvйн тэмдэглэл дуусчээ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1310588/122/trackback

profile

эди хугда

2012.11.10 19:57:56
*.199.168.184

                                              rainbows-2.gif i love many image by impriss00

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102640
579 Ricky Martin [1] S_999 2009-02-27 2085
578 Ricky Martin S_999 2009-02-27 1387
577 -------Бодит явдалаас сэдэвлэсэн МУСК------- [2] .Sarnai. 2009-02-26 2633
576 ------Халуун Сэтгэл [2007, Монгол Кино]------- .Sarnai. 2009-02-25 2511
575 sergeesh 3 Dalan hudalch 2009-02-25 1466
574 Whitney Houston is the biggest Diva-WMAs 2004 Xарису* 2009-02-25 1188
573 Welcome Home Heroes Live ( Whitney Houston ) Xарису* 2009-02-25 1244
572 Whitney Houston ~~ After We Make Love Xарису* 2009-02-25 1186
571 1992-2004 оны наадамын шилдэг барилдаанууд [1] daruuhan01 2009-02-25 1460
570 Жавхлан-хайрлаж болохгvй хайр daruuhan01 2009-02-24 2109
569 Unfabulous Burger Bustle Flash Game [1] hongoroo_naiz 2009-02-24 1613
568 Food memory 2 Flash Game [1] hongoroo_naiz 2009-02-24 1419
567 Cakes Flash Game [1] hongoroo_naiz 2009-02-24 1490
566 Hamburger Flash Game [1] hongoroo_naiz 2009-02-24 1404
565 Zulaida-д баярлалаа [2] Маралгоо 2009-02-23 2783
564 Улаанбаатар хоты маань м [1] soragsan 2009-02-23 1362
563 _____Transformers - уран сайхны кино._____ file Zulaida 2009-02-23 1411
562 Transformers буюу Хувирагчид [1] Маралгоо 2009-02-23 2028
561 Xuch tamiriin uzuulber [1] Redhorse 2009-02-22 1385
560 Uvs nutgiinxand zoriulav [1] Redhorse 2009-02-22 1274
559 CHINGISIIN_NUUTS (Barimtat kino) [1] Redhorse 2009-02-22 2050
558 hartai hun uuruu nootoi [1] Dalan hudalch 2009-02-22 1545
557 * Bi yamar * [1] Redhorse 2009-02-21 1138
556 MONGOLOO SANAJ BNAA GEJ... [1] Redhorse 2009-02-21 1773
555 " Xairiin Duu " [1] Redhorse 2009-02-21 1185
554 Алсу - Зимний сон [1] hongoroo_naiz 2009-02-21 1528
553 Andrey Gubin- Milaya Moya [1] hongoroo_naiz 2009-02-21 1741
552 ** * **&&♣♣..** БИ ЧАМД ХАЙРТАЙ**..♣♣&&** * ** file batunka 2009-02-21 1029
551 Shinee Eegii ene odriin mend [1] Redhorse 2009-02-20 1149
550 Xairt naiz Shineed tordon odriin mend xurgie!!! [1] Redhorse 2009-02-20 1065
549 Dima Bilan - Lady Flame [1] hongoroo_naiz 2009-02-20 1079
548 HAIR hezee herhen muhdug be? [1] aeob 2009-02-20 1232
547 ene kinoog zaawal vzeerei mgl chuudaa [1] 깡후 2009-02-20 2186
546 '미녀들의 수다 tseegii solongosiin banknii ajiltan boljee [3] center 2009-02-19 1892
545 T Max ~ Paradise~~ (꽃보다 남자 OST) [1] Harisu* 2009-02-19 1581
544 Lucky by Ashily ~~ (꽃보다 남자 ost ) [1] Harisu* 2009-02-19 8554
543 Cолонгос хэлний үнэгүй сургалт [1] BATNEGDEL 2009-02-19 1391
542 Roll Flash Game [1] hongoroo_naiz 2009-02-19 1012
541 Motor Rally Flash Game [1] hongoroo_naiz 2009-02-19 1269
540 shuteen..minii [2] S_999 2009-02-19 1036
539 serchmaa [1] S_999 2009-02-19 1372
538 Richard Clayderman [2] S_999 2009-02-19 1498
537 Ereend biee uneldeg mongol ohid.... [1] aeob 2009-02-19 7124
» zolioslogdson busguin temdeglel [1] aeob 2009-02-19 1642
535 18 tai ohin amia horoljee [1] aeob 2009-02-19 2235
배너신청
자생병원

배너신청