Үйтэн хуаран дээлээ чангахан бүслээд гарлаа.
Үйл хураасан зүрхээ хуримийн зараар мохоож
Үнсэн энхрийлдэг байсан уруулын чинь хуурайг сая л мэдэрч
Үргэлжлэх их найранд чинь хундага өргөе гэсиймаа.
          Надаас унасан зүрх мэт навчис гуниг даллаж
          Намрын дунд сарийн 17-ний бэрийг үзэх гэж
          Өрх гэрийн чинь үүдийг сөхөж зовлонгоо үргээж орохдоо
          Өөрийг минь ширтсэн гунигтай нүд хагацал гэдгийг мэдэрсэн.
Халамцсан эрс хонгорхон эхнэрийг чинь шохоорхцгоон
Хажуудхаа нудран жуумагнах бүсгүйчүүд чамд минь нүдээ унагахад
Эрт уръдын юм шиг атлаа өчигдрийн амраг чамдаа
Эгшиг дутааж хайрандаа согтсон бүсгүй би сэтгэлээ дэвсэж суулаа...