Бичлэгийн тоо 2,391

- Түүнд таалагдсан байх
- Таны өгсөн бэлэг түүний зайлшгүй хэрэгцээ болсон
- Түүний сонирхолд нийцсэн байх хэрэгтэй юм шүү.
Мэдээж өөр бусад шаардлагууд тавигдана л даа. Тухайлбал, тийм ч ойр дотнын нэгэн биш бол заавал үнэтэй бэлэг өгөх гэхийн хэрэггүй гэх мэтчилэн. Гол нь бэлэгний сонголт л зөв байх хэрэгтэй.
Бугуйн цаг
Орчин үеийн эрчүүд цагийг ихэд үнэлдэг болсон бөгөөд тэдний хувьд минут бүр үнэтэй. Ажил хэргийн чухал уулзалтад хоцорч болохгүй нь мэдээж. Энэ нь тэдний карьерын гол үзүүлэлт болдог юм. Харин хайртай бүсгүйтээгээ болзоод товлосон цагаасаа хожимдож очвол мэдээж …
Иймд дотны эр хүндээ стильтэй, үнэтэй цаг бэлэглэ. Энэ нь түүнд үнэт цагаа тооцоход туслахаас гадна эр хүний байр суурийг тодорхойлон, түүнийг илүү төлөв түвшин харагдуулдаг юм. Хамгийн гол нь таны сонгосон цаг түүний зан чанарын тусгал болох ёстой.
Сонгодог стилийн цаг сонгомоор бол Frederique Contast –ийн цагууд тун дажгүй сонголт байх болно. Энэ бэлэг нь амжилт нь шовойж байгаа эрчүүдэд хамгийн сайхан бэлэг. Бугуйн, гадар нь зэвэрдэггүй, 18 каратын алтан бүрмэл байхад хамгийн голомтгүй эрчүүдэд ч таалагдана шүү.
Swiss Military –гийн цагууд нь яах аргагүй спорт стилийнх. Swarovski –гийн болор чимэглэлүүд бас үнэ нь ч боломжийн.
Харин амьдралын идэвхитэй хэв маяг бүхий залуусын хувьд Hugo Boss –ийн стильтэй цагууд хамгийн зөв сонголт болно.
Хошигнол

Бас “ханиаж буй үнсний сав” ч юм уу ер нь та өөрийн мэдрэмжээрээ сонголтоо хийгээрэй. Хамгийн гол нь хошин шогийн мэдрэмж юм шүү.

Бүгдийг жижиг зүйлээр шийдэж болно.
Хэрвээ та эр хүндээ өвөрмөц, догь бэлэг өгмөөр байвал түүний стилийг бодолцон арьсан бүтээгдэхүүнээс сонголт хийхэд гэмгүй. Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар таны өгсөн бэлгийг өдөр тутам хэрэглэж буй эр хүн зөвхөн таныг л бодох нь мэдээж. Өндөр чанар, үнийн сонголтыг дэлхийд нэртэй брендүүдээс хийх боломжтой юм. Тухайлбал: Georgio Vasari8 Petek8 Nera Karra, Dr. Koffer гэх мэт.
Жижиг зүйлс
Ийм төрлийн бэлэг өгөхдөө түүний амьдралын хэв маяг түүний онцлогийг бодолцох хэрэгтэй.
Тухайлбал, компьютерын программчин хүнд бол аяганы суурь бэлэглэж болно. Учир нь тэд ихэвчлэн кофе эсвэл цай уудаг. Даргадаа бол стильтэй цаасны хавтас бэлэглэж болох юм. Харин аавдаа зөөлөн дулаахан ороолт өгвөл таны бэлгийг сэтгэл дүүрэн хүлээж авах болов уу.

- Хийц сайтай гэрийн шаахай,
- Түүний нэрний эхний үсэг бүхий алчуур
- Таны зурагтай түлхүүрийн оосор гэх мэт.
Хэрвээ та хайртай хүндээ өөрийгөө байнга сануулж байхыг хүсвэл таван минут тутамд түүн рүү утасдах шаардлагагүй. Таны хайрт тамхи татдаг бол тансаг хийцтэй асуугуур бэлэглэчих. Хэрэв бичиг цаасны ажилтай бол гоё үзэг гэх мэтчилэн.
